Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.Долгорсүрэн: Жангар тууль нь соёлын контент агуулга болж байна

НИЙТЛЭСЭН: 2018-09-24 10:39:40
Бусад > Түүх соёл | Сэтгэгдэл: 0

 “Дэлхийн тууль ба Жангар” сэдэвт олон улсын симпозиум болж өнгөрлөө. Энэ үеэр СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгосүрэнтэй Жангар туулийн судалгааны орчин цагийн хөгжлийн талаар ярилцлаа.

-“Дэлхийн тууль ба Жангар” сэдвээр олон улсын симпозиум боллоо. Жангар туулийн судалгааны онцлог юунд оршиж байна вэ?

-“Дэлхийн тууль ба Жангар” сэдвээр өмнө нь олон улсын хурал хийгдэж байгаагүй. Харин Жангар судлалын судалгаа, хурал олон удаа болж байсан. Энэ удаагийн хурлын ялгаа, онцлогийг хэлвэл нэгд, дэлхийд Жангар туулийн тархан судлагдсан байдал, хоёрт, ганц Жангар төдийгүй дэлхийн үндэстний язгуурын аман соёлтой ард түмнүүд өөрсдийн домог, үлгэр, туульсийг хэрхэн хамгаалж, хадгалж, яаж судалж байгаа талаар яригдаж байна.

Өөрөөр хэлбэл, Жангар тууль олон чиглэлээр хөгжиж байгаагийн нэг илрэл гэж соёл судлаачийн хувьд би энэ хурлаас дүгнэлээ.

-Өмнө нь Жангар туулийг ямар байдлаар судалдаг байв?

-Урьд нь Жангар туулийг хэл шинжлэл, утга зохиол, аман зохиол судлалын хүрээнд судалж байсан. Энэ удаагийн олон улсын хуралд Жангар тууль болон зөвхөн эртний аман зохиолын судлагдахуун гэдэг ойлголт хүрээгээ тэлсэн нь харагдлаа.

Нэг ололттой тал нь өнөөдрийн байдлаар Жангар тууль нь соёлын  контент агуулга болж байна. Зөвхөн шинжлэх ухааны судлагдуухан төдийгүй бас орчин үеийн олон улсын зах зээлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн агуулгийг бүтээж байна. Тодруулж ярьвал, соёлын бүтээлч бараа, үйлчилгээг бий болгодог инновацийн салбар болж хөгжиж байгаа талаар эрдэмтэн, судлаачид энэ хуралд ярьж байна.

-Таны хувьд энэ хуралд ямар илтгэл тавив?

-Би соёл судлаачийн хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг Монголын болон олон улсын зах зээлд Жангар туулиар хэрхэн, яаж бүтээл хийж байгаа талаар тоймлосон судалгааны үр дүнгээ докторант, оюутан нартай хамтарч танилцууллаа. Энэ талаар хоёр илтгэлд толилуулсан. Миний удирдсан дөрвөн докторант энэхүү хуралд илтгэл тавьсан.

-Тухайлбал, ямар илтгэлүүд вэ?

-Нэгд, миний удирдсан докторант н.Сэвжид шавьтай хамт Жангар туулиас сэдэвлэн бүтээсэн уран бүтээлийн тойм судалгаа, хоёрт, СУИС-ийн багш, докторант н.Мөнгөнцэцэг шавьтайгаа хамт Жангар туулийн агуулгыг барьж, монголчууд анх удаа бүжгэн жүжиг хийсэн тухай тайлбарласан. Энэ бүжгэн жүжгийн Жангарын дүрүүдийг нэг жилийн өмнө дэглэсэн юм.

Энэ сэдвийн хүрээнд Жангар туулийн эх зохиолыг Жангар бүжгэн жүжгийн цомнолтой харьцуулан судлаад, Монгол бүжгийн дэг жаяг, хөдөлгөөн, намба төрхөөр Жангарын дүрүүдийг хэрхэн бүтээж байгаа талаар судалж, судалгааны үр дүнгээ танилцуулсан.

Тууль хайлах гэдэг хайлахуйн урлаг юм. Энэхүү хайлахуйн урлаг хөөмийлөхүйн урлагтай хүйн холбоо, шүтэлцээтэй байдаг байна. Энэ сэдвээр миний шавь н.Дүүриймаа докторант “Хайлахуй хөөмийлөхүйн харилцан шүтэлцээ” сэдэвт илтгэл тавьсан. Энэ бол цоо шинэ судалгааны чиглэл.

-Энэ сэдвүүд таны шавь нарын соёлын шинэлэг судалгаа юм уу?

-Тийм. Мөн Шинжаан уйгараас ирсэн, Бээжин хотод соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа хийдэг, надаас суралцаж байгаа Далай гэдэг шавь бий. Далай бол Жангар сэдвээр 104 ангит хүүхэлдэйн кино хийж, Монгол, Өвөрмонгол, Бээжин, Халимаг, Тува зэрэг орнуудын монгол хэлт ах дүүстээ зориулж нээлтээ хийсэн.

Одоо 24 ангийг дэлхийн зах зээлд гаргаад байна. Мөн хүүхэлдэйн ном хийсэн. Залгуулаад уран сайхны кино болон Драмын жүжиг хийж байгаа. Энэ бүхнээс харахад зөвхөн аман зохиол, хэл шинжлэлийн хүрээнд судлагдаж байсан Жангар тууль соёл судлал, урлаг судлалын судлагдахуун болж хүрээгээ тэлж байгаагаар шинэлэг бөгөөд онцлог юм.

www.ardchilal.mn Ярилцсан Б.Баярмаа

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.