Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 09-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АМЬДРАХУЙГААС ХАДАХ ДУУН

НИЙТЛЭСЭН: 2018-10-17 13:29:48
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

Дорно дахинд урлаг соёл, уран зохиолын нэгэн том хүрээг бий болгосон орнуудын тоонд Хятад улс зүй ёсоор багтана. Эртний Хятадын гүн ухаан, үгийн урлагт олон суутан, эрдэмтэн, зохиолчид төрсөн бөгөөд өдгөө хүртэл энэхүү буухиа үргэлжилсээр байна. Хятадын уран зохиол хэчнээн бэрх, донсолгоонт замыг туулж ирсэн нь соёлын их хувьсгалын үед туурвиж асан Жао Лу Ши, Ай Чин, Ван Мэн, Цин Жао Ян зэрэг бичгийн мэргэдийн үйл хэрэг, эмгэнэлт хувь заяанаас мэдрэгддэг. Тэдний ихэнхийг хэлмэгдүүлэн хороож, сэхээтний давхрагаа үгүй хийсэн нь уран зохиолын хөгжлийн шугамыг алдагдуулж, энхэл донхол замаар сажилуулахад хүргэсэн юм.

Харин Жоу Шүрэнь |уран зохиолын нэр нь Лү Сюнь| хятадын орчин үеийн уран зохиолыг үндэслэж, оюун санааны соён гэгээрэлд ард түмнээ хөтөлсөн нэгэн. Мөн Цао Сюэнциний “Улаан асрын зүүд” мэндэлсэн нь сэтгэл зүйн реализмын шилдэг бүтээлд одоог хүртэл тооцогдсоор байдаг. Харин өдгөө Монголд хамгийн ихээр орчуулагдсан Хятадын Нобелийн шагналт Мо Ян зарим бүтээлдээ уран зохиолын тэр л харгислалын үр нөлөө, улс төрийн чанга бодлогын эсрэг байр сууриа тусган үзүүлсэн нь бий.

Энэ бүхнийг дурдсан учир нь саяхан Монголд анх удаа орчуулагдан гарсан Үй Хуа зохиолчийн “Амьдрахуй” туужтай холбоотой юм. Уг туужийн дунд хэсэгт ч улс төрийн бодлогын эсрэг чиглэгдсэн санааг товчхон хийгээд чадамгай дүрслэн үзүүлсэн бөгөөд дайны үе, энх тайван улсын ахуй амьдрал, шинэ ардчилсан хувьсгал, соёлын хувьсгал зэрэг нь нутгийн иргэдийн аж төрөхүйд хэрхэн нөлөөлж байсныг элдэв чимэггүйгээр үгийн урлагт дархалжээ. Уг бүтээлийг яруу найрагч, орчуулагч Мө.Батбаяр хөрвүүлж “Тагтаа” паблишинг хэвлэлийн газраас эрхлэн гаргасан байна.

КОММУНИЗМААС АНГИД ИРЭЭДҮЙН ТУХАЙ

Дундад улс бол тариачин ард түмэн. Ихэнх хятадын уран зохиолд тариачдын дүр элбэг гардаг. Бидний шинэхэн танилцаж буй Үй Хуагийн тус романд ч тариачин эр, тариачдын тосгоны тухай өгүүлнэ. Нийгмийн аль ч хувьсгал тариаланчдын амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилж чадаагүйн тухай ч яриахаа зохиолч маань бас мартсангүй.

