Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЭРЭН СУРВАЛЖЛАХ: ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг УЛС ТӨРИЙН шалтгаантай байв уу?

НИЙТЛЭСЭН: 2018-10-10 16:45:00
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Одоогоос сар гаруйн өмнө буюу өнгөрөгч наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины онц ноцтой хэрэг гарч олныг цочирдуулсан. Энэхүү хэргийн хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд тус хэрэгт мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан цагдан хориод байгаа юм.

Дээрх хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд, Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжүүлсэн байдаг. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар мөрдөгч нарын тусгай баг байгуулагдан ажиллаж байна.

Талийгаачийн 49 дэх хоног өнгөрсний дараа түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь хэвлэлийн хурал хийж, нас барахаасаа өмнө хүлээж авсан утасны дуудлагын бичлэгийг сэтгүүлчдэд сонсгосон нь “Талийгаач нь зарим хэвлэлээр бичигдэж байгаа шиг Б.Махбал нартай хамт архидан согтуураагүй” гэдгийг нийтэд нотолсон үйл явдал болов.

Мөн хурлын үеэр түүний ах маш чухал нэгэн баримт дэлгэсэн. Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс, талийгаач Т.Гомбосүрэнгийн хашиж байсан албан тушаал буюу ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад, Сэвжидийн Дорждагва гэх хүнийг санал болгосон албан бичиг байсан юм.

-Б.МАХБАЛ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХЭЭР ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ ҮҮ-

Үүнээс үзэхэд дээрх хэрэг нь зүгээр ч нэг хүн амины хэрэг бус улс төрийн томилгоо, албан тушаалын төлөө санаатай үйлдсэн гэмт хэрэг байж болзошгүй гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.  

Тиймээс олон нийтийн сонирхлыг татаад буй С.Дорждагва гэж хэн бэ, энэхүү хэрэгт юуны учир нэр холбогдох болов гэдгийг сонирхож үзвэл хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг энд дурдах шаардлага гарав.

Б.Махбал нь 2012 онд ЗТБХБЯ-нд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа С.Дорждагва гэгчийг ахлах мэргэжилтнээр ажилд авч байжээ. С.Дорждагва, Б.Махбал нар нь нэг нутаг буюу Говь-Алтай аймгийнх бөгөөд ах дүүсийн харилцаатай аж.

Улмаар Б.Махбал ажлаа өгөөд явахдаа “Би чамайг газрын дарга болгоно” хэмээн С.Дорждагвад амалсныг тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс нь баталдаг гэнэ. Ингээд 2016 онд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр С.Дорждагвыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад санал болгосон ч оруулж ирж чадаагүй байна. Харин энэ үеэр талийгаач Т.Гомбосүрэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон очиж байжээ.

Энд нэгэн зүйлийг онцлоход, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр нь өнөөг хүртэл уг албан тушаалаа хашиж байгаа ба С.Дорждагвын аавтай багийн найзууд гэх яриа байдаг. Ийнхүү С.Дорждагвын танил талаараа “мотор”-дуулж Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтнээс дарга болох гэсэн эхний удаагийн оролдлого бүтэлгүйтсэн бололтой.

Харин 2017 оны 12-р сарын 28-ны өдөр Б.Махбал ЗТХЯ-нд эргэн ирснээр С.Дорждагвыг газрын дарга болгох үйл ажиллагааг эрчимтэй явуулж эхэлсэн бололтой. Тус яамны ажилчдын хэлж байгаагаар, Б.Махбалыг яаманд ирснээс хойш С.Дорждагвын ааш авир нэмэгдэж хамт ажиллагсдаа дарамталдаг болсон гэх. Түүнчлэн талийгаач Т.Гомбосүрэнд “Би удахгүй ажлыг чинь авна” хэмээн нэг бус удаа дайрч давшилж байсан гэдгийг зарим хүмүүс баталдаг юм билээ.

Энэ үед талийгаач Т.Гомбосүрэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах хүсэлтийг удаа дараа өгч байсан ч түүнд мэдэгдэлгүйгээр сонгон шалгаруулалт зохион байгуулсан байдаг. Түүгээр зогсохгүй уг албан тушаалд тавигдах шаардлагад эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй хүн байх ёстой гэж заасныг Б.Махбал өөрчилж “Төрийн удирдлага” гэх шаардлагыг нэмж оруулснаас харахад зөвхөн С.Дорждагвыг шалгалтад оруулж тэнцүүлэхээр урьдаас бэлдсэн санаатай үйлдэл байж болзошгүй юм.

