Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Баяжих шунал

НИЙТЛЭСЭН: 2018-10-01 12:44:49
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

Залуу насандаа хүн болгон баяжихыг мѳрѳѳддѳг. “Хэнээс ч дутахгүй” сайхан амьдрах хүслийн биелэл нь “их мѳнгѳ” хэмээн бодно. Тэрэн шиг үнэтэй машин унаж бусдын атаархлыг тѳрүүлэх сэн, түүн шиг сайхан хаустай болж бусдад гайхуулах сан, их мѳнгѳтэй болж бусдыг ѳѳртѳѳ зусардуулах сан, гоё сайхан харагдаж бусдыг ѳѳртѳѳ дурлуулан дагуулах сан гэж “мѳнгѳ тѳлѳхгүй” мѳрѳѳдѳлдѳѳ автан санааширна. Харин “Яаж их мѳнгѳтэй болох вэ?” гэж бодитоор эргэцүүлэхийн оронд бусдыг ѳѳртэйгээ харьцуулан жишээд “Болж л таараа” хэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулах аж. Хэн нэгэн яаж баяжаад байгааг судалж мэдэхийн оронд “Ямар нэгэн аргаар баяжиж болдог юм байна” гэх хийсвэр тѳсѳѳлѳл нь биднийг бодит боломжоос холдуулан хий дэмий тачаадан гасалж, бухан бярууны “Дүүрсэн хэрэг, дүрээд л үхье” гэдэг мунхаглал руу хѳтѳлнѳ. “Аз сорьж болдоггүй” амьдралд бүх зүйл ѳѳрийн гэсэн хатуу дүрэмтэй.

Нэг. БУСДЫН МѲНГѲ бол ЧИНИЙ МѲНГѲ БИШ

Бид бусдаас эсвэл улсаас ямар нэгэн аргаар мѳнгѳ зээлээд түүнийгээ шууд “ѳѳрийн мѳнгѳ” гэж боддог буруу зуршилтай. Зээлийг зориулалтаар нь бус ѳѳрийн хэрэгцээ сонирхолдоо хѳтлѳгдѳн ѳѳрийн дур зоргоороо зарцуулснаас болж олон хүн дампуурсан, эсвэл дампуурах замдаа явж байгаа. Тэр мѳнгѳ тэр хүнийх биш учраас хэзээ нэгэн цагт заавал тѳлѳх ёстой. Үгүйртлээ хоосорсон ч үйлийн үрээрээ тѳлнѳ, ѳѳрѳѳ зугатаж холдсон ч дэнчин болсон амьдралаараа тѳлнѳ, үхэж алга болсон ч үр хүүхдүүд нь хувь заяагаараа тѳлнѳ. Мѳнгѳ хэмээх тѳлѳѳсний нэхэмжлэл хатуу.

Их мѳнгѳтэй хүнтэй “ашиг тооцож” гэрлэсэн бүсгүйчүүд, тэр хүний мѳнгийг ѳѳрийн юм шиг бодож үрдэг. Хүний сэтгэлд нь биш мѳнгѳнд нь дурласан бүсгүй хүн гэдэг адбиш шуналтай. Сэтгэлийн дундуураа хорслоор дүүргэх гэсэн тэчьяадал нь бусдын атааг хѳдѳлгѳх гэсэн дуршилтай. Гоо сайхан дүр бүхэн ѳѳрийн цаг хугацаатай байдаг адил, гадаад тѳрхѳнд зарцуулсан мѳнгѳ бас ѳѳрийн хэмжээтэй. Тэр хэмжээний тѳгсгѳлд хоёулаа бие биенээ үнэлэх үнэлэмж нь үзэн ядалтаар хэмжигддэг. Мѳнгѳѳр хэмжигддэггүй зүрх сэтгэлийн хайрыг тэр мѳчид яаж үнэлэх гээд ч үнэд хүрдэггүй. Энэ үед тэд бүгдээрээ ямар ч үнэлэмжгүй болсонд гаслан чирхардаг. Тосгүй болсон үхэр тэрэгний модон дугуй мэт.

