Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 12-р сарын 14
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МОНГОЛ-ТАЙВАНЫ “ЭХ ГАЗАР БА АРАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

НИЙТЛЭСЭН: 2018-10-12 11:25:45
Бусад > Түүх соёл | Сэтгэгдэл: 0

Монгол-Тайваны контемпорари урлагийн солилцооны төслийн хүрээнд "ЭХ ГАЗАР БА АРАЛ" сэдэвт хэлэлцүүлэг 10 дугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш 976 арт галерейд болно.

Хэлэлцүүлэгт Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Art Space 976, Outsiders Factory (Тайван) оролцож, Дүрслэх урлагийн Куанду Музей, The Cube Project Space хамтарч зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааг Тайваны соёлын яам ивээн тэтгэжээ.

Тайваны “Outsiders Factory” нэгдлийн Жу Шао Чи, Такамори Нобуо нар “Is/In Land” буюу “Эх газар ба арал” нэртэй Монгол-тайваны контемпорари урлагийн солилцооны төсөл хэрэгжүүлье гэсэн саналыг анх тавьсан юм байна. Тэр ёсоор энэхүү төсөл хэрэгжиж эхэлж байна. Мөн энэ өдрийн 18 цагт үзэсгэлэнгийн нээлт нь болох юм.

976 Art Gallery facebookt энэхүү төслийн талаар тодотгон тайлбарлан бичжээ.

Сүүлийн үед эх оронд минь үүссэн төвөгтэй асуудлууд анхаарал татсаар ирсэн нь төслийн санаатай нийцэж, нөгөө талаасаа тэс өөр орчинд ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид газар нутагтай холбогдон үүсч буй эдийн засаг, нийгэм, улс төр, байгаль орчны асуудлыг урлагаар дамжуулан хэрхэн ярилцахыг харьцуулан харах сонирхолтой санагдсан юм. Далайгаар хүрээлэгдсэн олон живаа хүнтэй Тайван аралаас далайд гарцгүй Монгол орон 53 дахин том газар нутагтай ч хүн ам нь 7.7 дахин бага, мөн амьжиргааны түвшин ч асар ялгаатай юм. Эдгээр ялгаанаас үл хамааран байгаль орчны ижил төстэй асуудлууд бидний өмнө тулгарч байна. 

Тус солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 7-р сарын 20-оос 9-р сарын 23-ыг хүртэл Тайпейгийн Куанду Дүрслэх урлагийн музейд О.Энхтайван, Ё.Төгөлдөр, Т.Энхболд, С.Ганзүг, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал, Жу Шао Чи, Ли Чен Лиан, Ли Лин Лин, Дү И Фан, Лин Чен Вэй, Tree Tree Tree Person Тарако урлангийн хөтөлбөр, Монгол, Тайваны нийт 11 уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр уран бүтээлч С.Ганзүг, Ц.Даваажаргал нар Тайпей хотыг тойрон хүрээлсэн сүрлэг уулсыг сүслэн хөдөлгөөн, дуу авианы харилцан үйлдэл хийсэн.

Харин энэ удаад Улаанбаатар хотын Art Space 976-д болж буй үзэсгэлэнд Монголоос Д.Баярцэцэг, Л.Мөнгөнцэцэг, Тайванаас Жу Шао Чи, Као Я Тин, Ли Чен Лиан, Ли И Фан, Лин Чен Вэй, Лин Гуан Мин нар оролцох юм. Эдгээр уран бүтээлчид нь газар нутгийг тойрсон эдийн засгийн ашиг сонирхол, ёс зүй, хүйн холбоот асуудлуудыг хөндөн ярилцаж буй. 

- Бадамгаравын Гантуяа

Монгол, Тайван хоёрын нэг нь эх газарт, нөгөө нь далай дунд оршдогоороо ялгаатай. Мөн газар зүйн байршил, түүхийн хувьд ч нилээд алслагдмал юм. Тус төсөл нь залуу уран бүтээлчдийг хооронд нь холбож үзэсгэлэн, мэргэжлийн асуудлаар харилцан ярилцахын сацуу өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй газар нутгаар аялж, соёлыг нь таньж мэдэх боломжийг олгохыг зорьсон. Тайпейд болсон үзэсгэлэнгийн үеэр монгол уран бүтээлчид Тароко урлангийн хөтөлбөрт хамрагдсан бол Улаанбаатарт болж буй үзэсгэлэнгийн өмнө Тайваны уран бүтээлчид Монголын хөдөө орон нутаг руу зорьж судалгаа хийсэн. Энэхү хөтөлбөр нь Тайван, Монгол хоорондын контемпорари урлагийн анхны солилцооны хөтөлбөр байж магад. Гэхдээ энэ төслөөр дамжуулан Азийг шал өөр өнцгөөс харах урам зоригийг уран бүтээлчдэд өгөхийг бид хүссэн юм. 

- Такамори Нобуо   хэмээн тэмдэглэж бичсэн байна.

