Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ОХУ-д суугаа элчин консулынхан тусламж гуйж очсон иргэдээ цагаачлалын албанд аваачиж өгөөд зугтаадаг болсон байна

НИЙТЛЭСЭН: 2018-09-14 09:36:55
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Эдийн засгийн хямрал,  банк санхүүгийн зээлийн  дарамт, ажилгүйдэл, ядуурлаас үүдэн  монголчууд эх орноосоо гарч янз бүрийн улс орон руу амьдрах арга, ажлын байр хайн явцгааж байна. Ингэж явахдаа харь газар эрх нь зөрчигдөх явдал энүүхэнд. Энэ бүхэнд  тухайн  оронд улсаа төлөөлж суугаа Монголын ЭСЯ-д элэг буруу ханддаг тухай иргэд ярьсаар байгаа. Тухайлбал, ОХУ дахь Монголын ЭСЯ иргэддээ ямархуу хүйтэн хөндий хандаж байгаа талаар ард иргэдийн яриаг элдэв  хачиргүйгээр хүргэе.

Иргэн Ц /эмэгтэй/

-Монголын амьдрал хэцүү, ажил олдохгүй, зээлийн хүү өндөр учраас эргээд төлж чадахгүй байх эрсдэлтэй. Иймд найз нөхөд, танил талаасаа сураглаж байгаад  Туркт очиж ажиллавал зээлээ төлөөд амьдралаа аваад явж болохоор байна гэсэн мэдээллийн дагуу охинтойгоо хамт тийшээ явсан юм. Очтол газар дээрээ нөхцөл байдал өөр, ам.долларын ханш өсчихсөн, амьдрах өртөг өндөр, өр зээлээ дарах боломж бага байсан. Нэгэнт хүний газар өр зээлээ дарах боломжгүй мөчиг тарчиг амьдарч байхаар  буцъя гээд хоёр сар ажилласан цалингаа хурааж  гэртээ ирэх хэмжээний зардалтай наашаа эргэсэн юм.

Тэнд визгүй учраас 30 хоногийн хугацаатай байдаг. Гэтэл бид бараг гурван сар шахам тэнд байсан учраас харласанд тооцогдчихож байгаа юм. Ингээд харласан торгуулиа төлөөд, дээр нь зардлаа тооцоод билетээ захиалчихлаа. Гэтэл ачааны мөнгө нэмэгдэж гэр рүүгээ харихаар цуглуулсан мөнгө маань Туркийн хил дээр дууссан. Аргаа бараад Оросын хилээр гарч ирээд нисэх онгоцны буудал, вокзалаар 4-5 хоног байсан. Сүүлдээ хөл гар хавагнаж, бие өвдөж эхэлсэн. Ингээд ОХУ дахь Элчин сайдын яамандаа хандсан. Жижүүр нь консулын газар руугаа яриад 105 гэдэг хоргодох байранд оруулсан. Хоргодох байранд бичиг баримтаа алдсан, гээсэн, зовж яваа хүмүүс байрлаж байсан. Тэдэнд учир байдлаа ярьж ямар арга чарга байна вэ гэж асууж сурагласан.

Бидний араас мөнгө төгрөг явуулах боломжтой ах дүү садан байхгүй, 80 настай ээж  минь Монголд үлдсэн юм. Иймд болж өгвөл эх оронд минь буцааж өгөөч гэсэн утгатай өргөдөл бичсэн. Хоргодох байранд орсны маргааш Золжаргал гэдэг хүн утсаар яриад өөрсдөө зардлаа олж буцаарай, бидэнд өөр арга байхгүй. Ядарсан, зовсон иргэдэд гаргах зардал байдаггүй гэсэн. Бид хоол ундны ч мөнгө байхгүй.  Консулын тэр байрны нөхцөл үнэхээр хүнд. Ус буцалгаад ууя гэтэл ус буцалгагч байхгүй. Бэлэн гоймон авахад чанаад идэх боломжгүй. Тусалж болох шугамыг асууж өгье гэсний дагуу тэнд хэсэгтээ байсан. Дээр нь өөрсдөө ажил хайя гэтэл утасны мөнгөгүй байлаа. Золжаргал гэдэг хүн бидэнд хэлэхдээ *Манай сайд энэ асуудалд маш хатуу ханддаг. Тусалж болохгүй гэсэн чиг шугамтай. Ерөөсөө тусалж болохгүй гэдэг* гэсэн. Яагаад гэдгийг бид ойлгоогүй. Ерөөсөө *Сайд болохгүй гэсэн. Сайд зөвшөөрөхгүй гэсэн хариулт хэлж байсан.

