Шинээр IPO гаргасан компаниудын удирдлагууд онцлох чиглэлээ тодорхойллоо

IPO гаргасан компаниудын удирдлагууд зөвлөлдөх уулзалтаа 9 дүгээр сарын 25-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хийлээ.
Энэ нь сүүлийн жил гаруйн хугацаанд шинээр IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй компани болсон аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагын зөвлөлдөх уулзалт юм.
Зөвлөлдөх уулзалтаар 2017 оны 9, 10 дугаар сард хувьцаагаа гаргасан “Ай түүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, “Анд энерги” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Мөнхбаяр, 2018 онд үнэт цаасаа бүртгүүлсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал, “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ын дарга Л.Ариунболд, “Ард даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах, “Мандал даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нар оролцож, ХХК-аас ХК болж шинэчлэгдэх үйл явцад гарсан алдаа, оноогоо хэлэлцлээ.
Уулзалтыг Хорооны Үнэт цаасны газар (ҮЦГ)-ын дарга Б.Лхагвасүрэн удирдан явуулж, Даатгалын газар (ДГ)-ын дарга М.Өлзийбат, Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ын орлогч дарга Б.Долгорсүрэн нар ХК-уудын удирдлагуудад зөвлөмж, чиглэл өгөв.
Хороо хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, цаашлаад хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулахад түлхүү анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар Хорооноос үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байгаа Хөдөө аж ахуйн бирж, Монголын үнэт цаасны бирж, Монголын хөрөнгийн бирж зэрэг гурван бирж байгааг тэмдэглэж байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаас гаргагчийн үнэт цаасыг бүртгэж, анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг Хороо олгохоор заажээ. Үнэт цаасыг бүртгэхдээ Хороо хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, засаглал, тайлагналын ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн бодлогын зарчмыг баримталж байна. Тухайлбал, олон нийтэд санал болгож буй үнэт цаасны хувь хэмжээг 25 хувиас дээш байлгах, татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг салбарын онцлог, үр ашиг, бизнес төлөвлөгөөтэй уялдуулах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэхгүй, эрх ашгийг нь хохироохгүй байх зэрэг чухал асуудлуудад анхаарч байна.
Мөн энэ талаар үнэт цаас гаргагч болон андеррайтерт хатуу шаардлага тавих, санхүүгийн тайлагнал, хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, нэгж хувьцааны үнийг бодитой тогтоолгох болон бусад журам, дүрмийн нийцлийг хангах юм байна. Энэ нь уг хувьцааны цаашдын төлөв, хөрвөх чадвар тогтвортой байх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, зах зээлийн идэвх, өрнөлийг сайжруулахад ихээхэн чухал болохыг уулзалтад оролцогчид онцолсон юм.
Он гарсаар, банк бус санхүүгийн салбарын нэг, даатгалын салбарын хоёр аж ахуйн нэгж IPO гаргаад байна. Энэ нь банкнаас бусад санхүүгийн салбаруудын өөр хоорондын үйл ажиллагааны уялдаа, нэгдмэл, уян хатан байдал тухайн салбарын өсөлт, хөгжлийн нэг хүчин зүйл болно гэсэн Хорооны бодлогын зохицуулалтын үр дүн болохыг уулзалтад оролцогчид онцолж тодотголоо.
Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоо нь санхүүгийн үйл ажиллагаа, хяналт, зохицуулалтын шинэ нөхцөл шаардлага бий болгож буй талаар ч зөвлөж ярилцлаа. Цаашид ийм уулзалтыг тогтмолжуулж, үнэт цаасны болон бусад санхүүгийн салбарын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар зах зээлд оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж байхаар удирдлагууд зөвшилцөн тогтлоо.
Б.Баярмаа
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ

