Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 01-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ГАЧУУРТЫН УУЛЗВАРААС НАЛАЙХ-ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 20.9 КМ АВТОЗАМЫГ ШИНЭЭР БАРИНА

НИЙТЛЭСЭН: 2018-09-05 18:55:17
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийг хэрэгжүүлж, зам барилгын ажлыг эхлүүлэх явцыг эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгалаа.

Бэлтгэл ажлыг өвлийн улиралд хангаж, барилгын ажлыг хавар эрт эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ энэ онд багтаан Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх нэн их эвдрэлтэй 2.,2 км автозамыг шинэчлэх ажлыг дуусгахыг Нийслэлийн засаг даргад үүрэг болгов.

Зам баригдах газрыг бүрэн чөлөөлж дууссан, барилгын ажлын гүйцэтгэгчээр санал ирүүлсэн таван компаниас Синохайдро компанийг сонгон шалгаруулаад байгаа аж.

Баянхонгор болон Дархан-Уул аймагт үнэт металын
сорьцын хяналтын лаборатори байгуулна

Орон нутагт үнэт металын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийн нэгжийг төвийн бүсэд Дархан-Уул аймгийн, баруун бүсэд Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн бүтцэд тус тус байгуулахаар шийдвэрлэлээ. Батлагдсан төсөв, орон тоо, урсгал зардалдаа багтаан, үйл ажиллагааг 2018 оны III улиралд эхлүүлэхийг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болголоо. Цаашид Үнэт металын сорьцын лабораторийн үйл ажиллагаа, техник технологийн бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэхэд шаардагдах зардлыг 2019 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлж ажиллах юм. Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийг сэргээх үйл ажиллагааны зорилтын хүрээнд “Алт 2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон сорьц тогтоох үйл ажиллагааг чанар, стандарт, аюулгүй байдал хангасан нөхцөлд цаг хугацаа хэмнэж, иргэдэд шууд хүргэхэд энэхүү лабораторийн үүрэг чухал гэв.

Товч мэдээ:

- Монгол Улсын гавьяат нисгэгч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Цэрэндоржийн Дугарын 100 жилийн ойг 2018 онд тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол батлав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхийг БХ-ын сайдад үүрэг болголоо. Ц.Дугар нь 1935 оноос эхлэн улсад тасралтгүй 52 жил ажилласан байна. Тэрээр Монгол Улсын агаарын зайн анхны хууль, иргэний агаарын тээвэрт мөрдөгдөх олон арван дүрэм, заавар боловсруулах, иргэний болон цэргийн нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх, тэднийг мэргэжлийн зэрэгтэй болгох зэрэг олон асуудлыг боловсруулан шийдвэрлүүлсэн байна.

- Агаарын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох” журмыг батлав. Монгол Улс нь “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенци”, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол”-д нэгдэн орсны дагуу үүргээ хүлээхээс гадна, Озоны үе давхаргыг хамгаалах тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд журмыг шинэчлэн гаргаж байна. Журамд Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох нөхцөл, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага, иргэн аж ахуй нэгжид тавих шаардлага, хориглох үйл ажиллагаа, хяналт тавих субъект зэргийг нарийвчлан заасан байна.

- “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Их сургуулийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг нь дээшлүүлэх замаар судалгаанд суурилсан их сургууль болон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх зорилготой юм. Цаашид Монгол Улсын нийгэм эдийн засгийг мэдлэг, инновацид тулгуурлан хөгжүүлэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна. Хөтөлбөрийг 2019-2023 он дуустал хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм.

- “Магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Дүрэм шинэчлэгдсэнээр хөтөлбөрийн чиглэлээр төрөлжсөн, төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан магадлан итгэмжлэлийн байгууллагууд байгуулагдаж, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл дангаар хэрэгжүүлж байсан тогтолцооноос эрх бүхий мэргэжлийн байгууллагууд сургалтын хөтөлбөрийн чанарт хараат бус үнэлгээ хийх, олон талт дүгнэлт гаргах тогтолцоонд шилжих юм. Ингэснээр сургалтын байгууллагын чанарын хяналт , баталгаажилтын үндэсний тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ чанарын хяналтын чиглэлээр мэргэжлийн түвшинд зөвлөн туслах, тэдний ахиц дэвшлийг үнэлж дүгнэх үйл ажиллагаа цогц хэрэгжих юм

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
14 настай зураач, мисс охин
12 цаг    

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ
12 цаг    

Дарга нартаа хүчирхийлүүлсэн мөрдөн байцаагч эмэгтэйг ажлаас нь халжээ
12 цаг    

Б.Алтанзул: “Золгохоор бүгдээрээ хөдөө явлаа” гэх мэтээр мэдээллээ цацахгүй байхыг сэрэмжлүүлье
12 цаг    

Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүллээ
12 цаг    

М.Энхболд дахин нэр дэвшинэ гэв үү?
12 цаг    

Олны танил эрхмүүд 10 жилийн өмнө ийм байжээ
12 цаг    

Твиттерт хаягтай аварга махчин загас
12 цаг    

Хүн амины хэрэгт холбогдоод буй М.Махбал анх удаа олны өмнө гарлаа
12 цаг    

Эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
12 цаг    

Эгшиглэнт яруу найрагч Л.ГАНЗУЛ-ын "МАРАЛ БУУСАН ШӨНӨ" хүндэтгэлийн дурсамж тоглолт болно
14 цаг    

