Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.ХАЯНХЯРВАА:ЗАСГИЙН ГАЗАР ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДЛААР ОХУ-ЫН КОМПАНИУДТАЙ ХЭЛЦЭЛ ХИЙЖ БАЙГАА

НИЙТЛЭСЭН: 2018-10-08 14:34:33
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Монгол Улс Валютын зохицуулалтын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин энэ удаад нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан шинэчлэн найруулжээ. Шинэчилсэн найруулгаар гадаад, дотоод төлбөр тооцоотой холбоотой үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх зохицуулалтыг тусгасан байна. МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс гадны санхүүжилттэй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгийг Монголбанкаар дамжуулдаг байх, валютын ханшийн өсөлтийг хязгаарлах зохицуулалтыг тусгах зэрэг санал хэлсэн байна. Мөн уг хуулийн төслийг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуультай хамт хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн зүгээс ирэх долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэсэн мэдээлэл ирүүлснийг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэв.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Монгол Улсад ам.долларын ханш ихээхэн өсч байна. Валютын зохицуулалтын тухай хуулиар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хуулиар ам.долларын ханшийг зохицуулах нь өрөөсгөл. Энэ хуулийг баталснаар ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод төлбөр тооцоог олон улсын стандартад нийцүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Валютын ханшийн өсөлт олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, Монгол Улсад зургадугаар сараас наймдугаар сард бүтээн байгуулалт өрнөдөг. Импортод түшиглэдэг улсын хувьд эдгээр саруудад ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш өсдөг. Хоёрдугаарт дэлхий нийтэд өрнөж буй “худалдааны дайн”-аас үүдэн ам.долларын ханш өсч байгаа. Дэлхийн 147 орны 80 орчим хувьд нь ам.долларын ханш 19-60 хувиар өссөн тухай мэдээлэл бий. Гэхдээ Монгол Улсын импортын хэрэглээ буурч, ноос ноолуур болон бусад бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх хандлагатай байгаа тул цаашид ам.долларын ханшийг тогтвортой байлгах боломж бий гэдгийг Монголбанкны удирдлагууд хэлсэн. Гишүүдийн зүгээс арилжааны банкуудад ихээхэн хэмжээний хадгаламж эзэмшиж буй иргэдийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хадгаламжийн 80 орчим хувь нь цөөн хэдэн хүн дээр төвлөрдөг. Эдгээр хүмүүс валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор төгрөгийн хадгаламжаа ам.долларт шилжүүлэх зэргээр эрсдэл үүсгэх магадлалтай юм.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар шинэ банк байгуулах уу. Гадны хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх үү?

-Шинэ банк байгуулахгүй. Ердөө л гадны хөрөнгө оруулалтыг л зохицуулахтай холбоотой хууль юм. Дэлхий нийтэд гадны хөрөнгө оруулалттай банкгүй орон байхгүй. Тиймээс тодорхой хуулийн зохицуулалт хийж, Монгол Улсад гадны хөрөнгө оруулалттай банк оруулах хэрэгтэй гэдгийг өнөөдрийн бүлгийн хуралдааны үеэр зарим гишүүд дурьдаж байсан.

-Шатахууны ханшийн өсөлттэй холбоотойгоор бүлгээс Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн үү?

-НӨАТ болон Онцгой албан татварын тухай хуулиар шатахууны үнийг зохицуулах боломж байгаа эсэхийг судлах хэрэгтэй гэсэн саналыг гишүүд хэлж байна. Олон улсын хэмжээнд гадны томоохон компаниудтай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний төлбөр төлөх замаар дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс үл хамааран шатахууны үнийг тогтвортой байлгадаг туршлага бий. Энэ асуудлыг нарийн судлахын Засгийн газарт үүрэг болгосон.

-Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсч байгаа. Засгийн газраас импортлогч компаниудтай тохиролцоо хийсэн үү?

-Засгийн газраас ОХУ-ын компаниудтай уулзалт, хэлцэл хийж байгаа. Гэхдээ эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Ирэх оны төсвийг хэт өөдрөг байна хэмээн гишүүд шүүмжилж байна. МАН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Гишүүд харилцан адилгүй байр суурьтай байгаа. Ер нь бол төсвийн эхний хэлэлцүүлэг дөнгөж эхэлж байгаа тул дүгнэлт хийхэд эрт байна.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ
56 минут    

ИХ ГАЗРЫН ЧУЛУУ УУЛАНД ТАРВАГА НУТАГШУУЛЖЭЭ
59 минут    

ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМ ҮЕРТ АВТАВ
1 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
1 цаг    

ӨНӨӨДӨР НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАН ТОДОРНО
1 цаг    

ЭЕШ МАРГААШ ЭХЭЛНЭ
1 цаг    

УЛААНБААТАРТ 19-21 ГРАДУС, БОРОО ОРНО
1 цаг    

МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
1 өдөр    

АЯН АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН'' КОМПАНИЙН НУРУУЛДАН УУСГАХ ТАЛБАЙ ҮЕРТ АВТАВ
1 өдөр    

