Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БАГШ НАР ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ХҮРТЭЛ АЖИЛ ХАЯНА ГЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-09-12 16:03:30
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Багш нар энэ сарын 10-наас Сүхбаатарын талбайд цалин нэмэхийг шаардан, жагсаал хийж эхэлсэн. Жагсаалд 10 мянга гаруй  багш нар нэгдсэн бөгөөд Нийслэлийн 66 сургууль, 10 цэцэрлэг, орон нутагт 21 сургууль, 18 цэцэрлэг  ажил хаяад байгаа юм.

87-р сургуулийн ҮЭХ-ны дарга Н.Оюунбилэг хэлэхдээ,“Бид өмнөх оны наймдугаар сараас Засгийн газарт цалин нэмэх тухай хандаж эхэлсэн. Улмаар Засгийн газраас энэ хичээлийн жилд бидний цалинг 8 хувиар нэмэн 300 мянган төгрөгийг олгоно гэсэн. Гэтэл 300 мянган төгрөгөө хувьд шилжүүлсэн нь цалин нэмэгдээгүйтэй адил болсон. Миний 480 мянган төгрөгийн цалин дээр 48 мянган төгрөг нэмснээс 10 мянга гаруй төгрөгийг суутгалд авч, 30 гаруй мянган төгрөг нэмэгдсэн.



Энэ цалингийн нэмэгдлийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Хүмүүст багш нарын цалинг 8-30 хувиар нэмсэн гэх худал мэдээлэл тарааж буй нь бидний эгдүүцлийг хүргэж байна. Манай Засгийн газар Боловсролын салбарыг тэргүүлэх салбар гээд зарлачихсан.  Гэтэл тэргүүлэх салбарын ажилчид нь томоохон компанийн үйлчлэгчийн цалингаар цалинжиж байгааг Засгийн газар юу гэж хардаг юм бол. Цаашид ажил хаялт Засгийн газар, багш нар зөвшилцөлд хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн суултын дараа Засгийн газар бидний шаардлагыг хүлээж авбал ажил хаялтыг зогсооход бэлэн” гэлээ.

Багш нарын ажил хаялтаас үүдэн сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа тухай 14-р сургуулийн багш Д.Нэргүй тайлбар өглөө.

Тэрбээр “Биднийг ажил хаяснаас болж хүүхдүүдийн хичээл завсардаж байгаад маш их эмзэглэж, санаа зовж байгаа. Гэхдээ сурагчдын эрх ашгийг багш нар эсвэл нийгэм, Засгийн газар зөрчөөд байна уу гэдгийг эцэг эхчүүд ялгах хэрэгтэй. Сурагчдын сурч боловсрох эрхийг Засгийн газар зөрчсөөр ирсэн. Яамнаас нэг багш 25-30 хүүхэдтэй ажиллах ёстой гэж заасан байхад 50-60 хүүхэдтэй ажилладаг нь Засгийн газар сурагчдын төдийгүй багшийн эрхийг зөрчсөн хэрэг.



Бид нормоос хэтэрсэн ажлын ачааллыг үүрсээр ирсэн. Ямар нэгэн хөл хорио тогтооход багш нар хичээлээ нөхдөг л байсан. Үүний адилаар багш нар цагаа зохицуулаад, сурагчиддаа аль болох ачаалал өгөхгүйгээр хичээлээ нөхөх боломжтой. Засгийн газар бидний хүсэлтийг шуурхай анхааралдаа авч, хичээлээ хэвийн явуулах боломжийг олгоосой гэж хүсч байна” гэв.

Багш нар Засгийн газарт дараах шаардлагыг тавьж байгаа юм.
  • 2018 оны улсын төсөвт тодотгол хийж, БШУ-ы салбарын ажиллагсдын үндсэн цалинг 15 хувиар 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх,
  •  2018 оны улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56,6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс олгох
  •  2019 оны нэгдүгээр сарын 1-нээс БШУ-ы салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Ажил хаялтад оролцсон нийт багш, ажилтнуудын цалин хөлсийг бүрэн олгох гэсэн шаардлага багтжээ.

