НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.НАРАНТУЯА ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТРАН АЖИЛЛАЖ ҮР ДҮНД ХҮРЧЭЭ
Орон сууцны хотхон, хорооллуудын орон сууцны барилгыг тус бүрээр нь улсын комисс хүлээн авдаг ч хотхонуудын анх төлөвлөсөн барилгажилтын төслийг нийтэд нь эцэслэн хүлээж авдаггүй ээ. Үүний улмаас хотхоны дотор зам тохижилт хийгдээгүй, сургууль, цэцэрлэг баригдаагүй байх төдийгүй дараагийн барилга баригдаж орц гарцыг нь хаасны улмаас иргэд хохирсоор л байна. Гэвч уг асуудлыг хариуцах эзэн байхгүй. Хэн нь шаардлага тавьж, ямар хугацаанд сургууль, цэцэрлэг бариулах, орц гарцыг нь хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой бус. Нийслэлийн мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаа холбоогүй байгаа тул зохицуулалт шаардлагатай болоод байгаа аж.
Иймд шийдвэрлэгдэхгүй удааширсан асуудлуудаар НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа хорооны Засаг дарга, хотхонуудын СӨХ-дтой хамтран Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Боловсролын газрыг байлцуулан удаа дараа уулзалт хийж, газар нь очиж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар санал солилцсон юм. Төлөөлөгч болон оршин суугчдын зүгээс “Төрийн байгууллага нь компаниудад шаардлага, мэдэгдлээ хүргүүлэх ёстой, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө төр нь ажиллах ёстой” гэдэг асуудлыг удаа дараа тавиад байсан. Тэгвэл өнөөдөр болсон ээлжит уулзалтаар хотхонуудын газрын эзэмшлийн асуудлаар мэдээлэл солилцож, тодорхой үр дүнд хүрлээ.
Алтай хотхоны хувьд орон сууцны барилгуудыг барьж дууссан боловч нэг ч сургууль, цэцэрлэг бариагүй, хүндрэл үүсээд байгаа ч хажууханд нь Модкон компани дахин 6 блок орон сууцны суурийн нүхийг ухаад байгаа аж. Төрийн үйлчилгээгүй орон сууцны хотхонууд бариад байгаа эл асуудалд хяналт тавьж, шаардлага тавих нөхцөл бүрддэггүй байна. Харин Нийслэлийн газрын албанаас цэцэрлэг, сургуулийн зориулалтаар газар эзэмшигчдэд нь сургууль цэцэрлэг барихгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг өчигдөр хүргүүлсэн байна. Иргэдэд орон сууцаа зарж ашиг орлогоо олсон орон сууцны хотхонууд сургууль цэцэрлэгээ барихгүй удаашрах буюу газраа чөлөөлөхгүй бол төр газраа буцаан авах нь зүйтэй гэж оролцогчид дүгнэж байлаа.
Богд-Ар хорооллын дунд иргэн Эрдэмбаяр цэцэрлэг барих газар, нийтийн эзэмшлийн тохижилт хийх газрыг тэр чигт нь хашаалаад байсан. Тэгвэл уг хашааг нийтийн эзэмшилд нь үлдээж, 3500 мкв газрыг цэцэрлэг бариулах зориулалтаар тасалж төлөвлөлтөд тусгахаар талууд тохиролцов.
Голден парк хотхоны хувьд орон сууцны болон хотхон дундах зам, тоглоомын талбай зэргийн газраа Материал импекс ХК-ийн эзэмшлээс хасуулж нийтийн эзэмшилд шилжүүлэх, СӨХ-д нь ашиглуулах асуудлаар Материал импекс компанид Нийслэлийн газрын албанаас мөн мэдэгдэл хүргүүлсэн байна. Түүнчлэн орц, гарцын асуудлыг хороодоос Газрын албанд хандаж шийдвэрлүүлэхээр боллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.