Татварт тѳлсѳн бидний мѳнгийг хулгайлан завшиж байгаа “улстѳрч” нэртэй луйварчингуудад бид атаархдаг. Бидний нүдэнд тэд “аз жаргалтай”, хэмжээлшгүй “эрх мэдэлтэй” мэт харагдаж байгаа боловч, үнэндээ тэдний ТАМ шиг зовлонг бид бас мэдэхгүй. Дагаж мѳрдѳх учиртай хуулийг зѳрчин байж баяжсан тэднийг эргэн тойрон дахь хүмүүс нь ХҮН биш МѲНГѲ гэж хардгийг, мѳнгѳний боол болсон тэднийг хар дарсан аймшигт зүүд нь үргэлж багалзуурдан тарчлааж байдгийг, айдсандаа тарчилсан тэд амьдралыг “баяр баясгалан” биш “атаа хорсол” гэж хардаг болсныг бид тѳсѳѳлѳхгүй. Эхнэрээ “шулам”, үр хүүхдээ “бэртэгчин” болгон зовоож байгааг бид огт мэдрэхгүй. “Шунал” нь тэр хүнийг “шулам” болгон хувиргаж байгаа үйлдэл болгон ѳѳрийн шийтгэлтэй.

Хоёр. БИД БҮГДЭЭРЭЭ ХАГАРТЛАА БАЯЖИХ БОЛОМЖГҮЙ

Энэ ертѳнцѳд хүн болж ирсэн тавилан болгон ѳѳрийн хэм хэмжээтэй. Чиний идэх хоол, эдлэх материаллаг зүйлс, зовлон жаргал болгон ѳѳрийн хэмжээтэй. Энэ ертѳнцийн 7 тэрбум хүн болгон “тэрбумтан” болбол юу болохыг тѳсѳѳл дѳѳ. Дэлхийн хѳгжлийн үе шат болгоныг тодорхойлж байгаа хүн болгон ѳѳрийн үүрэг хариуцлага, тавилантай байдгийн адил, чи ч бас ѳѳрийн тавилангаа үүрэх хэм хэмжээтэй. Тэр хэмжээ нь чиний ухамсар, тѳлѳвшил, боломжийн хэмжүүр юм шүү дээ. Энэ дэлхий ертѳнцѳд Леонарда Да Винчи, Билл Гейтс, Марк Цукерберг ѳѳр хэн ч байдаг юм, алдартангууд ѳѳр ѳѳрсдийн үүрэг тавилангаараа ирсэн хүмүүс. Тэд энэ дэлхийд мѳнх оршихгүйтэй адил бид ч ѳѳрсдийн хувь тавилангаа эдлээд л буцна. Тэгэхээр юундаа ч хорсож тэвдэх билээ.

Найз минь дээ! Чи нүүрном дахь их мѳнгѳний зургийг шейрлээд ч, хэн нэгний уриалсан тэнэглэлийн дор “Аз аз бурзай” гэж бичээд ч, аль нэгэн талд дээр босгосон суварга, хад, мод, овоонд мѳргѳѳд ч баяжихгүй ээ, ойлго. Шинжлэх ухаан хѳгжсѳн 21 р зуунд монголчууд бид алив зүйлийг бодитоор харж ухаарах боломжтой. Үсээ засуулахдаа ч, хол замд гарахдаа ч, найр хурим хийхдээ ч лам багшаасаа ѳдѳр судар асууж байдаг мунхаглалаасаа ч сал даа. “Сэжгээр ѳвдѳж, сүжгээр эдгэрч” байдаг цаг хугацаа гэж үгүй, “Баян Намсрай бурханд тахил ѳргѳѳд” эд хѳрѳнгѳ арвижин баяжих боломж гэж үгүй, “хийморийн сан” тавиулаад аян зам дарданших гэж үгүй дээ. Бүх хѳгжил цаг хугацааны хэмнэлээр хэмжигдэх болсон энэ цаг үед мухар сүсэг биднийг аврахгүй ээ, ухаар.