 
Багш нарын ажил хаяхтай холбогдуулан иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Иргэн Д.Гунгааням: “Багш нар, Засгийн газар  хоорондоо зөвшилцөж байгаа гэж зурагтаар гараад л байх юм. Гэвч бодит амьдрал дээр дорвитой шийдвэрлэсэн зүйл алга. Багш нарыг ажил хаяснаас болж олон хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй гэртээ байна. Багш нар ажил хаяж байгаа нь төр ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотой. Ажил хаялтаас үүдэн олон түмний сэтгэл санаа үймж байна”.

Иргэн Б.Лхагвадулам:“Багш нарын ажил хаях нь буруу. Сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Тэд маань хичээлдээ явж чадахгүй гэртээ эсвэл ажил руугаа авч явж байна. Багш нар цалингаа нэмүүлэх шаардлагатай байгааг ойлгоно. Гэхдээ буруу тэмцлийн арга сонгон хүүхдүүдийг хохироогоод байна” гэлээ.
Б.Янжиндулам
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТУЛАМ БУЛААЛДАХ ТӨРЛИЙН ШИГШЭЭ ТОГЛОЛТОД МОНГОЛ, КАЗАХСТАНЫ БАГ ҮЛДЭВ
4 цаг    

“ХАЙРХАН ХОРООЛОЛ” СӨХ-НЫ АЖИЛТАН БАЙШИН РУУ БИЕ ЗАССАН ХҮҮХДИЙГ ЗАГНАЖ, ЦАМЦААР НЬ ШЭЭСИЙГ АРЧУУЛЖЭЭ
5 цаг    

МАН-ЫНХАН "СТАНДАРТ" БАНКНЫ ӨРИЙГ ТӨЛӨХДӨӨ МӨНГӨ УГААСАН УУ?
5 цаг    

ГУРВАН ӨДӨР АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХГҮЙ
6 цаг    

ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.ТӨГСЦОГТ ХУУРАЙ АХДАА “ROLLS ROYCE CULLINAN” МАРКИЙН АВТО МАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ
6 цаг    

"ГЛОБАЛ ХУРД" ХХК"-ИЙН БАРИЛГА ДЭЭРЭЭС БЕТОН УНАЖ ИРГЭДИЙН АМЬ НАС ЭРСТЭХ ШАХЖЭЭ
6 цаг    

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ТЭР ИРВЭСНИЙ НУТАГ ЧИНЬ ХОЛ БАЙГАА. УУРХАЙГ ЗОГСООХ БОЛОЛЦОО БАЙХГҮЙ
7 цаг    

ЗАСГИЙН ГАЗРААС ХЯТАДЫН КОМПАНИД "АМЛАСАН" 50 ГА ГАЗРЫН АСУУДЛЫГ ДОТООДЫН ХҮЛЭМЖ ЭРХЛЭГЧИД ЭСЭРГҮҮЦЛЭЭ
7 цаг    

МАРГАЛДСАНЫ УЛМААС ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЖЭЭ
8 цаг    

НИЙСЛЭЛД ОН ГАРСААР ӨНЖМӨЛ, ШАР ӨВС ШАТААЖ БАЙГААД ГАЛ АЛДСАН ДУУДЛАГА 200-Д ХҮРЧЭЭ
8 цаг    

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО
8 цаг    

УЛААНБААТАРТ ШОРООН ШУУРГА БОЛЖ БАЙНА
8 цаг    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НИЙСЛЭЛД ХОЁР, ОРОН НУТАГТ ЗУРГААН ХҮН АМИА АЛДЖЭЭ
9 цаг    

БОГД УУЛАНД ГАРСАН ТҮЙМЭРТ 5 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ
9 цаг    

МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ГХЯ ХООРОНДЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
9 цаг    

