Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МОНГОЛОО АЛДАРШУУЛСАН ОЛИМПИЙН БААТРУУД

НИЙТЛЭСЭН: 2018-10-12 09:22:36
Спорт > спорт | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын нэрийг дуудуулан олимпийн тэнгэрт Алтан соёмбот Төрийн далбааг мандуулсан олимпийн медальтнуудын анхдагчид нь хагас зууны өмнө 1968 онд Мехикогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн дэвжээн дээр тодорсон билээ.


Энэхүү түүхт 50 жилийн ойн өмнө энэ 25 олимпийн баатартай хийсэн ярилцлага, нийтлэлийг он дарааллаар нь цувралаар хүргэж байна.

 

10. 1980 Москва Цэндийн Дамдин

 

Бахархал нь түүнийг Олимпийн мөнгөн медальтан болгожээ

 


Москвагийн олимпийн мөнгөн медальт, Ардын багш, гавьяат тамирчин, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин 1957 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. Тэрбээр жүдо бөхийн Монгол Улсын долоон удаагийн аварга. 1979 оны ЗХУ-ын бүх ард түмний аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс хүрэл медаль, самбо бөхийн спортоор улсын долоон удаагийн аварга тамирчин юм. Мөн 1979 онд самбо бөхийн дэлхийн залуучууд болон насанд хүрэгчдийн аварга. Самбо бөхийн ДАШТ-ээс нийтдээ хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн шилдэг бөх байсан юм.

 

Монголын жүдочид 1980 оны олимпийн наадам эхлэхээс өмнө 10-аад хоногийн өмнө долдугаар сарын 15-ны үед буюу улсын наадмын дараа л Москва хотод олимпийн наадам эхлэхээс 10-аад хоногийн өмнө очиж бэлтгэлээ базааж жингээ тохируулсан байдаг. Ц.Дамдин агсны хувьд 65 кг-д олимпийн дэвжээнд тав барилдаж мөнгөн медаль хүртсэн Монголын анхны жүдоч болж түүхэнд бичигдсэн билээ.

 

Тэр Москвагийн олимпийн татамид эхний тойрогтоо Зимбабве улсын бөхтэй барилдаж цэвэр ялсан, дараа нь Францын бөхийг юүко, гуравдугаар тойрогт Шведийн бөх Бедроныг коко үнэлгээгээр тус тус ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Польшийн бөх Павловскийг ялсан. Олимпийн алтан медалийн төлөө ЗХУ-ын бөх Солодухинтай барилдаж эхлээд нэг юүко үнэлгээ алдсан, дараа нь түүнээс нэг юүко үнэлгээ авч оноо тэнцүү явж байсан бөгөөд түүнийг шидогоор торгож олимпийн мөнгөн медалийн эзэн түүхтэй.


Манай улс жүдогийн тамирчдаа 1978 оноос Москвагийн олимпийн наадамд бэлтгэж эхэлсэн бөгөөд жүдочид бүтэн багаараа энэ олимпийн наадамд оролцсон юм. Тухайлбал, 60 кг-д ОУХМ Я.Дорж барилдсан бол 70 кг-д гавьяат тамирчин Р.Даваадалай барилдаж, олимпийн хүрэл медаль хүртсэн билээ. Харин 78 кг-д одоо гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц, 86 кг-д гавьяат тамирчин Д.Цэнд-Аюуш, -95 кг-д Улсын заан Д.Амгаа, +95 кг-д Улсын начин Д.Жалаа барилдсан юм.


Монголын жүдочид Москвагийн олимпийн өмнөх хоёр жилд Монголдоо бэлтгэлээ эрчимтэй явуулсан төдийгүй гадаадад ч хамтарсан бэлтгэлд олон удаа хийсэн байдаг. Ц.Дамдин гавьяат самбо бөхөөр 1979 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож дэлхийн аварга болоод байсан гэдэг.