Ийнхүү хардахын учир С.Дорждагва гэгч нь Удирдлагын академийг Төрийн удирдлагын чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн цор ганц мэргэжилтэй нэгэн аж.

Гэвч тэрбээр сонгон шалгаруулалтад орсноор барахгүй, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ түүнийг ЗТХЯ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад тэнцэнэ хэмээн Төрийн албаны зөвлөлд санал болгосон баримтууд илхэн байна.

Ийнхүү С.Дорждагва нь талийгаачийн ажиллаж байсан албан тушаалд хоёр дахь удаагаа очихыг завдсан ч Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулж, түүнийг төрийн албанд тэнцэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлт гаргасан байдаг.

-С.ДОРЖДАГВА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГААР ХАУС ХОРООЛОЛ БАРИУЛЖ БАЙНА ГЭВ ҮҮ-

Авлигатай тэмцэх газрын шалгалтаар, С.Дорждагва нь 2016 онд өөрийн эхнэр Ш.Мөнгөнчимэгийн Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн ТББ-аар “Зам тээврийн яамны 2015 оны үйл ажиллагааны талаар хэрэглэгчийн үнэлгээний судалгаа” зөвлөхийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээг байгуулж үнэлгээний хорооны гишүүдийг хууран мэхэлж төөрөгдүүлэх замаар гарын үсэг зуруулж 9.621.025 төгрөгийг завшсан нь илэрсэн байна. Улмаар С.Дорждагвад хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлснийг ЗТХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд хүргүүлснийг салбарын сайддаа танилцуулалгүй нуусан гэх мэдээлэл ч байна.

Улмаар өнөөдрийг хүртэл М.Дорждагва гэгч нь тус яаманд ажилласан хэвээр байгаа ба төрийн албанд тэнцэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэх албан бичиг хүргүүлсээр байтал холбогдох албан тушаалтнууд нь хариуцлага тооцолгүй, хамгаалсаар байгаа бололтой.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, С.Дорждагва гэгч нь Жаргалантын аманд хувийн орон сууцны хороолол бариулж байгаа гэх ба энэ он гарсаар  БНХАУ-ын хилээр нийт долоон удаа хил нэвтэрч барилгын материал болон бусад эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлсэн гэх. Мөн АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй “Лопос” хэмээх компани эзэмшдэг гэх ба сүүлд хувийн автомашинтай болсноос үзэхэд дээрх хөрөнгөний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгах үндэслэл ч байж болох юм.

Эндээс харахад, дээрх бүлэглэлийн үйлдэл АТГ-аас ирсэн албан бичгээр хязгаарлагдаж нэгэнт албан тушаал авч чадахгүйд хүрсэн учир хүний аминд хүрэхдээ тултал уурссан байх ч магадлалтай. Хэрэв тийм бол энэ мэт эрх мэдэл, албан тушаалын төлөө улайран дайрагсдын хөлд цэл залуу монгол амь тасарсан энэхүү харамсалтай хэргийг бид байж болох зүйл мэтээр хүлээж авч боломгүй мэт. Ямартай ч хууль цагдаагийн байгууллага энэ хэргийн шалтгаан нөхцлийг хэрхэн тогтоож, шийдвэрлэхийг харах л үлдлээ.

/Үргэлжлэл бий/

 

 

 

 

 

Б.ЦОГ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
52 секүнд    

УСАНД БООГДСОН ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА
3 минут    

АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ
1 цаг    

ИХ ГАЗРЫН ЧУЛУУ УУЛАНД ТАРВАГА НУТАГШУУЛЖЭЭ
1 цаг    

ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМ ҮЕРТ АВТАВ
1 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
1 цаг    

ӨНӨӨДӨР НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАН ТОДОРНО
1 цаг    

ЭЕШ МАРГААШ ЭХЭЛНЭ
1 цаг    

УЛААНБААТАРТ 19-21 ГРАДУС, БОРОО ОРНО
1 цаг    

МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
1 өдөр    

АЯН АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН'' КОМПАНИЙН НУРУУЛДАН УУСГАХ ТАЛБАЙ ҮЕРТ АВТАВ
1 өдөр    

