Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 08-р сарын 14
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МАРГААШ БҮХ НИЙТЭЭРЭЭ ШАРИЛЖ ЛУУЛЬ ЦЭВЭРЛЭНЭ

НИЙТЛЭСЭН: 2018-08-10 21:09:54
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зургаадугаар сараас эхлэн наймдугаар сарын дунд үеийг хүртэлх хугацаанд 2 үе шаттай зарлаж, аж ахуйн нэгж байгууллагыг ойр орчны шарилж, луулийг цэвэрлэхийг уриалан ажиллаж байна.

Энэ хүрээнд маргааш буюу наймдугаар сарын 11-ний Бямба гаригт 11:00 цагаас эхлэн "90 минутыг эрүүл мэнддээ зориулцгаая" уриан дор нийтээр шарилж лууль цэвэрлэх ажлыг зохион байгуулах юм байна.

Аяны нэгдүгээр үе шат зургадугаар сарын 29, 30-ны өдөр зохион байгуулсан. Аяны хугацаанд дүүрэг бүрт ажил иргэдийг зохион байгуулалтад оруулж, иргэдийн бүлгүүдийг байгуулан гэр хорооллын гуу жалга, эзэнгүй хашаа, нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж, луулийг тогтмол хуваарийн дагуу өдөр бүр цэвэрлүүлэн ажиллаж байгаа аж.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.