М.ЭНХБОЛДЫН “НОЁРХОЛЫГ УНАГАХ”-ЫГ ЭСЭРГҮҮЦСЭН НИЙСЛЭЛ ДЭХ МАНАН БҮЛЭГЛЭЛ С.АМАРСАЙХАНЫГ УНАГАЛАА
14 цаг    

MOVIE: Хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 кино
15 цаг    

Цас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
15 цаг    

Цэргийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байна.
16 цаг    

Цаг агааp
16 цаг    

УИХ ирэх долоо хоногт...
16 цаг    

ОРОН НУТГИЙН СУРГУУЛИЙН АМРАЛТЫГ СУНГАЛАА
1 өдөр    

ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛГИЙН БАЙРНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ
1 өдөр    

МАЛЧНЫ ХОТОНД БАМБАРУУШ ОРЖ ИРЖЭЭ
1 өдөр    

ГИШҮҮДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР ДАРГАА ОГЦРУУЛДАГ БОЛОХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ОЙРТУУЛАХ АЛХАМ УУ
1 өдөр    

ЦАГААН ИДЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИ АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

Ж.МӨНХБАТ: "БОГД БАНК"-НЫ ХАРИЛЦАХ ДАНСАНД 8 САЯ АМ.ДОЛЛАР БАЙРШИЖ БАЙГАА НЬ ҮНЭН
1 өдөр    

Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШЛОГДЛОО
1 өдөр    

Л.БОЛД: ЗАСГИЙН ГАЗАР НАДАД 30 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОСОН БОЛ НОТОЛ
1 өдөр    

АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БОЛОН ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА
1 өдөр    

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
1 өдөр    

ДАРАМТЫН “ГУРВАЛЖИН”
1 өдөр    

ХОТЫН ДАРГАД ДЭМЖИГДСЭН С.МӨНХЧУЛУУН НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙГ ӨӨРИЙН БОЛГОХ СОНИРХОЛТОЙ ЮУ?
1 өдөр    

Ж.ЭРДЭНЭБАТ, Г.ТЭМҮҮЛЭН НАР УИХ-ЫГ ТАРААХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
1 өдөр    

Ж.БАТЗАНДАН ГИШҮҮН ТА МИНИЙ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ РУУ ДЭНДҮҮ ОРЖ БАЙНА ШҮҮ
1 өдөр    

АНХААР: ХҮҮХДҮҮД ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ ХАМТ ЗОРЧИЖ БАЙХДАА ХҮҮХДҮҮД АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА
1 өдөр    

ТЦА: ЭНЭ 7 ХОНОГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ШИНЖТЭЙ 760 ДУУДЛАГА ИРСЭН
1 өдөр    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЛИЙГ 20 ГАРУЙ МЯНГАН МАЛЧИН ГАР УТСААРАА ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
1 өдөр    

ДАКАР РАЛЛИ: МОНГОЛЫН БАГ БАРИАНД АМЖИЛТТАЙ ОРЛОО
1 өдөр    

НӨАТ-ЫН СУПЕР АЗТАН 225 САЯ ТӨГРӨГ ХОЖИХ БОЛОМЖТОЙ
1 өдөр    

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
1 өдөр    

Б.МАХБАЛЫН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО
1 өдөр    

ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГ НАЙРУУЛАГЧ Б.ТАМИРТАЙ УЧИР УРГУУЛСАН УУ
1 өдөр    

АСУУДАЛТАЙ НӨХРӨӨ ЯАХ УУ
1 өдөр    

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН ЧИГЛЭЛД ГАЛТ ТЭРЭГ НЭМЭЛТЭЭР ГАРГАЖЭЭ
1 өдөр    

СОЛОНГОСЧУУД КОНСУЛДАА АРГА ХЭМЖЭЭ АВААД ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

ДУУЧИН БОЛД: ОДОО БИД НАРЫГ ТАЙВАН ОРХИОД ӨГ ГЭЖ УЙЛАН УЙЛАН ГУЙЛАА
1 өдөр    

ХОЁР ГЭРИЙНХЭН ХООРОНДЫН МАРГААН НӨХӨР БИД ХОЁРТ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА
1 өдөр    

ЧУУЛГАН: УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
1 өдөр    

БАРИВЧИЛГАА С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ДАЙРАХ УУ?
1 өдөр    

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА МАНАН БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧИЛДЭГ ҮҮ?
1 өдөр    

Б.НАРАНХҮҮ ГИШҮҮНИЙ НҮДЭНД СОНГОГЧИД “ГӨЛӨГ” БОЛЖ ХАРАГДАВ УУ
1 өдөр    

Н.НОМТОЙБАЯР: НЯМТАЙШИР ГЭДЭГ ХҮН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ!
1 өдөр    

ГАВЬЯАТЫН ТЭМДЭГГҮЙ ГАВЬЯАТ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.