Орчин цагийн хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуа 1960 онд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргэсний хойно муждаа таван жил шүдний эмчээр ажиллаж байгаад Бээжин хотын Лү Шюнь утга зохиолын сургуульд элссэн байна. Харин уран бүтээлийнхээ гарааг 1983 оноос эхэлсэн бөгөөд монгол уншигчдын гарт өдгөө хүрээд буй “Амьдрахуй” туужаа 1992 онд хэвлүүлжээ. Тухайн үед хятадын коммунист намын үзэл суртлыг буруугаар сурталчилсан хэмээн тус тууж хориотой байсан ч дарамт шахалтыг даван гарав. Харин тууж “To Live” нэртэйгээр өрнөдийн улс орон руу орчуулагдсан цагаас эхлэн судлаачид коммунизмын үр нөлөөний талаар тус туужтай холбогдуулан нэлээдгүй шүүмж, эргэцүүлэл бичсэн байна.

Туужид өгүүлснээр баян Лүн Эрийн газрыг түрээслэгчидэд нь хувааж өгснөөс болж тэрээр коммунист намын үзлийг эсэргүүцэж, эцэстээ буудуулдаг. Гагцхүү Фу Гүй өрөнд орж газраа алдахгүй аж төрж болох байсан ч түүнийг ямар хувь тавилан отож байсныг Лүн Эрийн үйл явдал харуулна. Мөнхүү Фэн Шиа боловсрол, мэдлэггүй нийгмийн золиос болж үлдсэн дүр. Хэрэв тосгонд юм уу, хотод өндөр мэдлэг боловсролтой эмч, сувилагчид ажилладаг байсан бол Фэн Шиа халуурснаас болж хэлгүй, дүлий болохгүйгээр үл барам төрөхийн хүндрэлээр нас нөгчиж, дүү Ёу Чин ч мөн адил хэт их цус өгснөөс болж эмнэлэгийн мухар өрөөнд амьсгал хураахгүй байсан билээ. Тиймээс л Хятадад өрнөсөн коммунизм бол боловсрол олсон нэгнийг буруутган цаазалж, сэхээлэг давхрагыг үгүй хийж байснийг туужийн явцад бид уншиж, үнэнтэй нүүр тулна. Түүнээс уйлсан эрчүүдээр дүүрэн, зовж зүдэрсэн хөөрхий тариачны эмгэнэлт амьдрал, сэтгэлийн тэвчээртэй байдал төдийхнөөр зохиолыг дүгнэж болохгүй санагдана.

Дэлхийн түүхэнд хамгийн хүчтэйгээр нөлөөлсөн философичдын нэг Марксын тус онол нь хамтач үзэл дээр суурилагдсан бөгөөд коммунизм нь төгс энэрэнгүй нийгэм байх болно гэж үздэг. Энэ нь нийгмийн харгислал, дарлал мөлжлөггүй шудрага нийгмийн тухай үзэл. Өнөөдөр манай улсын иргэдэд “Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй” гэсэн үзэл хандлага нэлээдгүй тогтоод буй бололтой. Тухайн түүхэн цаг үед Марксын дээрх философи хүчтэй нөлөө үзүүлээгүй бол бид ч мөн хоёр том гүрний дундаас өндийж ардчилсан хувьсгалтай золгох нь бэрх байсан гэдгийг сануулчихъя. Өлбөрч үхэхийн даваан дээр байхад Фу Гүйн гэр бүл тосгоны захирагчид атга будаа өгсний дараагаар болон жаахан төмөр хайлуулсны учир дарга тэдэнд сайнаар хандаж томоотой, сайхан сэтгэлтэй хүргэн хүртэл олж өгдөг. Эцэст нь дарга баригдаж явахад хэн ч ам нээж зүрхэлдэггүй. Тариачдын дунд өөрөө цуг хөдөлмөрлөж, ажилладаг дарга нар байсан нь нөгөө талаар басхүү коммунизмын онолынх гол жишээ гэдгийг тэрхүү үйлдлүүдээр цухас дурдсан нь ч бий. Гэлээ ч Үй Хуагийн бичсэн туужид өгүүлснээр “энэрэнгүй нийгэм” улс төрийн аль ч давалгааны үед бүрэлдэж чадаагүй юм. Ерөөс туужийн гол дүр болох Фу Гүй өвгөн өөрийн гэх бүх л хувийн үнэт зүйлсээ алдсан ч эцэст нь газар хагалж амьдрасаар яваа нь коммунизмаас л ангид байх ирээдүйн тунхаг, дүр төрх билээ.

