Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 02-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

НИЙТЛЭСЭН: 2018-09-12 09:18:37
Нийгэм > Боловсрол | Сэтгэгдэл: 0

Багш нарын ажил хаялт эхлээд яг долоо хонож байна. Салбарын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 177 сургуулийн багш нар ажил хаялтад оролцож байгаагийн ихэнх нь нийслэлийн сургууль байгаа юм.

Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүссэнээс улбаалан зарим сургууль гурван ээлжээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж, нэг ангид 45-50, цөөн тохиолдолд 60 хүртэл хүүхэд суралцаж, багш нарын ачаалал их байгаа нь үнэн. Төр, засаг энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас боловсролын салбарт ажиллаж буй багш нарынхаа цалингийн сүлжээг 1-2 шатаар ахиулж, цагийн хөлсийг 8-30 хүртэл хувиар нэмье. Цаашид улс орны эдийн засгийн бодит байдалд тулгуурлан үе шаттайгаар нэмэгдүүлье гэсэн санал санаачилга гаргаж, тушаал шийдвэрээ ч баталгаажуулсан. Гэтэл эрдмийн үүдийг нээж өгөх ариун үүрэгтэй эрдэмтэн багш нар “дөргүй бух мэт” загнаж, сургууль соёлынхоо газарт суулт зарлаж байснаа улмаар Сүхбаатарын талбайд жагсч, ажил хаялт болгож үргэлжлүүлэв.

Ийнхүү хугацаагүйгээр ажлаа хаясан нь эрдмийн их өргөөнд зочилж, номын гүн далайд умбах хүсэл зорилго дүүрэн, сургуулийн танхимыг зорьсон олон мянган бяцхан иргэдийн гэгээн мөрөөдөл рүү ус цацсантай адил явдал боллоо. Өнгөрсөн болон энэ долоо хоногийн хамгийн дуулиантай үйл явдал энэ байсан. Цаашдаа ч тийм байх нь. Нийгмийн дээд давхаргын ухамсар, боловсролтой хэсэг гэгддэг багш нар улс орныхоо эдийн засгийн бодит байдал, боломж бололцоог яагаад ойлгохгүй байгаа юм бол. Эсвэл үүний цаана тодорхой нам эвсэл, бүлэг хүчний улс төрийн зорилго, хорлон бусниулах үйл ажиллагаа байна уу гэж олон нийт хардаж байгаа нь ч буруу биш байх. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар багш нарын цалинг өнөөдөр шаардаж буй хэмжээнд буюу 50 хувь хүртэл нэмэгдүүлбэл нэг их наяд төгрөг шаардлагатай болох бөгөөд үүнийг даах төсөв одоогоор байхгүйг учирлаж байсан.

Сүүлдээ багш нарын цалинг нэмэхийн тулд малчдаас малын хөлийн татвар авах санал санаачилгыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэвшүүлж байна. Аргаа барсан л хэрэг юм даа. Нөгөө талаар багш нарыг ажил хөдөлмөрт нь буцаан оруулж, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангуулах санаачилга гэж ойлгож болох юм. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих байгууллагуудын үндэсний сүлжээ зэрэг ТББ-аас өчигдөр мэдээлэл хийж, багш нарын ажил хаялтын улмаас 100 мянга гаруй хүүхдийн сурч мэдэх, хамгаалуулах эрх зөрчигдөж байгааг дуулгалаа. Тэд томчуудын буруу үйл ажиллагаа, хөшүүн зөрүүд тэмцлийн уршгаар хүүхэд хохирч байгаа энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх талаар асуудал дэвшүүлж, хүүхэд хамгааллын хуулийн дагуу ажил хаялтыг зохион байгуулагсад хүлээх ёстой гэдгийг анхааруулсан юм. Тэр нь мэдээж, МҮЭХ болон түүний салбар Боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний холбоо байх болно.

Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч Н.Цэвээн хэлэхдээ “Монгол Улс ямар ч нөхцөлд хүүхдийн эрхийг хамгаалахаар олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэж эрүүл мэнд, амь нас, хөгжих хэвийн орчин алдагдсан, хууль ёсны эцэг эх, асран хамгаалагчгүй, гамшиг онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл эцэг эх нь ажилдаа явсан, халаалт дулаан нь ирээгүй хүйтэн хөндий байранд хашигдаад байгаа хүүхдийг ямар нөхцөлд байна гэж дүгнэх вэ” хэмээн санаа зовниж байлаа.

