Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 09-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Та япраад байна уу ядаргаа тайлах амтат 10 шөлийг хэрхэн хийдэг вэ?

НИЙТЛЭСЭН: 2018-09-14 14:37:55
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Хаврын хавсарга салхинд туугдан, хамаг эрч хүч, урам зоригоо алдан стресстэн сууна уу? Тэгвэл таны ядаргааг тайлан, хөлсийг тань урсгах сайхан амттай шөлний жорыг сонирхуулья. Эдгээр нь илчлэг тэжээл сайтайн дээр амт чанарын хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан юм. Амралтын өдрүүдээр гэрийнхэндээ хийж өгч, алжаалыг нь тайлаарай.

1. Бяслагтай тахианы шөл

Орц:

Тахианы мөч: 300гр

Моцарелла бяслаг: 3 хэрчим

Төмс: 3 ш

Лууван: 1 ш

Сонгино: 1 ш

Гоньд

Давс

Ургамлын тос

Хийх арга: Тахианы мөчөө буцалсан усанд чанаж, давс гоньд зэргээр амталж шөл гаргана. Шөлөндөө шоо дөрвөлжин болгон хэрчсэн төмс болон луувангаа нэмж буцалгана. Дээрээс нь шаргал болтол нь хуурч бэлтгэсэн сонгино болон бяслагаа нэмээд зөөлөн гал дээр 15-20 минут буцалгасны дараа амтат шөл бэлэн болно.

2. Зайдастай вандуйны шөл

Орц:

Вандуй: 1 аяга

Төмс: 3 ш

Лууван: 1 ш

Сонгино: 1 ш

Зайдас: 5 ш

Бяслаг: 1 зүсэм

Давс, халуун ногоо

Ургамлын тос

Хийх арга: Вандуйгаа 2 цагийн турш усанд хийн дэвтээнэ. Дараа нь давстай буцалсан усанд 30 минутын турш чанаж, дээрээс нь төмсөө хийнэ. Харин хэрчиж бэлдсэн сонгино болон луувангаа ургамлын тосонд шарж, зайдсаа нэмж өгнө. Хуурсан ногоо болон зайдас дээрээ шөлөө хийж, бяслагаа хайлтал нь буцалгах ёстой. Ингээд л таны шөл хэдхэн хормын дотор бэлэн болох нь ээ.

3. Тахианы мах болон мөөгтэй вандуйны шөл

Орц:

Тахианы гол мах: 300 гр

Мөөг: 150 гр

Вандуй: хагас аяга

Төмс: 2 ш

Лууван: 1 ш

Сонгино: 1 ш

Гич: 1 цайны халбага

Цагаан гаа: цайны халбаганы 2/1

Давс болон халуун ногоо

Ургамлын тос

Хийх арга: Вандуй болон тахианы махаа буцалж буй усанд 30 минут чанана. Төмсөө дөрвөлжин хэрчиж, шөлөндөө хийн 15 минут буцалгана. Та шөлөө буцалгах хоорондоо жижиг дөрвөлжин хэрчсэн сонгино, луувангаа ургамлын тосонд хууран, мөөг болон гичээ нэмэн зөөлөн гал дээр 5 минут байлгаарай. Үүний дараа хуурсан ногоо болон шөлөө холин, давс, халуун ногоо, цагаан гаагаар амталж дахин 10 минут чанаарай.

4. “Харчо” шөл

Орц:

Тахианы цээж мах: 300 гр

Лууван: 1 ш

Сонгино: 1 ш

Будаа: 100 гр

Сармис: 3 хумс

Томатны соус: 2 цайны халбага

Давс, халуун ногоо

Ургамлын тос

Хийх арга: Тахианы махаа дөрвөлжин болгож хэрчээд, будаатайгаа цуг чанана. Лууван, сонгино зэргээ жижиглэн хэрчин, бага зэрэг тосонд шарж, үүндээ томатны соус, хэрчсэн сармисаа нэмж хуурна. Хуурсан ногоо дээрээ амталсан шөлөө нэмэн, 10 минут буцалгахад л хангалттай юм.

5. Бөөрөнхий махтай, улаан лоолийн шөл

Орц:

Үхрийн мах: 400 гр

Вандуй: 1 аяга

Лууван: 1 ш

Сонгино: 1 ш

Сармис: 3 хумс

Перц: чимх

Томатны соус: 2 халбага

Давс, халуун ногоо

Ургамлын тос

Хийх арга: 4 литр давстай усанд вандуйгаа зөөлөртөл байлгана. Жижиглэн бэлдсэн бөөрөнхий махаа вандуйтай шөлөндөө нэмж өгнө. Харин дараа нь сонгино, луувангаа жижиглэн хэрчиж тосонд хуурах бөгөөд томатны соус, сармис зэргээ нэмэн 10 минут зөөлөн гал дээр хуурах юм. Үүнийгээ шөлөндөө хийж, давс, перц, халуун ногоо зэргээр амтлан 20 минут чанаж, болгоорой.