Б.БАЯРМАА

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
АНУ-ЫН ТАГНУУЛЫН АЖИЛТАН "ШАНГРИЛЛА" ЗОЧИД БУУДАЛД АМИА АЛДЖЭЭ
6 цаг    

УЛСЫН ХЭМЖЭЭНД 35 МЯНГАН ХҮҮХЭД ГЭР БҮЛЭЭСЭЭ ТУСДАА АМЬДАРЧ БАЙНА
6 цаг    

АЛТАН ШААХАЙ”-ГААР ГАЦУУРАА ЧИМЖЭЭ
7 цаг    

“ХӨГЖЛИЙН ҮНДЭС” ТУРШИЛТЫН ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
7 цаг    

"АГЕНТ 007" 2019 ОНД ДЭЛГЭЦНЭЭ ГАРНА
8 цаг    

ОЙРЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
8 цаг    

ОДДЫН ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ТРЭНД ХУВЦАСЛАЛТ
8 цаг    

Ө.ҮЛЭМЖТӨГС: ЦООЖТОЙ ГҮҮР
8 цаг    

МЕССИ, РОНАЛДУ НАР ШИГ НЕЙМАР БАС ТАТВАРЫН АСУУДАЛД ХОЛБОГДОН ШҮҮХЭД ОЧИХ ГЭЖ БАЙНА
8 цаг    

ЯПОН УЛС ИРЭХ IV САРААС ГАДНЫН ОРНУУДААС 300 МЯНГАН АЖИЛЧИН АВНА
8 цаг    

10 АЙМАГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА
8 цаг    

УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ, ОГЦРУУЛАХ ХУУЛЬД ЗААСАН ТАВАН ҮНДЭСЛЭЛ
8 цаг    

СЕКСИ ХӨТЛӨГЧ Б.АРИГУН БУУРЬ СЭЛГЭЛЭЭ
8 цаг    

ОЛИГАРХ БОЛОХ РОМАНТИЗМЫН ЗОЛИОС НЬ СОНГОГЧИД БАЙХ ЁСГҮЙ
10 цаг    

ЕСӨН НАСТАЙ ХҮҮ ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ САНАЛ ГАРГАВ
10 цаг    

ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛД АНУ-ЫН ИРГЭН НАС БАРЖЭЭ
10 цаг    

АЙЛЧЛАЛ: ТОКИОД МАНАЙ УЛС ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭНЭ
11 цаг    

Ж.БАТЗАНДАН: МАНАН-ГИЙН ТОЛГОЙЛОГЧ МАРГААШИЙН ДОТОР АЖЛАА ӨГӨХГҮЙ БОЛ ӨРӨӨНӨӨС НЬ ЧИРЧ ГАРГАНА
12 цаг    

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ ИРГЭДЭД ТУСЛАХ САНГААС ЭНЭ ОНД 185 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛААД БАЙГАА ГЭНЭ
12 цаг    

ҮХЭХДЭЭ Ч АВЧ ЯВЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС
12 цаг    

ХААН БАНКНЫ АТМ-ЫН АЛДААНААС БОЛЖ ДАХИН НЭГ ХҮН ЯЛТАН БОЛЛОО
12 цаг    

НЭВТРҮҮЛЭГЧ ЗАЛУУ БУСДЫН ГАРТ АМИА АЛДЖЭЭ
12 цаг    

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН СҮҮЛЧИЙН ГУЙЛТ
12 цаг    

ЧУУЛГАНЫ ИРЦ БҮРДСЭНГҮЙ
12 цаг    

С.Ганбаатар: Эд нар гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь сайн цагийн эхлэл
12 цаг    

Судлаач Д.Ганхуяг: Нуралт хийгээд боломж
12 цаг    

ЁС ЗҮЙГҮЙ ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО
13 цаг    

TIME сэтгүүлийн 2018 оны онцлох арван хүн
14 цаг    

ЭРХ БАРИГЧДАД АН-ЫН IX-Р ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨӨЛӨГЧДӨӨС ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
14 цаг    

ТОКИОД МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭНЭ
14 цаг    

“MNET ASIAN MUSIC AWARDS”-ЫН ХӨТЛӨГЧӨӨР С.ГАНТОГОО, Б.ЯНЖИНДУЛАМ НАР АЖИЛЛАНА
14 цаг    

ЧУУЛГАН: САЙДУУДЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
14 цаг    

ХОТЫН ДАРГЫГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.БАТБАЯСГАЛАН ХЭЛТЭС, АЛБАДЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ӨГЧЭЭ
14 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
14 цаг    

АН БҮЛГЭЭ АВЧ ҮЛДЭХЭЭР ШИЙДЖЭЭ
14 цаг    

М.ЭНХ-АМАР: ХӨНГӨН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН 5-6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖТОЙ
14 цаг    

ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ АМБИЦАА ЗАСГИЙН ГАЗАР ЭРГЭН САНАЛАА
14 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
14 цаг    

"ЦАЙНЫ ГАНЦАА" АЛДСАН ХЭНТИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙГ 2020 ОН ХҮРТЭЛ ХЭН Ч ТӨЛӨӨЛӨХГҮЙ
14 цаг    

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ
14 цаг    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
14 цаг    

ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД: ИРГЭН ОЮУНЫ БИЕД ХАЛДСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ, БҮХ ТАЛААР ТУСАЛЖ ДЭМЖСЭН
1 өдөр    

М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ ГИШҮҮД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

Б.ГАРАМГАЙБААТАР, Н.БАТБАЯР, М.СОНОМПИЛ, Ц.ОЮУНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
1 өдөр    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
1 өдөр    

С.АРИУНБОЛД: ЭМЧИЙН БИЕД ХАЛДАХ, ГҮТГЭЖ ДОРОМЖЛОХ АСУУДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН
1 өдөр    

“ЖДҮ”-Д ХОЛБОГДСОН БАС НЭГ ГИШҮҮНИЙ БАРИМТ ИЛ БОЛЛОО
1 өдөр    

УТААТАЙ МЭДЭЭ - Г.УЯНГА: УТААНААС БОЛЖ ХОЁР Ч ХҮҮХЭД МИНЬ ХЭВЛИЙДЭЭ АМЬГҮЙ БОЛСОН
1 өдөр    

МАНАН-ИЙН ДҮРИЙГ ТОДОТГОСОН 22 ГИШҮҮН
1 өдөр    

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭХ ШИНЭ ОРЧИН ХАЙЖ БАЙНА УУ?
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.