Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.Батбямба: Яармагт байгуулах дэд төвд зөвхөн хотын захиргааны байгууллага очно гэж ойлгож болохгүй

НИЙТЛЭСЭН: 2018-09-17 18:27:51
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой өнөө жил тохиож буй. Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж ирсэн.  Япон Улсын Засгийн газар  1991-2013 он хүртэлх хугацаанд Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлсээр өнөөдрийг хүрчээ.

Тэгвэл хоёр улсын бизнес эрхлэгчдийг өөр хооронд нь танилцуулах, үйл ажиллагааг нь харилцан сурталчлах, хамтын ажиллагааг нь эрчимжүүлэх зорилго бүхий  "Монгол-Хоккайдогийн бизнес форум" өнөөдөр /2018.09.17/ боллоо. Форумд УИХ-ын гишүүн, Монгол-Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Л.Болд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Такэббэ Цүтомү, Япон улсаас Монголд суугаа Бүрэн эрхэт элчин сайд асан Шимүзү Такэнори, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нарын албаны хүмүүс болон Монгол, Япон улсад бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Японы Хоккайдо мужид үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага, компаниудын төлөөлөл оролцож, барилга угсралт, хөдөө аж ахуй, архетиктур дизайн, дулаан хангамжийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Тэдгээр нь цаг агаарын эрс, тэс уур амьсалтай Монгол орны нөхцөлд тохирох давуу талтай байв. 

Форумын үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба"Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт-2018" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр илтгэлдээ "Улаанбаатар хот Хоккайдо мужтай эртний харилцаатай. 1997 онд Япон улсын Саппоро хотод зохион байгуулсан Өвлийн хотуудын уулзалтад Улаанбаатар хот оролцож, гишүүнээр элссэн. Түүнээс хойш Хоккайдо мужтай олон чиглэлээр хамтран ажиллалаа. Жайка байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилгыг өргөтгөн, дулаалж, төрийн үйлчилгээг нийгэмд хүргэх бааз суурийг бэхжүүллээ. Мөн нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тус байгууллага багагүй дэмжлэг үзүүлсэн. Цаашид нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тул Улаанбаатар хотыг хэд хэдэн дэд төвтэй болгох юм. Өдгөө Улаанбаатар Их болон Багатойруу гэсэн хоёр том төвтэй, төр, захиргааны бүх байгууллага тэнд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс эхний ээлжинд хоёр төвтэй болгох зорилт тавьсан юм. Үүний нэг нь Яармагт байгуулах дэд төв юм. Тус хоёр төвийн бүтээн байгуулалтыг гадаадын байгууллагын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр хийж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн байгууламж зэргийг дурдаж болно. Яармагт байгуулах дэд төвд зөвхөн хотын захиргааны байгууллага очно гэж ойлгож болохгүй, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас авхуулаад эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Хотоос хийж буй дараагийн том ажил нь Налайх дүүрэгт барьж буй Барилгын материалын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт. Ажилгүйдэл, ядуурал, нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулж, Налайх дүүрэгт үйлдвэрүүдийг бөөгнүүлэх юм. Татварын болон бусад хөнгөлөлт үзүүлэх зарчмаар аж ахуйн нэгжүүдийг тэнд төвлөрүүлэхээр тооцсон. Паркийн эхний ээлжийн үйлдвэрийг ашиглалтад оруулна. Уг бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломж хэн бүхэнд нээлттэй.

Гэр хорооллыг дахин барилгажуулж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах нь бидний том зорилгын нэг. Өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна гэсэн статистик бий. Яндангийн тоог бууруулж, Улаанбаатарыг орчин үеийн хот болгохоор ажиллаж буй. Ингэхдээ шахмал түлшний үйлдвэр барих, дулааны алдагдлыг бууруулах ажил санаачилж буй. Уурын зуухыг цахилгаан халаагуур солих гэх мэт арга хэмжээ авч байна. Дэлхийн банкнаас авхуулаад олон байууллага хандив, тусамж үзүүлж байгаа. Мөн аялал, жуулчлалыг хөгжүүлэхээр хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг онцолсон. Энэ бүгдэд Япон улсын төлөөлөгчид гар, бие оролцож буйг хэлэхэд таатай байна” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.