ШИНЭ ФИЛОСОФИ

Тус туужаар найруулагч Жан Имоу 1994 онд ижил нэрт кино хийж байв

Энгийн болоод жаргалтай амьдрал зовлон зүдгүүрээр дүүрэн байх ёстой. Туужийг уншиж дууссаны эцэст надад ийм бодол төрөв. Аж төрөхүй хялбархан байгаа нь чи аз жаргалтай оршиж байна гэсэн утга огт биш гэсэн санаа “Амьдрахуй” туужийн өгүүлбэр бүрт агуулагддаг.

“Хүүгээ булшны нүхэнд хэвтүүлэхэд арван гуравтай гэмээргүй, дөнгөж саяхан эхээсээ мэндэлсэн юм шиг даанч балчир харагдав. Гараараа шороо хамж булахаасаа өмнө доороос нь холгож болохуйц чулуу бүхнийг түүж хаялаа”. |“Амьдрахуй” 134-р тал, орч. Мө.Батбаяр|

Хүү нь нэгэнт үхсэн ч Фу Гүй түүний доороос холгож болохуйц чулуу бүхнийг түүв. Учир нь Фу Гүй нэгэн цагт эцгээс өвлөгдсөн сайхан байшинтай, зуу илүү мү1 газартай, өөрт нь үйлчилдэг зарц нартай байлаа. Харин тэрээр мөрийтэй тоглоом тоглож хөрөнгөө алдсаны дараагаар уналтанд орж хүнд бэрх амьдралыг туулах болдог. Тэрхүү хүнд бэрх цаг мөчүүд Фу Гүйд гэр бүлээ хайрлах хичээл зааж сургана. Нэг ёсондоо амьдрал хэцүү бэрх ч гэлээ энгийнээр өрнөж, түүний хайран дунд гэр бүл нь найдвартай хамгаалагдсан гэсэн үг. Эмч нарын болгоомжгүй үйлдлээс болж амиа алдсан хүүгийнхээ нойрсох газрын хатуу чулуу бүхнийг түүснээр тэр бусдыг хайрлах, амьдрахуйн ухаанд гүн гүнзгий суралцсаар байв.

Энэ нь хамгийн сүүлд өөрийн ганц ач болох Кү Гэнийг алдасны хойно тохиох үйлдлээр нь илэрдэг. Францын нэрт философич Ж.П.Сартр “Хөлийн чимээнээр ятуу дэрхийн нисэх шиг бидний үйлдлээс үнэт чанар үүсдэг” гэж өгүүлсэн байдаг даа. Бүхий л зүйлээсээ хагацаж, уй гаслангийн далайд живсэн ч Фу Гүй амиа хорлох тухай бодохгүйгээр үл барам хөөрхөн Кү Гэнийхээ мөрөөдлийг биелүүлж үхэр авахаар алхаж явдаг. Ийн явах замд эзэн нь төхөөрөх гэж буй хөгшин үхэр худалдаж аваад ирнэ. Тосгоныхон аанай л шоолох ч гэлээ үнэхээр Фү Гүйд хөгшин үхрийн нас л үлджээ. Өөртэй нь ижилхэн орших магадлалтай зүйлийн төлөө өрөвчхөн сэтгэл зориулсан учраас л тэр өнөөдөр баясгалантай нь аргагүй дуулсаар газар хагалж амьдрах эрхийг өөртөө бэлэглэж буй юм.