6. Сибирийн алдарт мөөгтэй шөл

Орц:

Үхрийн мах: 300 гр

Зайдас: 200 гр

Гахайн мах: 200 гр

Мөөг: 200 гр

Давсалсан өргөст хэмх: 2 ш

Олив: 150 гр

Улаан лооль: 2 ширхэг

Улаан лоолийн соус: 2 цайны халбага

Давс, халуун ногоо

Ургамлын тос

Лимон: 1 ш

Хийх арга: 3-3.5 литр давстай усанд үхрийн махаа чанаж гаргаад, жижиглэн хэрчин, мөөг болон амтлагчийн хамтаар буцаан шөлөндөө хийх аж. Сонгиноо шаргал болтол нь хуурч, гахайн мах, зайдсаа нэмэн 5 минут шарна. Үүний дараа хэрчсэн улаан лооль болон соусаа хийн зөөлөн гал дээр 10 минут байлгах юм. Эцэст нь амталсан үхрийн махан шөлөндөө хуурч болгосон ногоо зэргээ нэмж, дээрээс нь олив, өргөст хэмхээ хийн 20 минут буцалгахад хангалттай. Мөн та хоолоо тавагласны дараа лимоноо нимгэн хэрчин шөлөндөө дүрж өгсөнөөр илүү амттай болох болно.

7. Бяслаган банштай, тахианы шөл

Орц:

Тахианы цээж мах: 300 гр

Лууван: 1 ш

Төмс: 3 ш

Вандуй: хагас аяга

Сонгино: 1 ш

Бяслаг: 50 гр

Өндөг: 1 ш

Гурил: 4 цайны халбага

Давс, халуун ногоо

Ургамлын тос

Хийх арга: Хэрчиж бэлдсэн тахианы махаа давстай усанд хийн чанаж шөл гаргана. Төмсөө дөрвөлжин хэрчиж шөлөндөө нэмэх юм. Сонгино, луувангаа хэрчиж бага зэргийн тосонд шарж, мөн л шөлөндөө хийнэ. Бяслагтай банш бэлтгэхдээ баяслагаа үрэн, өндөг, гурилтай хольж зуурна. Үүний дараа гурилаа гараараа жижиг болгон бөөрөнхийлж шөлөндөө хийж өгөх юм. Ингээд шөлөндөө вандуйгаа нэмсэнээр 10 минутын дараа амтат шөл бэлэн болох байна.

8. Өндөгний хуймагтай тахианы шөл

Орц:

Тахианы цээж мах: 300 гр

Өндөг: 3 ш

Лууван: 1 ш

Сонгино: 1 ш

Төмс: 2 ш

Давс, халуун ногоо

Ургамлын тос

Хийх арга: Махаа хэрчин давстай усанд чанаж, төмсөө нэмнэ. Лууван, сонгиноо жижиглэн хэрчин, хуураад шөлөндөө хийн 15 минут буцалгана. Энэ хооронд нь өндөгөө давс, перцтэй хутган, шарна. Бэлэн болсон өндөгний хуймагаа жижиглэн хэрчиж, шөлтэйгээ холиод зөөлөн гал дээр 10 минут чанаарай. Мөн та өөрийн хүссэн, дуртай ногоогоо ашиглан, хийж ч болох юм.

9. Салмон загасны шөл

Орц:

Салмон загас: 300 гр

Төмс: 3 ш

Лууван: 1ш

Сонгино: 2 ш

Цөцгий: 1 аяга

Давс, халуун ногоо

Хийх арга: 3 литр усанд хэрчсэн төмс, лууван, сонгино зэргээ хийж чанана. Үүндээ салмон загасаа хэрчиж хийх бөгөөд давс, халуун ногоогоор амтална. 20 минут буцалгасны дараа цөцгийгөө нэмж шөлөө дахин 20 минут зөөлөн гал дээр байлгах аж.

10. Үхрийн махтай “Шурпа” шөл

Орц:

Үхрийн мах: 800 гр

Сонгино: 2 ш

Улаан лооль: 3 хэрчим

Лууван: 2 ш

Төмс: 6-7 ш

Сармис: 5 хумс

Халуун чинжүү: 1 ш

Улаан лоолийн соус: 1 цайны халбага

Давс, халуун ногоо

Ургамлын тос

Хийх арга: Махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчин хоёр талаар шарна. Үүндээ дугуй хэрчсэн лууван, жижиглэсэн сонгино зэргээ нэмэн, болтол нь хуурах ёстой. Дараа нь хуурсан мах, ногоо дээрээ ус хийж 1 цаг буцалгаад, төмс, сармис, улаан лоолийн соус, улаан лооль, халуун чинжүү зэргээ нэмж өгнө. Ингээд дахин 1 цаг болгосны эцэст таны амтат шөл бэлэн болно.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ДААТГАЛЫН САЛБАРЫН АНХНЫ IPO АМЖИЛТТАЙ ХААГДЛАА
8 цаг    

