Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ухаарал хайрласан гэнэтийн бэлэг

НИЙТЛЭСЭН: 2018-08-31 19:11:29
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

Хорин насыг шүргэж яваа хүү минь надруу зандран хаалга саван хаяж одлоо. Танаас л болж би ийм байдалтай амьдарч байна гэнэ. Аргагүй биздээ өтөл насандаа гаргасан ганц хүүгээ өөдсийн чинээхэн байхаас нь  гар хөлийг нь юунд ч хүргэлгүй өмнүүр нь орж гүйсны гор өнөөдөр гарч байх шиг. Хэдий их хүлээж, хэдий их хүсэж ээж нь чамайгаа олж авлаа даа. Амьдрал надад заримдаа дэндүү хатуу хандах шиг. Эцэг эхээс 6 хан насандаа өнчрөн үлдсэн надад асрамжийн газраас өөр сонголт үлдээгүй юм. Тэднийхээ тухай бага ч гэсэн мэддэг, мэдэрч үлдсэн болохоор тэднийгээ ямар их санаж үгүйлдэг байв. Гэхдээ би тэдэндээ намайг ингэж амьдруулж байна гэж гомдлын үг, голын нулимс зүүдэндээ ч шидлээгүй билээ. Тэд минь гэнэтийн ослоор өөд болсон ч тэнэгхэн миний бяцхан бие тэр өдөр бурхны аварлаар амь гарсан юм билээ. Ухаангүй байхад минь тэд минь намайгаа орхиод одчихсон. Бүдэг бадаг санадаг тэр хар өдөр гэнэтхэн л тэнгэрээс харанхуй ертөнц бүрхээд авах шиг л болж билээ. Хүүхэд насны минь гэнэхэн мөрөөдөл, ижий аавтайгаа эрхлэлдэн тоглох миний бага нас ой тойноос минь одоо ч холдоогүй.

Би үргэлж тэдэнтэйгээ аз жаргалтай байгаагаар өөрийгөө төсөөлдөг. Хүний амьдралын хамгийн хүнд үе минь нэгэнт ард хоцорч би ч асрамжийн зовлон нэгтэй хүүхдүүдтэй найз нөхөд боллоо. Тэнд ямар байсан гэж үү. Яахав дээ өлсөж цангаад байхгүй ч хайраар л дутдаг байлаа. Ээждээ тэврүүлэх, аавдаа үнсүүлэх мэдрэмжийг үлдсэн амьдралдаа авахгүй гээд та төсөөлдөө. Амьдрал үзсэн надад одоо бол тийм ч хэцүү санагдахгүй ч бяцхан тэр хүүхдүүдэд хэцүү л байсан. Шөнөдөө орондоо уйлах нэг нь уйлж дуулах нэг нь дуулдаг байлаа. Өдөр хоногууд нэгэн хэвийн үргэлжилсээр нэг л мэдэхэд би 18 нас хүрлээ. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд баяртай, гунигтай өдрүүд үргэлжилж байсан ч өнөөдөр миний хувьд өөрийн амьдралаа үргэлж жаргалтай байлгах боломж ирсэн өдөр байлаа. Асрамжийн газрынхантайгаа ээнэгшин дассан байснаа өнөөдөр л би ухаарлаа. Тэднээсээ холдох хэцүүхэн байсан ч урд минь мэлтийх амьдралын зам намайг нааш ирээч гэж даллах шиг болсон юм. Чамлахааргүй боловсрол минь намайг хүссэн сургуульдаа элсэн орж хүссэн мэргэжлээрээ сурах боломжийг олгосон юм. Бүтэн өнчин учир сургуулийн төлбөр, дотуур байр зэрэгт санаа зоволгүй өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх л миний туйлын хүсэл байлаа. Сургуулийн захирал дуудсан тэр өдөр би дотроо ихэд эмээж, намайг сургах боломжгүй гэж хэлэх ухааны юм бодон чимээгүйхэн алхалж өрөөнийх нь хаалгыг зөөлхөн тогшлоо. Аавтай минь адил зөөлөн дулаахан харцаар инээмсэглэн угтах захирал багш минь намайг урдаа суухыг хүсэж чи ижий аавдаа насан туршдаа талархаад ч баршгүй болж дээ. Тэдний үлдээсэн хөрөнгө чамайг өнөөдөр энэ сургуульд сурах, хүсэл мөрөөдлөөсөө атгах боломжийг олгожээ. Май, энэ чиний хуримтлалын дэвтэр сая банкнаас хүмүүс ирээд надад гардуулж өгөөд явлаа. Миний охин одоо 18 нас хүрсэн учраас энэ мөнгөө өөрөө зарцуулах эрхтэй болжээ. Сайн сураад сайн мэргэжилтэн болоод ээж аав шигээ олон хүнийг эдгээгээрэй гэж билээ.