БНХАУ–ЫН ШЕНЗЕНД ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУРШИЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ
1 өдөр    

МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ “ТҮҮХ МАРТАХГҮЙ” КИНО БҮТЭЭНЭ
1 өдөр    

ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨЛДСӨН ШАР АЙРГИЙГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ
1 өдөр    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАНГ ТОДРУУЛНА
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
1 өдөр    

ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
1 өдөр    

СПОРТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС МӨНГӨ БОСГОХ АРГА “ТҮҮХИЙ” БАЙНА
1 өдөр    

ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ ₮200-450 МЯНГЫН ТӨЛБӨРТЭЙ
1 өдөр    

ХЯТАДЫН TIKTOK АМЕРИК ТЕХНОЛОГИЙН УДИРДАГЧИЙГ ХӨЛСӨЛЛӨӨ
1 өдөр    

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛД ТҮР ЗАМ ГАРГАН ДООРХ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

700 САЯЫН ӨРТӨГТЭЙ ШАР ХАШАА ГАНЦ ШӨНИЙН САЛХИНЫ АЯ ДААCАНГҮЙ
1 өдөр    

МХЕГ: ҮЕРТ АВТСАН УУРХАЙН ЦИАНИДЫН АГУУЛАХЫГ ЛАЦДАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЛОО
1 өдөр    

ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ ӨНӨӨДРӨӨС ХААНА
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
1 өдөр    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАНГ ТОДРУУЛНА
1 өдөр    

ҮРГЭЛЖИЛСЭН БОРООТОЙ ТУЛ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛАВ
1 өдөр    

ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
1 өдөр    

“ГАЦУУРТ”, “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ЗЭРЭГ КОМПАНИУДЫН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮН ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ
1 өдөр    

БҮГД НАЙРАМДАХ АРМЕН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
1 өдөр    

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТТОЙ
1 өдөр    

5 ДУГААР САРД 196 ИХЭР ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ
1 өдөр    

ИХ АВАРГА М.ДАВААЖАРГАЛ ЯПОН ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ
1 өдөр    

ШӨХТГ: ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХ АЛБАН ШААРДЛАГЫН ХАРИУГ ЗУРГААДУГААР САРЫН 17-НД АВНА
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШХАБ-ЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА
1 өдөр    

ТӨРИЙН ОРДОНД 1,000 ДОНОРЫН ЧУУЛГАН БОЛЛОО
1 өдөр    

УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2 өдөр    

“УЛААНБААТАР” ЗОЧИД БУУДАЛ, МУИС-ИЙН УРД ТАЛД БАЙРЛАХ ГАЗРУУДЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА
2 өдөр    

ГХ-НЫ САЙД Д.ЦОГТБААТАРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ, ИРГЭД ЖАГСЛАА
2 өдөр    

70 САЯАР ТОХИЖУУЛААД АМЖИЛТ ОЛООГҮЙ АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ “УСАН ХӨШИГ”-ИЙГ ДАХИН 40 САЯАР ЗАСВАРЛАЖЭЭ
2 өдөр    

АТГ-ЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2 өдөр    

БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭГДЛЭЭ
2 өдөр    

ШӨХТГ: ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛААГҮЙ ААН-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛНЭ
2 өдөр    

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУУЛЬ, ЖУРМЫН ДАГУУ ХЭЛЭЛЦҮҮЛТЭЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ОРХИЛОО
2 өдөр    

700 САЯАР АВСАН ГЭХ 4850 ШИРХЭГ “ШАР” ХАШЛАГЫГ ХАМГИЙН ҮНЭТЭЙГЭЭР ТООЦОХОД 257 САЯ ТӨГРӨГ БОЛЖ БАЙНА. ҮЛДСЭН МӨНГӨ НЬ ХААЧИВ АА ХОТЫН ДАРГАА?
2 өдөр    

МЭДЭЭЛЭЛ ХААЛТТАЙ, ҮЙЛ АЖИЛЛАГАА УДААШРАЛТАЙ БАЙГАА НЬ АВЛИГЫН ЭРСДЭЛ ҮҮСГЭДЭГ ГЭЖ ИРГЭД ҮЗЭЖ БАЙНА
2 өдөр    

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2 өдөр    

ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ИЛРҮҮЛЭХ ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН АРГЫГ НЭВТРҮҮЛНЭ
2 өдөр    

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН НЭГ ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДЭМЖЛЭЭ
2 өдөр    

ДЭЛХИЙ МОНГОЛООР ДУТАХГҮЙ Ч МОНГОЛ ДЭЛХИЙГЭЭР ДУТНА
2 өдөр    

ХЯТАДЫН ИМПОРТ БУУРЧ БАЙГАА НЬ БИДЭНД БОЛГООМЖЛОХ ДОХИО ӨГЧ БАЙНА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.