О.Лхагвацэдэн: Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар бүртгэнэ
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж байгаа "Буянт ухаа-II" хорооллын хоёрдугаар ээлж буюу 972 айлын орон сууц 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Уг сууцны барилгын явц болоод тус орон сууцад хамрагдах иргэдэд ямар шалгуур нөхцөл тавигдах, хэзээнээс иргэдийн материалыг авах талаар БХБЯ-ын Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнгээс тодрууллаа.
-Буянт ухаа-II хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууц барих ажил ямар шатандаа явж байна. Иргэдийн дунд барилгын явц удаашралтай байна гэсэн яриа байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юү. Товлосон хугацаандаа ашиглалтад орно биз дээ?
-Буянт ухаа-II хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууц барих ажил төлөвлөсөн хугацаандаа явж байна. Одоогоор барилгын ажил 80 гаруй хувьтай явж байгаа. Гадна тохижилт, пассадын ажил хийгдэж байна. Тус хорооллын барилгын ажилтай өнгөрсөн долоо хоногт Барилга хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр очиж танилцсан.
-Буянт ухаа-II хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууц барихтай холбоотой санхүүжилт нь Хөгжлийн банкнаас хамааралтай байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн орон сууцад хамрагдах иргэдэд тавих шалгуурт өөрчлөлт орсон уу. Ер нь ямар шалгуур нөхцөл тавигдах юм бэ?
-Улаанбаатараас гадна Орхон, Хөвсгөл, Дундговь, Говь-Алтай аймгийг хамарсан 1562 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа. Эдгээр орон сууцны барилгын ажил дуусахаар Засгийн газар түрээсийн орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар түрээсийн орон сууц хөтөлбөрийн журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас Засгийн газар 1562 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны санд авахаар шийдвэл түрээсийн орон сууцны журмын дагуу шалгуур тавигдана. Үүнээс гадна Орон сууц үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг Засгийн газарт оруулахаар бэлдэж байна. Уг хөтөлбөр батлагдвал түрээсийн орон сууц хөтөлбөрийг дотроо багтаана. Ингэснээр 972 айлын орон сууцад хамрагдах иргэдэд Орон сууц үндэсний хөтөлбөрийн дагуу шалгуур тавина.
-Улаанбаатар хотод баригдаж байгаа 972 айлын орон сууц арваннэгдүгээр сардаа багтаад ашиглалтад орно гэж ойлгож байна. Уг орон сууцад хамрагдахыг хүсч байгаа иргэд хэзээ материалаа өгөх вэ. Хаана, хэнд өгөх ёстой юм бэ?
-Одоогийн байдлаар ямар нэг бүртгэл хийгдээгүй байна. Түрээсийн орон сууцны хүртээмж муу байгаагаас гадна бүртгэлийн талаар гомдол их гарч байсан. Тиймээс олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж, иргэдийг түрээсийн орон сууцны санд цахимаар бүртгэхээр болсон. Цахим бүртгэл хийх программ хангамжийн ажлыг хийж дууссан. Одоо туршилтын ажлуудыг хийж байна.
-Түрээсийн үнэ ямар байхаар төлөвлөгдөж байна вэ?
-Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу нийслэлд байгаа орон сууц нэг ам метр нь 6500 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Түрээсийн орон сууц хөтөлбөр өөрчлөгдөөгүй тохиолдолд үнэ өөрчлөгдөхгүй.
-Үүнээс гадна дундаж орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байсан. Энэ ажил юу болж байна вэ?
-БНСУ-ын Засгийн газраас олгох 500 сая долларын зээлээс Буянт ухаа-III, Эко яармаг-1,2 зэрэг 8000 айлын орон сууцны төсөлд зарцуулах саналыг Засгийн газарт хүргүүлээд дэмжсэн байгаа. Мөн БНСУ-ын Эксим банк ч төслийг хэрэгжих боломжтой төсөл гэж үзэж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Одоо хоёр улсын Засгийн газрын комиссийн хурлаар зээлийн асуудал хэлэлцэгдэж, эцэслэн шийдвэрлэгдвэл энэ төсөл хэрэгжих нөхцөл бололцоо бүрдэнэ.
http://itoim.mn/ С.Энх-Үжин
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.