Миний нулимс нүдний аяганаас минь бөмбөрөн асгарч би тухайн үед юу болоод өнгөрснийг ч сайн саналгүй жижүүр ахын хажуугийн сандал дээр сэрж билээ. Жижүүр ах миний хүү одоо байр руугаа яв даа орой болчихлоо. Захирал, эмч дуудаж үзүүлсэн бага зэргийн шоконд орсон байна удахгүй сэргэнэ гээд явцгаасан. Өвөрт минь өнөөх үнэ цэнтэй дэвтэр минь байлаа. Нээж харвал төрсөн цагаас минь хадгаламж хийсэн миний овог нэртэй дэвтэр байв. Ээж аав минь яг л мэдсэн юм шиг өнгөрдөг жилээ миний дансанд нэлээн хэмжээний мөнгө хийгээд орхижээ. Түүнээс хойш орлого хийгдээгүй ч гэлээ тухайн үед хийсэн ээж аавын минь хөрөнгө өнөөдөр миний амьдралыг тэтгэхээр хэмжээний болж үржжээ. Магнайд минь нар гийж нүдэнд минь оч гэрэлтсэн тэр өдрийг би хэзээ ч мартахгүй.

Тэр л өдрөөс би амьдралдаа бат итгэж хөл дээрээ чанга зогсох тэнхээтэй болж билээ. Их сургуулийн зургаан жил харвасан сум шиг өнгөрч би гэдэг хүн дээд боловсролтой нэгэн болж төгслөө. Энэ хүртэл ирэхэд минь багш нар минь надад хэмжээлшгүй ихээр тусалж байсан юм. Ээж аавдаа “Би эмч болно” гэж гэнэхэн мөрөөдөж байсан хүсэл минь сургууль төгсөхөд биелж хүний их эмч мэргэжилтэн би саяхныг хүртэл ижий аав шигээ олон хүний амь насыг аварч явжээ. Өнөөдрийг хүртэлх миний амьдрал дардан байсангүй гэхдээ сэтгэл зүрхэнд минь гал бадамлан ассан ижий аавын минь тэртээх тэнгэрээс итгэл өгсөн тэр өдрөөс хойш гэрэлтэж эхэлсэн юм. Их сургуульдаа хүүгийнхээ аавтай учирч ижий аавынхаа үлдээсэн хөрөнгөөр одоогийн энэ сууцаа авч сайхан амьдарч байна. Хүү минь ч өсөж том боллоо. Даан ч газар дээрх ганц үр минь миний сэтгэл зүрхэн дэх зовлон шаналлыг мэдрээгүй өсч өндийж. Тийм ээ би хүүгээ дэндүү эрх дураар нь өсгөж. Тэр минь амьдралд нь тохиох өчүүхэн бүтэлгүйтэлд намайг буруутгадаг ч удахгүй ухаан сууж аз жаргалтай гэр бүлийн эзэн болно гэдэгт би итгэдэг. Бид хүүгийнхээ ирээдүйд учирч болох эрсдэлээс хэдийн сэргийлж төрсөн цагаас нь л хуримтлуулж эхэлсэн. Яг л миний ээж аав шиг. Хүү минь амьдралд хөл алдаж болох ч босч ирэх эрч хүчийг бидний түүнд бэлдсэн гэнэтийн бэлгээс авч чадах байх.  

Image may contain: cloud, ocean, sky, twilight, text, outdoor, water and nature

https://m.egolomt.mn/saving/

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.