Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Шатахуун импортлогч 10 гэр бүл баяжиж, олонхи хоосордог жишгийг зоригтойгоор халъя, Ерөнхий сайд аа

НИЙТЛЭСЭН: 2018-09-14 09:32:42
Эдийн засаг > Эрчим хүч | Сэтгэгдэл: 0

Автомашинтай иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 шатахууны үнэ 2016 оны наймдугаар сараас хойш нийтдээ есөн удаа өсчээ. Тоон дүнгээрээ хоёр жил гаруй хугацаанд 350 төгрөгөөр өссөн байна. “Одоо шатахууны үнэ дахиад өснө”. Энэ мессэжийг сүүлийн хоёр өдрийн турш маш хүчтэй явууллаа. Зорилго нь, шатахууны үнийн өсөлтөд иргэдийн сэтгэл санааг бэлдэж буй үйл явц юм.

Эхнээсээ Баян-Өлгий аймаг дахь “Петровис”-ийн салбар 120 төгрөгөөр АИ-92-ын үнийг өчигдөр нэмсэн. Шатахуун импортлогчдын үнэ нэмэх арга улам нарийсч буй жишээ нь, хамгийн бөглүү аймагт эхлээд үнийг өсгөсөн явдал. Нэгэнт Баян-Өлгий аймагт Петровис салбар үнээ нэмчихсэн тул “Сод Монгол”, “Магнай Трейд”, “Шунхлай” гээд шатахуун импортлогч компаниуд шил дараалан нэмнэ.

Энэ нэмэлт нэг их удахгүй нийслэлд орж ирнэ. Өчнөөн өдөр “АИ-92” шатахууны үнэ 2000 төгрөг хүрнэ” гэсэн мэдээллээр бөмбөгдүүлчихсэн иргэд “Өө, үнэ нэмэгдчихэж” гэж хүлээж авна. Шатахуун импортлогчдын хэрэглэдэг “сэтгэл зүйд нь дасгах” технологи ингэж үйлчилдэг билээ. Тэд хэсэг хэсгээрээ хуралдаж байгаад  “За энэ удаа танайх үнээ өсгөж, өөр дээрээ гал дууд. Бид дагая” гэж тохирдог. Нэмлээ, дагалаа, тогтлоо.

Дараа нь тэд дахиад хуралдана. Өөр хэн нэг нь үнээ өсгөж, бусдыгаа дагуулахаар тохирчихно. Дахиад л шинэ үнэ тогтоно. Яг ийм байдлаар тэд төр засгаа шантаажилж, төр засаг нь буулт хийсээр ирсэн. Ерөөс стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа Засгийн газар бүрт шатахууны үнийг барих бичигдээгүй үүрэг ногддог. Засгийн газар бүр энэ үүргээ биелүүлэхийн тулд янз бүрээр ажилласаар ирсэн.

Тухайлахад, АН-ын үед хэрэгжсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”. Мөнгө хэвлэх замаар импортлогчдод татаас өгсөн нэг хэлбэр юм. Хөтөлбөр үр дүнгээ өгч, сөрөг хүчин нь хийрхэхдээ “Үнээ илүү буулга” гэж попордог байв. Одоо юун буулгах, тэр үеэс 350 төгрөгөөр өсчихөөд байгаа үнээ яаж барих вэ гэдэг асуудал МАН-ын Засгийн газрын “шүдний өвчин” болоод байна.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг гаалийн албан татварын чөлөөлөлтийг хүчингүй болгохоор анх тохиролцож байсан. Гэтэл яг татварын нэмэгдэл хэрэгждэгийн даваан дээр шинэ жилийн баяр далимдуулан  шатахуун импортлогчид үнээ өсгөж, хэвлэлийн хурал зарлаж, нийтлэлчдийг хөдөлгөөд эхэлсэн.

Засгийн газар айсандаа 86 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлж, төсвийнхөө орлогыг өөр эх үүсвэрээс нөхөн бүрдүүлнэ гэж мэдэгдэж байв.

Оны эхэнд татвараа хөнгөлүүлж, жаахан дарагдсан шатахуун импортлогчид өнгөрсөн хавраас дахиад л хийрхээд эхэлж байгаа юм. Үнийн зөвлөл нь хуралдаж, салбарын сайд нь чангалаад ч нэмэргүй. Импортлогчид Засгийн газрын үгэнд орохоо больсны жишээ энэ. Хамгийн сүүлд шатахуун импортлогчид үнээ төдий хэмжээгээр өсгөнө гэсэн бичиг Үнийн зөвлөлд илгээсэн гэсэн мессэж сэтгүүлчдийн дунд тараасан.

Яг ачир дээрээ “Шунхлай” компанийн “Үнийн зөвлөлөө хурдан хуралдуулна уу” гэсэн бичгээс өөр албан тоот сайд дээр нь ирээгүй байх жишээтэй. Тэд ингэж түрүүлж бор шувуу нисгэн, хожлын нүүдлийг өөр дээрээ авдаг. Үр дүнд нь шатахуун импортлогч 10 гаруйхан гэр бүл баяжиж, цадаж, ард түмний халаас улам нимгэрч байдаг.

Цөөнх баяжиж, олонхи хоосордог энэ жишгийг зоригтойгоор халах цаг нь болсон мэт. “Шатахуун импортлогчид эрх баригч намд сонгуулиар баахан хандив өгсөн. Тиймээс ч Засгийн газар тэдний эсрэг дуугарч чадахгүй байна” гэх хардлага явж буй. Тийм байлаа ч Засгийн газар одоо төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөлтэй нь шууд ярьж, бусдад боломж олгох замаар чөлөөт өрсөлдөөн бий болгохоор нөхцөл байдал өөрчлөгдөж л таараа.

Судалгаагаар ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл дотоодын шатахууны үнэ өсөхгүй байх боломжтой нь нотлогдсон. Тийм байхад өнөө маргаашдаа нэмж байгаа нь зөвхөн шатахуун импортлогчдын буруу билээ. Иртэй хүчтэй ажиллана гэж амлаж явсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар шатахууны үнийн нэмэгдэл дээр бодитой, дорвитой арга хэмжээ аваасай. Монголын төр хэдий болтол шатахуун импортлогч 10-аадхан гэр бүлд бууж өгч явах вэ.

http://www.medee.mn/ Ж.МЯДАГБАДАМ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.