Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Өөх хайлуулж, бодисын солилцоог сайжруулах "шидтэй" 20 хүнс

НИЙТЛЭСЭН: 2018-09-19 18:18:10
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

100 хувь төгс харагдахын тулд нэн түрүүнд илүүдэл жингээ хаях хэрэгтэй гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз. Олон төрлийн хоолны дэглэм байдаг ч тэдгээрийг барихын тулд танаас асар их тэвчээр, санхүү мөнгө шаарддаг билээ. Тэгвэл та хямд зардлаар илүүдэл жингээ хасахыг хүсэж байна уу? Эрдэмтэд жин хасах маш олон аргыг олж илрүүлж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь өөх хайлуулах, бодисын солилцоог сайжруулах хүнсийг өдөр тутам хоолондоо хэрэглэх явдал юм. Ингээд танд тэдгээр 20 хүнсийг танилцуулъя.

Өөх хайлуулж, бодисын солилцоог сайжруулах "шидтэй" 20 хүнс

1 Сүүн бүтээгдэхүүн

Сүүнээс бусад сүүн бүтээгдэхүүн нь кальцитриол ялгаруулдаг учир өөх хайлуулахад нэн тустай. Тослоггүй сүүн бүтээгдэхүүн йогурт, тараг, ээдэм зэрэг нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар жин хасахад туслахаас гадна, илүүдэл өөх тос хуримтлуулдаггүй гэнэ. Сүүн бүтээгдэхүүнд өндөр хэмжээний сүүний уураг агуулагдсан байдаг бөгөөд энэ нь өөх тосны бодисын солилцоог хурдасгадаг төдийгүй арьсан доорх өөхийг энерги болгон зарцуулдаг аж.

Сүүн бүтээгдэхүүн

2 Цагаан гаа

Цагаан гаа нь “халуун” хүнсний бүтээгдэхүүний тоонд багтдаг. Ходоодны цусан хангамжийг сайжруулдаг учир бодисын солилцоог түргэсгэдэг байна. Эфирийн тосны агууламжийн ачаар цагаан гаа нь бодисын солилцоог түргэсгэж, өөх хайлахад тусалдаг юм. Үүнээс гадна цагаан гаа тогтмол хэрэглэснээр таны арьс толигор сайхан болж, залуужих болно.

Цагаан гаа

3 Байцаа

Бүхий л төрлийн байцаа нь илүүдэл жин хасахад хамгийн сайн анд юм. Цагаан байцаа нь ходоодонд ороод яг л сойзны үүрэг гүйцэтгэж, бүх хэрэггүй хорт бодисыг биеэс гаргадаг. Харин брокколи нь амин дэм болон бичил биетүүдийн агууламж ихтэй. Ялангуяа индол-3- карбинол ихээр агуулагддаг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн эстроген дааврыг тэнцвэржүүлдэг. Өнгөт байцаа нь амин дэмээрээ брокколины дараа ордог байна. Байцаа нь илчлэг багатай учир та хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болно.

Байцаа

4 Өргөст хэмх

Өргөст хэмх жин хасахад сайнаар туслах хэдий ч улирлын чанартай ногоо учир тогтмол идэхэд бага зэрэг бэрхшээлтэй. Хамгийн гол нь шинэхэн бүрэн гүйцэд болсон өргөст хэмх идэх нь чухал. Гэхдээ хэт том болоогүй, хатуу, шаржигнасан байх үед нь хэрэглэх хэрэгтэй. Боломжтой бол өргөст хэмхний хальсийг нь хальсалдаггүй. Учир нь амин дэмийн эх үүсвэр нь хальсандаа л байдаг. Өргөст хэмх нь шээс хөөх үйлчилгээтэй байдаг бөгөөд илчлэг багатай учир жин хасаж буй хүмүүст хамгийн тохиромжтой хүнсний нэг юм.

