Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 15
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.Баярсайхан: Хөрөнгө оруулалтаа нөхөж байх хугацаанд татварыг тогтворжуулах гэрчилгээ олгодог юм

НИЙТЛЭСЭН: 2018-09-08 13:43:31
Эдийн засаг > Баялаг бүтээгч | Сэтгэгдэл: 0

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгын чуулган өндөрлөлөө.

Өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Хөрөнгө оруулалт, томоохон компаниудыг татах” сэдвийн асуудлыг Эм Ай Би Жи ХХК-ийн гүйцэтгэх үахирал А.Билгүүн даргалсан юм. Энэ сэдвийн хүрээнд “Уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулагчдын төлөв” байдлын талаар хэлэлцүүлэг өрнөв. Энэхүү хэлэлцүүлэгт гол төлөв гадаадын төлөөлөгчид оролцож, байр сууриа хэлсэн.

Дараа нь “Нийгмийн оролцоо:Хамтын хөгжил” сэдвийн  хүрээнд илтгэлүүд тавигдсан. Үүнд, “Уул уурхайн мөчлөгийн эхэн үед оролцогч талуудад үнэ цэнийг бий болгох, хуваалцах нь” сэдвээр Бритиш Колумбийн их сургуулийн судлаач Пр.Жослин Фразер, “Чуулганы өмнөх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Нийгмийн оролцоо” сэдвээр Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн дэд ерөнхийлөгч Жон Лайнос илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөсөн.

Харин “Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт”-ын сэдвийн хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагва, “Хайгуулаас ашиглалт хүртэл зөвшөөрөл олгох үйл явц”, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Тогтворжуулах гэрчилгээ болон хөрөнгө оруулалтын гэрээний тухай” илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулга уулзалтын үеэр даатгалын болон уул уурхайн чиглэлийн компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж байсан.

Ингээд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханаас  тогтворжуулах гэрчилгээ болон хөрөнгө оруулалтын гэрээний талаар тодрууллаа.

-Энэ жилийн Дисковер Монголиа чуулга уулзалтын өнгө аяс шинэлэг, тайван, буурь суурьтай болж байна. Гэхдээ та энэхүү чуулга уулзалтыг ямар өнцгөөс  харж, дүгнэж байна вэ?

-Энэ жилийн Дисковер Монголиа чуулга уулзалт өмөнх жилээс илүү их ажил хэрэгч байдалтай болж байна. Ер нь 10 гаран жил Таван толгой төслийг яриад хөдөлгөж чадаагүй байсан. Харин энэ жилийн хувьд УИХ болон Засгийн газрын хэмжээнд тодорхой шийдэл гаргаад, 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын биржээр IPO хийхээр болж байна. Тэндээс босгосон мөнгөөр дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаж байна. Ийм шийдвэр гарсны дараа IPO бэлтгэл ажил хийж байгаа үед энэхүү чуулга уулзалт болж байгаагаар онцлог юм. Тиймээс  Засгийн газар том асуудлыг шийдвэрлэж чадсан учраас гадаад, дотоодын томооохон компаниуд Монгол орон руу анхаарлаа хандуулж  эхлээд байна.

-Та тогтворжуулах гэрчилгээ болон хөрөнгө оруулалтын гэрээний талаар юуг онцлон дэвшүүлсэн бэ?

-Үндэсний хөгжлийн газар ерөнхий сайдын шууд удирдлаган дор ажилладаг Засгийн газрын тохируулагч агентлаг. Бид хөгжлийн бодлого, төлөвлөлтөөс гадна хөрөнгө оруулалтын орчинд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь гол ажил үүрэг байдаг. Энэ хүрээнд гадаад, дотоодын төлөөлөгчид оролцсон форумд илтгэл тавихдаа Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг цаашид яаж сайжруулах вэ, том хөрөнгө оруулалт оруулаад ирсэн үед ямар ямар дэмжлэг үзүүлэх талаар онцлон ярилаа.

