Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Х.БАТТУЛГА:ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫГ УРАГШЛУУЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

НИЙТЛЭСЭН: 2018-09-14 12:45:48
Нийгэм > Хууль, эрхзүй | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцсон юм. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлага өгөв.

-Дорнын эдийн засгийн форумд та хоёр дахь удаагаа оролцлоо. Энэ удаагийн чуулганы ач холбогдол нь Монгол Улсын хувьд юу байв?

-2018 оны чуулганд БНХАУ-ын дарга Си Жиньпин анх удаа, маш өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Японы Ерөнхий сайдын ахалсан бүрэлдэхүүн гэхэд л хоёр том онгоцтой ирсэн байх жишээтэй. Энэ нь улс орнууд уг уулзалтад, бүс нутагтаа ач холбогдол өгч байгаагийн илрэл. Манай улс бүс нутагт болж буй томоохон, онцгойлох арга хэмжээнүүдэд байнга оролцож байх ёстой. Ингэж оролцож, мэдээлэл авч байж бүс нутагтаа манай улсын оролцоо чухам ямар байгааг тодорхойлно.

Өнгөрсөн жилийн хувьд сонгуулийн дараа уг уулзалтад оролцсон. Энэ жил өмнөхөөс бэлтгэлтэй байлаа. Энэ удаа ярьсан гол асуудал нь Солонгосын хойгийн аюулгүй байдалтай холбоотой. Бүс нутагтаа энх тайван байж гэмээнэ эдийн засгийн талаар ярилцах боломж бүрдэнэ. Улс орнууд ойлголцож байж эдийн засгийн харилцаагаа сэргээнэ. Дан ганц эдийн засгаа нэгдүгээрт тавиад урагшлахгүйг оролцогчид хэлж байна.

Бидний хувьд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газрын баялгаа нэмүү өртөг шингээн экспортлох чиглэлээр бүс нутаг дахь оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг түлхүү ярьсан. Бидэнд байгаа том боломж гэгддэг хүрэн нүүрсийг газар дээр нь эрчим хүч болгож, экспортлох саналаа бүс нутгийнхаа орнуудад дуулгасан. Энэ чиглэлээр ОХУ, БНХАУ, БНСУ-ын компаниуд судалгаа хийсэн байдаг. Манайд ч судалгаа бий. Эдгээрийг нэгтгэж, Зүүн Азийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох Япон, Солонгост нийлүүлэх хувилбар дэвшүүлж, хоёр талын уулзалтуудын үеэр ярилцлаа.

Урагш алхсан нэг асуудал нь Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор бий болгох ажлыг хамтран урагшлуулах механизмтай болох тухайд талууд гарын үсэг зурлаа. Ийм механизмгүй учраас уулзахаараа нэг яриад л, дараагийн уулзалтаар дахиж ярихаас хэтрэхгүй байна. Сая гурван улсын холбогдох яамд санамж бичиг байгуулсан нь томоохон алхам боллоо. Удаан хугацааны турш яригдаж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналаа Чиндаогийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчид тавихад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Сая урд хөршийн даргатай уулзахдаа энэ талаар ярилцахад эдийн засгийн судалгаа хийхээ хэллээ. Эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг, хоёр хөршийнхөө дунд бид арал шиг үлдэж болохгүй. 2020 онд хоёр хөршийн маань худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж байгаа. Энэ худалдааны эргэлтийн их, бага хамаагүй хэсгийг газар нутгаараа дамжуулъя гэдэг л санал шүү дээ.

Үүнээс гадна 100 тэрбум рублийн зээлийн талаар ярилцсан. Уг зээлийг олгохын тулд ОХУ-ын Сангийн яам нэлээд өндөр шаардлага тавиад байгаа. Бид тэр шаардлагын дагуу хүлээвэл энэ зээл бүтэхгүй гэж үзсэн учраас анхаарал хандуулахыг хүссэн. Намайг дагалдан Шадар сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын зарим гишүүн ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцсан. Оросын тал уг зээлийн үнийн дүнг өндөр гэж үзэхгүй байгаа юм билээ. Тиймээс тарифын зохицуулалттай холбоотой зарим асуудлыг шийдчихвэл зээлийг нааштай шийдэх боломжтой гэсэн үг. Ингэснээр УБТЗ шинэчлэгдэнэ.

Түүнчлэн Халх голын тулааны 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх талаар ярилцсан. Түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байна. Тиймээс Халх гол сумыг шинэчлэх төслөө ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, хүлээлгэн өгсөн. Мөн ялалтын ойн арга хэмжээнд оролцох урилгаа ч гардуулсан. Оросын тал уг төслийг боломжтой гэж үзээд, 10 орчим сая ам.доллартой тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлээд байна. Удахгүй үүнийг албан ёсоор шийдвэрлэчихвэл зүүн хязгаарын алслагдсан сум Халх голыг 80 жилийнх нь ойн босгон дээр төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдэнэ гэж бодож байна.

-БНХАУ-ын даргатай Чиндаод уулзах үеэр та ХАА-н бүтээгдэхүүнийг тус улсад худалдах санал тавьж байсан. Таны саналыг хүлээн авах боломжтой гэдгээ сая албан ёсоор мэдэгдлээ. Энэ ажил цаашид хэрхэх бол?

