Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛЫГ ТҮВШИН БҮРТ НЬ СУДАЛЖ БАЙГААГАА ДУУЛГАВ

НИЙТЛЭСЭН: 2018-08-21 16:02:06
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2018.08.21/ Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траяан Лауренцю Христэаг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд манай “гуравдагч хөрш” Европын Холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдон, Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсанд баяр хүргээд, сүүлийн жилүүдэд Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засгийн түвшинд амжилттай өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, Европын Холбоо Монгол Улсыг 1990-ээд онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үеэс тууштай дэмжиж ирсэнийг дурдаад өдгөө тус холбоо нь манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны чухал түнш болохыг тэмдэглэн хэлсэн юм.
Монгол Улсын эдийн засгийн гол салбар нь уул уурхай болохыг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод, цаашид эдийн засгийг олон төрөлтэй болгож, хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, дэд бүтэц болоод бусад салбаруудыг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох төслүүдийг Европын Холбоотой хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Европын Холбоо монголын бараа бүтээгдэхүүний экспортын чадавхийг дээшлүүлэх, европын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлж, GPS+ хөнгөлөлтийн ерөнхий системд 2005 оноос хамруулж ирсэн. Энэхүү хөнгөлөлтийн хүрээнд манай улс Европын Холбооны гишүүн 28 орны зах зээлд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжтой хэдий ч хөнгөлөлтийг хангалттай ашиглаж чадахгүй байгааг УИХ-ын дарга мөн дурдсан юм.
Түүнчлэн, Европын Холбооны орнуудад боловсрол эзэмшсэн олон хүмүүс улстөр, эдийн засаг, бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгааг тэмдэглээд, цаашид Европын Холбооны байгууллагаас боловсролын салбарт хөнгөлөлттэй хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон залуусыг хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Европын Холбооны орнуудад зорчих визийн асуудлыг хөндлөө. Европын Холбооны аль оронд зорчихоор виз мэдүүлэх, тус холбооны ямар улсаас аяллаа эхлэхээс хамаарч иргэдэд ялгаатай ханддаг, зарим нэг хүндрэл учирдаг гэсэн мэдээлэл буйг тэрбээр онцлоод монгол иргэдэд тодорхой хэмжээнд визийн хөнгөлөлт үзүүлэх, энэ асуудлаар харилцан ойлголцох ажил хийгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн УИХ-ын дарга Монгол Улсын Их Хурал Евро Парламенттай олон жилийн харилцаатай хэмээгээд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ирэх есдүгээр сард болох парламент хоорондын ээлжит уулзалтаар зөвлөлдөнө хэмээн итгэж байна гэлээ.

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траяан Лауренцю Христэа УИХ-ын даргатай уулзсандаа баяртай байна гээд, 1990-ээд онд суралцаж, оюундаа хөрөнгө оруулалт хийсэн монгол оронд ирж ажиллах болсондоо таатай байгаагаа илэрхийсэн юм.
Европын холбооны зүгээс хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллана хэмээгээд, ингэхдээ хүний эрх, үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх болно гэлээ.
Эрхэм Элчин сайд тус холбооноос эдийн засаг, нийгэм, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд бэлэн байгаа хэмээгээд удахгүй болох парламент хоорондын ээлжит уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүдээ ахин ярилцана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ирэх онд Европын холбоо, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Монгол Улсад хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүнээс гарсан үр дүнг олон нийтэд таниулна гэж төлөвлөж буйгаа дуулгав. Түүнчлэн тэрбээр Европын холбооны зүгээс стандартын дагуу хууль эрх зүйн орчныг сайжруулах үйл ажиллагаанд дэмжлэг хүсч байгаагаа онцолсон.

Тус холбооноос Монгол Улсын Засгийн газартай хамтран төрийн санхүүгийн зарцуулалтын сахилга батыг сайжруулах томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд улсын төсвийг баталдаг УИХ-ын дэмжлэг чухал гэлээ.

Мөн чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах шаардлага буйг онцлоод энэ нь Европын Холбооны гишүүн 28 оны зах зээлд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглахад үр дүнгээ өгнө хэмээсэн. Тэрбээр Европын Холбооноос боловсролын чиглэлээр хэрэгжүүлдэг хоёр том хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэлээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнууд, судлаачид, эрдэмтэд, багш нар Европын Холбооны орнуудад очин, туршлага судлах боломж бий болох юм байна.

Элчин сайд Траяан Лауренцю Христэа Европын Холбооны орнуудад зорчих визтэй холбоотой асуудал гарч буйг хүлээн зөвшөөрөөд энэ асуудлаар хамтарсан яриа хэлэлцээ хийгдэж буйг дуулгасан. Үүнд Европын Холбооны гишүүн орнуудын Дотоод хэргийн яам голлох үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд холбогдох журмыг боловсруулан хэлэлцэж байгаа тул ахиц дэвшил гарна гэж найдаж байна гэлээ. Визтэй холбоотой тулгарч буй асуудлыг түвшин бүрт нь судлан үзэж байгаагаа дуулгаад парламентын даргын хувьд Европын Холбооны гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын удирдлагатай уулзах үеэрээ мөн энэ асуудлыг хөндөж ярилцвал улам үр дүнтэй болно хэмээсэн. Түүнчлэн Элчин сайдын хувьд, Төлөөлөгчийн газрын зүгээс ГХЯ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.