Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Шинэ iPhone авахад анхаарах ёстой ХОЁР зүйл

НИЙТЛЭСЭН: 2016-09-29 09:09:46
Технологи > Iphone | Сэтгэгдэл: 0

Хэрвээ та шинээр iPhone худалдан авах гэж байгаа бол хоёр үндсэн шалгуур тавиарай. Нэгдүгээрт утасны баталгаат хугацаа, хоёрдугаарт капитал биш эсэх. Капитал утас гэдэг ерөөсөө л шүдний өвчин.

Капитал утас гэж юу вэ?

Капитал гэдэг нь дахин угсарсан iPhone юм. Хэн нэгний эвдэрсэн, хаясан утасны хэрэгцээгүй болсон хэсгүүдийн оронд шинэ сэлбэг суулгаад, сэвгүй гэр, цэвэрхэн хайрцганд хийгээд хүнсний гялгар уутаар эвтэйхэн боочихсон учраас шинэ юм шиг л санагдана.

Гэхдээ албан ёсны бус учраас эргээд олон асуудал дагуулдаг. Хамгийн энгийн жишээ нь утасны гадна гэр хуурамч болохоор амархан сэв суудаг. Зай хураагуур нь нурах, дэлгэц нь гэнэт асахаа болих, чанга яригч нь гэмтэх гэх зэрэг юм.

Мэдээж хэрэг ийм учраас үнийн хувьд хамаагүй хямд. Харин худалдагч танд iPhone 5s-ээс өмнөх загвар л биш бол, капитал эсэхийг нь хэлэхгүй. Учир нь iPhone 6, 6 Plus, 6s, 6s Plus загваруудын капитал хувилбар аль хэдийнэ орж ирсэн.

Үнийн хувьд албан ёсны борлуулагч, оригиналыг нь зарж байгаа хүмүүс 2,2 сая орчим төгрөгөөр борлуулж байгаа iPhone 6s Plus 64GB гэхэд капитал нь 1,6 сая төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Ингээд харахаар боломжийн үнэтэй боловч дараа нь түүнийгээ бусдад зарах боломжгүй, үнэ нь унах зэргээр асуудал олон.

Дөнгөж жил гаруйхан хугацааны өмнө худалдаанд гарсан утасны капитал хувилбар гараад ирсэн гэхээр түүнээс өмнөх загварууд ямар байх нь ойлгомжтой. Монголд гар утас оруулж ирж буй ченжүүдийн гар дээр байгаа цоо шинэ сав боодолтой iPhone-ны хуучин загваруудын дийлэнх нь капитал.

БАТАЛГААТ ЗАСВАР

Apple компани шинээр гаргаж буй бүтээгдэхүүнийхээ хэвийн ашиглах хугацааг хамгийн багаар бодоход гурван жил гэж тооцдог бөгөөд нэг жилийн баталгаат засварын хугацаа өгдөг. Харин капитал утас борлуулагчид танд хоёроос зургаан сарын баталгаат засварын хугацаа өгөх бөгөөд ийм төрлийн утасны ашиглах хугацаа дээд тал нь нэг жил.

Тэгвэл албан ёсны борлуулагч тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн шаардлагад нийцэхүйц нөхцөлийг хэрэглэгчдэд санал болгодог. iPhone гэхэд нэг жилийн баталгаат хугацаатай. Энэ хугацаанд утаснаас үйлдвэрлэлийн гэмтэл илрэх, эсвэл компанийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас болсон асуудлыг найдвартай шийдэж өгнө.

Apple ч хэрэглэгчдийг албан ёсны засварын газарт хандахыг сануулдаг. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл байдаг учраас түүнийг нь аюулгүй байлгах, хэн нэгэн гаднын этгээд хуулж авахаас сэргийлэх үүднээс гуравдагч этгээдийн засвар илэрсэн тохиолдолд утсыг шууд ажиллагаагүй болгох арга хэмжээ хүртэл авч байв.

Хэрвээ та шинэ загварын iPhone худалдан авах гэж байгаа бол албан ёсны борлуулагчид хандаарай. Таниас шалтгаалахгүй гэмтэл гарахгүй, ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд эргээд буух эзэнтэй. 

Монголд өнөөдөр iPhone оруулж ирж буй хувь хүмүүсээс гадна, албан ёсоор оруулж ирдэг ганцхан газар бий. Нэг жилийн баталгаатай, албан ёсны засварын төвтэй. Apple-ийн албан ёсны борлуулагч Мобикомоос лизингийн нөхцөлөөр худалдан авахад зөвхөн гар утас худалдан авах үнэ нь гар дээрээс авснаас 500-600 мянган төгрөгөөр хямд байдаг.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.