Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Наймдугаар сарын ургамлын тоосны ХАРШЛЫН оргил үед АНХААРАХ ЗҮЙЛС

НИЙТЛЭСЭН: 2018-08-10 13:57:50
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Манайд ургамлын тоосны агаар дахь хэмжээ ихэсдэг гурван үе бий.

Нэг нь тавдугаар сард ихэсдэг хус бургас зэрэг модны тоосжилтын оргил үе. Дараа нь үет ургамлын тоосжилтын үе зургаадугаар сарын 20-доос долоодугаар сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Гурав дахь нь удаан, илүү хүчтэй тоосжилтын үе буюу шарилж, лууль, хамхуул, агь зэрэг ургамлын тоосжилтын үе юм.

Наймдугаар сар гарч шарилж, лууль зэрэг хог ургамлын тоосжилтын оргил үе эхэллээ.

Өмнөх жилүүдэд хог ургамлын тоосжилт долоодугаар сарын 15-наас эхэлдэг байсан бол энэ жил хур бороо ихтэй, шөнөдөө сэрүүн хонож байгаатай холбоотой ургамлын болц, цэцэглэлтийн хугацаа хойшилж наймдугаар сард эрчимтэй байгаа шинж ажиглагдаж байна.

Ургамлын тоос нь тасалгаанд нарны гэрлийн хөндлөн тусгалд хумхын тоос харагддаг шиг нүдэнд үзэгдэхгүй жижиг юм. Гадаа агаарт тийм тоосжилт үүсдэг учир түүнээс бултах, зайлсхийх боломжгүй. Нүдэнд үл үзэгдэх ургамлын тоос амьсгалын замаар орж харшлын шинж тэмдгийг илрүүлдэг. Мөн нүдний салстад бууж нүдний харшил үүсгэх эх үндэс болно. Хамрын болон нүдний харшил зэрэг явагддаг нь ийм учиртай.

Аливаа өвчин шалтгаан, нөхцөл хоёулаа байвал өвчин үүсдэг. Шалтгаан дангаар байгаад өвчилдөггүй. Заавал нөхцөл бүрдэж байж өвчин үүснэ. Харшил үүсэхэд нөлөөлөх олон нөхцөл бий. Гол нөхцөл нь юу вэ гэвэл агаарын бохирдол, тухайн хүний удамшлын байдал, дархлааны дарангуйлах чадвар зэргээс хамаарна. Цаашдаа агаарын бохирдлыг бууруулж, зэрлэг ургамлыг тоосоо гөвөх цагаас урьтаж цэвэрлэж харшлаас сэргийлэх боломжтой.

УРГАМЛЫН ТООСЖИЛТООС ХАМГААЛАХ АРГА

-Ямар ургамлаас харшилтайг мэдсэний дараа тэр ургамал өөр ямар хүнсний бүтээгдэхүүнтэй холбогддогийг мэдэх хэрэгтэй болно.

Түүнийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Жишээлбэл, шарилжийн тоосны харшилтай хүн багваахай, балжингарам цэцгийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй. Мөн айраг уух, түүхий лууван, улаан лооль идэхэд харшил нь сэдэрдэг учир зайлсхийх хэрэгтэй. (Хэрэглэж болохгүй хоол хүнсний дэлгэрэнгүйг доор дурдсан)

-Амны хаалт зүүж болно. Гэхдээ ердийн даавуун маск үр дүнгүй. Харьцангуй нимгэн хэр нь шүүх чадвар сайтай хамрын угалзын хажуу хэсгээр агаар орохооргүй, тусгай маскыг хэрэглээрэй.

-Нүдний шил зүүвэл агаар дахь тоос шууд нүдний салст дээр буухаас хамгаална. Хэрэв нүд загатнавал аль болох нухаж маажихгүй байх, цэвэр усаар зөөлөн угаагаарай. Эсвэл эмчийн зөвлөсөн дусаалгыг хэрэглээрэй. Хэрэв нухвал зовхины зөөлөн эд гэмтэж улам улайж улцайн байдал улам хүндэрнэ.

-Гадуур яваад орж ирмэгц хувцсаа сольж байх хэрэгтэй. Ялангуяа урт үстэй бол үсээ угааж үсэнд наалдсан ургамлын тоосыг арилгаж байх нь зөв.

