Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 09-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛ УЛСЫН НУТГААР ДАМЖУУЛАХ САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-09-12 16:00:11
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай өнөөдөр уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа.

Уулзалтын эхэнд хоёр орны төрийн тэргүүн нар Владивостокт болж буй эдийн засгийн форумын үеэр Алс дорнодод дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалтууд ихээхэн ач холбогдолтойг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээг шинэчлэн хугацаагүйгээр байгуулах тухай өмнө тавьсан саналаа дурдаж, ОХУ-аас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ нийгэмлэгийн шинэчлэл болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө гаргаж ажиллах асуудлаар ярилцав. Мөн Алс дорнодод далайн боомт ашиглах асуудлыг судалж буйгаа дурдаж, гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт хэд хэдэн тодорхой саналууд илэрхийлж ярилцлаа. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлж, санал, төслүүдтэй холбоотой эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт эерэг үзүүлэлттэй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлоод цаашид хөдөө аж ахуй, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө тавьсан саналыг дэмжиж байгаагаа дахин нотлов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-аас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зарцуулах боломжтой хэмээн хэлсэн юм.

Талууд ирэх жил тохиох Халхын голын тулааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцлоо. Мөн уг ойг хамтран тэмдэглэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг Монгол Улсад айлчлахыг урив.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Аварга загаснуудыг хөнөөснийг шүүмжилжээ
5 цаг    

Японы Такикава хоттой барилга, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллахаар болов
5 цаг    

Санкт-Петербургийн метроны буудал дээр хүүхэд мэндэлжээ
5 цаг    

Аав,ээжийнхээ хөргийг урлаж уралдааны тэргүүн байрт шалгарчээ
5 цаг    

Шатрын тэмцээнд Ховд аймгийнхан илүүрхэв
5 цаг    

Ахмадуудад төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ
6 цаг    

Эдвард Мозер:Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр алцхаймерыг бүрэн эмчлэх боломжтой
6 цаг    

Д.Цогтбаатар сайд Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргатай уулзав
6 цаг    

Хүүхдийн спортын наймдугаар наадамд Монголын 216 тамирчин хүч сорино
6 цаг    

Ерөнхийлөгч Х.Баттулга Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод илгээлт хүргүүлэв
6 цаг    

Хонконгийн Үндэсний намын үйл ажиллагааг хориглолоо
7 цаг    

Бүргэдчин охид ур чадвараа сорин өрсөлдөв
7 цаг    

С.Дэмбэрэл: Хууль эрхзүйн орчинг сайжруулснаар зээлийн хүү буурна
7 цаг    

Ангела Меркелийг улс орны гол бахархал гэж үзэж байна
7 цаг    

Гамшгийн үед яаралтай тусламж хэрхэн үзүүлэх талаар суралцаж байна
7 цаг    

Тайгер Вудс 2013 оноос хойш анх удаа түрүүлэв
8 цаг    

Хүүхдүүд цэрэг, спортын тэмцээнээр өрсөлдөв
8 цаг    

Канад улс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд туслах хөтөлбөрт зориулж 19,4 сая ам.доллар зарцуулна
8 цаг    

Оросууд саран дээр станц байгуулахаар төлөвлөж байна
8 цаг    

Сагил сумын Өндөрмод баг Мэдээллийн төвтэй боллоо
8 цаг    

“Чөлөөт хос” дахин үзэгчидтэй “уулзана”
8 цаг    

Монголын инженер Apple компанийн программ хангамжийг хариуцан ажиллана
8 цаг    

Өнөөдөр Дэлхийн аваргын төлөө манай 2 жүдоч хүч үзнэ
8 цаг    

Тариалалт 94,7 хувийн биелэлттэй
8 цаг    

"Цайны зам" өв соёлын наадам Буянт сумын соёлын өдрөөр эхэллээ
8 цаг    

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” ОУТ-ээс З.Занабазар хүрэл медаль хүртэв
8 цаг    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
8 цаг    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзав
8 цаг    

Даамын оюутны улсын аваргууд тодорлоо
8 цаг    

ОУВС-гийн тэргүүн К.Лагард Монгол улсын эдийн засаг өсч хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцлов
8 цаг    

Хүүхэд, эмэгтэйчүүдийг тэтгэсэн Эмэгтэйчүүдийн дипломат клубын буянт өдөрлөг
8 цаг    

Эрх зүйн чиглэлээр бичдэг сэтгүүлчид "Эрэн сурвалжлах клуб" байгуулав
9 цаг    

Иргэдэд үнэ төлбөргүй нүдний болор суулгав
9 цаг    

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Хууль бус томилгоо хийгээгүй
9 цаг    

Цагдаагийн байгууллага албан хэрэгцээндээ авто машинтай боллоо
9 цаг    

Чөлөөт бөхийн залуучууд ДЗАШТ-ээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
9 цаг    

Мандалговь хотын оршин суугчид дулаан орчинд аж төрөх боломж бүрдэв
9 цаг    

Цармын бүргэдэд GPS дохио дамжуулагч суурилуулжээ
9 цаг    

Музейн үзмэрүүдийг сэргээн засварлалаа
9 цаг    

Б.БЭЛГҮТЭЙ: “ЭВРИКА”-ИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ
9 цаг    

Ерөнхий сайд Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг батламжиллаа
9 цаг    

Хүнсний бүтээгдэхүүний өдөрлөгт 500 гаруй хүн оролцов
9 цаг    

Трамп НҮБ-ын ЕА-н чуулганд оролцохоор Нью-Йоркт хүрэлцэн иржээ
9 цаг    

Цахим орчноос хүүхдээ хамтдаа хамгаална
11 цаг    

Судлаачид цаазын ял сэргээхийг эсэргүүцэж байна
11 цаг    

Ж.Долгорсүрэн: Жангар тууль нь соёлын контент агуулга болж байна
12 цаг    

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ
12 цаг    

Нобелийн шагналт Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншина
12 цаг    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сенатор Дан Салливантай уулзав
12 цаг    

Есдүгээр сарын 24-нд болох үйл явдал
12 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.