Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ХҮНСНИЙ ЭКСПОРТ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДЭГ ИЛТГЭГЧИД ТОДРОВ

НИЙТЛЭСЭН: 2018-10-16 16:28:22
Нийгэм > Хөдөө аж ахуй | Сэтгэгдэл: 0

Блю Скай зочид буудлын гурван давхарын Diamond танхимд "Дэлхийн хүнсний өдөр"-ийн арга хэмжээ 10 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Энэ өдрийн арга хэмжээг нээж, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Монголын хүнсчдийн холбооны удирдлага мэндчилгээ дэвшүүлсэн юм. Өлсгөлөнгүй дэлхий, бидний оролцоо сэдэвт хэлэлцүүлэг болов.
Мөн “Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэгчид, үлгэр жишээ фермер, Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье арга хэмжээ болон эссе бичлэгийн уралдаанд оролцогчдод тус тус шагнал гардуулсан юм.

"Дэлхийн хүнсний өдөр"-ийн хүрээнд "Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт" эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр (2018.10.15) амжилттай болж өндөрлөлөө. Жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тохиодог “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо болон “Каритас Монгол” олон улсын байгууллагатай хамтран уг эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм.

Төрөөс судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй хамтран технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгааны ажлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд судалгааныхаа чанарыг сайжруулах, сэдвийн хүрээг өргөтгөх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудын идэвх, оролцоог хангахад бага хурлын зорилго оршино.

Бага хуралд Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Дархан дахь салбар сургууль, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Идэр их сургууль, Технологийн дээд сургууль, Хүнсний аюулгүй байдлын шинжээчдийн холбоо, “Макс центр”, “Монбиофарм” ХХК зэрэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, компанийн төлөөлөл болсон нийт 35 оюутан, судлаачид илтгэлээ ирүүлсэн. Эдгээр илтгэлийг төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг эхний шатанд хянан үзээд өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хуралд оюутан, судлаачдын тус бүр 10, нийт 20 илтгэлийг хэлэлцүүлсэн.

Тэдгээрийн дунд сүүн бүтээгдэхүүн, талх, дүфү, хонины сүүл, загас, жүүс, өндөг зэрэг тухайлсан хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авч, аюулгүй байдлын үнэлгээ, тэжээллэг чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд шинжилгээ хийсэн байхад ургамал, чацаргана, махны экспортыг нэмэгдүүлэх боломжийн талаар судалсан байв. Нөгөө талаар оюутан, залуус, цэцэрлэгийн хүүхэд зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн хүнсний хэрэглээ, хоолны илчлэг чанарыг судалжээ. Түүнчлэн олон улсын стандартад хүрэх арга зам, стратегийн таримал буудайн чанар, аюулгүй байдал, уламжлалт хүнсний цусны даралт бууруулах идэвх зэрэг өргөн хүрээний асуудлыг ч дэвшүүлсэн байна. 

Эдгээр илтгэлээс судалгаа нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, тодорхой онол, арга зүйд үндэслэсэн байх, практик ач холбогдолтой байх, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай, судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байх зэрэг шалгуурын хүрээнд шүүгчдийн бүрэлдэхүүний нийлбэр оноогоор оюутан, судлаачдын түвшинд тэргүүн байр, дэд байр, тусгай байр тус тус эзлүүлсэн.

Оюутны түвшинд тэргүүн байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Л.Аззаяа Дүфү үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний химийн судалгаа болон дахин ашиглах боломж илтгэлээрээ, Дэд байранд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Б.Нинжин Оюутан залуусын хүнсний хэрэглээнд хийсэн судалгааны зарим үр дүнгээс илтгэлээрээ, Тусгай байранд ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн оюутан О.Мөнхзул Сүрьеэгийн эсрэг үйлчилгээтэй хагийг талханд нэмэлтээр ашиглах боломжийг судалсан судалгааны үр дүн шалгарлаа. Мөн Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагналаар дээрх гурван оюутнаас гадна дөрөвдүгээр байранд шалгарсан Технологийн дээд сургуулийн оюутан О.Мягмарнаран, А.Болортуяа, тавдугаар байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Э.Солонго нар шагнагдав.

Судлаачдын хэмжээнд, Тэргүүн байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Б.Мөнхжаргал Монголын уламжлалт хүнсний цусны даралт бууруулах идэвхийн судалгаа, Дэд байранд ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш Э.Энхцэцэг Эх орны хөрсөнд тариалсан хүнсний ургамлаас экспортын чиг баримжаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь, Тусгай байранд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш С.Отгонпүрэв, Хүнс шарахад хамгийн тохиромжтой тос болон шарах давтамжийг тодорхойлсон дүн илтгэлээрээ тус тус тодорсон юм.

Ийнхүү тэргүүн байр эзэлсэн судлаачид ХХААХҮ-ийн Сайдын батламж, 1 сая төгрөг, дэд байр эзэлсэн судлаачид өргөмжлөл, 500 мянган төгрөг, тусгай байр эзэлсэн судлаачид өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулах бол тэргүүн байр эзэлсэн оюутанд ХХААХҮ-ийн Сайдын батламж, 300 мянган төгрөг, дэд байр эзэлсэн оюутанд өргөмжлөл, 200 мянган төгрөг, тусгай байр эзэлсэн оюутанд өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнана. Мөн Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагналд тодорхойлсон таван оюутныг Мах маркет ХХК дадлагажигчаар ажиллуулах, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Б.Нинжинг Хос Ивээл ХХК компанидаа ажиллах эрхээр тус тус шагнаж байгаа юм. Шагналыг маргааш буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээний үеэр гардуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.