-Ургамлын тоос өглөө нар гарахаас эхлэн үд дунд хүртэл агаарт тархдаг. Тодруулбал, шарилж, лууль нь өглөөний 04:00-09:00, оройн 17:00-22:00 цагт тоосоо гөвдөг. Энэ үед хаалга цонхоо онгойлгохгүй байх эсвэл цонхондоо тор байршуулаарай. Үдээс хойш ургамлаас тоос ялгарахаа больдог.

-Тасалгааны эзлэхүүнд тохирсон HEPA филтертэй агаар шүүгчийг ашиглаж болно. Энэ нь тасалгааны агаарыг цэвэршүүлж гэрт харшлын шалтгаан үгүй болно.

-Хүмүүс зуны дэлгэр цагт хөдөө орон нутагт амарч байгалтайгаа аль болох ойр байх хэрэгтэй. Хүн өөрөө байгалийн “бүтээгдэхүүн” гэдэг утгаараа байгал орчиндоо ойр байж тархсан төрөл бүрийн хоруу чанар багатай бактери халдварын зүйлстэй өөрийн биеэр учирч байх тусам харшлаас сэргийлдгийг мэдэхэд илүүдэхгүй. Гэхдээ мэдээж ойр орчимд харшлах зүйлс байхгүй байх хэрэгтэй.

ХООЛ ХҮНС

Дээрх хоолны дэглэмийг харшил сэдэрсэн эхний 7-10 хоногт барихыг эмч нар зөвлөж байна.

АНХААРАХ ЗҮЙЛС

Голио, царцаа: Хүмүүс дур мэдэн голио, царцааны эд эрхтэнг сорж идэх тохиолдол байдаг.

Тэгвэл энэ талаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн академич, шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдын хэлснээр голиог элдэв идэштэн гэж нэрлэдэг байна.

Учир нь голио өвс ургамлаас гадна махан идэштэй. Малын сэг зэм, үхсэн мэрэгчээр хооллодог. Голио идсэн мал, нохой ихээхэн турдаг байна. Иймд голио идэх нь элдэв төрлийн халдвар тархаах ӨНДӨР эрсдэлтэй хэмээн тайлбарласан юм.

Утаа май: Мөн хүмүүс аргал хомоол, хүж, хушганы ясыг шатаасан утааг үнэрлэхийг бие биедээ дур мэдэн зөвлөдөг ч энэ нь батлагдаагүй арга, харин ч харшлыг хүндрүүлэх магадлалтай юм.

Учир нь харшил хүндэрвэл амьсгалын замын астма, багтраа зэрэг өвчнийг үүсгэдэг.

Хэрэв дээрх аргыг хэрэглэх бол заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Элдэв эм тан: Дур мэдэн хэрэглэсэн дааврын хэт хүчтэй эм, тариа таны харшлыг түрхэн зуур дарах ч дараа дараагийн удаад дарахгүй байх магадлалтай. Учир нь таны бие организм түүнээс илүү хүчтэй эм тариаг “нэхнэ”.

Мөн гарал угсаа нь мэдэгдэхгүй хятад эм танг эмчийн жоргүй бүү хэрэглээрэй. Ялангуяа бага насны хүүхдэд дур мэдэн харшлын эм бүү өгөөрэй. Харшлын эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмчийн зааврын дагуу хийхийг зөвлөж байна.

source: gogo.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
САЯТАН ЖҮЖИГЧИН ЧОУ ЮНЬФАТ САРД 100 ДОЛЛАРААР АМЬДАРДАГ
2 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ, Д.ТЭРБИШДАГВА НАР ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
6 цаг    

МОНГОЛ, ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
6 цаг    

УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХБНГУ-ЫН БХЯ-НЫ САЙД, ДОКТОР УРСУЛА ФОН ДЕР ЛАЙЕНТЭЙ УУЛЗАВ
6 цаг    

ДЭЛХИЙН НИЙТ ЦООХОР ИРВЭСИЙН 20 ХУВЬ НЬ МОНГОЛД БАЙДАГ
6 цаг    

Жастин Бибер нууцаар гэрлэжээ
6 цаг    

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДТАЙ УУЛЗАВ
6 цаг    

ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАС НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН
6 цаг    

УМАРД СОЛОНГОСЫН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦЛАХГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА АЖ
6 цаг    

МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД ОЛИМПООС АНХНЫ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
6 цаг    

