Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 07-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НДШ 1 хувиар нэмэгдэж, хүүхдийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч буйг мэдэж та байгаа юу

НИЙТЛЭСЭН: 2018-09-08 12:25:04
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад /2017.05.25/,  1.4 жил болж байна. Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн ажлаа авсан даруйдаа  буюу 2016 оны наймдугаар сараас эхлэн хэлэлцээр хийж, он дамнан үргэлжилснээр манай улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрт хүрч байв. Өмнө нь манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэд хэдэн удаа хэрэгжүүлсэн бол 2017 онд хамгийн хатуу нөхцөл бүхий “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дээр буусан билээ. Гэхдээ ОУВС-гаас “Төсвийнхөө алдагдлыг бууруул. Зардлаа тана” гэсэн ерөнхий чиглэл өгсөн. Түүнээс биш тэтгэврийн насаа нэм, хүүхдийн мөнгийг хас. Татвараа нэм гэж шууд тулгаагүй гэх тайлбарыг ОУВС-гаас хийдэг.

Харин МАН-аас гишүүдээс бүрдсэн /Ж.Эрдэнэбатын Засгийн газар/ Засгийн газар “ОУВС ингэж шаардсан” гэх гурван үгээр халхавч хийж, долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн юм. Улмаар тэтгэвэрт гарах насыг уртасгаж, хүүхдийн мөнгийг хассан нь энгийн иргэдийн амьдралд шууд нөлөөлсөн билээ. Анхлан нэмэгдэж байсан алдарт долоон татвар иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Засгийн газрын зүгээс МАН-ын сонгуулийн амлалтаа бодон, тодорхой байдлаар буулт хийсэн нь бий.

Тухайлахад, хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулахаар хуульчилсан байсан. Уг асуудал уурхайчдын эсэргүүцлээс үүдэн зогсоход хүрсэн юм. Улмаар шатахууны үнийн өсөлтөөс үүдэн, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг Засгийн газраас буулгаад буй.

Ингэж  Засгийн газраас татварын асуудлаар буулт хийсэн нэрийн дор хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах, Нийгмийн даатгалын шимтгэлийг өссөн хэвээр нь явуулж буй юм. Уг татварын нэмэгдэл 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлээд байна. Олон нийтийг айлгаж байсан шатахууны үнэ, ХХОАТ-ыг нээсэн асуудлаа эргэж харцгаасан. Энэ далбаан дор зарим татварын нэмэгдлийг иргэдэд мартуулж чадсан юм.  

-ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГООС Ч 10 ХУВИЙН ТАТВАР АВЧ БАЙНА-

Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулаад буй. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Татварын ногдуулалтыг сард нэг удаа хийх замаар төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм.

Уг нь 2018 оны эхнээс 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд орлогын хүүгээсээ татвар төлөхөөр хуульчлагдаад байсан. Үүнийг ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хадгаламжийн хэмжээнээс үл хамаарч, нийт хадгаламж эзэмшигчдээс жигд байдлаар 10 хувийн хүүгийн орлогын татвар авахаар болсон юм. Тухайлбал иргэн та 10 сая төгрөгийн хадгаламж нээж, нэг жилийн хугацаат хадгаламжаасаа 15 хувийн хүү буюу 1.5 сая төгрөгийн орлого олдог гэж үзье. Тэгвэл бол уг орлогоосоо 10 хувийг буюу 150 мянган төгрөгийг улсад тушаана гэсэн үг. Энэ нь хүүхдийн хадгаламжинд ч яг ижил горимоор үйлчилнэ.

Нэг сая төгрөгийн хадгаламжтай хүү охиноос жилд 15 мянган төгрөг авч буй. Арилжааны банкууд хүүхдийн 20 мянган төгрөгийг хадгаламж хэлбэрээр төвлөрүүлж, татахын тулд тусгай нөхцөл санал болгодог. Тухайлахад, Хас банк

-1 САЯ  ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ АЖИЛТАН НДШ-ИЙН НЭМЭГДЛЭЭР 
ЖИЛД 120 МЯНГАН ТӨГРӨГ ИЛҮҮ ТӨЛЖ БАЙНА-

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр хуульчилж өгөөд буй. Тодруулбал, нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувь болгон өсгөх юм.

