Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“ГЕНА МАТАР БА ТҮҮНИЙ НӨХӨД” НОМЫН ЗОХИОЛЧ Э.УСПЕНСКИЙ ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2018-08-16 13:51:15
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Бидний сайн мэдэх “Гена матар болон түүний нөхөд” хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн Оросын зохиолч Эдуард Успенский Москва хотод 80 насандаа таалал төгжээ. Энэ тухай түүний охин Ирина өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна.

Зохиолч Э.Успенский 1937 оны 12 дугаар сарын 22-нд Егорьевск хотод төржээ. 1955 онд тэрбээр Москвагийн нисэхийн их сургуульд элсэн орсон байна. Э.Успенский оюутан ахуйдаа утга зохиолын бүтээл туурвиж эхэлсэн бөгөөд сургуулийнхаа ханын сонинд зохиосон шүлэг, шог өгүүллээ оруулдаг байжээ. 1960 оноос түүний бүтээлүүд "Неделя" сонин болон "Крокодил" сэтгүүлд хэвлэгддэг болсон байна. Москвагийн их сургуулийг тэрбээр 1961 онд инженер мэргэжлээр дүүргэж байжээ. 

Э.Успенский 1960-аад оны дундуур хүүхэд, багачуудад зориулан бүтээл туурвиж эхэлсэн байна. 1965 онд тэрбээр "Смешной слоненок" нэртэй анхны номоо хэвлүүлж байжээ. Харин “Гена матар ба түүний нөхөд” ном нь 1966 онд хэвлэгдэн гарч байсан аж. Түүний бүтээсэн гол дүрүүд болох Гена матар болон Чебурашкагийн дүр нь Зөвлөлт Холбоот улсад ихээхэн нэр алдарт хүрч, цаашлаад хилийн чанадад алдартай болжээ.


 Э.Успенскийн зохиолуудаар найруулагч Роман Качанов 1969 онд “Гена матар”, 1971 онд “Чебурашка”, 1974 онд “Шапокляк”, 1983 онд “Чебурашка сургуульд явж байна” зэрэг хүүхэлдэйн кинонуудыг бүтээжээ. Чебурашка нь 2004 оны зуны олимпийн наадмаас эхлэн Оросын шигшээ багийн бэлгэдэл нэг бус удаа болж байсан аж. 

Э.Успенскийн зохиол бүтээлээр 60 гаруй хүүхэлдэйн кино бүтэж байжээ. Тухайлбал, “Антошка”, "Рыжий, рыжий, конопатый", "Ивашка из Дворца пионеров", "Про Сидорова Вову", "Следствие ведут Колобки", "Три типа и скрипач" зэрэг бүтээлүүд нь түүний хамгийн алдартай бүтээлүүд аж.



Тэрбээр 1997 онд “Эх орныхоо өмнө гавъяа байгуулсны төлөө” IV зэргийн одонгоор шагнуулж байжээ. Түүнчлэн 2010 онд Корней Чуковскийн, 2015 онд Лев Копелевын нэрэмжит шагналуудыг хүртэхээс гадна өөр олон шагналын эзэн болж байжээ.



Алдарт зохиолчийн хөшөө дурсгалыг Москва хотод босгож магадгүй тухай Москва хотын Думын соёл, олон нийтийн харилцааны комиссын дарга Евгений Герасимов өчигдөр мэдэгдсэн байна.
 


Хүүхэд чигээрээ үлдсэн хүүхдийн зохиолч Э.Успенскийн бүтээлүүдийг Оросын ард иргэд сайн мэдэх төдийгүй зохиол бүтээл нь айл бүрийн хойморт байдаг юм. Түүний зохиол, бүтээл ер бусын хошин мэдрэмж, шударга ёсыг дээдэлсэн бага насны дурсамжууд нэгэн үеийг хүмүүжүүлээд зогсохгүй бидний үр хүүхдийн сэтгэл зүрхэнд нэрээ үлдээсэн юм.
 
Э.Аянзаяа 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.