Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 09-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“НОМОО СОЛИЛЦЪЁ” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОГЧИД ЭРДЭМТДИЙН БҮТЭЭЛИЙГ УНШИХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2018-08-04 18:50:21
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Соёл урлагийн газар, Улаанбаатар хотын төв номын сан хамтран “Номоо солилцьё” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт болдог бөгөөд энэ удаа 8 дахь удаагаа иргэд, байгууллагууд номоо солилцож буй юм.

Ном нь уншиж дуусаад гэрийнхээ хойморт тахидаг бурхан шүтээн бус хойч үеэ сурган хүмүүжүүлдэг хэрэглээний зүйл мөн гэсэн эртний мэргэдийн үг бий. Тэгвэл нийслэлийн харьяа 90 орчим байгууллага, нэг сая 300 мянган иргэнд номоо харилцан солилцох хэрэгцээ, хүсэл сонирхол байдаг. Иймээс иргэд өөрсдийн хуучин номоо харилцан солилцох, арилжих, харин номын сан  фондоо аривжуулах зэрэг давуу талтай гэнэ.
Энэ удаагийн өдөрлөгөөр нийт 200 гаруй иргэн, төрийн бус байгууллага номоо солилцсон юм. Мөн өдөрлөгийн үеэр БНСУ-ын Намянжү хотын номын сангаас 500 гаруй номыг Улаанбаатар хотын номын санд бэлэглэлээ.



“Энэхүү өдөрлөг нь хөдөө, орон нутагт үлгэр дууриалал болон хэрэгжиж байна. Тухайлбал, Багануур дүүрэг, Багахангай, Дорнод, Увс зэрэг аймагт зохиогдсон” хэмээн Улаанбаатар хотын төв номын сангийн Уншлага үйлчилгээний тасгийн эрхлэгч В.Түвшинтогтох тодотгов.



Мөн өдөрлөгт оролцож буй БЗД-ийн 16 дугаар хорооны иргэн Б. Амарбаясгалан, “Номыг гэртээ хадгалаад байхаас илүү  номоо эдийн засгийн хийгээд өөр номоор сольж эргэлтэд оруулахыг илүүд үздэг. Өөрийнхөө уншсан номыг уншаагүй номоор солих нь ач холбогдолтой зүйл. Би 20 номтой ирлээ. Одоогоор таван ном солиод байна. Өдөрлөгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулан иргэдийг идэвхтэй оролцуулах талаас нь анхаарах хэрэгтэй болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.



Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны оршин суугч О.Лхагвадорж, “Нийтэд дэлгэрсэн болон уран зохиол, сурах бичгийн ном нэлээд байна. Шинжлэх ухааны болон судалгааны чиглэлийн ном ховор харагдана. Цаашдаа номыг төрөлжүүлэн ангилж илүү өргөн хүрээг хамруулахын тулд олон нийтэд зарлан, шинжлэх ухааны эрдэмтэд болон салбар бүрийн төлөөлөл, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй номын сангуудыг урьж оролцуулан, номыг нь сурталчлан таниулах, бусдад хуваалцах зэргээр хүрээг нь тэлэх хэрэгтэй. Миний хувьд сэтгэл зүйн чиглэлийн болон гадаадын шинэ ямар номнууд байна вэ хэмээн сонирхон ирсэн. Хараахан тийм ном харагдахгүй байна. “Жүжгийн зохиолын эмхэтгэл” гэсэн номыг өөрийн гаргасан “Нууц амьдралын философи” гэсэн номоор солилоо” гэв.



Ирээдүй цогцолбор Нэгдүгээр ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Хонгорзул, “Би дээр үеийн гурван номтой ирсэн. Нэг нь хувьсгалын үеийнх, нөгөө хоёр нь Ш.Нацагдоржийн зохиол. “Кандид ба өөдрөг үзэл” гэсэн номыг нэг номоороо солилоо. Өөрийнхөө уншсан номыг уншихыг хүсч буй номоороо сольж чадлаа” гэсэн юм.
                                                                                                                        У.Түвшинбаяр
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
2 өдөр    

С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
2 өдөр    

ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
2 өдөр    

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
2 өдөр    

СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
2 өдөр    

ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
2 өдөр    

ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
2 өдөр    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
2 өдөр    

ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
2 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2 өдөр    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
2 өдөр    

О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
2 өдөр    

ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
2 өдөр    

Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
2 өдөр    

ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
2 өдөр    

ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
2 өдөр    

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
2 өдөр    

‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
2 өдөр    

УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
2 өдөр    

Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
2 өдөр    

ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУМЬСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
2 өдөр    

АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ
2 өдөр    

Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
3 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
3 өдөр    

МАРГААШ ҮХЦ-ИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
3 өдөр    

"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
3 өдөр    

Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
3 өдөр    

Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
3 өдөр    

УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
3 өдөр    

ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
3 өдөр    

У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
3 өдөр    

5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
3 өдөр    

ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
3 өдөр    

ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
3 өдөр    

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
3 өдөр    

МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
3 өдөр    

ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
3 өдөр    

УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
3 өдөр    

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
3 өдөр    

Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
4 өдөр    

МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
4 өдөр    

ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
4 өдөр    

Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
4 өдөр    

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
4 өдөр    

ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ
4 өдөр    

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙН УЧИР БУЮУ НЭХЭН ТООЛОХ ХУГАЦАА
4 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.