БНХАУ–ЫН ШЕНЗЕНД ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУРШИЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ
1 өдөр    

МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ “ТҮҮХ МАРТАХГҮЙ” КИНО БҮТЭЭНЭ
1 өдөр    

ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨЛДСӨН ШАР АЙРГИЙГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ
1 өдөр    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАНГ ТОДРУУЛНА
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
1 өдөр    

ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
1 өдөр    

СПОРТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС МӨНГӨ БОСГОХ АРГА “ТҮҮХИЙ” БАЙНА
1 өдөр    

ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ ₮200-450 МЯНГЫН ТӨЛБӨРТЭЙ
1 өдөр    

ХЯТАДЫН TIKTOK АМЕРИК ТЕХНОЛОГИЙН УДИРДАГЧИЙГ ХӨЛСӨЛЛӨӨ
1 өдөр    

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛД ТҮР ЗАМ ГАРГАН ДООРХ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

700 САЯЫН ӨРТӨГТЭЙ ШАР ХАШАА ГАНЦ ШӨНИЙН САЛХИНЫ АЯ ДААCАНГҮЙ
1 өдөр    

МХЕГ: ҮЕРТ АВТСАН УУРХАЙН ЦИАНИДЫН АГУУЛАХЫГ ЛАЦДАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЛОО
1 өдөр    

ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ ӨНӨӨДРӨӨС ХААНА
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
1 өдөр    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАНГ ТОДРУУЛНА
1 өдөр    

ҮРГЭЛЖИЛСЭН БОРООТОЙ ТУЛ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛАВ
1 өдөр    

ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
1 өдөр    

“ГАЦУУРТ”, “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ЗЭРЭГ КОМПАНИУДЫН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮН ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ
1 өдөр    

БҮГД НАЙРАМДАХ АРМЕН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
1 өдөр    

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТТОЙ
1 өдөр    

5 ДУГААР САРД 196 ИХЭР ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ
1 өдөр    

ИХ АВАРГА М.ДАВААЖАРГАЛ ЯПОН ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ
1 өдөр    

ШӨХТГ: ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХ АЛБАН ШААРДЛАГЫН ХАРИУГ ЗУРГААДУГААР САРЫН 17-НД АВНА
2 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШХАБ-ЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА
2 өдөр    

ТӨРИЙН ОРДОНД 1,000 ДОНОРЫН ЧУУЛГАН БОЛЛОО
2 өдөр    

УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2 өдөр    

“УЛААНБААТАР” ЗОЧИД БУУДАЛ, МУИС-ИЙН УРД ТАЛД БАЙРЛАХ ГАЗРУУДЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА
2 өдөр    

ГХ-НЫ САЙД Д.ЦОГТБААТАРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ, ИРГЭД ЖАГСЛАА
2 өдөр    

70 САЯАР ТОХИЖУУЛААД АМЖИЛТ ОЛООГҮЙ АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ “УСАН ХӨШИГ”-ИЙГ ДАХИН 40 САЯАР ЗАСВАРЛАЖЭЭ
2 өдөр    

АТГ-ЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2 өдөр    

БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭГДЛЭЭ
2 өдөр    

ШӨХТГ: ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛААГҮЙ ААН-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛНЭ
2 өдөр    

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУУЛЬ, ЖУРМЫН ДАГУУ ХЭЛЭЛЦҮҮЛТЭЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ОРХИЛОО
2 өдөр    

700 САЯАР АВСАН ГЭХ 4850 ШИРХЭГ “ШАР” ХАШЛАГЫГ ХАМГИЙН ҮНЭТЭЙГЭЭР ТООЦОХОД 257 САЯ ТӨГРӨГ БОЛЖ БАЙНА. ҮЛДСЭН МӨНГӨ НЬ ХААЧИВ АА ХОТЫН ДАРГАА?
2 өдөр    

МЭДЭЭЛЭЛ ХААЛТТАЙ, ҮЙЛ АЖИЛЛАГАА УДААШРАЛТАЙ БАЙГАА НЬ АВЛИГЫН ЭРСДЭЛ ҮҮСГЭДЭГ ГЭЖ ИРГЭД ҮЗЭЖ БАЙНА
2 өдөр    

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2 өдөр    

ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ИЛРҮҮЛЭХ ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН АРГЫГ НЭВТРҮҮЛНЭ
2 өдөр    

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН НЭГ ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДЭМЖЛЭЭ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.