Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 02-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Улстөрчийн амлалт, загас хоёр 3 хоногт өмхийрдөг”

НИЙТЛЭСЭН: 2018-09-06 09:48:57
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

Төв аймгийн Эрдэнсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир нэгэн томоохон зөвлөгөөн дээр “Ер нь энэ улстөрчдийн үг, хэлж ярьж байгаа нь  төрийн бодлого биш зүгээр л шоу. Сонгууль болохоор хошуугаа унжуулж хормойгоо дэвсэж очоод сонгуулийн маргааш эмээлээ авсан морь шиг алга болдог” гэж индэр дээр суугаа УИХ-ын зарим гишүүд, сайд нарын нүүрийг улалзтал нь хэлэв. Улстөрчид үнэлэмж илэрхийллээ популист амлалтаар олж авах гэж нэр нүүрээ бардагийг хөдөөгийн жирийн малчин ийн анзаарсан хэрэг. Нөгөө талаасаа энэ бол Монголын улс төр дэх эмгэнэлт дүрийг илчилж буй жирийн иргэний үг.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  “алдарт” С.Ганбаатар иргэдийн цалинг 5 сая болгох боломжтой талаар нэгэн хэвлэлд яриа өгч байсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол цэрэг-бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хугацаат цэргийг  сар бүр 3 хүртэл сая төгрөгөөр цалинжуулах тооцооллыг ярьдаг. Ер  нь улс төрчдийн иймэрхүү “тэнгэр”-ийн яриа олон бий. 2010 гэхэд Улаанбаатар хотыг утаанаас салгах тухай эрх бүхий хүмүүсийн сайхан амлалт, чихэнд чимэгтэй яриа цагаан дээр хараар бичигдэн сонины хуудсанд үлдсэнтэй таарлаа.

2012-2016 оны хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан улсын баатар Э.Бат-Үүлийн амалж ярьж байснаар бол нийслэлийнхэн 2017 оноос буюу өнгөрсөн жилээс эхлэн метрогоор зорчиж байх учиртай байв. Түүнчлэн АН-ыг засаг барьж байх үеийн Аж үйлдвэрийн сайд, эдүгээгийн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын ам долларын ханш 1000 төгрөгөөс доош буух тухай алдартай “уянга” бий. Түүнээс хойш 3 жил өнгөрсөн ч ханш 2400 гаруй төгрөгөөс давсан хэвээр. Гэхдээ энэ бүхэн сонгуулийн амлалт биш гэдгийг сануулъя. Ерөөс ажил хэрэг нь үнэхээр ийм өөдрөг сайхан төсөөлөлтэй байсан юм уу, аль эсвэл зүгээр л ард иргэдээ хошгоруулмаар санагдсан уу, бүү мэд.

Харин сонгуулиар бол жинхэнэ утгаараа  “элийрнэ” шүү дээ. Хэрлэн голыг говь руу урсгах, цайны халуун сав шиг овор  хэмжээтэй атомын цахилгаан санц, Ганга нуурыг загасжуулах гэхчлэн хөвөрнө. Улс төрчид, эрх мэдэлтнүүдийн иймэрхүү цэцэг ургуулсан жишээ олон бий. Тэдгээрийн дундаас чихэнд хоногшиж, сэтгэлд торж үлдсэн зарим нэгийг ишэлсэн нь энэ.

Улстөрчид яагаад ингэж худал ярьдаг вэ, аль эсвэл энэ нь тэдний унаган ранашин авьяас юм уу. Ямартай ч энэ бол зүгээр нэг зүггүйтэл биш бөгөөд улс төрч хүний үүрэг хариуцлага, шударга тууштай байх зарчмыг уландаа гишгэсэн үйлдэл гэдэг нь тодорхой. Магадгүй, ажил хэрэг зорилго, боломж нь тухайн үед үнэхээр өөдрөгөөр төсөөлөгдөж байсан ч өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хэрэг бүтэлгүйтсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэрэв тийм бол учир шалтгааныг нь эргэн мэдээлж, иргэдээсээ уучлалт гуйх нь ёс зүйнх нь хэм хэмжээний нэг хэсэг баймаар.

Улс төрчдийн худал ярьдаг шалтгааныг олон талаас нь харж болмоор. Эрх мэдэлтэй гэдгээ илэрхийлэх, өөрийгөө чухал хүн гэдгээ харуулах нэг боломж нь энэ байж мэдэх ч өөрийгөө бүх нийтээр хүлээн зөвшөөрүүлэх ядмагхан арга нь энэ юм болов уу.  Худлаа гэдгийг нь мэдсээр байж худлаа яриад байх нь заримдаа сэтгэцийн эмгэг биш байгаа гэж эргэлзэхэд ч хүргэдэг. Угаас худал яриад сурчихсан хүнд худал нь үнэн юм шиг санагддаг, бүр өөрөө ч итгэдэг байж мэдэх л юм.

