Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.ЗАНДАНШАТАР: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ ХУУЛЬЧИЛНА

НИЙТЛЭСЭН: 2018-09-05 10:53:28
Улс төр > Хууль | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллээ. Мөн ургац хураалт, мал мах болон хадлан тэжээл бэлтгэх ажлыг шуурхайлахыг анхаарууллаа. Мөн төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар үүрэг даалгавар өглөө. Улс орны хөгжлийн тулгуур баганын нэг бол төрийн алба. Тийм учраас мэргэшсэн, тогтвортой байхын зэрэгцээ хариуцлагатай, сахилгатай байх нь чухал байна гэв.

Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланд тусгагдсанаар төрийн захиргааны байгууллагуудын дэргэд 618 ёс зүйн хороо ажиллаж байна. Эдгээр зүйн хороодоос ирүүлсэн мэдээг нэгтгэн үзвэл 2017 онд 334 ёс зүйн зөрчил бүртгэгдэн, хянан шийдвэрлэгдсэн нь 2016 оныхоос 141-ээр өссөн байна. Мөн нэр бүхий судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх итгэл буурч байна. Санал асуулгад оролцогчдын 75 хувь нь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус байна гэж хариулжээ. Энэ бүхэн нь төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой гэдгийг Г.Занданшатар тэмдэглэлээ.

Төрийн албан хаагчид иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, тэгш шударга үйлчлэх зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлэх учиртай, ингэж байж иргэдийн итгэлийг олж авна, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ. Төрийн түшмэл нь ёс суртахуунтай, зарчимтай шударга нэр хүндтэй байх аваас төр нэр хүндтэй, төрд итгэх иргэдийн итгэл батжина.

Ийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хуульчлан тогтоож, хариуцлагын түвшинг өндөржүүлэхийн зэрэгцээ албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээдэг соёлыг төлөвшүүлэх, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг тэрбээр тэмдэглэлээ.

Мөн Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, зохион байгуулсан ажил, арга хэмжээний явц, үр дүн, Ерөнхий сайд, Шадар сайд нараас ажлын хариуцлага, дэг журмыг чангатгах чиглэлээр төрийн бүх шатны байгууллагад өгсөн үүрэг чиглэл, хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгах, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар энэ сарын 3-15-нд эрх бүхий төрийн байгууллагын хамтарсан шалгалт хийж буйг ЗГХЭГ-ын дарга мэдэгдлээ.

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн 2018 оны 9 дүгээр сарын 21, 22-нд Төрийн ордонд болно.

Тус зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршилга, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой гэдгийг тэмбээр тэмдэглэд орон нутгийн удирдлагууд идэвхтэй оролцохыг урилаа.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН 2016-2018 ОНЫ ХУГАЦААНД 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРӨӨС АВЧЭЭ
41 минут    

ШУӨЗО-ТОЙ ХИЛЛЭСЭН БООМТУУДААР 100 МЯНГА ОРЧИМ ЗОРЧИГЧ НЭВТЭРЧЭЭ
1 цаг    

20 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
1 цаг    

ЗАМЫН ЦАГДААГИЙН ОЙРОЛЦООХ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ АЖИЛ 43 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
1 цаг    

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭЛЭЛ
1 цаг    

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ШИНЭ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД БЭЛТГЭЖ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ
1 цаг    

КАМПУЧИ УЛС ШИНЭ ХҮЙТЭН ДАЙНЫ ТӨВ БОЛЖ МАГАДГҮЙ
2 цаг    

КАЛИФОРНИЙН АГААРЫН ЧАНАР ХАМГИЙН БОХИРДОЛТОЙГООР НЭРЛЭГДЖЭЭ
2 цаг    

КАЛИФОРНИД ОЙН ТҮЙМРИЙН УЛМААС 1000 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ БОЛООД БАЙНА
2 цаг    

АЗИ НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЖЭЭ
3 цаг    

БНХАУ-ЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ДАХИН НЭМЭЛТ ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ
4 цаг    

ЭЭЛЖИТ БУС V ХУРАЛДААНЫГ ИРЭХ 23-НЫ ӨДӨР ХУРАЛДУУЛАХААР ТОВЛОЛОО
5 цаг    

Ц.БОЛД: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРСАН НЬ ХЯТАДТАЙ ХОЛБООТОЙ
5 цаг    