“Залхуу хүн завагтаа хүрдэггүй” хэмээн сануулж асан ѳвѳг дээдсийн минь хэлц үг буй. Яг энэ цаг дор бид баяжиж буй бусдад хорсоод, ѳѳрсдийн сэтгэлийн чанад дахь боломжоо сонсохгүй байнаа. Хүн болгон хагартлаа баяжих боломж үгүйн адил чи ч бас баяжих гэж мѳрѳѳдѳн тачаадаад хэрэггүй дээ. Хараагүй нэгэн гараа алдлаад бусад хараагүйчүүдээ хѳтлѳѳд үертэй голд живэх шиг мэдрэмжинд хѳтлѳгдмѳѳргүй л байнаа, монголчууд аа. Бид бусдад ажлын санал болгож, хамтдаа хѳгжихийг уриалсан зард огт итгэхгүй байна. Бид зүв зүгээр сууж байгаад их мѳнгѳ олохыг л мѳрѳѳдѳѳд байна. Тэр нь хулгай хийх, бусдыг луйвардах, эсвэл биеэ үнэлэх үйлдэл гэдгийг ойлгохгүй байна. Хэн нэгэн хууль бусаар баяжихыг бид хүлээн зѳвшѳѳрч, ѳѳрсдѳѳ ч хууль бус аргаар баяжихыг хүлээгээд байна. Тийм боломж үгүй дээ, монголчууд аа. Энэ эх орныг хэн тэгээд тусгаар хэвээр авч үлдэх юм бэ?

Гурав. ХѲДѲЛМѲРЛѲЖ ХИЧЭЭХГҮЙГЭЭР ХЭН Ч САЙХАН АМЬДРАХГҮЙ ДЭЭ.

Хѳдѳлмѳр хүнийг бий болгоогүй юм аа, харин хѳдѳлмѳр хүнд хүссэн боломжийг нь олгодог юм. Гадаадад ажиллаж амьдарч буй олон монголчуудаар би бахархдаг. Монголдоо эсвэл Орост эзэмшсэн мэргэжил нь АНУ д хэрэг болоогүй олон монголчууд энэ оронд ѳѳрийгѳѳ нээн, шинээр мэдэрсэн. Миний мэдэхээр лавтайяа 500 орчим монголчууд ѳѳрсдийн бизнесээ энэ оронд босгож байна. Багш мэргэжилтэй хүн чулууны үйлдвэрийн бизнес эрхэлж, эдийн засагч хүн хими цэвэрлэгээ ажиллуулж, инженэр хүн оёдлын үйлдвэр нээж, хуульч хүн цэвэрлэгээний бизнес эрхэлж, урлагийн хүн барилга барьж байна. Хүний хѳдѳлмѳр зүтгэлийг шударгаар үнэлдэг энэ тогтолцоо монголчуудыг шинээр хѳрвүүлж, бас хѳгжүүлж байна. Дипломоо үнэлдэг байсан монголчууд энэ оронд ѳѳрийн боломж, чадвараа үнэлж байна.