СЭТГҮҮЛЧ ХАШОГГИЙН ТАЛААРХИ МЭДЭГДЛИЙГ ИТГЭЛ ТӨРҮҮЛСЭН ГЭЖ ХЭЛЖЭЭ
6 цаг    

ГОЛОМТ БАНК ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
22 цаг    

Тоглоомын дүрэм
22 цаг    

Г.БИЛГҮҮДЭЙ: МОНГОЛ ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЯРЬЖ, БИЧИЖ БАЙГААГ Л БИД БАХАРХАЛ БОЛГОХ ЁСТОЙ
1 өдөр    

СУРАГЧИД БҮТЭЭЛЧ ЭКО АЯЛАЛД ОРОЛЦЛОО
1 өдөр    

ЦАГААННУУРЫН БООМТООР НАСЖИЛТ ХЭТЭРСЭН МИКРО АВТОБУС НЭВТРҮҮЛЭХГҮЙ
1 өдөр    

ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭГ 60-200 САЯ ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ
1 өдөр    

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
1 өдөр    

ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД СЭТГЭЛ ЗҮЙН АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛОВ
1 өдөр    

ХАЛАГДСАН ДАЙЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
1 өдөр    

ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ХОНГОР НУТАГТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ГАДААД ЗАХ ЗЭЭЛ РҮҮ МАЛЫН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЖ БАЙНА
1 өдөр    

ХУРАНДАА МӨРДЭСТНҮҮД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
1 өдөр    

МАЛЧИД 70 ГАРУЙ МЯНГАН ТОНН ӨВС НӨӨЦӨЛЖЭЭ
1 өдөр    

Нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжих, хаваржих боломжтой гэжээ
1 өдөр    

Б.НИНЖБАДГАР: ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГ ИРГЭД ИХ СОНГОХ БОЛСОН
1 өдөр    

НӨАТ-ЫН ЭЭЛЖИТ СУГАЛААНЫ ТОХИРОЛ МАРГААШ БОЛНО
1 өдөр    

ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
1 өдөр    

У.ТУЯА: ХОС ХЭЛНИЙ СТАНДАРТ ГЭЖ ЯРИАД БАЙВАЛ БАГШ, ХҮҮХДҮҮДЭЭ АЙДАСТ АВТУУЛЖ МАГАДГҮЙ
1 өдөр    

ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААГ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
1 өдөр    

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТ ИРЭХ ОНЫ ЭХЭЭР БОЛЖ МАГАДГҮЙ
1 өдөр    

Б.НИНЖБАДГАР: ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГ ИРГЭД ИХ СОНГОХ БОЛСОН
1 өдөр    

ШҮҮХИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ТАЛААР ГОМДЛЫГ ЦАХИМААР ГАРГАНА
1 өдөр    

”ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД БҮРДЛЭЭ
1 өдөр    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
1 өдөр    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ
1 өдөр    

“МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН”-ЫГ ХАНГАРЬД ОДОНГООР ШАГНАЛАА
1 өдөр    

СЭТГҮҮЛЧ ХАШОГГИЙН ҮХЛИЙН ТАЛААР МЭДЭГДЖЭЭ
1 өдөр    

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ 73 ДУГААР СУРГУУЛЬ ЦАХИМ НОМЫН САНТАЙ БОЛЛОО
1 өдөр    

100 МЯНГА ДАХЬ ӨНГӨРӨЛТИЙН НИСЛЭГИЙГ ЭНЭ САРЫН 23-НД ГҮЙЦЭТГЭНЭ
1 өдөр    

ШИЛДЭГ ОЮУТНУУДАД ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
1 өдөр    

Д.ЦОГТБААТАР САЙД "ВАЛДАЙН 15 ДУГААР БАГА ХУРАЛ"-Д ОРОЛЦОВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД НОРВЕГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРНА СОЛБЕРГ БАРААЛХАВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АСЕМ-ЫН 12 ДУГААР УУЛЗАЛТЫН НЭГДҮГЭЭР НЭГДСЭН ХУРАЛДААНД ИЛТГЭЛ ТАВИВ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ВИКТОР ОРБАН БАРААЛХЛАА
1 өдөр    

УЛААНБААТАРТ 09-11 ХЭМ ДУЛААН БАЙНА
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
1 өдөр    

“Ээжийн цэнхэр нутаг” хандивын тоглолт болно
1 өдөр    

ТОГЛООМЫН ДҮРЭМ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.