Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Х.БАДАМСҮРЭН: ӨНГӨРСӨН ЖИЛ 620 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН

НИЙТЛЭСЭН: 2018-10-03 08:41:06
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Энэ онд 40 жилийнхэн ой тохиож байгаа Эрдэнэт үйлдэврийн захирал Х.Бадамсүрэнтэй ярилцлаа.
 
 -“Эрдэнэт үйлдвэр” энэ жил өнгөрсөн 40 жилээ дүгнэж байна. Жилд дунджаар хэдэн тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байна вэ?
 
 -Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн тас­ралтгүй, өндөр үр ашигтай үргэлжилж байна. “Эрдэнэт үйлдвэр” оны эхний найман сарын байдлаар техник технологийн бүх үзүүлэлтүүд 100-гаас дээш хувиар биеллээ. Улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх мөнгө төлөвлөгөөнөөс давсан. Өнгөрсөн жил 40 жилийн түүхэнд хамгийн өндөр орлоготой ажилласан. Тэр ч утгаараа улс, орон нутгийн төсөвт 620 орчим тэрбум төгрөг төвлөрүүллээ. Энэ оны эхний найман сарыг өнгөрсөн онтой харьцуулахад 90 орчим хувийг бүрдүүлчихээд байна. Цэвэр ашгийн үзүүлэлт ч мөн адил өнгөрсөн жил түүхэндээ хамгийн өндөр байлаа. Зэсийн үнэ сүүлийн саруудад унасан ч түүнээс үл хамаарч өртөг зардлаа төлөвлөн ажиллаж байна.
 
 -Улсын эдийн засгийг бүрдүүлдэг үйлдвэр цаашид хэдэн жил ажиллах бол?
 
-40 жилийн ойгоо бүтээлч байдлаар угтаж, хүрсэн төвшингөө үнэлж дараагийн 15 жилийнхээ үйл ажиллагааг төлөвлөж байна. Энэ онд бас нэг том алхам хийсний нэг нь сүүлийн үед 40 орчим жил ажиллаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөц баялаг дуусах вий гэсэн болгоомжлол байсан бол өнгөрсөн хугацаанд хийсэн уулын ажил, ашиглалтын хайгуул, судалгаа шинжилгээнд дүгнэлт хийлээ. 2016 онтой харьцуулахад 2017 онд геологийн хайгуулыг хоёр дахин, энэ онд 3.2 дахин нэмэгдүүлсний үр дүнд төрөлх үйлдвэрээ наанадаж 60 жил ажиллуулах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 40 жилд явуулсан уулын болон геологи хайгуулын ажилд дүн шинжилгээ хийж санал дүгнэлт хийсний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиглалт, нөөц наанадаж 60 жил ажиллах боломж нөхцөл бүрдсэн. Бидэнд хийх ажил их, хамт олон маань ч бэлэн байгаа. Зөвлөгөөнөөр өнгөрснөө дүгнэж цэгнэхээс гадна хөгжлийн чиглэлээ улам том тодруулан болголоо. Монгол Улс хүний хүч, оюун ухаан, инженерийн сэтгэлгээ шийдэлд тулгуурлаж хөгжих ёстой.
 
-Дараагийн 15 жилийн хөгжлөө хэрхэн төлөвлөж, ерөнхий зураглалыг юу гэж харж байна вэ?
 
 -Ирэх 15 жилийн үндсэн чиглэлээ бод­лого, хөтөлбөр, тө­лөв­лө­гөөтэйгөөр хэрэг­жүү­­лэхээр эхлээд явж байна. Харилцан уялдаа­тайгаар хэрэгжих техник технологи, байгаль орчинд ээлтэй байх, хөрөнгө мөнгө, санхүү, эдийн засгийн бодлогыг боловсруулсан. Гэхдээ хамгийн гол үр дүн инженерүүдээс шалтгаалах учраас хүний нөөц боловсон хүчний бодлогод анхаарч байна. Үйлдвэрлэл шинжлэх ухаанд тулгуурлаж дэлхий нийтийн хувьсан өөрчлөгдөж байгаа хурдтай хөл нийлүүлэх учиртай. 40 жил ажиллана гэдэг багагүй хугацаа учраас үйлд­вэрийн техник технологи нэлээдгүй хуучирсан байна. Тиймээс ирэх 15 жилийн үндсэн чиглэлд техник технологийг шинэчлэн, сайжруулах, боловсронгуй болгоход илүү анхаарна. Дэлхийд тэргүүлж байгаа технологийг үе шаттайгаар нэвтрүүлэхийг зорьж байна. Юуны өмнө нөөц баялгаа өсгөх томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. Ил уурхай гүнзгийрэх тусам өртөг зардал нэмэгдэж, хүдрийн агууламж багасч байна. Ил уурхайн хүдрийн агууламж ашиглаж эхэлснээс хоёр дахин буурчихлаа. Одоо 0.0480 орчим байгаа нь эхэлж байсантай харьцуулахад нэлээдгүй багассан үзүүлэлт. Тиймээс мөчлөг урсгалт тээврийн технологийг нэвтрүүлнэ. Том даацын автомашинаар хүдрээ зөөж, хөрс хуулалт хийж байгааг туузан дамжуулга, каневерын системд шилжүүлэхээр олон ажил төлөвлөж байна. Мөн тэсэлгээний материалын үйлдвэр шинээр барина. Баяжуулах фабрикт иж бүрэн шинэчлэл хийх зэрэг нь техник технологийг боловсронгуй болгоход чиглэж байгаа юм. Баяжуулах фабрикын ажил эхэлсэн. Баяжуулах фабрикын гол үзүүлэлт болсон металл авалтыг өнгөрсөн онд түүхэндээ 89 хувьд хүргэсэн нь өндөр үзүүлэлт. Энэ хүрсэн төвшингөө хадгалж, илүү сайжруулж байж одоогийн бууралтаа нөхнө. Ингэж байж төсвийн орлогын бүрдүүлэлтээ тэнцвэртэйгээр барьж байх юм.
 
-Боловсон хүчний хувьд үе солигдож байна гэж та хэлж байсан. Залгамж халааг нь хэрхэн бэлтгэж байна вэ?
 
-Үйлдвэрийн үндсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлага бий болж байна. Хамтарсан үйлдвэр байхад олон тооны Орос мэргэжилтнүүд ажиллаж байсан бол одоо үндэсний үйлдвэр болсонтой холбоотойгоор гадаадын мэргэжилтнүүдийн тоо цөөрч байна. Гэхдээ гэрээгээр ажиллах боломжийг олгохоос гадна боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэхийн тулд хэдийгээр өртөг зардалтай ч үйлдвэрийн дэргэд орос цэцэрлэг, сургууль ажиллуулж байна. Боловсон хүчний хувьд бүх төрлийн нарийн мэргэжлийн ажилчин, инженерүүдийн үе солигдож байна гэж хэлж болно. Түүнчлэн үйлдвэрийг бүхэлд нь өртөг зардлыг нь бууруулж сайн засаглалыг бий болгох, менежментийг сайжруулах шаардлагатай. Үндэслэл, тооцоололтой шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандаж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийг бэхжүүлж, инновацид суурилуулж чадвал үр дүнтэй ажиллана гэж үзэж байгаа.
       
http://www.zaluu.com  Т.Гэрэл
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.