Тухайн үед манай бөхчүүд жүдо, самбо бөхөөр хамтад нь хичээллэж дэлхий, тивийн АШТ-д оролцдог байсан юм. 1980-аад онд Улаанбаатар хотод ч самбо, жүдогийн олон улсын тэмцээн зохион байгуулдаг бөгөөд тэр тэмцээнд олон орны тамирчид ирж хүчээ сорьж байжээ. Тухайн үед шинэ он гараад л хоёрдугаар сард Гүржийн Тбилисийн тэмцээн, тэгээд цувраад л Европын 5-6 тэмцээнд манай жүдочид очиж оролцдог, бас тэндээ хамтарсан бэлтгэл хийдэг байсан тухай ахмад жүдочид дурсдаг.

 

Одоогоос 38 жилийн өмнө буюу Москвагийн 22 дугаар олимпийн наадмын жүдо бөхийн төрлөөр 65 кг-д мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин, Монгол Улсын өсөх идэр начин, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч асан Цэндийн Дамдин агсны хэдэн жилийн өмнө “МОНЦАМЭ мэдээ” сонинд өгсөн ярилцлагыг толилуулж байна.

 

-Таны жинд гадаадын олон шилдэг жүдочид байсан. Тэдний тухай эргэн дурсана уу?

 

-Манай жинд Японы тамирчид хүчтэй байсан, тэгээд дийлэнх нь Европын жүдочид. Одоогийн жүдогийн дүрэм бидний барилдаж байх үед байснаас нэг их өөрчлөгдөөгүй. Жүдо бөх 1964 онд анх олимпийн хөтөлбөрт орох үедээ дагах барилдаан байхгүй, үндэсний бөх шиг шууд даваад л явдаг, тэгээд аваргын төлөө барилдаж давсан нь алт, ялагдсан нь мөнгө. Тэгээд дөрөвт үлдсэн хоёр бөх нь хүрэл медаль хүртдэг байв. Харин бидний барилдаж байх үед хэсгээс гарсан аваргууд хоорондоо барилдаж медалийн төлөө хүч үзнэ, тэгээд дагах барилдаан ч хийдэг байсан. Жүдо бөх олимпийн төрөлд орсноос хойш их хурдацтай хөгжсөн спорт. Африк тивээс арай цөөн бөх ордог байсан учраас хөгжил нь арай сул байсан байх. Европд болон АНУ, Канад, Куба зэрэг оронд их жигд өндөр хөгжсөн байсан. Өнөөдөр ч тэр л эрчээрээ жүдо бөх хөгжиж байна.


-Таны жинд дотооддоо олон сайн бөх байсан биз?

 

-Тийм шүү. Дотооддоо нэг жинд олон сайн бөхчүүд байж л амжилт гаргадаг. Ер нь дунд жинд олон жигдхэн сайн бөх байлаа. Манай 70 кг-д Р.Даваадалай, Ж.Ганболд, 65-кг-д ОУХМ Г.Жамсран, Ц.Очирбал, доошоо 60 кг-д Дорж байна. Олон шилдэг бөхчүүд байсан даа. Би Улсын аварга шалгаруулах тэмцээнд 70 кг-д барилддаг байлаа. Тэр үед чинь самбо бөхөөр барилддаг олон сайн бөх байсан. Тухайлбал, 68 кг-д Д.Буядаа гуай, Чанрав багш гээд 68, 71, 74 кг жинд олон сайн өрсөлдөгчид байсан учраас л олон шилдэг бөх төрсөн гэж боддог. -Өөрийн жингийнхээ гадаадын бөхчүүдийг хэр мэддэг байсан? -Жингийнхээ бөхчүүдээ ер нь гадарладаг мэддэг байсан даа. Харин ЗХУ-ын бөх Солодухинтай огт барилдаж үзээгүй байлаа. Тэр 1979 оны дэлхийн аварга болсон юм. Францад болсон энэ ДАШТ-д зардал мөнгөнөөс болсон уу, виз бүтээгүй юу мэдэхгүй байна, манай бөхчүүд ямар ч гэсэн оролцож чадаагүй. Би Солодухинтай Европын тэмцээнд огт та