Хүмүүс диплом хэмээх цаасанд бус ѳѳрийн мэдрэмж чадвартаа итгэж байна. Тэр хүний хийсэн хѳдѳлмѳрт талархан үндсэн хѳлсѳн дээр нь ур чадварт нь бахадсан “гарын мѳнгѳ”-ѳѳ нэмж сарвайсан хүмүүс бидэнд чин сэтгэлээсээ талархаж байдаг. Тэр мѳнгийг гартаа атгаж, урссан хѳлсѳѳ гараараа арчин инээх сэтгэлд итгэл нар мэт мандаж байна. Хѳлс нь дуссан тэр л мѳнгѳнд хүн итгэлээ шингээж байдаг. Дахиад үүнээс ч их мѳнгѳ олж эхнэр үр хүүхдээ шударга зүтгэлээрээ сайн сайхан авч явах хүсэл нь гар дээр нь дуссан хѳдѳлмѳрийн шим. Хэнээс ч айж ичихгүй, хэний ч ѳмнѳѳс нүүр бардам сарвайх мѳнгѳ гэдэг зѳвхѳн шударга хѳдѳлмѳр зүтгэлийн үнэ цэнэ. Энд ямар ч хулгай, луйвар байхгүй дээ, тэр хүний магнайнаас урссан хѳлс болгон үүний нотолгоо.

Монголд бас Орост Их дээд сургууль тѳгссѳн диплом ямар үнэлэмжгүй энэ оронд монголчууд ѳѳрсдийн боломж чадвараа эцсээ хүртэл дайчилдаг. Тэр хүмүүсийн их мѳнгѳ олох боломж нь найрсаг харилцаа, үйлчилгээний чанар мѳн. Цуглуулсан бүх мѳнгѳѳ гартаа атгаад мѳрѳѳдлийг нь сайнаар биелүүлээсэй гэж хүсэх харц шиг итгэл хаана буй гэж. Зѳвхѳн ѳнѳѳдрийн олох мѳнгѳний тѳлѳѳх хууралт бүхэн маргааш чамд хясал болон ирдэг, гунигтай байгаа биз. Зүгээр л чиний зүрх сэтгэлээс урсах зүтгэл болгоныг тэр хүмүүс чамаас чагнаж, бас сонсож байдаг юм. Чамд итгэсэн харь зүрх чамаас хэзээ ч холдохыг хүсдэггүй нь аугаа хайр юм. Чамд итгэсэн сэтгэл бүхэн чамд хайр болон урсана гэдэг аугаа их тавилан. Зѳвхѳн үүний тѳлѳѳ амьдрахад чи харамсахгүй дээ. ИТГЭЛ, ХАЙР гэдэг хүний сэтгэлийг цэнэглэдэг гайхамшигтай цэнэг хураагуур юм.

…Энэ их олон жилийн амьдралын нугачааны дараа би юу гэж бодсон гээч! Хүний амьдралын хэрэгцээ даанч жижигхэн юм. Надад амьдрах байр, унах машин, хэрэгтэй үед хүссэн зүйлээ ѳѳртѳѳ худалдаж авах жаахан мѳнгѳ, намайг чин сэтгэлээсээ хайрлаж ѳвдсѳн үед минь хэрэгтэй эмийг минь уулгах бүсгүй, нойр хүрээд ядрахад дээр нь тухтай нойрсох ор дэр, за тэгээд л болно доо. Би залуу насандаа учиргүй их баяжих хүслээсээ холджээ, залхаж байна. Тэр их хүслийг гүйцэлдүүлэх гээд ядарч орхиж, хэхэхэ. Яг үнэндээ би энэ амьдралаасаа тарчилж, шунан байж цуглуулсан юуг ч авч буцахгүй юм билээ. Зүгээр л ѳѳрийгѳѳ нэр цэвэр, гэгээн ариунаар нь аваад л буцна. Намайг нүв нүцгэн уйлж чарлахад ээж минь гарынхаа алган дээр зѳѳлхѳн гэгч ѳргѳж, уруулаа цорвойлгон байж үнсэн инээмсэглэсэн тэр л тѳрхийг би ѳѳртѳѳ мэдэрмээр. Яг тэр л хэвээрээ энэ ертѳнцѳѳс буцмаар, хэхэхэ. Халуурч хоносон шѳнѳ аав минь чимээгүйхэн миний орон дээгүүр тонгойн намайг үнсээд, санаа алдан холдох шиг мэдрэмж. Заримдаа хав харанхуй шѳнѳ гав ганцаараа байж ѳвдѳж тарчлахдаа аав ээжийгээ л боддог юм. Энэ миний амьдралын эхлэл бас тѳгсгѳлийн хязгаар юм шиг ээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