МАН-ЫН СҮҮЛЧИЙН “ШАХАА” БУЮУ ЭЛЧИН САЙДУУДЫН ТОМИЛГОО
10 цаг    

ЮМСЫН ИНТЕРНЭТ БА ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ
10 цаг    

МАРГААШ БОЛОХ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ҮЕЭР ДАХИН БОЛОВСРУУЛАХ ХОГ ХАЯГДАЛ ХУДАЛДАЖ АВАХ 30 ЦЭГ
10 цаг    

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН Б.УНДАРМАА ОХИНЫГ 80 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХАЙЖ БАЙНА
10 цаг    

ЯПОНЫ АСО ГАЛТ УУЛ ДАХИН ОРГИЛЖ ЭХЭЛЖЭЭ
10 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
10 цаг    

БАЙНГЫН ХОРОО МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД НЭР ДЭВШИГЧДИЙГ ДЭМЖЛЭЭ
10 цаг    

“ИХ СУРГУУЛИЙН НОМ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА
11 цаг    

ГАДААДЫН 4,900 ИРГЭН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙНА
11 цаг    

"THE HU" ХАМТЛАГИЙН ДУУНУУД БИЛЛБОАРДЫН ХАРД РОК ДУУНЫ БОРЛУУЛАЛТЫН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ
11 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ ХУРАЛДЛАА
11 цаг    

42,000 ЖИЛИЙН ӨМНӨ АМЬД БАЙСАН УНАГАНААС ШИНГЭН ЦУС, ШЭЭС ИЛЭРЧЭЭ
11 цаг    

"КАПИТАЛ" БАНКНЫ ХАРИЛЦАГЧДЫН МӨНГИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
12 цаг    

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ХАЯГЛАСАН ЗАХИДАЛД ЮУ ӨГҮҮЛЭВ?
12 цаг    

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, АЯЛАЛ ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
12 цаг    

АМИА АЛДСАН ЗАЛУУСЫН АР ГЭРТ ОРОН СУУЦ ӨГӨХИЙГ УРИАЛЛАА
12 цаг    

ӨРИЙГ ҮЛДЭЭХ БУС, ӨӨРСДИЙН ХЭР ЧАДЛААР БАГАССАН
12 цаг    

ГАДААД ОРНУУДАД ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОХ ХҮМҮҮСИЙН НЭРС ТОДОРЧЭЭ.
13 цаг    

МОНГОЛЧУУД ЯПОН ХҮНТЭЙ АДИЛ НӨХЦӨЛД, АДИЛ ЦАЛИНТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭВ
13 цаг    

ТАТВАРЫН БУЦААЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
13 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГ, ТӨВ АЙМАГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
13 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ
13 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
13 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
13 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ӨЛЗИЙТЭЙ САЙН
13 цаг    

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 16-18 ХЭМ ДУЛААН БАЙНА
13 цаг    

М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОО
1 өдөр    

ХОТЫН ОРЛОГЧ ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ЖОРЛОН ТОХИЖУУЛСАН ГЭВ ҮҮ?
1 өдөр    

"WENDY BAKERY” МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ШАЛГАЛТАД БҮДРЭВ
1 өдөр    

“ШИНЭ МОНГОЛ” СУРГУУЛИЙНХАН Ё.БААТАРБИЛЭГ САЙДЫН ТУШААЛЫГ ӨӨРЧЛҮҮЛЭХЭЭР ЭЛДЭВ АРГА СҮВЭГЧИЛЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН "НАРАН УРГАХУЙ" ЭМГЭНЭЛТ ДРАМЫН ЖҮЖИГ УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО
1 өдөр    

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 25 БАЙРШИЛД ЗАМ ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙГДЖЭЭ
1 өдөр    

ШУУРХАЙ: БОГД УУЛАНД ДАХИН ТҮЙМЭР ГАРЛАА
1 өдөр    

ТЭРГҮҮН ЗЭРГИЙН МӨНГӨН ДЭВСГЭРТ “ХЭВЛЭГЧ” ГЭГДДЭГ Б.ЭНХХУЯГ МОНГОЛБАНКИНД САНААРХАЖ ЭХЛЭВ ҮҮ?
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.