Иймэрхүү хүмүүсийг иргэд мэднэ дээ. Тэд сонгуулиар, сонгогдсоныхоо дараа ч, аль эсвэл томоохон албанд тушаалд очсон хойноо ч мөнөөх “поп”-оо уянгалуулсаар байдаг. Албан тушаал эхийн сүүнээс амттай гэж ярилцдаг болсон. Албан тушаалаа хамгаалж үлдэх, аль болох удаан суух хүсэл улангсал, эсвэл бүр хуудуутай үйлдэл, гэмт явдлаа нуун хаацайлах  хамгаалалт  нь иймэрхүү поп биш байгаа гэсэн хар сэр ч төрмөөр юм шиг байна.  

Бүр эсвэл  нам, бүлэглэл, фракцийн эрх ашгийнхаа өмнөөс үүрэг даалгавараар худлаа ярьдаг байж ч мэдмээр.  Худал ярих хуультай гэж монголчууд ярьдаг. Харин манайд эрх зүйн ийм орчин байгаа бил үү. Бүр ч эсрэгээрээ УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй ч бил үү, тийм нэг зохицуулалт буй. Уг чанартаа улс төрчид, засаглалын ямар нэгэн институтцийг төлөөлөн ярьж байгаа хүн худал ярих нь гэмт явдал мөнөөс мөн. Гэтэл бид ийм хүмүүсээ өхөөрдөж, өөгшүүлдэг ийм хачин хамаарал байна.

“Загас, улс төрчийн амлалт гурав хоногт өмхийрдөг” гэсэн японы зүйр үг байдаг тухай нэгэнтээ сонсож билээ. Шударга зарчимчаараа алдартай япончууд ингэж ярьж байхыг бодоход  энэ бол гэм биш зан  болчихсон нэлээд глобал шинжтэй ч юм шиг. Ингэж харвал хэдэн худалчаа буруутгаад баймааргүй ч юм шиг.

Нэг жилийн цэрэгт явах залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг шалгадаг хэрнээ 4 жил бодлого боловсруулах хүнийхээ сэтгэцийн эрүүл мэндийг шалгахгүй байна гэж манайхан шүүмжилдэг. Мэргэжлийн эмч нар юу гэж хэлэхийг мэдэхгүй, ямартай ч худал ярих нь сэтгэцийн нэг эмгэг ч юм бил үү, хэн мэдлээ.

Улс төрчдөө худлаа яриулдаггүй, үүнд нь итгэж хөөрөгдөөд байдаггүй тийм л орчин бидэнд хэрэгтэй байна.  

http://www.zaluu.com/ П.Булган

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТРАМП, АБЕГ НОБЕЛИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ
8 цаг    

PIXAR-ЫН ЗАХИРАЛ DISNEY-Д ИРЭЭД ХИЙСЭН ӨӨРЧЛӨЛТ
8 цаг    

“ШАР ХАНТААЗТАН"-УУДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
8 цаг    

ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮД НЭГДҮГЭЭР САРД 6,124 ХҮҮХДЭД РЕГИСТРИЙН ДУГААР ОЛГОЖЭЭ
8 цаг    

АТМ МАШИНААС МӨНГӨ АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
8 цаг    

“ОЮУТАН ЦЭРЭГ”-ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ
10 цаг    

ДУУЧИН Э.АМАРТҮВШИН ГЕРМАНЫ ТЕАТРТ ГОЦОЛНО
13 цаг    

Б.ГОНЧИГДАМБА ГАРЬД ТҮРҮҮ БӨХИЙН БАЙГАА “БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН Б.БАТТУЛГАД БЭЛЭГЛЭВ
14 цаг    

ЕВРОПЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНЭЭС ЭМЭГТЭЙ ЖҮДОЧИД 2 АЛТ, 1 МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
14 цаг    

"ААВ, ЭЭЖ ХОЁР МИНЬ" ДУУНЫ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛОВ
15 цаг    

АРХАНГАЙН ӨЛЗИЙТ СУМАНД 4,6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
15 цаг    

НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР ЯВАГДАНА
15 цаг    

УЛААНБААТАРТ 06-08 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
15 цаг    

ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
15 цаг    

Монгол Бадарчин Амайгийн өвөрмөц болзоо бүтэлгүйтжээ
1 өдөр    

НӨАТ-ЫН СУГАЛАА МАРГААШ ЯВАГДАНА
1 өдөр    

ЭНЭ ЖИЛ 20 ГАРУЙ САЯ МАЛ ТӨЛЛӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
1 өдөр    