Нэг мэдээд авчихвал, насан туршдаа таны нууц жор байх болно!
9 цаг    

Үүнээс 1 халбагыг уугаад цагийн дотор гэдсээ бүрэн цэвэрлээрэй !!!
9 цаг    

Эрүүл намирсан үстэй болмоор байна уу !!! Хадгалаад аваарай
9 цаг    

Үүнийг хэрэглээд, биенээсээ хорт бодисоо гадагшлуулаарай!
9 цаг    

Ходоод гэдэсний шимэгч хорхойг хэрхэн устгах вэ Устгаснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ...
9 цаг    

Үүнийг хэрэглээд 7 хоногт 5 кг турна
9 цаг    

10 насаар залуужих уу ? Бие дэх дааврын тэнцвэртэй байдлаас эрүүл мэнд, гоо үзэсгэлэн шалтгаалдаг...
9 цаг    

Гуравхан хоногийн дотор нүүрэн дээрх нөсөө толбоноос хэрхэн салах вэ?
9 цаг    

Хүнсний сода хэрэглээд, 10 насаар залуужаарай!
9 цаг    

Үүнийг уугаад, ходоодны хеликобактериас салаарай, итгэхийн аргагүй үр дүнтэй !!!
9 цаг    

Би бэлхүүсээ алимний цуугаар ороогоод унтсан харин өглөө сэрээд гүдэндээч итгээгүй шүү
9 цаг    

Угаалгын машинд гутлаа ингэж угаагаарай!
9 цаг    

Ходоодны Шархтай болсон байж магадгүй 10 шинж тэмдэг
9 цаг    

Таны гар мэдээ алдаад байна уу, Тэгвэл ийм учиртай...
10 цаг    

Таны хөл хавагнаад байна уу? Тэгвэл үүнийг уугаад үзээрэй!
10 цаг    

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОН БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ТАМГЫГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
10 цаг    

С.Дангаасүрэн: Өмгөөллийн тухай хуулийг яаралтай батлаж, гаргах шаардлагатай гэж үзэж байна
12 цаг    

Д.Очирваань: Иргэдийн шүүхэд итгэх үзэл буурч байгаагийн гол асуудал өмгөөлөгчөөс хамааралтай юм
12 цаг    

Р.Оюунцэцэг: Өмгөөлөгч үйлчлүүлэгчээ эхлээд сайн таниж, мэдэх хэрэгтэй
15 цаг    

9 дүгээр сарын 18-нд болох үйл явдал
16 цаг    

Зам даваа хаагдаж, тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна
16 цаг    

Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар явж байна
16 цаг    

Мэргэжлийн сумо бөхийн аварга Харүмафүжи Д.Бямбадорж энэ сард зодог тайлна
16 цаг    

Сувилагч Ж.Уранчимэг бурхан болжээ
16 цаг    

“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ
16 цаг    

ЦЕГ: Өвөө нь таван настай ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг бүртгэгдсэн
16 цаг    

Ерөнхий сайд АНУ-д ямар ажил амжуулах вэ
16 цаг    

Томилгоо: Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг томилжээ
16 цаг    

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН КОНГРЕССЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
16 цаг    

Б.Золзаяа: Хүүхдийг зэмлэхгүй, загнахгүй, шүүмжлэхгүй, шийтгэхгүй хүмүүжүүлэх шилдэг арга бий
16 цаг    

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
16 цаг    

ӨМӨЗО-д ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар айлчилж байна
17 цаг    

Хуулийн байгууллагуудын шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газрын баг гуравдугаар байр эзлэв
17 цаг    

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
17 цаг    

Хоёр Солонгосын уулзалт өнөөдөр Пхеньянд болно
17 цаг    

Цаг агаарын урьдчилсан мэдээ
17 цаг    

Өнөөдрийн зурхай
17 цаг    

ЗАЛУУС НЭГДЭН “ЭХ ДЭЛХИЙ”-ГЭЭ ЦЭВЭРЛЭЛЭЭ
1 өдөр    

Б.Батбямба: Яармагт байгуулах дэд төвд зөвхөн хотын захиргааны байгууллага очно гэж ойлгож болохгүй
1 өдөр    

Азжаргалаа баярлуулах уу?
1 өдөр    

“Хөхөөний үүр” кино энэ сарын 27-нд нээлтээ хийнэ
1 өдөр    

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос
1 өдөр    

А.Ганбат: Хүмүүн заяаны хорвоод алдаж, оносон хүмүүсийн зөв, буруугийн ялгааг илрүүлж, гэгээтэй талаас нь хардаг
1 өдөр    

ТӨРИЙН БАНК ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХОТОД ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

ҮҮНИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР МИНИЙ НОЙР БУЛЧИРХАЙ ЯГ Л “ЦАГ” ШИГ АЖИЛЛАДАГ БОЛСОН!
1 өдөр    

Хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 60 өгүүлбэр
1 өдөр    

Ажил дээрээ хэзээ ч ярьж болохгүй зүйлс…
1 өдөр    

100 хүчирхэг эмэгтэйн ярилцлага дундаас шүүгдэж гарсан шилдэг 10 зөвлөгөө
1 өдөр    

Хуурамч будааг ингэж шалгаарай !!!
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.