Өргөст хэмх

5 Шанцай \корица\

Хэдийгээр илүүдэл жинтэй тэмцэх хоол хүнсний тоонд саяхнаас багтсан ч маш их үр дүнтэйгээрээ алдартай болсон. Корица нь цусан дахь сахрын хэмжээг бууруулдаг бөгөөд үүний ачаар өөх хуримтлалын үйл ажиллагаа удааширдаг байна. Корицаг цай, кофе, тарганд нэмж болно. Үүнээс гадна тал халбага корицаг, 1 цайны халбага зөгийн балтай халуун усанд хольж ууснаар таны өөх нүд ирмэхийн зуур л хайлна.

Шанцай \корица\

6 Бэрсүүт жүрж

Бэрсүүт жүржийн дэглэм бол худал зүйл биш. Судлаачдын үзэж байгаагаар 12 долоо хоногийн турш өдөр бүр тал бэрсүүт жүрж идэж байсан хүмүүс дунджаар 1.5 кг жин хасаж байсан гэнэ. Энэхүү жимс нь С амин дэмийн агууламж өндөртэй бөгөөд инсулиний хэмжээг бууруулснаар өөх хайлахад тусалдаг.

Мөн их хэмжээний флавоноид нарингин агуулдаг учир цөс хөөх үйлчилгээ үзүүлж, өөх хайлуулдаг байна. Хамгийн гол нь бэрсүүт жүржийг дотор талыг нь цэвэрлэхгүй идэх хэрэгтэй.

Бэрсүүт жүрж

7 Ногоон цай

Өөх хайлуулах хамгийн тустай бүтээгдэхүүний нэг бол ногоон цай юм. Судалгаанаас харахад ногоон цай нь бодисын солилцоог түргэсгэж, жин хасахад тусална. Мөн сэтгэл санааг сэргээж, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг. Алдартай одууд ногоон цай их хэмжээгээр уудаг. Энэхүү цай нь их хэмжээний байгалийн кофеин агуулдаг бөгөөд энэ нь бодисын солилцоог 15-20 хувь нэмэгдүүлдэг байна. Хамгийн гол ид шид нь ногоон цай арьсан доорх өөхийг хайлуулаад зогсохгүй, дотор өөхийг ч гэсэн гадагшлуулдаг. Өдөрт гурван аяга ногоон цай ууснаар хамгийн бүдүүн хүн ч турж чадна.

Ногоон цай

8 Ус

Судалгаанаас харахад ус нь илүүдэл жинтэй тэмцэхэд тусалдаг хамгийн шилдэг, хамгийн хямд бүтээгдэхүүн гэнэ. Өдөрт 500 мл ус ууж байсан хүмүүсийн илчлэг 30 хувиар илүү шатаж байсныг Германы судлаачид олж илрүүлсэн байна. Үүнээс гадна ус нь хоол идэх дуршлыг бууруулж, биеэс давс, хорт бодисыг гадагшлуулдаг. Усыг хангалттай хэмжээнд хэрэглэснээр та байнга хөргөгч рүүгээ явж, хоол эргүүлэх аюулаас аврагдана.

Ус

9 Бөөрөлзгөнө

Бөөрөлзгөнө нь жин хасахад тустай жимсний фермент агуулдаг. Хоол идэхийн өмнө тал аяга бөөрөлзгөнө идвэл та хоол хэтрүүлэн идэхээс урьдчилан сэргийлж чадна. 100 гр бөөрөлзгөнө ердөө 44 ккал агуулдаг.

Бөөрөлзгөнө

10 Гич

Гич нь ходоодны шүүс ялгаруулахад тустай учир бодисын солилцоог түргэсгэж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг байна.

Гич

11 Апельсин буюу жүрж

Жин хасах зориулалттай хоол хүнс муухай амттай байдаг гэж хэн хэлсэн юм бэ? Нэг жүрж 70-90 ккал илчлэг агуулдаг. Хамгийн гол нь энэ жимсийг идсэний дараа дөрвөн цагийн турш өлсөх мэдрэмж төрөхгүй.

