Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 02-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

НИЙТЛЭСЭН: 2018-08-10 12:49:45
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн 311 км автозамд засвар шинэчлэлтийн ажил хийх үүднээс АХБ-наас манай улсад 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хэлэлцээрийг байгуулсан билээ. Энэ дагуу ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ тус банкны “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн багийн мэргэжилтнүүдтэй уулзаж төслийг хурдан хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх, хүндрэлтэй байгаа асуудлыг шийдвэрлэх, төслийн зарим хэсэгт өөрчлөлт оруулах асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын хувьд баруун чиглэлийн таван аймгийг нийслэл хоттой холбох нь тулгамдсан асуудлын нэг бөгөөд “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийг АХБ-ны зээлээр амжилттай хэрэгжүүлж байгаад ЗТХ-ийн сайд талархал илэрхийлээд анх 2003 онд АХБ-ныханд санал тавьж, үр ашгийн талаар газар дээр нь дагуулан үзүүлж явсан бол өнөөдөр дуусах шатандаа орж байна. Дөрвөн багц төслийн эхний 3 нь амжилттай хэрэгжиж 4 дэх багц шүүхийн шийдвэрээс болж цуцалсанд харамсаж байна. Төслийн хувьд хэмнэж үлдэж байгаа хөрөнгөөс олон улс, улсын чанартай авто замд барьж байгуулах 11 төлбөр хураамжийн цэг, авто пүү байгуулахад зарцуулах, Баян-Өлгий аймгийн төвөөр дайран гарч байгаа хэсгийг тойруулан гаргах, 200 у/м төмөр бетон гүүр барих хүсэлтэй байгааг энэ үеэр илэрхийлж талууд санал солилцлоо.

Мөн шинээр хэрэгжиж эхлэх Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ- Алтанбулаг чиглэлийн “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын стандартад хүргэх, ялангуяа Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам нь хөдөлгөөний эрчим ихтэй, ашиглалтын насжилт өндөр, 1946 онд барьж эхэлснээс хойш хэсэгчилсэн засвар хийж байснаас ихээхэн эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй болсон. Тиймээс замын хучилтын өргөнийг 8,5м болгож өргөтгөх, хучилтын зузааныг 7 см, далангийн өргөнийг 11м, мөн гүүр хоолойг бүрэн шинэчлэх саналтай байна. Зургийн даалгаврыг ЗТХЯ-аас энэ шаардлагын дагуу гаргаж байгааг Ж.Бат-Эрдэнэ сайд дуулгалаа. Ялангуяа энэ зам дээр осол эндэгдэл их гарч байгаа нь бидний хувьд тулгамдсан, хамгийн их санаа зовоож байгаа асуудал юм. Өнөөдөр замын шинэчлэлийн санхүүжилтийг шийдэж АХБ туслахаар болсонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.
Гэвч та бүхнээс дахин хүсэхэд 2015 онд хийсэн зургаар тус замын өргөнийг хэвээр нь, зузааныг 5см-ээр баталсан нь замын ачааллыг тооцоогүй гаргасан, тухайн үед хариуцлагагүй, буруутай ажиллагаанаас  болж өнөөдөр энэ зургаар хөрөнгө нь батласанд харамсаж байна. Тиймээс ЗТХЯ-аас гаргасан шинэчилсэн зургийн даалгаврын дагуу асуудлыг шийдэж, хөрөнгө санхүүжилтийг шийдэхэд дэмжиж өгнө үү. Мөн 2019 оны хавар гэхэд барилгын ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг бодолцож нааштайгаар шийдэхэд анхаарна уу гэсэн саналыг уулзалтын үеэр тавьсан юм.
АХБ-ны зүгээс Авто замын төлбөр хураах цэгийг эхний ээлжинд барих санхүүжилтийг хэмнэсэн хөрөнгөөс шийдэх, явцын дунд бусад асуудлыг ярилцаж тохирох саналтай байна. Харин Улаанбаатар Дарханы замын санхүүжилтийг хуучин зургаар батласан тул байгаа хөрөнгөө үр дүнтэй зарцуулах нь гол асуудал юм. Одоогийн нөхцөл байдлыг ойлгож та бүхний саналыг тусгах талаар бодолцоно. Тиймээс нэмэлт санхүүжилтийг олж, гарцыг хайх нь хоёр талын тулгамдсан асуудал юм гэдгийг онцоллоо. Нэмэлт санхүүжилтийн асуудлаар талууд гарц хайх, эргэж зөвшилцөхөөр санал нэгдлээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ГХЯ: ШХАБ-ТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
12 цаг    

ХОЙД СОЛОНГОСЧУУД “ЭРЧИМ”-ИЙГ ХОЖЛОО
12 цаг    

Б.ГАНХУЯГ: ЭТТ "ОЮУ ТОЛГОЙ” ШИГ МУУ ГЭРЭЭНИЙ ҮЛГЭР БОЛОХГҮЙ
12 цаг    

“ЭРГЭН ДУРСАХУЙ” БААРАНД ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ
13 цаг    

