Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЧЕХИЙН АВТОМАШИНЫ ҮЙЛДВЭР МОНГОЛООС АЖИЛЛАХ ХҮЧ АВНА

НИЙТЛЭСЭН: 2018-10-17 13:24:54
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Энэ сарын эхээр манай улсад болсон “Экпсо Монголиа-2018” Олон улсын үзэсгэлэн-худалдааны үеэр Монгол-Чехийн бизнес уулзалт болсон талаар манай агентлаг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус уулзалтын дараа хоёр орны ААН-үүдийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Тодруулбал, БНЧУ-ын “Атакирус” компани манай улсын “OGP” группийн хооронд ХАА-н тоног төхөөрөмж нийлүүлэх талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бол мөн Чехийн “Зиматехник” компани хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Манайд Чех улсын дэмжлэгтэйгээр “Дархан нэхий” ХК-ийн тоног төхөөрөмж, технологийг шинэчилсэн төсөл өнөө хэр амжилттай хэрэгжиж байна.


Хамтын ажиллагааны талаар Чехийн “Ворренс” болон “Атакирус” компанийг төлөөлөн ирсэн Ричард Вомастик ярихдаа, “Бид нисэх онгоц, ачааны машины үйлдвэрлэл, хамгаалалтын хэрэгсэл, төрөл бүрийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн нислэгийн баг, иргэний болон байлдааны нисгэгч нарыг сургаж бэлтгэдэг. Танай улсад анх удаагаа ирж байна. Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Манай бизнес групп Монголд ирээд 3 хонож байна, Төв аймагт зочилж бизнес эрхлэгчидтэй уулзаж, “Expo Mongolia” үзэсгэлэн үзлээ. Монгол Чех хоёр улс эртнээс нягт хамтран ажиллаж, худалдааны олон төсөл хэрэгжүүлж байсан, энэ хамтын ажиллагаагаа цаашид сэргээх хэрэгтэй байна. Бид Монголоос ажиллах хүч авахад бэлэн. Харилцаа холбоо хөгжсөн энэ цаг үед Чех улс Монголоос хол биш. Монголын бизнес эрхлэгчидтэй бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв. Монголын талаас инженер Р.Дорж хэлэхдээ, “Би эрчим хүчний чиглэлийн мэргэжилтэй, Чехэд сургууль төгссөн, III цахилгаан станц, “Таван толгой”-н уурхайд ажиллаж байсан. Тэтгэвэрт гараад удаагүй байгаа. Чехийн “Зиматехник” компанитай хамтран ажиллахаар тохиролцлоо. Хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр мундаг технологитой юм байна. Эзэмшсэн мэргэжил, олж авсан туршлагаа түшиглээд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо” гэв.

Бизнес уулзалтын үеэр хоёр орны хоорондох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэлэг технологи, сүүлийн үеийн ноу-хау-г ашиглан Монголд ХАА, газар тариалан, МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах төслүүд олноор хэрэгжүүлэх орон зай байгааг хоёр талын бизнес эрхлэгчид хэлж байлаа. Уулзалтын үеэр хүнсний технологийн чиглэлээр сургалт явуулдаг Чехийн “Ренова” сургалтын төв, цуглуулгын барааг тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг “ЭГТ экспресс” компани, мөн тээвэр логистикийн чиглэлийн “Арго Бохема”, Чехийн экспорт банк болон бусад бизнесийн төлөөлөл танилцуулга хийсэн юм. Чехийн “Экспорт” банк томоохон тоног төхөөрөмжийн экспортыг дэмждэг байсан бол одоо бүх төрлийн экспортыг хамардаг болсон туршлагаа хуваалцсан юм. Монгол, Чехийн хувийн хэвшил, бизнесийнхэн ХАА, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэржилт, байгаль орчин хамгаалал, эрүүл мэнд болон бусад олон салбарт хамтран ажиллах бүрэн боломж байна гэв. Чехийн компаниудын талаарх танилцуулга, хамтран ажиллах саналыг сонирхвол МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст хандаж болох нь.

 

Б.Болд

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.