Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хотын намын хорооны даргын "жолоо цулбуур" хэнд очих вэ

НИЙТЛЭСЭН: 2018-09-21 10:48:13
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

Өнгөрсөн хавраас эхлэн сураг нь дуулдсан Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал өнөөдөр болно. Энэ удаагийн Бага хурлаар намын Хяналтын хорооны тайланг хэлэлцэхээс гадна нийслэлийн МАН-ын шинэ даргыг сонгох юм. Хурлыг “халуухан”, адармаатай, хүлээлттэй болгож байгаа нь даргын сонгууль байж таарна.

Хотын МАН-ын хорооны Бага хурал 6 жилийн турш буюу 2012 оноос хойш хуралдаагүй. Энэ утгаараа хэлэлцэж ярилцах, хийж шийдвэрлэх олон асуудал хуримтлагдсан байж болох ч даргын сонгуультай жиших юм бол зүгээр л “хүүхдийн тоглоом”.

Нийслэлийн намын хороо сүүлийн нэг жилийн турш үүрэг гүйцэтгэгч даргатай явж ирсэн. Ц.Сандуй ажлаа өгөхдөө тэргүүлэгчдээ хуралдуулаад Хотын дарга С.Батболдыг үүрэг гүйцэтгэгчээр үлдээгээд явсан байдаг. Дүрэм журмаараа бол хотын намын даргыг Бага хурлаасаа сонгох учиртай.

Тэр хурал өнөөдөр эхэлж байна. Уг нь энэ хурал өнгөрсөн хавар болохоор товлогдож байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон.

Нийслэлийн намын хороо гэдэг аль ч утгаараа МАН-ын маш том масс, сонгуулийн үр дүнг тодорхойлогч гол цөм болдог. Учир нь УИХ-ын сонгуулийн 28 тойрог Улаанбаатар хотод байдаг. Ингэж харвал ирэх сонгуулийн ялалт ялагдлын жингийн тухайг барьж байгаа хүн нь яалт ч үгүй Нийслэлийн намын хорооны дарга байх гээд байгаа юм. Энэ утгаараа хариуцлагын хатуу нэхэлтэй сонгуульт ажил болж таарах байх.

Хотын намын Бага хурлыг тойрсон “хар цагаан хэл ам” аль хавраас чих дэлсэж эхэлсэн. Түүнчлэн энэ хурлыг МАН-ын фракци хоорондын тэмцэл, хэн нь явж, хэн үлдэх вэ гэдгийг тодорхойлно гэхчлэн бичиж байгаа. Тийм ч болохоор энэ хурлыг “халуухан” уур амьсгал дунд өрнөнө гэсэн таамагал цахим орчинд хөвөрч байна.

Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөх хоёр хүний нэр аль хавраас тодорхой болоод байсан. Тэдгээр нь хотын дарга С.Батболд, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар. Харин саяхнаас гурав дахь нэр дэвшигчийн нэр дуулдаж эхлэв. Тэр нь Хотын дарга асан Ц.Батбаяр. Намын удирдлагуудад хандаж бичсэн захидалдаа тэрбээр нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхөө мэдэгдэж, дэмжиж өгөхийг хүссэн гэх мэдээлэл явж байгаа нь талаар бус бололтой.

Намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн жишиг улс төрд бий. Дээрээ тогтсон энэ жишиг дунд доод шатандаа хадгалагдана гэж үзвэл Нийслэлийн Засаг дарга нь хотынхоо намын хороог тэргүүлэх нь зөв хувилбар байж мэдэх юм.

Харин өчигдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд 29 гишүүний 15 нь хүрэлцэн ирсэн байна. Нууц санал хураалтаар хотын дарга С.Батболд 9, Д.Сумъяабазар сайд 6 санал тус тус авчээ. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын дарга С.Батболдын нэрийг Бага хурал руу оруулахаар болсон аж. Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлж байсан Ц.Батбаяр Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр нэрээ татсан аж.

МАН-ын энэ удаагийн Бага хуралд 369 төлөөлөгч оролцоно гэсэн мэдээлэл бий. Энэ нь өмнөх хурлаас даруй 100 хүнээр илүү байгаа аж. Дээрх 369-ийн төлөөлөгчийн 69 нь квотоор оролцоно гэж яригдаж байсан. Үүнийг дүрэм зөрчсөн явдал гэж шүүмжилж байгаа ч ингэж шийдвэрлэсэн нь МАН-ын Их хурал болон нийслэлийн МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийг сонгож ирсэн түүхэн уламжлал, намын дүрэмд нийцэж байна хэмээн тайлбарлаж байгаа билээ.

Өнөөдрийн Бага хурал хотын Намын хороог тойрсон улс төрд цэг тавина гэсэн хүлээлттэй байна.

М.Нэргүй

эх сурвалж:http://www.zaluu.com/read/29a707g7g

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.