Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Батболд: Монгол хүний карманд доод тал нь 40000-50000 доллар байх ёстой боломж зөвхөн Монголд байна

НИЙТЛЭСЭН: 2018-09-08 17:56:04
Эдийн засаг > Ашигт малтмал | Сэтгэгдэл: 0

Арвин холдинг ХХК-ийн ерөнхий геологич Д.Батболдтой “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр геологи, хайгуул, уул уурхайн  чиглэлээр ярилцлаа.

-Эрдэс баялгийн асуудлаар чуулга уулзалтанд гадаадын болон Монголын оролцогчид их чухал санал дэвшүүлж байна. Бодитой ажил хийхийн төлөө тэмүүлж байгаа нь тэдний ярианаас харагдлаа. Та ямар бодолтой байна вэ?

-“Дисковер Монголиа” чуулга уулзалт 16 дахь жилдээ болж байна. Хамгийн анх Канад,Австрали улсад жил болгон уул уурхай, геологийн чиглэлийн олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулсан байдаг. Тэдний туршлагаас манай улс санаа авч, Монголдоо Уул уурхайн ассоциацийн дарга байсан Н.Алгаа, Ашигт малтмлын газрын дарга байсан С.Жаргалсайхан, Mining infогийн н.Батсайхан, н.Анхбаяр нар анх Монголд зохион байгуулсан.

Ер нь энэ чуулга уулзалт Монголд хэрэгтэй. 2004 оны үед Монгол улсын уул уурхай, геологийн салбарыг дэлхийн хэмжээний геологи, хайгуулчид өнгийж харсан юм. Ази тивийн Орос, Хятад улсын дунд оршдог нэг том газар нутагтай  “атман улс” байна гэж харсан байдаг.

 1996 оны үед П.Очирбат гуайн “Алт” хөтөлбөрөөс гадна “Зэс” хөтөлбөр хэрэгждэг байлаа. Тэр үед “Зэс”хөтөлбөрийн хүрээнд манай улсын нутаг дэвсгэр дээр дэлхийн зэсийн мэргэжлийн алдартай хүмүүс  нөөц байж болох баруун, зүүн талын зэсийн ирээдүйн талбайг судалсан.  

авъяат  геологич Д.Гарамжав гуай их нөөцтэй орд нээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн шүү дээ?

-Аж үйлдвэрийн гавъяат Д.Гарамжав гуай 1980-аад оны үед одоогийн Оюу толгойн газар нутгийг нөөц ихтэй талбай байна гэдгийг судалж, илрүүлсэн байдаг. Тиймээс Оюу толгой бол Д.Гарамжав гуайтай холбоотой. Монголын геологчидтой ч холбоотой асуудал юм.

Оюу толгойн талбайд “Рио Тинто” компани анхан шатны хайгуулын ажил, судалгаа хийгээд “энд нэг зүйл үнэртэж байна” гэж хэлсэн юм билээ. Тэгэхдээ тэр талбайд ажиллах эсэхээ 1990-ээд оны төгсгөлд татгалзсан байдаг. Тухайн үед тэр газар нутгийг Оюу толгой гэж нэрлэдэггүй байсан. Ингээд эрдэс баялгийн од Роберт Фрийдланд гэх хүн энэ тухай сонсоод, сонирхож Монгол ирээд, энэ талбайд судалгааны ажлыг үргэлжлүүлэн судалж, явцын дунд ирээдүйтэй орд байна гэдгийг тогтоосон. Дараа нь 2000-аад оноос хойш дэлхийн уул уурхайн акулууд Монгол руу хандлагаа чиглүүлсэн. Энэ үеэс эхлэн Зэсийн орд дэлхийн акулуудын хараанд  өртсөн юм.

Гэтэл манай төр засаг энэ ордын 34,60-аад хувийг нь эзэмшинэ гэж маргаад байдаг. Тэр үед бараг 50-иад хувийг битгий хэл 60 гаруй хувийг авчих бололцоо байсан. Энэ бол манай улсын алдаа.

-Энэ алдаагаа засах гэж чуулга уулзалтаар хэлэлцээд байх шиг?