У.ХҮРЭЛСҮХ: С.МӨНХЧУЛУУНЫГ ХОТЫН ДАРГААР БАТЛАМЖЛАХААС ТАТГАЛЗСАНАА АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ
1 өдөр    

“УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019" ӨНӨӨДӨР НЭЭНЭ
1 өдөр    

УУРАГ, МАЛЫН ГАРАЛТАЙ ТОСНЫ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
1 өдөр    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
1 өдөр    

ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУД НО-ГОО НУУХЫН ТУЛД МЭРГЭЖИЛТНЭЭ САЙД Б.ЭНХ-АМГАЛАНТАЙ УУЛЗУУЛАЛГҮЙ ЦАГДААД ӨГЧЭЭ
2 өдөр    

Х.АЛТАНГЭРЭЛИЙН “ХАРАНХУЙ ХАД” ДӨРВӨН АНГИТ СИМФОНИ ЧУУЛБАР ХЭРХЭН БҮТСЭН БЭ...
2 өдөр    

МОНГОЛ КОМПАНИ АНХ УДАА ЛОНДОНГИЙН БИРЖИЙН ГИШҮҮН БОЛЖЭЭ
2 өдөр    

“СОЛИОТ ЭХ” КИНОГ ДАХИН ОУ-ЫН НААДАМД “СОЙНО”
2 өдөр    

ФЭЭСБҮҮКТ МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД АМАРХАН БОЛНО
2 өдөр    

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ
2 өдөр    

МИАТ-ИЙН ОНГОЦНООС ТЭСРЭХ БӨМБӨГ ИЛРЭЭГҮЙ УЧИР ХӨӨРӨХ ЗӨВШӨӨРЛӨӨ ХҮЛЭЭЖ БАЙНА
2 өдөр    

ЖҮЖИГЧИН О.ЦЭНГЭЛ ШИНЭ ХҮНЭЭ ӨЛГИЙДӨН АВЧЭЭ
2 өдөр    

ИХ АВАРГА АСАШЁОРЮҮ ӨВӨР МОНГОЛЫН АВАРГА БАЯРБААТАРТ ЗОЛГОЖЭЭ
2 өдөр    

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН “ЭРЧИМ” БАГ БНАСАУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
2 өдөр    

"ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ГАРГАЖ ӨГНӨ" ГЭСЭН ЗАРААР ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
2 өдөр    

ИНЧЕОН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОНГОЦОНД ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ МЭДЭЭЛЭЛ ИРЖЭЭ
2 өдөр    

ЗАМЫН БОЛОН НОГООН БАЙГУУЛАМЖ МӨРГӨЧИХӨӨД СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ ХИЙХГҮЙ БАЙГААГ АНХААРУУЛАВ
2 өдөр    

ЖАРАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ НӨХӨР, ДҮҮ ХОЁРОО ХӨНӨӨЖЭЭ
2 өдөр    

Н.БАЯРТСАЙХАНЫГ ЧӨЛӨӨЛӨХ БААРАГГҮЙ 5 ҮНДЭСЛЭЛ
2 өдөр    

ОСОЛ, ХЭРГИЙН УЛМААС НИЙСЛЭЛД 32 ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
2 өдөр    

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРТАЛ "KFC, PIZZA HUT"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮХЭЛД НЬ ЗОГСООЁ!
2 өдөр    

ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2 өдөр    

ӨВӨР МОНГОЛЫН ҮЗЭМЧИН БӨХИЙН ИХ АВАРГА Д.БАЯРБААТАР
2 өдөр    

АШУҮИС ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛООД БАЙНА
2 өдөр    

МОНГОЛД АНХ УДАА УМАЙН САЛСТ ДАВХАРГЫГ ӨНДӨР ДАВТАМЖИТ РАДИО ДОЛГИОНООР ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ ХИЙЛЭЭ
2 өдөр    

ПАРЛАМЕНТЫН НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
2 өдөр    

НӨХӨН СОНГУУЛЬД ДЭВШИХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ӨНӨӨДРИЙН ДОТОР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАНА
2 өдөр    

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАНА
2 өдөр    

ШҮҮХИЙН АЖИЛТАН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
2 өдөр    

МЕНИНГИТИЙН ВАКЦИНЫГ 13500 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ БАЙНА
2 өдөр    

ОДДЫН БУДАГГҮЙ ТӨРХ
2 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
2 өдөр    

УЛААНБААТАР ХОТОД 10-12 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.