Тиймээс Засгийн газраас онцгойлон анхаарч, нэн даруй зөвшилцөлд хүрэхийг хүсч, хүүхэд багачууд, олон нийтэд хандаж уриалга гаргаж байгаагаа танилцуулав. Үүнд, хүүхэд эрсдэлт байдалд орсон бол хүүхдийн утас 108 дугаарт холбогдох, харьяа дүүрэг, хорооны цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандах, ажил хаялтын хугацаанд музей, үзвэр үйлчилгээ, сүм хийд, хувийн хэвшлийн байгууллага, компанийн хамт олон нийгмийн хариуцлагаа өндөржүүлж, хүүхдэд зориулсан урлаг соёлын арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулахыг уриалжээ. Энэ нь ёс төдий мэдээлэл, хүүхдийн төлөө гэх нэртэй байгууллагын хувьд дуугарах ёстой гэж ээлж өнгөрөөсөн хурал шиг санагдсан. Уг нь нэгэнт үндэсний хэмжээний сүлжээ юм бол хүүхдэд зориулсан бодит ажлыг өөрсдөө санаачлан зохион байгуулж, ядахдаа эрсдэлт гэж нэрлээд байгаа нөхцөл байдалд орсон хүүхдийн санал хүсэлтийг авах утас ажиллуулахаа мэдэгдсэн бол илүү үр өгөөжтэй ажил болох байлаа.

Олон нийтийн сүлжээгээр багш нарын ажил хаялтыг дэмжиж уухайлсан, эсэргүүцэж буруутгасан олон янзын санал сэтгэгдэл явж байгаа ч олонх нь таагүй хүлээж авч байна. Зарим сургуулийн жагсаалд оролцсон багш нар нь цуглаж, өдрийн “урамшуулал”-аа авч байгааг нүдээр харж, чихээр сонссон хүн ярьж байхтай таарлаа.Хаанаас гарсан хэний мөнгөөр багш нарын гарыг цайлгаж, алгыг тэнийлгэж байгаа нь тун сонин. Одоо хичээлийн шинэ жил эхлээд арваадхан хонож байхад багш нарын цалин хөлсийг урьдчилж тараахаар санхүүжилт өгөөгүй нь тодорхой. Тэгэхээр үүний цаана зохион байгуулалттай, бас ч хөрөнгө мөнгөтэй хэсэг бүлэг байна гэж хардах үндэслэлтэй юм.

Хэдхэн хоногийн өмнө МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газар багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар бидэнтэй зөвшилцөж байсан ч тодорхой хувь хэмжээн дээр тогтоогүй. Гэсэн ч өөрсдөө дур мэдэн ийм шийдвэр гаргаж, 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Үүнийг бид эсэргүүцэж байна” гэж мэдэгдэл хийхдээ “Бидэнтэй зөвшилцөөгүй” гэж удаа дараа давтан хэлж байсан юм. Түүндээ шаралхаж, үйлдвэрчний байгууллагынхаа хүч чадлыг харуулах гэсэндээ ингэж муйхарлана гэж баймааргүй л юм. Алин боловч энэ ажил хаялт, муйхар бодлогын цаана үр хүүхдүүдийн минь сурч боловсрох, мэдэж гэгээрэх эрх зөрчигдөөд байгааг эрдэмт багш нар бодож болгоох цаг болжээ. Долоодугаар ангид дэвшиж суралцсан зээ хүү маань гэртээ уйдаж гансраад “Багш нарт хүссэн мөнгийг нь өгөөд ажилд нь оруулчихдаг баян хүн байдаггүй л юм байх даа” гэж бодлогоширч сууна. Багш таны хүүхэд ч гэртээ л байна уу.

http://www.unen.mn/ Д.Мөнхжаргал

 
 

 

    Таны ямар жилтэй вэ?
    Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
    Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


    БУСАД

     
     
    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

     

    СЭТГЭГДЭЛ
    ШИНЭ МЭДЭЭ
    ТРАМП, АБЕГ НОБЕЛИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ
    8 цаг    

    PIXAR-ЫН ЗАХИРАЛ DISNEY-Д ИРЭЭД ХИЙСЭН ӨӨРЧЛӨЛТ
    8 цаг    

    “ШАР ХАНТААЗТАН"-УУДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
    8 цаг    

    ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮД НЭГДҮГЭЭР САРД 6,124 ХҮҮХДЭД РЕГИСТРИЙН ДУГААР ОЛГОЖЭЭ
    8 цаг    

    АТМ МАШИНААС МӨНГӨ АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
    8 цаг    

    “ОЮУТАН ЦЭРЭГ”-ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ
    10 цаг    

    ДУУЧИН Э.АМАРТҮВШИН ГЕРМАНЫ ТЕАТРТ ГОЦОЛНО
    13 цаг    

    Б.ГОНЧИГДАМБА ГАРЬД ТҮРҮҮ БӨХИЙН БАЙГАА “БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН Б.БАТТУЛГАД БЭЛЭГЛЭВ
    14 цаг    

    ЕВРОПЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНЭЭС ЭМЭГТЭЙ ЖҮДОЧИД 2 АЛТ, 1 МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
    14 цаг    

    "ААВ, ЭЭЖ ХОЁР МИНЬ" ДУУНЫ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛОВ
    14 цаг    

    АРХАНГАЙН ӨЛЗИЙТ СУМАНД 4,6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
    14 цаг    

    НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР ЯВАГДАНА
    15 цаг    

    УЛААНБААТАРТ 06-08 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
    15 цаг    

    ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
    15 цаг    

    Монгол Бадарчин Амайгийн өвөрмөц болзоо бүтэлгүйтжээ
    1 өдөр    

    НӨАТ-ЫН СУГАЛАА МАРГААШ ЯВАГДАНА
    1 өдөр    

    ЭНЭ ЖИЛ 20 ГАРУЙ САЯ МАЛ ТӨЛЛӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
    1 өдөр    

    У.ХҮРЭЛСҮХ: С.МӨНХЧУЛУУНЫГ ХОТЫН ДАРГААР БАТЛАМЖЛАХААС ТАТГАЛЗСАНАА АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ
    1 өдөр    

    “УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019" ӨНӨӨДӨР НЭЭНЭ
    1 өдөр    

    УУРАГ, МАЛЫН ГАРАЛТАЙ ТОСНЫ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    1 өдөр    

    ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
    1 өдөр    

    ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУД НО-ГОО НУУХЫН ТУЛД МЭРГЭЖИЛТНЭЭ САЙД Б.ЭНХ-АМГАЛАНТАЙ УУЛЗУУЛАЛГҮЙ ЦАГДААД ӨГЧЭЭ
    2 өдөр    

    Х.АЛТАНГЭРЭЛИЙН “ХАРАНХУЙ ХАД” ДӨРВӨН АНГИТ СИМФОНИ ЧУУЛБАР ХЭРХЭН БҮТСЭН БЭ...
    2 өдөр    

    МОНГОЛ КОМПАНИ АНХ УДАА ЛОНДОНГИЙН БИРЖИЙН ГИШҮҮН БОЛЖЭЭ
    2 өдөр    

    “СОЛИОТ ЭХ” КИНОГ ДАХИН ОУ-ЫН НААДАМД “СОЙНО”
    2 өдөр    

    ФЭЭСБҮҮКТ МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД АМАРХАН БОЛНО
    2 өдөр    

    ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ
    2 өдөр    

    МИАТ-ИЙН ОНГОЦНООС ТЭСРЭХ БӨМБӨГ ИЛРЭЭГҮЙ УЧИР ХӨӨРӨХ ЗӨВШӨӨРЛӨӨ ХҮЛЭЭЖ БАЙНА
    2 өдөр    

    ЖҮЖИГЧИН О.ЦЭНГЭЛ ШИНЭ ХҮНЭЭ ӨЛГИЙДӨН АВЧЭЭ
    2 өдөр    

    ИХ АВАРГА АСАШЁОРЮҮ ӨВӨР МОНГОЛЫН АВАРГА БАЯРБААТАРТ ЗОЛГОЖЭЭ
    2 өдөр    

    МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН “ЭРЧИМ” БАГ БНАСАУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
    2 өдөр    

    "ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ГАРГАЖ ӨГНӨ" ГЭСЭН ЗАРААР ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
    2 өдөр    

    ИНЧЕОН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОНГОЦОНД ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ МЭДЭЭЛЭЛ ИРЖЭЭ
    2 өдөр    

    ЗАМЫН БОЛОН НОГООН БАЙГУУЛАМЖ МӨРГӨЧИХӨӨД СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ ХИЙХГҮЙ БАЙГААГ АНХААРУУЛАВ
    2 өдөр    

    ЖАРАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ НӨХӨР, ДҮҮ ХОЁРОО ХӨНӨӨЖЭЭ
    2 өдөр    

    Н.БАЯРТСАЙХАНЫГ ЧӨЛӨӨЛӨХ БААРАГГҮЙ 5 ҮНДЭСЛЭЛ
    2 өдөр    

    ОСОЛ, ХЭРГИЙН УЛМААС НИЙСЛЭЛД 32 ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
    2 өдөр    

    ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРТАЛ "KFC, PIZZA HUT"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮХЭЛД НЬ ЗОГСООЁ!
    2 өдөр    

    ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
    2 өдөр    

    ӨВӨР МОНГОЛЫН ҮЗЭМЧИН БӨХИЙН ИХ АВАРГА Д.БАЯРБААТАР
    2 өдөр    

    АШУҮИС ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛООД БАЙНА
    2 өдөр    

    МОНГОЛД АНХ УДАА УМАЙН САЛСТ ДАВХАРГЫГ ӨНДӨР ДАВТАМЖИТ РАДИО ДОЛГИОНООР ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ ХИЙЛЭЭ
    2 өдөр    

    ПАРЛАМЕНТЫН НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
    2 өдөр    

    НӨХӨН СОНГУУЛЬД ДЭВШИХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ӨНӨӨДРИЙН ДОТОР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАНА
    2 өдөр    

    ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАНА
    2 өдөр    

    ШҮҮХИЙН АЖИЛТАН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
    2 өдөр    

    МЕНИНГИТИЙН ВАКЦИНЫГ 13500 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ БАЙНА
    2 өдөр    

    ОДДЫН БУДАГГҮЙ ТӨРХ
    2 өдөр    

    ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
    2 өдөр    

    УЛААНБААТАР ХОТОД 10-12 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
    2 өдөр    


    Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
    © 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.