20-иод хоносны эцэст орчуулагч гэж нэг залуу ирээд *Та хэдэд тусалж болох газар луу авч явна* гэсэн. Өдөржин яваад нэг газарт очиход тэр нь олон улсын цагаачлалын алба байсан. dБид цагаачлах гэсэн хүмүүс биш, яагаад энэ газарт авчирч өгөвd1 гэхэд *Мэдэхгүй ээ, сайд л энэ газарт аваачиж өг гэсэн шүү дээ* гэж хариулсан. Би  *Энэ газар бидэнд хэрэггүй. Уулзах шаардлагагүй* гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь *Сайд уулзуул гэсэн* гээд уулзуулсан. Би хэл мэддэг учраас орчуулагч хэрэггүй ээ гээд ганцаараа орсон. Нутаг орондоо буцах хүсэлтэй, ядарч зүдэрч яваагаа хэлэхэд Цагаачлалын албаны хүн нь *Танай консулын газар яасан ичгүүргүй, ямар хачин юм бэ. Танай консулын газар юу хийгээд байгаа юм бэ. Ямар өөдгүй новшнууд вэ. Та нар чинь харих хүсэлтэй яваа хүмүүс байна шүү дээ. Энэ чинь дүрвэж яваа эх оронгүй болсон хүмүүсийг бүртгэж авдаг газар* гээд толгой сэгсэрч байсан. Би хэл мэддэг тулдаа л ингэж өөрийгөө ойлгуулсан, хэрвээ хэл мэддэггүй байсан бол консулын газрынхан тусалж байгаа гэх дүр үзүүлээд явчихаж  байгааг нь ойлгохгүй үлдэх байлаа. Би үнэхээр их гайхаж гомдсон консулынханд *Та нар яаж байгаа юм бэ* гэхээс өөр хэлэх үг олдоогүй. Тэндээс бид асар их бухимдалтайгаар буцаад консулын түр орогнуулах байранд ирсэн.

Бид Африкийн ч юм уу Арабын хойгийн орноос дүрвэж яваа хүмүүстэй адилгүй, эх орноо зорьж яваа монголчууд шүү дээ. Гэтэл манай элчин, консулынхан биднийг тийм газарт аваачаад хаяж байгаа юм. Тэгээд хэн ингэв гэхээр *Сайдын тушаал* гэж байгаа юм, ингэж бидэнд хүн бусаар хандсан. Үүний дараа дэд консул гээд шинээр ажилд орсон Оюунбадрал гэдэг залуутай таараад *Та нар тусалж чадахгүй бол яагаад биднийг доромжлов. Бид цагаачилж үлдэхийг хүсээгүй, харихыг хүсч байна. Та нар тусалж чадахгүй байж болно, дарамт болохгүй байгаач. Үнэхээр туслах боломжгүй бол өөр хандах байгууллага байна уу* гэсэн. Гэтэл *Манай зүгээс туслах боломжгүй. Хэнд хандах нь таны эрх* гэсэн. Эцэст нь би Москвад байдаг, ядарсан зовсон иргэддээ тусалдаг  *Мөнх тэнгэр* гэдэг  ТББ байдаг тухай олж мэдээд хайж олж уулзаад өргөдөл бичиж хандсан. Мөн бидний байсан байранд Ц гэж  зовж яваа хүн байсан тул түүний өмнөөс өргөдөл бичиж өгсөн. *Мөнх тэнгэр* ТББ-ынхан бидэнд тусалснаар Монголдоо ирээд арваад хонож байна. Тэд бидэнд Элчин сайдын яамныхан, консулаас хэд дахин илүү тус болж, онгоцны тийз авч өгсөн, нисэх буудалд хүлээж авсан.

Хүний газар сар гаруй есөн шидийн амьдрал үзэхдээ Монголыг төлөөлж гадаадад элчин, консулаар сууж байгаа хүмүүс монголчуудад ямар муухай цэвдэг хүйтэн сэтгэлээр ханддагийг харлаа. ЭСЯ-ны байрны жижүүр нь л гэхэд надтай хамт хоргодох байранд байсан Ц-г байнга дуудаад л гар хурууны үзүүртээ  зардаг байсан. Тэгэхдээ их муухай зүй бус харилцаатай. *Миний дүү ийм зүйл хийж өгөөч* гэж гуйх бус шууд *П минь энийг хий, тэрийг хий* гээд дарамталдаг байсан.