-Чуулга уулзалтаар ярьж байгаа асуудал их сайн байна. Дэвшүүлж буй асуудлууд их зөв ч байна.  Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд 2010-аад оны үед Монголд хайгуулын чиглэлийн гадаадын маш их хөрөнгө оруулалт орж ирж байсан шиг хөрөнгө оруулалт одоо орж ирэхгүй гэж би үзэж байгаа. Тиймээс баяртай болсон. Энэ бол бидний алдаа. Эсвэл Монголд их хөрөнгө оруулахгүй гэсэн гадаадынхны бодлого ч байж мэднэ.

Цаашид Монголд дахиад асар их ирээдүйтэй орд гарна гэж хэлэхэд хэцүү. Ийм ордыг илрүүлэхэд асар их хайгуулын хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Тэр үед л одоо муу хэлэгдээд байгаа нөгөө Фрийдланд асар их мөнгийг Монголд оруулж ирсэн хүн. Жилдээ тэрбумаас илүү их мөнгийг геологи, хайгуулын ажилд зарцуулдаг хөрөнгө оруулалт Монголд ерөөсөө байдаггүй байсан. Өнөөдөр Оюу толгой 200-аад туслан гүйцэтгэгч компанийг авч ажилуулж байна.

Миний мэдэж байгаагаар Баянхонгор аймгийн нутагт Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн дэд ерөнхийлөгч Жон Лайнос маш сайн ажиллаж байна.1990-ээд онд Монголд ирээд, 20 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа хүн. Энэ хүн Монголын геологи, хайгуулын ажилд их хөрөнгө зарцуулсан. Гэтэл Монголын чадалтай компаниуд геологи хайгуулын ажилд нэг ч мөнгө хаяж чаддаггүй. Төр засгийн бодлого нь ч буруу чиглэгддэг. Жишээ нь, гурван сая хүнтэй, 60 сая малтай ард түмэн гуйлгачин амьдарч байна гэж харахаар сэтгэл санаа их хүнд байдаг.

-Тэгвэл уул уурхайн ордуудынхаа  ашгаас ард түмний амьдралаа дээшлүүлэх нь төр засгийн нэг үүрэг биз дээ?

-Монгол хүний карманд доод тал нь 40000-50000 доллар байх ёстой боломж зөвхөн Монголд байна.

Гэхдээ ганц уул уурхайн ашгаас биш, манай төр засгийн зөв бодлого, зөв менежмент, зөв удирдлагаар мөнгийг хуримтлуулдаг юм. Ганц уул уурхайгаас олсон мөнгийг ард түмэндээ хувааж өгнө гэдэг байж болохгүй асуудал. Ухаантай ард түмэн ухаантай бодлогоор явж, ард түмнээ босгож ирдэг байх ёстой.

www.ardchilal.mn Ярилцсан Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН 2016-2018 ОНЫ ХУГАЦААНД 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРӨӨС АВЧЭЭ
40 минут    

ШУӨЗО-ТОЙ ХИЛЛЭСЭН БООМТУУДААР 100 МЯНГА ОРЧИМ ЗОРЧИГЧ НЭВТЭРЧЭЭ
1 цаг    

20 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
1 цаг    

ЗАМЫН ЦАГДААГИЙН ОЙРОЛЦООХ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ АЖИЛ 43 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
1 цаг    

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭЛЭЛ
1 цаг    

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ШИНЭ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД БЭЛТГЭЖ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ
1 цаг    

КАМПУЧИ УЛС ШИНЭ ХҮЙТЭН ДАЙНЫ ТӨВ БОЛЖ МАГАДГҮЙ
2 цаг    

КАЛИФОРНИЙН АГААРЫН ЧАНАР ХАМГИЙН БОХИРДОЛТОЙГООР НЭРЛЭГДЖЭЭ
2 цаг    

КАЛИФОРНИД ОЙН ТҮЙМРИЙН УЛМААС 1000 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ БОЛООД БАЙНА
2 цаг    

АЗИ НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЖЭЭ
3 цаг    

БНХАУ-ЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ДАХИН НЭМЭЛТ ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ
4 цаг    

ЭЭЛЖИТ БУС V ХУРАЛДААНЫГ ИРЭХ 23-НЫ ӨДӨР ХУРАЛДУУЛАХААР ТОВЛОЛОО
5 цаг    

Ц.БОЛД: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРСАН НЬ ХЯТАДТАЙ ХОЛБООТОЙ
5 цаг    

