Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Р.БАТСАЙХАНЫ НАЙРУУЛСАН “ДУНДЫН БҮСГҮЙ” ЖҮЖГИЙГ ҮЗСЭН ХҮМҮҮС ЯАГААД ТАГ ДУУГҮЙ ГАРНА ВЭ?

НИЙТЛЭСЭН: 2018-10-15 11:30:37
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Өнгөрсөн 9-р сарын 12-25-ны хооронд “Мөрөөдлийн театр”-ынхан ҮЭ-ийн Соёлын төв ордонд Шведийн зохиолч Ян Экстрёмын “Хүн алж тоглосон залуус” туужаас сэдэвлэсэн “Дундын бүсгүй” хэмээн шоу драм тавьж тоглосон билээ.

Тэрхүү жүжгийг 9-р сарын 23-нд үзэхээр очиход үзэгчийн танхим дүүрэн хүнтэй, хоосон суудал нэг ч харагдахгүй байсан нь манайхан театр, тайзны урлагт сэтгэл татагддаг болоо юу даа гэсэн таатай сэтгэгдэл төрүүлж байсан юм. Кино найруулагч Р.Батсайхан Шведийн зохиолч Ян Экстрёмын 1963 онд бичсэн “Хүн алж тоглосон залуус” туужийг орчин үеийн хувилбарт оруулан тун чадварлаг найруулж, нүдээ олсон гүн санаанууд шигтгэж өгсөн байлаа.

Энэ жүжгийг манай орчин үеийн оюутан залуус олноороо үзсэн бол нэлээн олон зүйл эргэцүүлэх байсан болов уу. Жүжигт хүний амь хороосон гэмтэнийг мөрдөгч хайх хооронд дотно найз нөхөд хэрхэн яаж хувирч бие бие рүүгээ чихэж, нэгнийхээ муу муухайг уудалж байгаагаар хүний дотоод мөн чанар, адагтаа хүрэхэд хүн зөвхөн амин хувиа л хичээдэг эгзэгтэй агшныг тодхон үзүүлсэн байлаа.

Тайзны бүтээл гэдэг киноноос юугаараа илүү вэ гэхээр үзэгчдэд илүү ойр, амьд байдаг. Тайзан дээрх хүмүүсийн амьсгалж байгаа нь, хөдөлж байгаа нь, орилж хашгирч байгаа нь хүртэл амьд, бодит байдаг учраас үзэгч өөрөө дунд нь орчихсон юм шиг хүчтэй өдөөгддөг. Уг жүжгийг үзсэн олон хүн үүнийг мэдэрсэн байх. Насанд хүрэгчдэд зориулсан гэх тодотголтой уг жүжигт эрээ цээргүй үг хэллэг, илт эротик маягийн дүрслэл нэлээдгүй гарах боловч тэр нь өнөөгийн нийгмийн завхай зайдан, эрээ цээргүй бохир байдлыг бодит тусгал хойно яалтай. Үзсэн хүн үүнийг үгүйсгэх аргагүй. Харин ч нийгмээсээ ичин нүүрээ улайлгаж суугаа нь анзаарагдсан юм.

Энэ жүжигт нийгмийн хар бараан тал болох садар самуун, завхайрал, авилга хээл хахууль, хар тамхи, гэмт хэрэг, архидалт бүгдийг багтааж чадсан нь найруулагчийн ур чадвар гэдэг нь мэдээж. Хамгийн сүүлд Соко хэмээх охиныг хөнөөсөн алуурчин огт санамсаргүй байдлаар, тун жижигхээн зүйлээс болоод илрэх нь жинхэнэ сонгодог жүжиг болсныг илтгэнэ. Гэмтэн болж, хайртай охиноо хөнөөсөн буруугаа хүлээж буй залуу “Та нар л түүнийг уруу татаж эвдэж, буруу зүйлд хөтөлсөн шүү дээ. Та нар бүгд түүнтэй унтаж, эдэлж, завхайрсан. Одоо харин та нар түүнийг минь яаж ч чадахгүй” гэж гол руу ортол хэлэхийг сонссон үзэгчид таг дуугүй дор бүрнээ ямар нэг зүйл бодсон байдалтай хаалгаар гарцгааж байв. “Мөрөөдлийн театр”-ын залуус үнэхээр чадварлаг мундаг жүжигчид юм. Ялангуяа жүжигчин Л.Сөрөлт.

“Дундын бүсгүй” тоглолт нь дотроо хоёр хэсэгтэй байсан бөгөөд эхнийх нь эмгэнэлт шүүмжлэлийн маягийн өнгө аястай байсан бол харин хоёр дахь хэсэг болох Оросын нэрт зохиолч Сергей Беловын “Ичгүүргүй хосууд” жүжгээс сэдэвлэсэн цэвэр хошин тоглолтон дээр Л.Сөрөлт соёлын ордоны танхимд суусан хүмүүсийг ёстой л элгийг нь хөштөл жүжиглэсэн. Түүнийг хөл гараа ганц хөдөлгөхөд л хүмүүс савж унатлаа инээж байсан нь хөдөлгөөнөө дүртэйгээ айхтар нарийн мэдрэмжээр холбож өгч байсны шинж юм. Ийм нэгэн сайхан амттай тоглолтыг үзэж суухдаа үзэгчид хошин урлагаас залхжээ, жүжигчид ч аар саар хошин жүжгээр цаг нөхцөөхөөс зайлсхийдэг болж дээ гэж бодож байсан юм. Арваад хоног үзэгчдийн танхимыг дүүрэн хүнтэй барьж чадсан энэ жүжгийн араас “Мөрөөдлийн театр”-ын хамт олон өөр олон сайхан бүтээл төрүүлэх буй за.

Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.