Үхэр зарсан хүн нэгээхэн агшинд цочирдсон ч гэлээ мөнгөө тоололгүйгээр өвгөнд итгэж явуулчихаад “азтай байна шүү” хэмээн баясах, тосгоныхон гурван жилийн настай хөгшин үхэр авлаа гэж шоолсон ч дараа нь “та хоёр дэндүү адилхан” хэмээн ярилцах зэрэг хүний за араншин, үйл хөдлөлийг туужийн явцад, нэгээхэн агшны чөлөөнд хооронд нь чадамгай холбож өгсөн байдаг нь Үй Хуаг алдаршуулсан өөрийн гэсэн тод аястай бичлэгийнх нь хэлбэр биз ээ.

ЭХЛЭЛЭЭС ДАХИН ТӨГСГӨЛ ХҮРТЭЛ

Хөдөө тосгодоор явж аман яриа цуглуулах болсон нэгэн залуу арван жилийн өмнөх Фү Гүй хэмээх өвгөнтэй таарч туулсан амьдралынх нь талаар яриулснаа өгүүлж буй тухай зохиомжтойгоор туужийн үйл явдал өрнөнө. Өнөөх өвгөний туулсан бэрх хэрнээ энгийн борог амьдрал, ганцаардлын дуу нь гэр бүлийнх нь тухай дурсамжийг дотроо агуулсан байдаг.

“Өнөөдөр Ёу Чин, Ван Ши хоёр газар хагалж байгаа. Жиа Жэн, Фэн Ши хоёр ч бас долоо найман талбай хагалж буй. Кү Гэн нас бага болохоор хагас талбайг хагална. Харин чи хэчнээнийг хагалахыг би хэлэхгүй. Хэллээ гэхэд лавтай чиний тооцоолсноос дутаах магад. Яриангүй чи минь өтөлжээ”. |“Амьдрахуй” 201-р тал, орч. Мө.Батбаяр|

Хүнд хэрэгцээтэй материаллаг эд зүйлс болон үхэр, хонь зэрэг амьтад ч мөн гэр бүлийн харилцааны хувьд анхаарал сарниулах л зүйлс. Тэд хүний оршихуйд хамгийн үнэ цэнэтэй нь биш бөгөөд гагцхүү гэр бүлийн гишүүд үгүй болсон хойно л хайрлагддаг. Дээрх жишээ татсан нэрс бол Фү Гүй өвгөний эхнэр, хүргэн болоод хайртай хүү, охин, ач нар нь юм. Гагцхүү тэр үхэртээ ярьж өгч буй хэдий ч өөртэйгөө л хөөрөлдөж байна. “Яриангүй чи минь өтөлжээ” хэмээн өөрийнхөө тухай л өгүүлжээ.

Ийнхүү залуу, идэр, өтөл насны тухай Фу Гүй хэрхэн дуулсаар цааш одохыг, нэр нь үл мэдэгдэх туужийг өгүүлэгч баатар маань харсаар хоцрохыг зохиолын төгсгөлд бид уншдаг. Тэр дуу нь энэ.

“Залуу насандаа захгүй тэнүүчилнэм
Идэр насандаа эрдэнэ олном
Өтөл насандаа хуврага болном...”

Хүний амьдралыг гурван мөрөнд багтаагаад өгүүлчихсэн нь шуудхан мэдрэгдэх учир задалж, дүгнэх шаардлагагүй байх. Харин “өтөл насандаа хувраг болном” гэсэн нь номын дуу сонсч, бурхны эрдэмд шамдах тухай өгүүлээгүй болов уу. Өтөл насаа элээдэг хүн гэж байхгүй. Бүгд залуу, идэр насаа элээж дууссаны хойно өтөлж хөгширөөд эцэстээ бурхны хутагийг олж мөнх бусыг үзүүлдэг.

