БЭНЦЭ ИШТВАН: ХАРХОРИНООС БЭЭЖИН РҮҮ МОРИН АЯЛАЛ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙГАА
Шүдний эмч мэргэжилтэй ч морины хорхойтон Унгар улсын иргэн Бэнцэ Иштван одоогоос гурван жилийн өмнө Унгарын нэгэн жижиг тосгоноос Монголын эртний нийслэл Хархорин хүрэх морин аяллаа эхлүүлжээ. Ийнхүү Унгар, Серб, Болгар, Турк, Гүрж, Азербайжан, Казахстан, Монгол зэрэг найман улсын нутгаар 9 мянган км аялан, зорьсон хэргээ бүтээсэн тэрбээр манай агентлагт сэтгэгдлээ хуваалцсан юм.
-Юун түрүүнд та өөрийгөө танилцуулаач?
-Би 54 настай, шүдний эмч мэргэжилтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр эрх зүйч мэргэжилтэй, хүүхдүүд маань анагаахыг чиглэлээр суралцдаг. Гэр бүл минь миний дуртай зүйлийг дэмждэг учир олон сараар гэрээсээ хол байхад санаа зовох зүйлгүй байдаг.
-Яагаад мориор Монгол Улс тэр дундаа Хархорин хотыг зорих болсон бэ? Өмнө нь мориор урт зам туулж байсан туршлага танд бий юу?
-Би угсаатны гарал үүслийг судлах дуртай хүн л дээ. Монгол, Унгар улс талын эзэнт Хүннү гүрнээс үүсэлтэй. Өөрийгөө морьтон соёлын үргэлжлэл гэж боддог учир мориор Монголыг зорихоор шийдсэн. 2016 онд Унгарын Сайло хэмээх жижиг тосгоноос Хархорин хотыг зорин эхлүүлсэн аялал маань амжилттай өндөрлөсөнд баяртай байна. Сайло тосгонд Хүннү гүрний хаан Атиллагийн бунхан байдаг гэж Унгарчууд ам дамжин ярьдаг. Хархорин хот Монголын эртний нийслэл учир сэтгэлд их ойр санагдсан л даа. Би амьдралынхаа 20 жилийг морьтой ойр амьдарч, морь судлахад зориулсан. 2009 онд Казакстанаас Унгар улс руу, 2012 онд Унгараас Казакстан руу мориор аялж байсан.
-Энэ урт замыг мориор туулахад хүндрэл, бэрхшээл тулгарсан уу?
-Морин аялал хийхдээ зохион байгуулалттай, нарийвчилсан төлөвлөгөөтэй аялах хэрэгтэй. Аяллын туршид морио сольж, тухайн улсын мориор аялж байсан учир нутгийн хүмүүстэй урьдчилан холбоо тогтоож, морь олох тал дээр бага зэрэг хүндрэл үүссэн. Монголын нутагт орж ирээд 40 орчим морь сольсон. Нэгэн цагт дэлхийн талыг эзлэж байсан монгол морь үнэхээр хүч чадал ихтэй юм байна гэдгийг харлаа.
-Анх Монголд орж ирээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Мориор аялж яваа намайг хараад монголчууд элгэмсэг дотно хандаж байсан нь өмнө нь Монголд ирж байгаагүй надад их сайхан санагдсан. Баян-Өлгийн боомтоор анх орж ирэхэд казах хүмүүс олон байсан нь Казахстанаас гараагүй мэт сэтгэгдэл төрүүлсэн. Цаашлаад Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын нутгаар 20 гаруй хоног аялж Улаанбаатар хотод ирсэн. Монголын байгалийн тогтоц их өвөрмөц, уул толгод, цэлгэр уудам тал, хөх тэнгэр нь үнэхээр сайхан байсан. Ховд аймагт явж байхдаа Манжийн үеийн сумаар дайран өнгөрсөн, эртний нийслэл Хархоринг үзэж сонирхсон гээд олон сайхан дурсамжтай боллоо.
-Цаашдаа энэ аяллаа үргэлжлүүлэх бодол бий юу?
-Урт аялал маань дуусч би их ядарснаа мэдэрлээ. Улаанбаатарт байх хугацаандаа хотын түүх дурсгалын газар, музейг үзэж сонирхох төлөвлөгөөтэй байна. Ирэх жил Япон болон Өмнөд Солонгос руу аялна түүний дараагаар Хархорин хотоос Бээжин рүү морин аяллаа үргэлжлүүлэх байх аа.
Аяллын туршид надад сайхан сэтгэлээр хандаж, тусалж дэмжсэн бүх айл болон Монголын нутаг дахь аяллыг зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн иргэн Хинаят Хумар, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Галошфаи Михай болон ЭСЯ-ны хамт олонд баярласан талархсанаа илэрхийлмээр байна.
Л.Нандиа
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.