Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 08-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“АРД ДААТГАЛ” ХХК АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАХААР БОЛЛОО

НИЙТЛЭСЭН: 2018-08-30 11:24:05
Эдийн засаг > Үнэт цаас | Сэтгэгдэл: 0

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Ард даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая, “Мандал даатгал” ХХК-ийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6 243 016 ширхэг үнэт цаасны бүртгэлд тус тус бүртгэлээ.

Тодруулбал бүртгэлд авсан хувьцаанаас “Ард даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн, “Мандал даатгал” ХХК 25 хувь буюу 1 560 754 ширхгийг 4800 төгрөгийн тогтоосон үнээр тус тус нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрчээ.

“Ард даатгал” ХХК-д “БиДиСек ҮЦК” ХХК, “Мандал даатгал” ХХК-д “Голомт капитал ҮЦК” андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дээрх хоёр IPO буюу анх удаа нийтэд санал болгож буй хувьцааг тус бүр 100 хувь анхдагч зах зээлд арилжаалж, шаардлагатай хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд “амжилттай” болсонд тооцохоор тогтсон байна.

Ард даатгал ХХК нь 2018 оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэмэлт хувьцаа гаргаж, анхдагч зах зээл дээр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгохоор шийдвэрлэсэн.

Ард Даатгал компанийн Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах ярихдаа, “Юуны өмнө бидний хүсэлтийг шалган, нийт хувьцаа эзэмшигчдийн хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргаж, манай цаашдын зорилгыг дэмжсэн Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын холбогдох ажилтнуудад Ард Даатгал компанийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монголын хөрөнгийн зах зээлд анхны нээлттэй хувьцаат даатгалын компани бий болж байгаа нь онцлог бөгөөд хурдацтай өсч, иргэдийн сонирхлыг улам бүр татаж буй хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.Санхүүгийн Зохицуулах Хорооны хурлын шийдвэрээр Ард Даатгал нь 7 сая 500 мянган ширхэг энгийн хувьцаа нэмж гарган, Хөрөнгийн Биржээр дамжуулан анхдагч зах зээл дээр санал болгох бөгөөд нэгж хувьцааны захиалгын үнэ 700 төгрөг байна. Ийнхүү Ард Даатгал нь компанийнхаа 30 хувийг ард иргэдэд эзэмшүүлснээр таван тэрбум хоёр зуун тавин сая төгрөг татан төвлөрүүлж, дүрмийн сан болон өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зарцуулна. Хувьцааны захиалгыг авах хугацаа, журмыг бид даруй мэдэгдэх болно" гэлээ.

Тус IPO-ийн андеррайтэраар БиДиСЕК ҮЦК ХХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний байгууллагаар БДО Аудит ХХК, аудитын байгууллагаар Далайван Аудит ХХК тус тус ажиллаж байна.

Ард Даатгал ХХК нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компани билээ. Ард Даатгал нь өөрийн ажиллагсад, 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна Монгол Шуудан компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж буй аж.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буйг удирдлагууд хэллээ.

Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, Крипто Үндэстэн зэрэг компани багтдаг байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон юм.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ДАРГА НАРЫН ӨГСӨН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭРГҮҮДЭЭР ХУРААЛГАНА ГЭВ ҮҮ?
5 цаг    

"ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
6 цаг    

ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
6 цаг    

Ч.УЛААН: ШИРҮҮН БОРОО, МӨНДӨРИЙН УЛМААС 2500 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
6 цаг    

ӨСВӨРИЙН АВРАГЧИД ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭВ
7 цаг    

МЭРГЭЖЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭРХЭН АЛБАН И-МЭЙЛ БИЧИХ ВЭ?
7 цаг    

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА
7 цаг    

2,000 ЦААНЫ БАЯР БОЛЛОО
7 цаг    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
8 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
8 цаг    

ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЦОЧИР ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
10 цаг    

ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
10 цаг    

Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
10 цаг    

Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
10 цаг    

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАЙНА
11 цаг    

ДОНАЛЬД ТРАМПЫН УУГАН ХҮҮ МОНГОЛД ХУВИЙН АЯЛЛЫН ЗОРИЛГООР ИРЖЭЭ
11 цаг    

ОЮУТНЫ БАЙРНЫ ТӨЛБӨР 430 МЯНГААС 1.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
12 цаг    

УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
12 цаг    

ЕРӨНХИЙ САЙД ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГНӨ
12 цаг    

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
12 цаг    

НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
13 цаг    

НӨАТ: 10 САЯЫН ХОЁР, 5 САЯЫН 23 АЗТАН ТОДОРЛОО
13 цаг    

АЛБА ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭВ
13 цаг    

"МОНГОЛ САРЛАГИЙН МАХ, СҮҮ, ХӨӨВӨР ЭКСПОРТОД ГАРАХ БОЛОМЖ ИХТЭЙ"
13 цаг    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 66 ХҮНИЙГ "ХОРДУУЛСАН" ЗООГИЙН ГАЗАРТ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
13 цаг    

Ч.БАЯНДЭЛГЭР: ХҮРЗ БАРЬСАН ТОНУУЛЧИД МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙГ СҮЙТГЭЖ БАЙНА
13 цаг    

МАН-ЫНХАН ТЭРЭЛЖИД ХУРАЛДЖЭЭ
13 цаг    

Б.АЛТАНЦЭЦЭГ: ИРЭХ ЗУРГААН САРД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2,700 ОРЧИМ ТӨГРӨГ БАЙНА ГЭСЭН ТААМАГ ИРГЭДИЙН ДУНД БИЙ
13 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
13 цаг    

ҮС ЗАСУУЛАБАЛ САЙН НӨХӨРТЭЙ УЧИРНА
13 цаг    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
13 цаг    

МАН-ЫН БҮЛЭГ, АН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
13 цаг    

10 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР АЗТАН ТОДОРЧЭЭ
13 цаг    

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛНЭ
13 цаг    

ЭРТНИЙ ОЧИР АЛМААЗ ОЛЖЭЭ
1 өдөр    

ЦАХИМААР ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ИРГЭД ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ӨӨРИЙН БИЕЭР ОЧИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
1 өдөр    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
1 өдөр    

ТҮРЭЭСИЙН БАЙРАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД
1 өдөр    

ПАРЛАМЕНТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЯМАР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ВЭ
1 өдөр    

ОЮУТАН ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
1 өдөр    

ГОЛУУДЫН ҮЕРИЙН ТҮВШИН 5-35 СМ НЭМЭГДЖЭЭ
1 өдөр    

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 1008 БҮРТГЭГДСЭН НЬ НИЙТ ХЭРГИЙН 4.9 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
1 өдөр    

УЛААНБААТАРТ 9-21 ГРАДУС ДУЛААН БАЙНА
1 өдөр    

Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
2 өдөр    

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
2 өдөр    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
2 өдөр    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
2 өдөр    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2 өдөр    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
2 өдөр    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.