“Хоромхон зуур гэгээ тасарч, харанхуй шөнө тэнгэрээс бууж ирдгийг би мэднэ. Дэлгэр эх газар ханхар цээжээ өргөж харанхуйг урин дуудах нь даамай үзэсгэлэнтэй. Эгээ л бүсгүй хүн үрээ дуудах шиг эх газар нь түнэр харанхуйгаа элгэмсэж буй нь тэр билээ”. |“Амьдрахуй” 201-р тал, орч. Мө.Батбаяр|

Төгсгөлийн эл өгүүлбэр өвгөний үхлийг зурсан шиг л санагдана. Өвгөний зовлон зүдгүүрээр дүүрэн амьдрал харанхуйтай л төстэй. Харин түүнийг элгэмсэж тосох нь газар шороо л бөгөөд ямарч оршихуй өвгөнийг хамгаалж чадахаас нэгэнт өнгөрсөн тухай өгүүлсэн байна.

ЖИНХЭНЭ ТӨГСГӨЛ

Хятадын орчин үеийн уран зохиолын төлөөлөл Үй Хуа

Жан Шиан Лиангийн “Half of Man Woman” зохиолд ч мөн “Амьдрахуй” туужид төстэй зарим өгүүлэмжүүд байдаг. Ер нь 1990-ээд он гарснаар Маогийн дэглэм тариаланчдын амьдралд ямар нөлөө үзүүлж байсныг тус үеийн зохиолчид гаргуун үзүүлсэн нь бий.

Гэр бүлийнх нь хайртай гишүүдийн нэг нь ч Фү Гүйгийн дэргэд үлдсэнгүй. Залуу насандаа мөрийтэй тоглож, эмсийн хүрээлэнгээр өдөр шөнөгүй тэнэж явсан түүнд хувь заяа нь юу ноогдуулж орхив оо? Зохиолыг эцэст нь хүртэл тулгахын тулд Үй Хуа маш ухаалгаар бүтээлдээ хандсан нь тодорхой. Учир нь өвгөний хоёр хүүхэд бусдын амийг аврахын төлөө өөрсдийгөө золиосолж байна. Хүү нь сургуулийнхаа захиралын амийг аварч улмаар таалал төгсдөг бол охин нь хүүхдээ төрүүлчихээд мөнх бусыг үзүүлдэг. Туужийн явцад өгүүлэгдэх үйл явдал болгон нь эхлэл төгсгөлтэйгөө чадамгай холбогдож өгсөн ийм л зохиолууд уншигчдад анзаарагдамгүй олон асуулт үлдээдэг билээ.

Эцэст нь Фү Гүй өвгөний дүрийг Америкийн жүжгийн зохиолч Артур Миллэрийн хэлсэн үгээр тодотгоод орхиё. “Магадгүй бид бүгд буруу үйлдэл бүхэндээ аль болох зөв харамсахыг л хичээх ёстой байх”.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
2 өдөр    

С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
2 өдөр    

ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
2 өдөр    

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
2 өдөр    

СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
2 өдөр    

ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
2 өдөр    

ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
2 өдөр    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
2 өдөр    

ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
2 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2 өдөр    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
2 өдөр    

О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
2 өдөр    

ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
2 өдөр    

Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
2 өдөр    

ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
2 өдөр    

ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
2 өдөр    

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
2 өдөр    

‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
2 өдөр    

УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
2 өдөр    

Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
2 өдөр    

ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУМЬСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
2 өдөр    

АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ
2 өдөр    

Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
3 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
3 өдөр    

МАРГААШ ҮХЦ-ИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
3 өдөр    

"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
3 өдөр    

Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
3 өдөр    

Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
3 өдөр    

УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
3 өдөр    

ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
3 өдөр    

У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
3 өдөр    

5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
3 өдөр    

ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
3 өдөр    

ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
3 өдөр    

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
3 өдөр    

МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
3 өдөр    

ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
3 өдөр    

УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
3 өдөр    

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
3 өдөр    

Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
4 өдөр    

МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
4 өдөр    

ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
4 өдөр    

Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
4 өдөр    

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
4 өдөр    

ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ
4 өдөр    

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙН УЧИР БУЮУ НЭХЭН ТООЛОХ ХУГАЦАА
4 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.