Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

СОЛОНГОС УЛСАД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМЭГТЭЙ ЭРЧҮҮДДЭЭ ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ

НИЙТЛЭСЭН: 2018-10-15 12:11:10
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийгмийг тэргүүлэх салбар болсон боловсрол, эрүүл мэндийн байгууллагын цалинг жагсаал цуглаан гэлтгүйгээр хангалттай нэмээд эх орондоо ихийг хийж элэг бүтэн амьдрах боломж бололцоо орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгөөч ээ. Өнөөдөр бидний дундаж цалин 500 нэг литр сүү 2.700 Тэгвэл Солонгос улсад нэг багшийн дундаж цалин 5саяаас 7 сая 1 литр сүү 2.700. Иймээс авдаг цалин ажлын дарамтаасаа зугтан олон олон дадлага туршлагатай багш эмч нар чинь хүний нутагт хүйтэн шалан дээр ажлын хүндийг хийж гишгэх газаргүй уйлах тавилангүй амьдарч байна.

Алтан гарт эмч алдарт мэргэн багш нараа хүний нутагт аяга угаалгаж хог цэвэрлүүлж эзэмшсэн мэргэжлийг нь зэврүүлж эх орноо мартахад хүргэж байгаа нь төр засаг та бүхний буруу. Бид хүний харцаар хөдлөх биш эх орондоо эрдэм мэдлэгтэй иргэн эрүүл чийрэг хүнийг бэлтгэж сэтгэл дүүрэн амьдармаар байна. Эсвэл багш эмч нараа бид өөрсдийнхөө төлөө тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгож эцсээ хүртэл тэмцье. Тоотой хэдэн төгрөг тоймгүй их цаасанд дарагдаж өр зээлэнд баригдаж өвдөх ч эрхгүй ингэж амьдрахаас залхаж байгаа биз дээ

Гэр бүл салалт. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн чинь хичнээн хувь нь гэр бүл салсан байгааг судлаж үзсэн үү?????????

10 хүний 5 буюу 50% гэр бүл салсан байх шиг. Улс орны суурь тулгуур бол гэр бүл. Монгол гэр бүлээ бат бэх байлгах төрийн цогц бодлого энэ эх оронд чинь алга. Хичнээн олон хүүхэд эцэг эсвэл эхээ санагалзан нулимстай нүдтэй элэг нь бэтгэрээд ирээдүйд итгэх итгэлээ алдчихсан энэлэн шаналж буйг би хэлж мэдэхгүй юм. Монгол оронд монгол хүн болж төрсөн бидний буруу гэж үү.

Эх орноо жаахан ч гэсэн хөгжүүлээч ээ. Өвөл нь хоолой хорсгосон утаа зун нь нүд улайлгасан шороо. Харласан баргар царайлсан хүмүүс хаа сайгүй хог шороо Ёоооооххх яачихсан эх орон ямар гээчийн удирдан жолоодогч вээээээ?

Чадалтай чансаатай хүсэл тэмүүлэлтэй хүн болгон чинь энэ эх орноос чинь зугтан дайжихад хүрээд бна.

Монгол эрчүүд минь дээ

Эр хүн шиг эр хүн байл даа. Наад хөгийн архи тамхинаасаа салаачээ. Гэр бүл салсан эмэгтэйчүүдийн ихэнх архинаас залхсан байна. Нөхөр нь архины хараат болж арчаагаа алдсан болохоор салсан зугтсан гэх мэт. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийн ухаараач . Хажуудах хань үр хүүхдээ хайрлаач ээ.

ТАНЫ хамгийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл.

Эрчүүд минь үүрэх ёстой ачаагаа үүрч сураа. Эхнэр хүний ухаан заруулж амьдрах чинь сул дорой эрчүүдийн шинж . Эр хүн бол гэр бүлээ тэжээх тэтгэх хайрлах хамгаалах ёстой үүрэгтэй .

Эхнэрээ хайрла. Жаахан романтик байлдаа. Монгол эрчүүд гэхээрээ л гүндүүгүй нтр гээд л мэдрэмжгүй байх ёстой юм уу. Эд баялагаар эхнэрээ баярлуулж чадахгүй бол үгэн бэлгээр баярлуулж яагаад болохгүй гэж . Жишээ нь нар, сар минь, миний үзэсгэлэн гоо минь, амь амьдрал минь, хайрын бурхан минь ккккк юу гэж ч сайхан дуудсан болно. Ганц мянга таван зуугийн гал улаан сарнай бариад хаалгаа зөөлэн тогшил доо. Эсвэл эхнэрээ ороод ирэхэд ганц сарнайгийнхаа дэлбээг газраар цацаад гишгүүл . Бөөн баяр болох байх. Би ч гишгэж үзээгүй л дээ.

Ойр хамт байгаа нь орж ирэхдээ гарч явахдаа үнсээд л. Хол байгаа нь ингээд л.

Гадны эрчүүд 70.80 хүрсэн ч гараасаа хөтлөлцөөд л алхаж байна ш дээ. Хүний нутагт зовлогоо зовоож жаахан биенээсээ ахадсан ачаа үүрээд өвдсөн ч өвдөөгүй царай гарган ядарч унатлаа зүтгэж байгаа эхнэрээ харын муу үгээр харлуулж нус нулимстай нь хольж байгаа мунхаг эрчүүдийн зөндөө харлаа. Эрчүүд минь ээ алсын хараатай ноён нуруутай үүрэх ачаагаа үүрээд амьдралд хариуцлагатай бай. Эмэгтэйчүүд бид өчүүхэн зүйлд баярлаж өчүүхэн зүйлд гомддог юм шүү дээ

Эмэгтэйчүүд минь дээ

Өөртөө хайртай бай л даа. Өөрөө өөрийгөө амьдралын гол дүр болгохоо боль. Би л байхгүй бол энэ айл энэ амьдрал сүйрээ нтр гээд өөрөө өөртөө бүх ачааг үүрүүлээд илжиг шиг зүтгэхээ болио. Бидэнтэй бидэнгүй энэ айлын амьдрал өрнөсөөр л байх болно .
Өөрийгөө хайрладаггүй эмэгтэйг өөр хэн ч хайрлахгүй .Бүх зүйл буруугаар эргэсний дараа өөрөө өөрийгөө буруутан гэдгээ мэдрэх хамгийн аймшигтай.

Амьдралаа сайн сайхан байлгая гэвэл хамгийн хамгийн үнэт зүйлдээ л цагаа зориул .Өөрийн гэсэн Хоббитой бол.

Сайхан цэнэг авдаг хэрэгтэй цөөхөн найзтай байх.Хэрэггүй мэдэвч хэлдэггүй асуувч хариулдаггүй чадавч тусалдаггүй найзыг зүгээр л орхи.

Болж бүтэхгүй муу муухай бүхний төлөө тэмцдэг нэгддэг байя аа. Муу муухайтай бүү эвлэр. Ийм нийгэм ийм улс оронд амьдарч байгаадаа гутарчихлаа.

Баяртай Сөүл минь Байдал дээрдэхгүй бол буцаж ирээд сонгинотой хамт уйлах байх даа.

Odnoo Od

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.