ХОЙД СОЛОНГОСЧУУД “ЭРЧИМ”-ИЙГ ХОЖЛОО
Б.ГАНХУЯГ: ЭТТ "ОЮУ ТОЛГОЙ” ШИГ МУУ ГЭРЭЭНИЙ ҮЛГЭР БОЛОХГҮЙ
“ЭРГЭН ДУРСАХУЙ” БААРАНД ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ
"ТОПОР"-ЫН СҮҮДЭР Т.АЮУРСАЙХАН Х.БАТТУЛГЫН ТАШУУРААР...
ЛАЙТАЙ ГЭЖ ЯМАР УТГАТАЙ ҮГ ВЭ
ЭНЭ САРД 2, 7 ТООГООР ТӨГССӨН АВТОМАШИНУУД ТАТВАРАА ТӨЛНӨ
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ХОТОН ШУВУУ МОНГОЛ ГЭРТ ӨВӨЛЖЛӨӨ
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ДУЛААЛГЫГ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТРАН ХИЙНЭ
МОНГОЛ ИРГЭД НЭГ САЯ ГАРУЙ ЮАНИАР ЗАЛИЛУУЛЖЭЭ
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО НАМРЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД 10 УДАА ХУРАЛДЖЭЭ
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД ТУРК УЛСАД ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА
13 САЯ ЦАХИМ ВАЛЮТ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ " PUBG" ТОГЛОЖ БАЙХАД НЬ БАРЬЖЭЭ
ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК ХУУРАМЧ ДҮГНЭЛТЭЭР АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСЖЭЭ
ЯРЬДАГ БУС, ХИЙДЭГ ХАМТ ОЛОН - АШУҮИС
БАХАРХАЛТ ХАЙРХАНАА МӨРГӨЛЧДӨӨС ХАМГААЛЪЯ
ГУТЛЫН УЛАНДАА ХАР ТАМХИ НУУЖ ХИЛЭЭР ОРУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Б.БАЯРДАВАА: ИНФЛЯЦИ ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХОЁР УЛИРАЛД 7.5-7.7 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙХ УРДЧИЛСАН ТООЦОО ГАРСАН
МОНГОЛЫН ЦИРКЧИД ДОЛОО ДАХЬ АЛТАН ЦОМОО АВЧЭЭ
ЦАЙ ИНВЕНЬ 2020 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ
НАТО ЭСТОНИД ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ХИЙЖЭЭ
ХУВИАРАА ТАКСИНД ЯВЖ БАЙСАН ИРГЭДИЙГ 100.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОХ АЖЛЫГ ЗТХЯ-НААС ЗОГСООЛОО
КАНАД, МОНГОЛЫН ХОККЕЙН ТОГЛОЛТ БОЛЖЭЭ
МАНАЙХНЫ ЭСРЭГ БАРИЛДАХ УУЛЫНХАН
НИЙТ НУТГИЙН 70 ОРЧИМ ХУВЬ ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ БАЙНА
ХАМГИЙН АШИГТАЙ БӨГӨӨД НАЙДВАРТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮУ ВЭ?
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
УЛААНБААТАР ХОТОД 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
ЖҮЖИГЧИН Д. ГАНЦЭЦЭГ, А. ГАНЧИМЭГ НАР ХАМТРАН ПРОДАКШН БАЙГУУЛЖЭЭ
ДҮҮРГҮҮДИЙН ГАЗРЫН АЛБА ДОТООД АЖЛЫН ӨДӨРГҮЙ БОЛЛОО
ТӨРСӨН ДҮҮГЭЭ ХҮЧИРХИЙЛСЭН ЖИГШҮҮРТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
НМХГ-ЫН ДАРГА Л.ЭРДЭНЭЧУЛУУНЫ АМ, АЖЛЫН ЗӨРҮҮ
УЛААНБААТАРЫН БАРУУН ХЭСГИЙГ КАМЕРЖУУЛЛАА
ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ЗАСАГ ДАРГА ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХАНДИВ АВЧЭЭ
АРДЫН НАМДАА НООСОО ТУШААЧИХЛАА
БИД ХӨӨРЦГӨӨЖ ТЭД ЗАВШСАН
Хятад улс 2025 онд сансарт нарны цахилгаан станц байгуулахыг зорьж байна
ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ Д.ГАНТУЛГААС ГАРГУУЛЪЯ
ИРЭХ САРААС ХЭРЭГЖИХ ХУУЛИАР НИЙЛЭГ УЛАВЧИЙГ ХОРИГЛОХГҮЙ
УБ ХОТЫН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ГЭРЭЭГ БАТЛУУЛЛАА
МОНГОЛОО МАНЛАЙЛЖ ДЭЛХИЙД МУИС ӨРСӨЛДӨНӨ
ГЭМТЛИЙН УЛМААС ЦАХИЛГААНГҮЙ БОЛООД БАЙСАН ГУРВАН АЙМГИЙГ ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОЖЭЭ
АМИА АЛДСАН ЦЭРГИЙН АСУУДЛЫГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА
БНАСАУ БОЛОН ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХОРИГЛОЖЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛНО

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.