Өнгөрсөн жил ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, ажил олгогч 11 хувь төлж байсан билээ.Үүний 7 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд төлөгддөг. Харин энэ онд тэтгэврийн даатгалын шимтгэл 8 хувь болон нэмэгдсэнээр ажил олгогч 12, ажилтан 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөгийн цалинтай ажилтан сард нийгмийн даатгалын шимтгэлдээ 100 мянган төгрөг төлдөг байсан бол энэ онд 110 мянган төгрөг суутгуулж буй. Харин ажил олгогчийн төлдөг 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл дахин нэг хувиар өсч, 120 мянган төгрөг төлөх юм. Нийтдээ 230 мянган төгрөг шимтгэлд явж байна. Ажилтан, ажил олгогч хоёр тус бүр сард 10 мянган төгрөг өнгөрсөн жилүүдээс илүү төлж байна гэсэн үг.

Энэ тооцооллоор, 1 сая төгрөгийн цалинтай ажилтан жилдээ 120 мянга, ажил олгогч мөн 120 мянган төгрөг. Нийт 240 мянган  төгрөгийг  шимтгэлийн нэмэгдэлд явуулж байна. Ийм хэмжээний арван ажилтантай байгууллагын цалингийн зардал энэ онд 1.2 сая төгрөгөөр өссөн дүнтэй гарах юм. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчлаад байна. Энэ мөн л нэг нэгжээр өссөн үзүүлэлт юм.

ОВУС-аас төсвийн зардлаа бууруул гэсэн чиглэл өгсөөр байхад МАН түүний гишүүдээс бүрдсэн Засгийн газар эсрэгээрээ төрийн зардлаа нэмэгдүүлж, үүнийхээ зардлыг нөхөхийн тулд иргэдээс авах татварын хэмжээгээ нэмэгдүүлж байна. Монголоос өөр улсад бол гол нэрийн экспортын бүтээгдэхүүний татвараа нэмэгдүүлж, төрийн зардлаа бууруулдаг байтал монголд бүх татварын дарамтыг нийт иргэдэд үүрүүлж байна.

http://www.medee.mn Ж.МЯДАГБАДАМ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ НИЙГМИЙН ТЭГШ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА
11 цаг    

АКАДЕМИЧ Р.БАРСБОЛДОД ХУТГА ТУЛГАН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
12 цаг    

С.БЯМБАЦОГТ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 35 ХУВЬД БАГТААХ ШААРДЛАГА БИЙ БОЛООД БАЙНА
12 цаг    

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
12 цаг    

​ЗАГАСТАЙН ДАВАА ТҮР ХУГАЦААГААР ХААЖЭЭ
12 цаг    

HUAWEI КОМПАНИ ШИНЭ ҮЙЛДЛИЙН СИСТЕМЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
12 цаг    

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АВТО ТЭЭВРИЙН ОСЛООР ГУРВАН ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
13 цаг    

ДЭЛГЭРМӨРӨН ГОЛД ОСОЛДСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
13 цаг    

АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМЬ ЭРСЭДСЭН ДОЛООН АЛБА ХААГЧИЙГ ЭРГЭН ДУРСАВ
14 цаг    

МОНГОЛ УЛС ХАГАС ЖИЛД 217 МЯНГАН ЖУУЛЧИН АВЧЭЭ
14 цаг    

“ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ ОРЧНЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” АЛБАН ДААЛГАВРЫГ БАТАЛЛАА
14 цаг    

ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛИЙГ ТАСЛАН ЗОГСООВ
14 цаг    

ХАР ТАМХИНЫ ТОЛГОЙЛОГЧ ЯЛ СОНСОВ
15 цаг    

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ 07-Р САРЫН 22-НООС 8-Р САРЫН 5-НЫГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА
15 цаг    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
16 цаг    

ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ САРЫН ТӨЛБӨР 284 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ
16 цаг    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 10 БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО
16 цаг    