-Манай улс урд хөрштэйгөө 4700 орчим км хиллэдэг. Улаанбаатар хотоос зүүн хязгаар хүртэл 1000 орчим км. Харин баруун хягзаар хүртэл 1500 орчим км. Баруун, зүүн хязгаарын алслагдсан бүсэд байгаа иргэд Улаанбаатарт бараа таваар авчрах дэд бүтэц, тээврийн боломж байхгүй. Энэ тухайгаа Хятадын талд хэлсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд нь ч Увс аймагт очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Тиймээс үүнийг ойрын үед шийдэх байх. Үүнийг уулзахаараа л санаж ярьдаг биш, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар тогтмол уулзаж, ярилцаж, шийдвэрлэх чиглэлд түргэвчлүүлэхээр санал нэгдлээ. Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой хугацаагаар гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх тухай л яриад байгаа гэсэн үг л дээ.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээний нийлүүлэгч болох манай саналыг БНСУ нааштайгаар хүлээж авч буйгаа илэрхийлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-БНСУ, Японд эцсийн хэрэглэгчид очиж буй нэг киловатт эрчим хүч 20 цент. Харин бидний нийлүүлэх эрчим хүч хамгийн ихдээ 15, цаашилбал 10 цент байх боломжтой. Учир нь Хятадын эрчим хүчний компани 1000-1500 орчим км-т нийлүүлэхэд алдагдалгүй байх шугамын технологи нээсэн. Өөрөөр хэлбэл, 1000 км-т 1.2 киловаттын алдагдалтай байх технологи юм.

-Владивостокийн боомтын боломжийг ашиглах талаар ямар шинэ зүйл яригдав. Та боомттой болох санал дэвшүүлсэн шүү дээ?

-Арваад жил хөөцөлдсөний эцэст ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх Монголын бараа, бүтээгдэхүүн эдгээр боомтод очиход 25 жилийн тарифын хөнгөлөлт эдлүүлж эхлээд байна. Сая хувийн хэвшлийнхэн дагалдаж явсан. Харамсалтай нь, манайханд туршлага алга. Эл ажил эхлээд хэдхэн сар болж байгаа учраас бэлтгэх ажил нэлээд байна. Эрчим хүчний болон коксжсон нүүрсний гурван том хэрэглэгч манай бүс нутагт байгаа нь БНХАУ, БНСУ, Япон улс. Харин хажууд нь байгаа бидэнд нүүрс нь байна. Гашуунсухайтаар гарч буй нүүрс зөвхөн нэг худалдан авагчтай учраас бид дэлхийн зах зээлийн үнээр өгч чаддаггүй.

Сая ОХУ-ын Дорнын бүсийг хариуцсан сайд Ю.П.Трутневтэй уулзахад энэ удаагийн чуулганы үеэр 35 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээ үзэглэсэн тухайгаа ярьж байна. Энэ бүс нутагт ийм хэмжээний дүнтэй гэрээ хийнэ гэдэг бага биш. Жишээлбэл, Хятадын цэвэр усны компани Оросын Дорноос цэвэр ус савлаад, Хятад руугаа экспортолж байна. Өөрөөр хэлбэл, бид ч гэсэн судалж байгаад эндээс яаж ашигтайг нь авах вэ гэдгийг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж, хувийн компаниуд ч идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ямар ч байсан манай улсад Худалдааны төлөөлөгчийн газар нээхээ хэлсэн. Ингэвэл манайхан байр, газрын хувьд хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм билээ. Үүнийг УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

-2020 онд Улаанбаатарт зохион байгуулах Азийн хүүхдийн спортын их наадмыг дэмжиж, туслахыг та улс орнуудын төлөөлөгчдөд уриалж байсан. Тодорхой хариу өгсөн улс бий юу?

-Азийн хүүхдийн наадамд 21 төрлөөр өрсөлдөнө. Зохион байгуулж байгаа орон үндэсний спортоосоо сонгоод таван төрөл нэмэх эрхтэй. Тиймээс ч манайх үндэсний бөхийн төрөл нэмсэн. Улс орны төсөв, мөнгө хүндрэлтэй байгаа учраас уг наадмыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар болсон юм. Спортыг дэмжигч компаниудтай ярилцан хандив, тусламжаар 50 орчим сая ам.долларын санхүүжилт босгоод байна.

Өнгөрсөн сард байт харвааны стандартын талбайтай боллоо. Мөн энэ сарын 16, 17-нд хөнгөн атлетикийн дэлхийн стандартын талбайг шинээр нээх гэж байна. Иймэрхүү байдлаар бэлтгэлээ хангаж байгаа. Уг наадмыг ОХУ-ын Саха хотод зохион байгуулж ирсэн учраас туршлагаасаа хуваалцахыг хүсэж, бэлтгэл ажлын явц, цаашдын төлөвлөгөөгөө хойд хөршийн холбогдох хүмүүст танилцуулж, өгсөн. Удахгүй нааштай хариу, зөвлөмж ирнэ гэж найдаж байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.