Энэхүү илтгэлдээ хөрөнгө оруулалтын гэрээ болон тогтворжуулах гэрчилгээний талаар танилцуулсан. Ингэхэд томоохон хөрөнгө оруулагчид татварын болон хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байхыг хүсдэг. Иймээс тэд үүнийг батлагаажуулж, хөрөнгө оруулалтаа нөхөж байх хугацаанд татварыг тогтворжуулах гэрчилгээ олгодог юм. Энэ тухай тайлбарласан юм.

www.ardchilal.mn Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ч.Чамин-Эрдэнийн ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ гарчээ
1 минут    

С.БАТБААТАР: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА
2 цаг    

ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЗОГСООХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
2 цаг    

МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ТӨСӨВТ БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА
2 цаг    

“МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ”-ААС ОНЦЛОХ 5 ЧУХАЛ САНАА
3 цаг    

“ВАНСЭМБЭРҮҮ” ЭКСПО ТОГТВОРТОЙ АЖИЛТАЙ, ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
3 цаг    

ЕРӨНХИИЙЛӨГЧ 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА
4 цаг    

УИХ-ЫН ДАРГЫН АЖЛЫН АЛБАНААС МЭДЭГДЭЛ ГАРГАВ
4 цаг    

ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ӨНЖИВ
4 цаг    

Б.НАРАНХҮҮ: ДҮҮГИЙНХЭЭ ЗЭЭЛИЙГ БИ ТӨЛЧИХНӨ ТА НАР ТАЙВАН БАЙ
6 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ ХЭН ХЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
6 цаг    

АРДЧИЛСАН НАМААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
7 цаг    

Ц.НЯМДОРЖ: МОНГОЛЫН ШҮҮХ ХОЁР НҮҮРТЭЙ БОЛСОН
8 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗЭЭЛ АВСАН ЗӨВЛӨХҮҮДЭЭ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
9 цаг    

ЖДҮХС-ААС 750 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН ЕРӨНХИЙ АУДИТОР АЖЛАА ӨГНӨ
10 цаг    

Д.ХАЯНХЯРВАА: ЗЭЭЛ АВСАН БОЛ ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТГАЛЗАХАД БЭЛЭН
10 цаг    

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ 11-Р САРЫН 29-НД ХУРАЛДУУЛАХААР ТОГТЛОО
11 цаг    

ХАР НУУРАНД ЗАГАС БАРИХААР ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ХАЙЖ БАЙНА
11 цаг    

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ
11 цаг    

КЮҮШЮҮ БАШЁ 4 ДЭХ ӨДРИЙН БАРИЛДААН
11 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ НАС УРТАДНА ХЭМЭЭЖЭЭ
12 цаг    

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАНА
12 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
12 цаг    

УЛААНБААТАРТ 07-09 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
12 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ 26 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
1 өдөр    

Ж.ЭНХБАЯР: БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮТГЭЛЗЭЭД ШАЛГУУЛАХАД БЭЛЭН
1 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ИТХ ИРЭХ 28-НЫ ӨДӨР ХУРАЛДАХААР БОЛОВ
1 өдөр    

ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАР ОН ДУУСТАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ
1 өдөр    

БАЯНХОШУУНД 240 ОРТОЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
1 өдөр    

ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДСАН ИРГЭДИЙН ЖАГСААЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ УУ?
1 өдөр    

ҮҮРЭН ХОЛБООНЫ АНТЕННЫГ БУУЛГАЖ, ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ КАБЕЛЫГ ХУРААЖЭЭ
1 өдөр    

Д.ХАЯНХЯРВААГ ОГЦРУУЛЛАА
1 өдөр    

СПОРТ: МОНГОЛЫН БАГ ТАЙВАНИЙН ШИГШЭЭД ХОЖИГДОВ
1 өдөр    

“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛНА
1 өдөр    

ЭВЛЭРҮҮЛДЭГ НЬ М.ЭНХБОЛД, ЭВДРҮҮЛДЭГ НЬ У.ХҮРЭЛСҮХ
1 өдөр    

ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ 20 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
1 өдөр    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
1 өдөр    

УЛААНБААТАРТ 08-10 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
1 өдөр    

ЕРӨНХИЙ САЙД МАШИНТАЙ ЖАГСАГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2 өдөр    

СОГОО АЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
2 өдөр    

М.ЭНХБОЛД: ХҮРЭЛСҮХ ДАРГА БОЛООД ДАНАЛЗАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ
2 өдөр    

Ч.УЛААН: БИ ХӨДӨӨ, АЖ АХУЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ
2 өдөр    

ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХҮЧЭЭР ТОГТООХ НЬ ДАЛАЙД СЭЛҮҮРГҮЙ ГАРАХТАЙ ИЖИЛ
2 өдөр    

ИРЭХ БЯМБА ГАРИГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ
2 өдөр    

Д.ХАЯНХЯРВАА: ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛНА
2 өдөр    

Төрийн дээр нам гарсныг У.Хүрэлсүх баталлаа
2 өдөр    

МАН-ЫН ТОМ, ЖИЖИГ ТАНХАЙ БАЛМАД ДАРГА НАР
2 өдөр    

П.ЦАГААН: АСЕМ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД МӨНГӨ ИДСЭН ГЭЖ МАШ ХАРИУЦЛАГГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.