Иргэн Ц /эрэгтэй/

-Тэнд байхад ЭСЯ-ны жижүүр Гүнчиншарав гэгч хүн намайг байнга архинд явуулдаг байсан. Гэрт нь байнга аваачиж өгнө. Ер нь бол архины цагаан солиотой хүн шиг санагдсан. Ууж байсан архиныхаа шилтэй дуржигнатал яриад сууж байдаг учраас тэгж бодсон. Ажлын байрандаа байнга согтуу, эрх дархтай байгаад байгааг нь гайхаад тэр хавийн хүмүүсээс асуухад *Дэлгэрмаа сайдын ня-бо-гийн нөхөр нь*  гэж хэлж байсан. Жижүүрийн хойгуур, урдуур эмэгтэйчүүд өнгөрөх үед хөл гараас татаж, хувцаснаас татах зэргээр бүдүүлэг авирладаг байсан. Намайг нэг өглөө дуудаад гадаах авто зогсоол шүүрдэж өгөөч гэсэн. Очтол *Танай давхарт нэг хүүхэдтэй хүүхэн байдаг юм байна, ах нь тэрэнтэй нэг унтаад үзчихмээр байна* гэсэн утгатай зүйлийг маш бүдүүлэг муухайгаар хэлсэн явдал ч бий.

Тэгэхээр нь *Бид монгол хүмүүс та юу яриад байна* гэж байлаа. Консулынхан  *Та нарыг толгой хоргодох байртай байлгаж буй нь их юм. Дэлгэрмаа сайд ирвэл та нар ингэж байж чадахгүй, шууд хөөгдөнө* гэж дарамтлаад л… Орж гарах тоолонд *Явах болоогүй юу та нар. Хэзээ явах гэж байна* гээд хоргоож зовоодог байлаа. ЭСЯ-ны 00-д орох гэхэд *Хүн орж болдоггүй хаалттай хаалганы цаана байдаг юм. Гадны хүнд үйлчлэхгүй* гэдэг байсан. Тэгэхээр нь *Та нар яагаад ингэж байгаа юм бэ. Бид Монголын консулын газраа Монголынхоо газар нутаг гэж үзэж байгаа. Оросын аль нэг байгууллагаар орж 00-д оръё гэж гуйгаагүй, би бие засмаар байна* гэхэд *Монголчууд заваан, өмхий бааж шээдэг. Оруулж болдоггүй* гэж харуул, жижүүрээсээ эхлэн доромжлох жишээтэй. Ёс зүй, хүнтэй харилцах харилцааны үлгэр жишээг сайд нь үлгэрлэж чадахгүй байгаа учраас ажилчид нь ийм байдаг юм шиг санагдсан.

Сайд нь муусайн хулгайч нар, архичид болохоо байж ирээд тусламж аваад явах гэж байгаа гэсэн ойлголтыг ажилчдынхаа тархинд суулгасан юм байна. Тэрийг нь ажилчдын зарим нь хэлж ч  байсан. Монголчуудын зарим нь сайд тэгдэг шүү, ингэдэг шүү, аюултай гээд бие биедээ анхааруулдаг юм билээ. Ер нь хурал дээрээ хүртэл *П минь* гээд загнаад сууж байдаг тийм л сайд ОХУ-д Монгол улсыг минь төлөөлөөд сууж байна. Тэрийг ажилчид нь өөрсдөө ч хэлж байсан. Бид гурвын тухай ажилчдадаа *Тэр муу гурван хулгайчийг бушуухан хөөж гаргахгүй юугаа хийгээд тэнд суулгаад байгаа юм бэ. Сар гаран байсных нь мөнгийг өдрийн 25-аар бодоод төлүүл* гэж дарамталсан байгаа юм. Өөрийнх нь гэрт байгаа гэж бодсон юм уу эсвэл өөрийнхөө вант улсыг Москвад байгуулсан гэж ойлгоод байгаа юм уу. Тийм муухай элчин сайд Орост сууж байна. Өөрийнх нь амаар бүх зүйл бүтэх ёстой гэж үздэг. Уг нь хүний төлөө ажиллах сонирхолтой залуус тэр дотор байна. Сайдаасаа айгаад ажиллаж чаддаггүй. Ня-бо-гийн нөхөр Гүнчиншарав нэг өдөр *П нар минь та нар явах болоогүй юу?* гээд согтуу гүйж ирээд толгой руу цохиж зодсон.