www.galbadrakh.com 2018-10-01

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
3 цаг    

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ
3 цаг    

Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
4 цаг    

Ямар учраас Bitcoin Cash бий болсон мөн юунд чиглэгдсэн бэ
4 цаг    

Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ
5 цаг    

Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
5 цаг    

Түрээслэгч нар эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ
9 цаг    

АТГ Эрүүгийн хэргүүдэд ээлжийн амралт өгчихөв үү
9 цаг    

Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани
9 цаг    

“ТАВАНТОЛГОЙ” ХК КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
9 цаг    

Гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлаар Улаанбаатарт бизнес эрхлэгчдийн форум хийхээр 10 гаруй улсын сайдтай тохиролцжээ
9 цаг    

Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ
9 цаг    

Шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэнэ
9 цаг    

ЦЕГ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ
10 цаг    

Монгол жүдочид Европын нээлттэй тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
10 цаг    

ӨНӨӨДӨР: БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ
10 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
10 цаг    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
10 цаг    

БАРИМТ: БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөрийгөө шагнаж, мөнгөн урамшуулал олгожээ
23 цаг    

БХБЯ сайд Х.Баделханыг АНЭУ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан Султан Бин Саид Аль-Мансури хүлээн авч уулзав.
1 өдөр    

Дундговь аймгийн малчид Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнг дэмжиж, 100 сая төгрөгийн хандив цуглуулжээ
1 өдөр    

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ
1 өдөр    

The Voice of Mongolia шоуны шүүгч Ука дүрсгүйтжээ
1 өдөр    

Хэдэн хүн шоронд хийгээд сонгогдоно гэвэл үгүй шүү, Ерөнхий сайд аа!
1 өдөр    

Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав
1 өдөр    

Нийтийн тээврээр өдөрт 358 мянган зорчигч үйлчлүүлж байна
1 өдөр    

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг
1 өдөр    

Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ
1 өдөр    

Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ
1 өдөр    

ЭТТ: 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөгийг сонгуулиас өмнө авна
1 өдөр    

Танилц: 14 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаа гэж хэн бэ?
1 өдөр    

Т.Бадрал: Баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаахаас өөр аргагүй
1 өдөр    

DZ MAN Б.Дашзэвэг: Энэ хэрэг цагаадаасай гэж хүсэж байна
1 өдөр    

Валентины шөнө томчууд мөрийтэй, хүүхдүүд PC тоглож байгаад баригдав
1 өдөр    

Цахим орчин дахь эцэг, эхийн хяналтаа сайжруулъя
1 өдөр    

Монос маскны үнээ нэмж иргэдийг сөхрүүлэв
1 өдөр    

Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг Д.Оюунхорол нар өөрийн болгосон түүх
1 өдөр    

Говь-Алтай аймагт өндөр настан малчин руу чоно дайрчээ
1 өдөр    

С.Эрдэнэ: Ардчиллаа хамгаална гэдэг тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг
1 өдөр    

Хүйтний эрч суларна
1 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэллээ
1 өдөр    

VOICE шоуг амт оруулж буй 20 настнууд
1 өдөр    

Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно
3 өдөр    

Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
3 өдөр    

НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан маргааш тодорно
3 өдөр    

Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина
3 өдөр    

Ухань хотоос ирсэн оюутнуудыг тусгаарлалтаас гаргалаа
3 өдөр    

Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1523 болжээ
3 өдөр    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал идээ ундаа элбэг олдоно
3 өдөр    

Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдах "Чингис хаан" музейн үзэл баримтлалыг баталлаа
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.