О.БААСАНХҮҮ: МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАРУУН ГАРЫН ЦЭРГЭЭС УУЧЛАЛ ГУЙЯ
5 цаг    

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГАА ОГЦРУУЛААЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!
5 цаг    

“ГААГ-ГРАН ПРИ-2018” ТЭМЦЭЭНЭЭС 60 КГ-Д ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
7 цаг    

ЭМЭГТЭЙ БОКСЧИД ДЭЛХИЙН РИНГ ДЭЭР ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА
7 цаг    

ТОМУУГИЙН ВАКЦИНД 54.000 ХҮН ХАМРАГДЛАА
7 цаг    

Ц.ЭЛБЭГДОРЖ: ПОЛЬШИЙН СЕЙМИЙН ДАРГЫН УРИЛГААР ПОЛЬШ УЛСЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ОРОЛЦЖЭЭ
7 цаг    

ӨНӨӨДӨР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ
7 цаг    

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СЭТЭЛСЭН ИРГЭН, ААН-ҮҮДЭД АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА
7 цаг    

УИХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ.
7 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ЕТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ИЙНХҮҮ ТАЙЛБАРЛАВ
7 цаг    

УИХ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
7 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
7 цаг    


7 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
7 цаг    

НГХУСЗ:ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛНА
1 өдөр    

“ММФ II БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ
1 өдөр    

ЗАВСРЫН СОНГУУЛИЙН ДҮН Д.ТРАМПЫН ГАДААД БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛ
1 өдөр    

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЙЛБАР АВСНЫ ДАРАА ЁСЗҮЙН ДЭД ХОРООГ ХУРАЛДУУЛНА
1 өдөр    

Л.ЭЛДЭВ-ОЧИР: ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ЮМ
1 өдөр    

АН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИНЭ
1 өдөр    

Б.ИДЭР-ОДЫН ЭЭЖ Ц.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮГЭЭ ИРЭХ БОЛГОНД НАЙЗ ОХИНТОЙ БОЛСОН УУ ГЭЖ АСУУДАГ БАЙСАН
1 өдөр    

П.АНУЖИН ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ МАНИКЮР ХИЙЛГЭХГҮЙ БАЙХАД УРИАЛАВ
1 өдөр    

ХАЛК ШИГ ХАРАГДАХЫН ТУЛД 6 ЛИТР ХИМИЙН БОДИС ГАРТАА ШАХУУЛЖЭЭ
1 өдөр    

МУГЖ Д.ГҮРСЭД ХОЛЛИВҮҮДИЙН КИНОНД ДҮР БҮТЭЭЖЭЭ
1 өдөр    

ТОМИ, ЖЕРРИ: ХҮМҮҮС ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЧИХСЭН ЮМ УУ ГЭЖ АСУУДАГ
1 өдөр    

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ БҮСГҮЙГ МЭДЭЭЛЛЭЭ УСТГАХЫГ ХҮСЭН МӨНГӨ САНАЛ БОЛГОЖЭЭ
1 өдөр    

АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРГИЙГ ЯАРАВЧЛАН ШИЙДЭХЭЭР ХУУЛИЙНХАН ХӨДӨЛЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

ИЗРАИЛИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ОГЦОРЛОО
1 өдөр    

ДЭЛХИЙН 7000 ГАРУЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ САНСАРТ ХӨӨРХӨӨР БОЛСОН БАЙНА
1 өдөр    

УИХ-ЫН ЧУУЛГАН БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААНЫ ДАРАА ҮРГЭЛЖИЛНЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Д.ТОГТОХСҮРЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
1 өдөр    

ШИНЭ ЖАГСААЛТ: МОНГОЛЧУУД 61 УЛС РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ
1 өдөр    

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2018.XI.12-2018.XI.18/
1 өдөр    

ТӨВ АЗИАС ИЛРЭЭГҮЙ ОЛДВОР МОНГОЛООС ОЛДЖЭЭ
1 өдөр    

ЯПОН ЗАЛУУ ГОЛОГРАМААР БҮТЭЭСЭН ВИРТУАЛ ДУУЧИН БҮСГҮЙТЭЙ ГЭРЛЭЖЭЭ
1 өдөр    

КОФЕНД ДУРЛАГЧДАД: СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.