О.БААСАНХҮҮ: МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАРУУН ГАРЫН ЦЭРГЭЭС УУЧЛАЛ ГУЙЯ
5 цаг    

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГАА ОГЦРУУЛААЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!
5 цаг    

“ГААГ-ГРАН ПРИ-2018” ТЭМЦЭЭНЭЭС 60 КГ-Д ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
7 цаг    

ЭМЭГТЭЙ БОКСЧИД ДЭЛХИЙН РИНГ ДЭЭР ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА
7 цаг    

ТОМУУГИЙН ВАКЦИНД 54.000 ХҮН ХАМРАГДЛАА
7 цаг    

Ц.ЭЛБЭГДОРЖ: ПОЛЬШИЙН СЕЙМИЙН ДАРГЫН УРИЛГААР ПОЛЬШ УЛСЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ОРОЛЦЖЭЭ
7 цаг    

ӨНӨӨДӨР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ
7 цаг    

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СЭТЭЛСЭН ИРГЭН, ААН-ҮҮДЭД АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА
7 цаг    

УИХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ.
7 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ЕТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ИЙНХҮҮ ТАЙЛБАРЛАВ
7 цаг    

УИХ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
7 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
7 цаг    


7 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
7 цаг    

НГХУСЗ:ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛНА
1 өдөр    

“ММФ II БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ
1 өдөр    

ЗАВСРЫН СОНГУУЛИЙН ДҮН Д.ТРАМПЫН ГАДААД БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛ
1 өдөр    

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЙЛБАР АВСНЫ ДАРАА ЁСЗҮЙН ДЭД ХОРООГ ХУРАЛДУУЛНА
1 өдөр    

Л.ЭЛДЭВ-ОЧИР: ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ЮМ
1 өдөр    

АН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИНЭ
1 өдөр    

Б.ИДЭР-ОДЫН ЭЭЖ Ц.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮГЭЭ ИРЭХ БОЛГОНД НАЙЗ ОХИНТОЙ БОЛСОН УУ ГЭЖ АСУУДАГ БАЙСАН
1 өдөр    

П.АНУЖИН ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ МАНИКЮР ХИЙЛГЭХГҮЙ БАЙХАД УРИАЛАВ
1 өдөр    

ХАЛК ШИГ ХАРАГДАХЫН ТУЛД 6 ЛИТР ХИМИЙН БОДИС ГАРТАА ШАХУУЛЖЭЭ
1 өдөр    

МУГЖ Д.ГҮРСЭД ХОЛЛИВҮҮДИЙН КИНОНД ДҮР БҮТЭЭЖЭЭ
1 өдөр    

ТОМИ, ЖЕРРИ: ХҮМҮҮС ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЧИХСЭН ЮМ УУ ГЭЖ АСУУДАГ
1 өдөр    

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ БҮСГҮЙГ МЭДЭЭЛЛЭЭ УСТГАХЫГ ХҮСЭН МӨНГӨ САНАЛ БОЛГОЖЭЭ
1 өдөр    

АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРГИЙГ ЯАРАВЧЛАН ШИЙДЭХЭЭР ХУУЛИЙНХАН ХӨДӨЛЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

ИЗРАИЛИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ОГЦОРЛОО
1 өдөр    

ДЭЛХИЙН 7000 ГАРУЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ САНСАРТ ХӨӨРХӨӨР БОЛСОН БАЙНА
1 өдөр    

УИХ-ЫН ЧУУЛГАН БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААНЫ ДАРАА ҮРГЭЛЖИЛНЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Д.ТОГТОХСҮРЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
1 өдөр    

ШИНЭ ЖАГСААЛТ: МОНГОЛЧУУД 61 УЛС РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ
1 өдөр    

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2018.XI.12-2018.XI.18/
1 өдөр    

ТӨВ АЗИАС ИЛРЭЭГҮЙ ОЛДВОР МОНГОЛООС ОЛДЖЭЭ
1 өдөр    

ЯПОН ЗАЛУУ ГОЛОГРАМААР БҮТЭЭСЭН ВИРТУАЛ ДУУЧИН БҮСГҮЙТЭЙ ГЭРЛЭЖЭЭ
1 өдөр    

КОФЕНД ДУРЛАГЧДАД: СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.