Б.НЭРГҮЙ: ЦАГДАА ГЭХ НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭХГҮЙН ТӨЛӨӨ ӨДӨР БҮР ХАМГИЙН САЙНААР АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭДЭГ
16 цаг    

Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
16 цаг    

4 ХҮН ХҮНД ГЭМТЭЖ, 4 ХҮН НАС БАРСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ
16 цаг    

ТОСТ, ТОСОН БУМБАД АЮУЛ АВЧИРСАН УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙ ЗОГСЖЭЭ
17 цаг    

Ж.ТЭМҮҮЖИН: ЭРЭГ ДЭЭР ОЛОН ХҮН БАЙСАН. ГЭВЧ ГОЛ РУУ ОРОХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙГААГҮЙ
17 цаг    

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
17 цаг    

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА
17 цаг    

ОГТЛОЛЦОЛ
17 цаг    

ТӨВ АЙМАГТ 4.6 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
17 цаг    

ДУРАНГААР БӨӨР АВАХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ХИЙЛЭЭ
17 цаг    

БЗД ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЭ ХОЁР МОТОЦИКЛ ӨГӨВ
17 цаг    

ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАХ ДОЛООН ГАЗАР
18 цаг    

Э.МӨНХБАЯР: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ХУУРАМЧ ДУУДЛАГА ОЛШРООД БАЙНА
18 цаг    

А.ДАВААНЯМ: БИ 16-ХАН НАСТАЙДАА УЛСЫН НААДАМД ХОЁР ДАВСАН. СОНИН ДУРСАМЖ ШҮҮ
18 цаг    

Ц.ТҮВШИНЖАРГАЛ: ЗУРАХГҮЙ Л БОЛ ТАЛ БИЕГҮЙ ЮМ ШИГ ДУТУУДДАГ
18 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
18 цаг    

ИНСТАГРАММ ЛАЙК НУУЦАЛНА
18 цаг    

УС ИХЭЭР ТОГТДОГ БАЙРШЛУУДЫН УСЫГ СОРУУЛЖ БАЙНА
18 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
18 цаг    

ӨНӨӨДӨР: ''БУЯНТ-УХАА 2'' ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
18 цаг    

ХЭНТИЙ, ТӨВ АЙМГИЙН ЗҮҮН, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ УСАРХАГ БОРОО ОРНО
18 цаг    

"АЛТАН АЗАРГА", "МӨНГӨН ГҮҮ", "МОЛОР УНАГА"-НЫ ЭЗЭД ТОДОРЛОО
1 өдөр    

ЖЕЙСОН СПЭЛБЕРГИЙГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАВ
1 өдөр    

ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДАРГАЛНА
1 өдөр    

МОНГОЛЫН ТЭЭВЭРЧИД ӨӨРИЙН УНААГААР ДАЛАЙН БООМТ ХҮРЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
1 өдөр    

ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БҮС НУТГААС АМРАЛТЫН ТАВ ХОНОГТ 100 ТОНН ХОГ ТҮҮЖЭЭ
1 өдөр    

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

​М.БИЛЭГТ: ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ЯАГААД ОРУУЛААГҮЙ ЮМ БЭ
1 өдөр    

НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН 22.1 ХУВЬ НЬ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН САЛБАРТ ГАРЧЭЭ
1 өдөр    

БИЧЛЭГ: ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭНИЙГ МӨРГӨӨД ЗУГТСАН ЖОЛООЧ НЬ ЛАМ БАЙЖЭЭ
1 өдөр    

Х.ЭНХБОЛД: САНАСАНДАА ХҮРЭХ, ЗОРЬСОНОО БИЕЛҮҮЛЭХ ЧИНЬ АВРАГЧ ХҮНИЙ БАХДАЛ ШҮҮ ДЭЭ
1 өдөр    

ХДХВ/ДОХ-ЫН ХОЁР ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
1 өдөр    

НИЙСЛЭЛ ДЭХ ХӨШӨӨНҮҮДИЙГ ЗАСВАРЛАЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.