Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-09-13 10:05:56
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Онон мөрний эхэнд Эзэн богд Чингис хааныг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Их Монгол Улс байгуулагдсаныг даяар олноо зарлан тунхагласан 1206 оны түүхэн үйл явдал буюу Их хуралдай нь Монгол газар нутагт үүссэн анхны парламентын хэлбэр байсан хэмээн судлаач эрдэмтэд үздэг билээ. Түүнчлэн Богд хааны зарлигаар 1914 онд байгуулсан Улсын Дээд, Доод хурал, 1924, 1940, 1960 онд баталсан Үндсэн хуулиараа төвхнүүлсэн Их Хурал, Улсын Их Хурал, Ардын Их Хурал нь парламентат ёсны хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм. Улмаар 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр монголчууд түүхэндээ анх удаа байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хурлыг байгуулж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулсны 28 дахь жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Монголын нийт ард түмэн, үе үеийн парламентчид, парламентын Тамгын газрын нийт ажилтанд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулиар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болсон билээ. Энэхүү дээд эрх мэдлийг 1990-1992 онд Улсын Бага Хурал, 1992 оноос эдүгээ хүртэл Улсын Их Хурал амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Монгол Улсын үе үеийн парламент эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлж, эрх зүйт төрийг цогцлоон төлөвшүүлэх, улс орны эдийн засаг-нийгмийн хөгжлийн хөтөлбөр, зорилтуудыг тодорхойлох, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, эх орныхоо хөгжил дэвшлийг түргэтгэхэд гол анхаарлаа хандуулсаар ирлээ.

2016 оны сонгуулиар байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал нийгэм-эдийн засгийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засаг-санхүүгийн хямралт байдлыг даван туулах, цаашдын хөгжлийн зорилтыг хангахад онцгой анхаарч байна. Түүнчлэн бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн дагуу 270 гаруй хууль тогтоомжийг шинээр батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах зорилтыг дэвшүүлэн, амжилттай ажиллаж байна. Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, иргэнээ захирахын төлөөх хүч чадал биш билээ. Харин “Төр бол хууль юм” гэсэн үг бий. Тиймээс эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнээ ягштал хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг байх нь улс үндэстэн, парламентат ёс тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа юм.

Энэ хүндэт үүргээ Монголын парламент нэр төртэй хэрэгжүүлсээр байх болно. Учир нь парламентын засаглалыг монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, Үндсэн хуулиараа сонгон тунхагласан билээ.

Тиймээс Монгол Улсынхаа гэрэлт ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе. Монголын төр мөнх оршиж, монгол хүн бүр дүүрэн жаргалтай байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2018 оны есдүгээр сарын 13

Улаанбаатар хот

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТУЛАМ БУЛААЛДАХ ТӨРЛИЙН ШИГШЭЭ ТОГЛОЛТОД МОНГОЛ, КАЗАХСТАНЫ БАГ ҮЛДЭВ
10 цаг    

“ХАЙРХАН ХОРООЛОЛ” СӨХ-НЫ АЖИЛТАН БАЙШИН РУУ БИЕ ЗАССАН ХҮҮХДИЙГ ЗАГНАЖ, ЦАМЦААР НЬ ШЭЭСИЙГ АРЧУУЛЖЭЭ
10 цаг    

МАН-ЫНХАН "СТАНДАРТ" БАНКНЫ ӨРИЙГ ТӨЛӨХДӨӨ МӨНГӨ УГААСАН УУ?
11 цаг    

ГУРВАН ӨДӨР АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХГҮЙ
11 цаг    

ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.ТӨГСЦОГТ ХУУРАЙ АХДАА “ROLLS ROYCE CULLINAN” МАРКИЙН АВТО МАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ
11 цаг    

"ГЛОБАЛ ХУРД" ХХК"-ИЙН БАРИЛГА ДЭЭРЭЭС БЕТОН УНАЖ ИРГЭДИЙН АМЬ НАС ЭРСТЭХ ШАХЖЭЭ
12 цаг    

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ТЭР ИРВЭСНИЙ НУТАГ ЧИНЬ ХОЛ БАЙГАА. УУРХАЙГ ЗОГСООХ БОЛОЛЦОО БАЙХГҮЙ
12 цаг    

ЗАСГИЙН ГАЗРААС ХЯТАДЫН КОМПАНИД "АМЛАСАН" 50 ГА ГАЗРЫН АСУУДЛЫГ ДОТООДЫН ХҮЛЭМЖ ЭРХЛЭГЧИД ЭСЭРГҮҮЦЛЭЭ
13 цаг    

МАРГАЛДСАНЫ УЛМААС ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЖЭЭ
13 цаг    

