ДАРЬ-ЭХИЙН АВТО ЗАМЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗАСВАРЛАЖ ДУУСГАНА
Усархаг бороо, үерийн усны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, 500 орчим метр авто замд эвдрэл үүсгэн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байсан юм. Хотын дарга үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг шинэчлэх хөрөнгө санхүүжилтийг нөөц хөрөнгөнөөсөө шийдсэнээр Дарь-Эхийн авто замыг засварлах ажил эхэллээ.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Алагаа, “Дарь-Эхийн дунд буудлын орчимд үүсэн авто замын эвдрэлийг засахаар хоёр бригад гарган шуурхай ажиллуулж байна. Нийтдээ 3.5-4 мянган МКВ талбайд нөхөн сэргээлт, засвар хийнэ. Эхний ээлжинд авто машин саадгүй зорчих нөхцөлийг хангана. Дахин бороо орохгүй, ажил саатахгүй байвал ирэх долоо хоног гэхэд засвар, нөхөн сэргээлтийн ажлыг дуусгана” гэв.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл “Энэ жил бороо их орсны улмаас Дарь-Эхийн дунд буудлын орчимд булаг, шанд нэлээд идэвхжсэн. Энэ хэсэгт гурван булаг гарч ирсэн. Булгийн ус замруу урсаж байгаагаас хамаараад авто замын эвдрэл их үүсээд байна. Энэ зам нь 2010-2012 онд шинэчлэгдсэн. Тухайн үед замын баруун талаар суурьшлын бүс байгаагүй. Замын ус баруун талруугаа урсаж гардаг байсан. Өнөөдрийн байдлаар замын баруун талаар шигүү байшин барилга барьсан байгаа учир замын ус гадагшаа урсах боломжгүй болчихоод байна. Нийслэлээс яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Засварын ажлыг УБЗЗАГ-ынхан хийж байна. Булгаас урсаж байгаа усыг зам доогуур хөндлөн гаргана. Дүүргээс нь хөрөнгийг нь шийдвэрлүүлж, Геодези, усны барилга байгууламжийн газрынхан хөндлөн шуудууны ажлыг хийж гүйцэтгэнэ” хэмээв.
Өчигдрийн байдлаар тус хорооны дүүргээс нүхэн эвдрэл гарсан хэсгүүдэд дайрган дүүргэлт хийсэн байна. Цаашдаа борооны ус зайлуулах шугам сүлжээгүй, олон жилийн өмнө хийсэн авто замуудад шугам сүлжээ хийх төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Дарь эхийн авто замыг 2012 онд шинэчлэхдээ ус зайлуулах төхөөрөмж болон үерийн уснаас хамгаалсан далан сувгийг шийдээгүйн улмаас ийнхүү эвдрэл үүссэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс ирэх онд Улаанбаатар хотын авто замуудад ус зайлуулах төхөөрөмж хийхээр төлөвлөж буй аж.
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үерийн улмаас эвдэрсэн авто замууд болон шинээр баригдаж байгаа шинэчлэл хийгдэж буй бүхий л замууд ашиглалтанд орно гэж Авто замын хөгжлийн газрын удирдлагууд хэллээ.
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.