Апельсин буюу жүрж

12 Бүйлс

Бүйлсэнд агуулагдах 40 хувийн тос нь л боловсруулагддаг. Харин үлдсэн 60 хувь нь боловсорч гүйцэхгүйгээр биеэс гадагшилдаг байна. Өөрөөр хэлбэл бүйлс идсэнээр цадах мэдрэмж төрж, илүүдэл өөх тосыг таны биед үлдээхгүй.

Бүйлс

13 Тунхуу

Тунхуугийн үндсэнд байдаг ферментүүд нь өөх хайлуулахад тустай. Загас болон махаар хийсэн хоолыг тунхуугаар амталж болно.

Тунхуу

14 Шош

Ургамлын гаралтай уураг бидний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Уураг нь илүүдэл өөх тосыг хайлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Уургийг боловсруулахын тулд бие организм их хэмжээний энерги зарцуулдаг учир илүүдэл өөхнөөс авч хэрэглэдэг аж. Зөв хооллолтын мэргэжилтнүүд шошийг хоолны хачирт хэрэглэхийг зөвлөдөг байна.

Шош

15 Наргил модны сүү

Наргил модны сүүнд бодисын солилцоог сайжруулахад тустай өөх тос бий.

Наргил модны сүү

16 Хан боргоцой

Хан боргоцойнд бромелайн гэх фермент байдаг бөгөөд энэ нь илүүдэл жинтэй тэмцэх, өөх тосыг хайлуулахад нэн тустай бүтээгдэхүүн хэмээн тооцогдож байсан. Харамсалтай нь энэхүү фермент ходоодны хүчилтэй нэгдэж, өөрийн өөх хайлуулах чанараа алддаг хэмээн эрдэмтэд тогтоожээ. Гэхдээ хан боргоцой хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, өлсөх мэдрэмжийг багасгадаг байна.

Хан боргоцой

17 Папайя буюу гуа

Папайя нь уургийг шингээх фермент агуулсан байдаг ч ходоодонд ороод 2-3 цагийн дараа өөрийн чанараа алддаг учир папайягийн дэглэм барих нь утгагүй зүйл. Үр дүнд хүрэхийн тулд папайяг хоол идэхийн өмнө, эсвэл хоол идсэний дараа идэх нь зүйтэй.

Папайя буюу гуа

18Улаан дарс

Улаан дарсанд ресвератрол хэмээх элемент байдаг бөгөөд энэ нь өөх тос хуримтлагдах явцыг блоколж өгдөг байна. Ресвератрол нь өөх хайлуулахад тусалж, шинээр өөх тос хуримтлагдах үйл явцыг удаашруулдаг. Цагаан дарснаас илүү улаан дарс нь өөх хайлуулахад тустай хэдий ч согтууруулах ундаа учир тохируулж хэрэглэх хэрэгтэйг мартаж болохгүй. Өдөрт тал стакан улаан дарс уух нь эрүүл мэндэд сайн үр нөлөөтэй.

Улаан дарс

19Алим, лийр

Өдөрт гурван ширхэг алимыг дэглэмийнхээ хажуугаар идэж байсан эмэгтэйчүүд огт жимс хэрэглэдэггүй эмэгтэйчүүдээс илүү их жин хасаж байжээ. Рио-де-Жайнеро дахь их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Тиймээс хэрвээ танд амттай зүйл идэх хүсэл төрвөл алимыг сонгоорой. Та удаан хугацааны турш цатгалан мэдрэмж авч, бага хоол иднэ.

Алим, лийр

20Овъёос

Овъёос нь амархан шингэдэг, эслэгээр баялаг бөгөөд таныг эрч хүчээр цэнэглэж өгнө.

 

Овъёос

Өөх хайлуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн нь илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн сайн үр дүнтэй. Ямар ч тохиолдолд хоол хүнсээ тохируулж хэрэглэх нь жин хасахад тустай гэдгийг мартаж болохгүй.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.