Тэр хүн өдөр болгон тийм үйлдэл хийж байдаг гэж тэндхийн хүмүүс ярьцгааж байсан. Консулын ажилчдын дэргэд намайг хөөгөөд зодож байхад автобусынх нь жолооч салгасан. Би толгойдоо цохилт аваад ухаан алдаад унасан байсан. Эмнэлэгт хүргэхэд дэд консул, болон гурван ажилтан нь ирсэн. Гурван цаг ухаангүй байсны эцэст арай гэж  боссон. Консулын газар, ЭСЯ-ны бүх эрх мэдэл нэг хүний гарт байна. Харилцаа гэдэг зүйл тэнд алга. Хүний өмссөн зүүсэн, царай зүсээр ялган харилцаж байна. Хүн уулзах гээд очиход халтар царайлсан юм юу хийж яваа гэдэг сайд байж болох уу. Хүний газар ЭСЯ консулын газраас өөр хандах байгууллага байхгүй шүү дээ. Гэтэл *Энэ нэг халтар царайлсан, гуйлгачин царайлсан юмыг гарга* гэж болдог юм уу. Иргэдтэйгээ ингэж харилцаж болох уу, Монголын ЭСЯ консулын газар. Эцэст нь өөр шугамаар тус дэм гуйгаад Монгол руугаа ашгүй нэг явах болоод 750 доллараар гардаг нэг удаагийн  паспортыг гуйхад "Бид та нарт туслаагүй юу, байр өгөө биз дээ. Тэгж яривал нэг хүний хоногийн 25 доллар шүүd1 гээд загнасан. Бид буцах боломж гарсан дээр буцах гээд амьхандаа л яараад, гуйж царай алдаж байхад бүтэн долоо хоног чирэгдүүлж байгаа юм. Бид dМөнх тэнгэрd1 ТББ-ын тусламжаар эх орондоо буцахаар болсонд ЭСЯ, консулын газрынхан дургүйцэж байгаа юм байна л гэж ойлгосон. Иргэддээ үйлчилж чадахгүй байж, иргэндээ тусалдаг ТББ-д дургүйцэх юун.

Ер нь ОХУ-д элчин сайдаар сууж байгаа Б.Дэлгэрмаа гэдэг эмэгтэй монгол хүн мөн үү гэмээр хатуу сэтгэл тэр хүнээс харагдаж байна. Тэр эмэгтэй биднийг огт хүлээж авч уулзаагүй, Золжаргал гэдэг хүн л утсаар гурван удаа загнасан. Ерөнхийдөө Москва хавьд байгаа гадаадын дамжин өнгөрч буй иргэд асуудалд орж, зовлонд унахад элчин сайдын зүгээс туслахыг зөвшөөрдөггүй юм байна гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Ямар ч хүн тэндээс тусламж авч чадахгүй. Сайд Дэлгэрмааг ирэхээс өмнө байдал арай өөр байсан гэнэ лээ.  Сая Дэлгэрмаа сайд тушаал гаргаад хоргодох байраа ч өгөхгүй, төлбөртэй  зочид буудал болгоно гэсэн байна лээ. Одоо тэгэхээр тэр ЭСЯ-нд аргаа барсан, ядарсан монгол иргэд хандах ямар ч найдвар алга. Орос оронд олон монгол хүн ядарч зүдрээд  байж  байна. 1984 онд төрсөн нэг охин 100 рублийн асуудлаас үүдэн тэнд зургаан сар хоригдоод гарч ирэхэд гэрийн хорионд оруулчихсан байна лээ.

Цэл залуугаараа үс нь бууралтчихсан, үр хүүхдээ санаж зовсон бүсгүй тэнд байна. Оросууд тэр охиноос сар бүр мөнгө аваад байлгаад байх сонирхолтой, шүүх хурал болно гээд түдгэлзүүлээд байлгаад байна. Манай ЭСЯ тэр охиныг хамгаалах байтал дарамтлаад *Сэтгэл санааны бэлтгэлтэй бай, шүүх хурал болоод чи явнаа* гээд байж байх жишээтэй. Эх оронд нь буцааж яагаад болохгүй гэж. Төрийг төлөөлсөн ЭСЯ нь хандаад ирсэн иргэдээ яагаад гомдоож, доромжилж, дарамталж байна вэ. Ийм л байдалтай консулын газар, ЭСЯ Москва хотод байна. Монголчууд зөндөө тийш явдаг. Оросоор дамжиж явдаг чиглэл ч зөндөө. Тэр болгонд ЭСЯ-ныхан, консул тусалдаггүй юм гэхэд ядарч зүдэрсэн, аргаа барсан ард иргэддээ дахиж ийм хүйтэн хөндий битгий хандаасай, бидэнд тохиолдсон зовлон өөр хүмүүст бүү давтагдаасай. Үүнийг сэрэмжлүүлэх үүднээс бид хэвлэлд хандаж байгаа юм шүү.

Эх сурвалж: *Ноцтой мэдээ* сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.