Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Өнөө, маргаашийн цасан шуурганы цаана гарчихвал цаг, нар хоёр ч бас байна аа

НИЙТЛЭСЭН: 2018-09-19 10:21:48
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

УЦУОШГ-аас урьдчилан сэргийлэх мэдээ гаргажээ. Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэх цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байгаа гэдгийг анхааруулав.

Бүр тодруулбал, есдүгээр сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, салхи 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, эрс сэрүүсэх зэрэг цаг агаарын аюултай үзэгдэл болох ажээ.

Үүний улмаас тариа, ногоо нойтон цасанд дарагдаж болзошгүй байна. Энэ л түгшүүр. Тариаланчдын хувьд 9, 10 дугаар сар тэнгэр аргадаж, сэтгэл донсолгосон өдрүүд байдаг байх. Хаваржин зунжин тарьж ургуулсан их ажлынхаа үр шимийг хүртэх маш хариуцлагатай бөгөөд эгзэгтэй өдөр хоногууд байдаг. Гэвч хангай дэлхий тэр бүр тааламжтай байдаггүй.

Тухайлбал, 2009 оны есдүгээр сарын 18-20-нд газар тариалангийн бүс нутгаар ихээхэн хэмжээний цас орсон бөгөөд дээрх хугацаанд 0.0-31.6 мм тунадас орсноос хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд 31.6 мм, Орхонд 30.1мм, Шаазгайт, Хүдэрт 27.0мм, Дархан хотод 26.8 мм цас орж байсныг мэргэжлийн байгууллагынхан сануулжээ. 2009 оны тэр намар ургуулсан тарианыхаа нэлээд хэсгийг цасан дор үлдээж байсан санагдана.

Энэ жилийн тухайд намрын налгар өдрүүд тийм ч элбэг тохиолдсонгүй. Ихэнхдээ бороо хуртай байна. Залгуулаад өнөөдрөөс эхлэн цас шуургатай гэсэн мэдээлэл ирлээ.

Бороо хур хожуу орсноос энэ жил тариа будааны болц оройтсоныг салбарын яамныхан тодотгож байгаа. Тиймээс тарианы болц, хүн хүч, техник хангамж, цаг агаарын төлөв байдлыг харгалзан ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахыг зөвлөмж болгож байгаа билээ.

Улсын хэмжээнд 2018 оны 6 дугаар сарын байдлаар нийт 497,2 мянган га талбайд тариалалт хийсэн гэсэн мэдээлэл байсан. Эдүгээ ургацын урьдчилсан балансаар өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин их ургац авах төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл 450 мянган тонн үр тариа, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээл хураан авна гэсэн тооцоолол бий.

Энэ намрын ургац хураалтын ажил есдүгээр сарын 05-ны өдрөөс ангилан хадалтаар эхэлсэн бөгөөд энэ сарын 10-ны байдлаар 3473 га-г ангилан хадаж, нийтдээ 6.2 мянган га-гаас 8.1 мянган тонн үр тариа, 2.4 мянган га-гаас 34.5 мянган тонн төмс, 2 мянган га-гаас 23 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Гэхдээ энэ удаагийн цаг агаарын аюултай үзэгдлийн цаана гарчихвал цаг нар хоёр ч бас байна аа, байна.

Цаг агаар нь тогтуун байвал төлөвлөсөн хэмжээндээ ургацаа авах боломж бий.

Өнгөрсөн хавар Монгол Улсын Засгийн газраас 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүлээд байгаа билээ. Үүнийгээ дагаад нэгж талбайгаас авах ургацын хэмжээ ч нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм.

эх сурвалж:http://www.zaluu.com/read/297df71c4

М.Нэргүй

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.