НИЙСЛЭЛД ОН ГАРСААР ӨНЖМӨЛ, ШАР ӨВС ШАТААЖ БАЙГААД ГАЛ АЛДСАН ДУУДЛАГА 200-Д ХҮРЧЭЭ
13 цаг    

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО
13 цаг    

УЛААНБААТАРТ ШОРООН ШУУРГА БОЛЖ БАЙНА
14 цаг    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НИЙСЛЭЛД ХОЁР, ОРОН НУТАГТ ЗУРГААН ХҮН АМИА АЛДЖЭЭ
14 цаг    

БОГД УУЛАНД ГАРСАН ТҮЙМЭРТ 5 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ
14 цаг    

МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ГХЯ ХООРОНДЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
14 цаг    

МАН-ЫН СҮҮЛЧИЙН “ШАХАА” БУЮУ ЭЛЧИН САЙДУУДЫН ТОМИЛГОО
15 цаг    

ЮМСЫН ИНТЕРНЭТ БА ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ
15 цаг    

МАРГААШ БОЛОХ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ҮЕЭР ДАХИН БОЛОВСРУУЛАХ ХОГ ХАЯГДАЛ ХУДАЛДАЖ АВАХ 30 ЦЭГ
15 цаг    

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН Б.УНДАРМАА ОХИНЫГ 80 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХАЙЖ БАЙНА
15 цаг    

ЯПОНЫ АСО ГАЛТ УУЛ ДАХИН ОРГИЛЖ ЭХЭЛЖЭЭ
16 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
16 цаг    

БАЙНГЫН ХОРОО МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД НЭР ДЭВШИГЧДИЙГ ДЭМЖЛЭЭ
16 цаг    

“ИХ СУРГУУЛИЙН НОМ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА
16 цаг    

ГАДААДЫН 4,900 ИРГЭН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙНА
16 цаг    

"THE HU" ХАМТЛАГИЙН ДУУНУУД БИЛЛБОАРДЫН ХАРД РОК ДУУНЫ БОРЛУУЛАЛТЫН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ
16 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ ХУРАЛДЛАА
17 цаг    

42,000 ЖИЛИЙН ӨМНӨ АМЬД БАЙСАН УНАГАНААС ШИНГЭН ЦУС, ШЭЭС ИЛЭРЧЭЭ
17 цаг    

"КАПИТАЛ" БАНКНЫ ХАРИЛЦАГЧДЫН МӨНГИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
17 цаг    

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ХАЯГЛАСАН ЗАХИДАЛД ЮУ ӨГҮҮЛЭВ?
17 цаг    

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, АЯЛАЛ ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
17 цаг    

АМИА АЛДСАН ЗАЛУУСЫН АР ГЭРТ ОРОН СУУЦ ӨГӨХИЙГ УРИАЛЛАА
18 цаг    

ӨРИЙГ ҮЛДЭЭХ БУС, ӨӨРСДИЙН ХЭР ЧАДЛААР БАГАССАН
18 цаг    

ГАДААД ОРНУУДАД ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОХ ХҮМҮҮСИЙН НЭРС ТОДОРЧЭЭ.
18 цаг    

МОНГОЛЧУУД ЯПОН ХҮНТЭЙ АДИЛ НӨХЦӨЛД, АДИЛ ЦАЛИНТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭВ
18 цаг    

ТАТВАРЫН БУЦААЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
18 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГ, ТӨВ АЙМАГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
18 цаг    

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
19 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ
19 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
19 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ӨЛЗИЙТЭЙ САЙН
19 цаг    

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 16-18 ХЭМ ДУЛААН БАЙНА
19 цаг    

М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОО
1 өдөр    

ХОТЫН ОРЛОГЧ ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ЖОРЛОН ТОХИЖУУЛСАН ГЭВ ҮҮ?
1 өдөр    

"WENDY BAKERY” МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ШАЛГАЛТАД БҮДРЭВ
1 өдөр    

“ШИНЭ МОНГОЛ” СУРГУУЛИЙНХАН Ё.БААТАРБИЛЭГ САЙДЫН ТУШААЛЫГ ӨӨРЧЛҮҮЛЭХЭЭР ЭЛДЭВ АРГА СҮВЭГЧИЛЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН "НАРАН УРГАХУЙ" ЭМГЭНЭЛТ ДРАМЫН ЖҮЖИГ УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО
1 өдөр    

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 25 БАЙРШИЛД ЗАМ ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙГДЖЭЭ
1 өдөр    

ШУУРХАЙ: БОГД УУЛАНД ДАХИН ТҮЙМЭР ГАРЛАА
1 өдөр    

ТЭРГҮҮН ЗЭРГИЙН МӨНГӨН ДЭВСГЭРТ “ХЭВЛЭГЧ” ГЭГДДЭГ Б.ЭНХХУЯГ МОНГОЛБАНКИНД САНААРХАЖ ЭХЛЭВ ҮҮ?
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.