"ТОПОР"-ЫН СҮҮДЭР Т.АЮУРСАЙХАН Х.БАТТУЛГЫН ТАШУУРААР...
13 цаг    

ЛАЙТАЙ ГЭЖ ЯМАР УТГАТАЙ ҮГ ВЭ
13 цаг    

ЭНЭ САРД 2, 7 ТООГООР ТӨГССӨН АВТОМАШИНУУД ТАТВАРАА ТӨЛНӨ
13 цаг    

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ
13 цаг    

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
13 цаг    

ХОТОН ШУВУУ МОНГОЛ ГЭРТ ӨВӨЛЖЛӨӨ
14 цаг    

УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ДУЛААЛГЫГ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТРАН ХИЙНЭ
14 цаг    

МОНГОЛ ИРГЭД НЭГ САЯ ГАРУЙ ЮАНИАР ЗАЛИЛУУЛЖЭЭ
15 цаг    

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО НАМРЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД 10 УДАА ХУРАЛДЖЭЭ
15 цаг    

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД ТУРК УЛСАД ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА
15 цаг    

13 САЯ ЦАХИМ ВАЛЮТ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ " PUBG" ТОГЛОЖ БАЙХАД НЬ БАРЬЖЭЭ
15 цаг    

ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА
15 цаг    

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК ХУУРАМЧ ДҮГНЭЛТЭЭР АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСЖЭЭ
16 цаг    

ЯРЬДАГ БУС, ХИЙДЭГ ХАМТ ОЛОН - АШУҮИС
16 цаг    

БАХАРХАЛТ ХАЙРХАНАА МӨРГӨЛЧДӨӨС ХАМГААЛЪЯ
18 цаг    

ГУТЛЫН УЛАНДАА ХАР ТАМХИ НУУЖ ХИЛЭЭР ОРУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
18 цаг    

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
18 цаг    

Б.БАЯРДАВАА: ИНФЛЯЦИ ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХОЁР УЛИРАЛД 7.5-7.7 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙХ УРДЧИЛСАН ТООЦОО ГАРСАН
19 цаг    

МОНГОЛЫН ЦИРКЧИД ДОЛОО ДАХЬ АЛТАН ЦОМОО АВЧЭЭ
19 цаг    

ЦАЙ ИНВЕНЬ 2020 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ
19 цаг    

НАТО ЭСТОНИД ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ХИЙЖЭЭ
19 цаг    

ХУВИАРАА ТАКСИНД ЯВЖ БАЙСАН ИРГЭДИЙГ 100.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОХ АЖЛЫГ ЗТХЯ-НААС ЗОГСООЛОО
19 цаг    

КАНАД, МОНГОЛЫН ХОККЕЙН ТОГЛОЛТ БОЛЖЭЭ
20 цаг    

МАНАЙХНЫ ЭСРЭГ БАРИЛДАХ УУЛЫНХАН
20 цаг    

НИЙТ НУТГИЙН 70 ОРЧИМ ХУВЬ ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ БАЙНА
20 цаг    

ХАМГИЙН АШИГТАЙ БӨГӨӨД НАЙДВАРТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮУ ВЭ?
20 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
20 цаг    

УЛААНБААТАР ХОТОД 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
20 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
20 цаг    

ЖҮЖИГЧИН Д. ГАНЦЭЦЭГ, А. ГАНЧИМЭГ НАР ХАМТРАН ПРОДАКШН БАЙГУУЛЖЭЭ
1 өдөр    

ДҮҮРГҮҮДИЙН ГАЗРЫН АЛБА ДОТООД АЖЛЫН ӨДӨРГҮЙ БОЛЛОО
1 өдөр    

ТӨРСӨН ДҮҮГЭЭ ХҮЧИРХИЙЛСЭН ЖИГШҮҮРТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
1 өдөр    

НМХГ-ЫН ДАРГА Л.ЭРДЭНЭЧУЛУУНЫ АМ, АЖЛЫН ЗӨРҮҮ
1 өдөр    

УЛААНБААТАРЫН БАРУУН ХЭСГИЙГ КАМЕРЖУУЛЛАА
1 өдөр    

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ЗАСАГ ДАРГА ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХАНДИВ АВЧЭЭ
1 өдөр    

АРДЫН НАМДАА НООСОО ТУШААЧИХЛАА
1 өдөр    

БИД ХӨӨРЦГӨӨЖ ТЭД ЗАВШСАН
1 өдөр    

Хятад улс 2025 онд сансарт нарны цахилгаан станц байгуулахыг зорьж байна
1 өдөр    

ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ Д.ГАНТУЛГААС ГАРГУУЛЪЯ
1 өдөр    

ИРЭХ САРААС ХЭРЭГЖИХ ХУУЛИАР НИЙЛЭГ УЛАВЧИЙГ ХОРИГЛОХГҮЙ
1 өдөр    

УБ ХОТЫН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ГЭРЭЭГ БАТЛУУЛЛАА
1 өдөр    

МОНГОЛОО МАНЛАЙЛЖ ДЭЛХИЙД МУИС ӨРСӨЛДӨНӨ
1 өдөр    

ГЭМТЛИЙН УЛМААС ЦАХИЛГААНГҮЙ БОЛООД БАЙСАН ГУРВАН АЙМГИЙГ ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОЖЭЭ
1 өдөр    

АМИА АЛДСАН ЦЭРГИЙН АСУУДЛЫГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА
1 өдөр    

БНАСАУ БОЛОН ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХОРИГЛОЖЭЭ
1 өдөр    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛНО
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.