Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЧАНАРТАЙ МАЛЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

НИЙТЛЭСЭН: 2018-07-31 17:16:49
Технологи > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

 "Хөврөл шилжүүлэн суулгах технологи-Монголд" хурал өнөөдөр ХААИС дээр болж Монгол, Солонгосын эрдэмтэд хөврөл шилжүүлэн суулгах технологи, зохиомол хээлтүүлгийн аргаар чанартай малын тоо толгойг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцлээ. 

Уг хуралдаанд БНСУ-ын Ханкёнг их сургууль, ХААИС-ийн Мал аж ахуй Биотехнологийн сургуулийн багш оюутнууд оролцож 1987 оноос хойш Монголын мал аж ахуй, тэр дундаа зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах чиглэлээр гадаад дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааг дүгнэж, цаашид энэ салбарт хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.



Малын зохиомол хээлтүүлэг анх 1954 онд Монголд нэвтэрсэн ч түүнээс хойш энэ арга технологид төдийлөн дэвшилт гараагүй аж. Ашиг шим ихтэй хээлтүүлэгч бух, хуц, ухна зэрэг эр малын тусламжтайгаар зохиомол хээлтүүлэг хийж богино хугацаанд чанартай, ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлдэг байсан бол одоо үед сүүний гарц сайтай үнээ, ноос, ноолуурын гарц сайтай хонь, ямаа зэрэг хээлтэгч эм малд хөврөл шилжүүлэн суулгах шинэ технологиор чанартай малын үр удам, тоо толгойг нэмэгдүүлэхэд дэлхий нийт анхаарч байна.

БНСУ-ын Ханкёнг их сургуулийн профессор Жон Тек Ён “Хөврөл шилжүүлэн суулгах технологи нь богино хугацаанд малын ашиг шимийг нэмэгдүүлэх шилдэг аргуудын нэг. Монгол Улсын Засгийн газар өндөр өртөгтэй ч ач тус ихтэй энэхүү технологийг дэлгэрүүлэхэд анхаарч, хөврөл шилжүүлэн суулгах мэргэжилтэн бэлтгэх цаашлаад мал аж ахуй эрхэлж буй хүмүүст зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах аргаар гарсан төлийг өсгөх, арчлах чиглэлээр сургалт зохион байгуулах шаардлагатай. Солонгос үхэр жилд 9-18 мянган литр сүү өгдөг. Сүүний гарц сайтай үнээнээс хөврөл авч, тээгч үнээнд суулган жилд 50 гаруй төл авах боломжтой энэхүү технологийг манайд өргөн хэрэглэдэг” хэмээн ярилаа.



Манай улс хөврөл шилжүүлэн суулгах технологийг судалж Сэлэнгэ, Төв, Булган аймгуудад хэрэглээнд нэвтрүүлээд буйг ХААИС-ийн Мал аж ахуйн сургуулийн профессор Т.Балдан онцлов.

Тэрбээр “Хээлтэгч малын өндгөвчид биологийн зүй тогтлоор нэг л өндгөн эс ялгардаг бол, дааврын тарилгын тусламжтайгаар олон өндгөн эс ялгаруулж болдог. Ийм мал хээлтсэнээр хээлийн савны эвэрт олон хөврөл үүсдэг. Бий болсон хөврөлийг тусгай зориулалтын шингэн зүйлээр гадагшлуулан авч, тээгч малд суулган, ашиг шим сайтай эм малын үр төлийн тоо толгойг олшруулдаг. Тухайн төлийг технологийн дагуу арчилж өсгөхөд манай орны байгаль цаг уурын нөлөөнд автахгүй, эрүүл чийрэг өсч бойждог. Монгол Улсын малын тоо өсөн нэмэгдэж 66 саяд хүрээд байна. Тиймээс малын тоог тодорхой төвшинд барьж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд энэхүү технологийг ашиглах нь зүйтэй” гэлээ.

Монгол Улс 1930 оноос хойш хивс, нэхмэл, сүлжмэлийн чиглэлийн дөрвөн үүлдрийн хонийг эрчимтэй өсгөн үржүүлж 1980 онд энэ ноосны хонины тоо толгой 750 мянгад хүрсэн. Энэ чиглэлийн хонь арчилгаа их шаарддаг учир мал хувьд шилжсэнээс хойш устах аюул нүүрлэжээ. Тодруулбал нарийн ноостой, өөхөн сүүлтэй Жаргалант үүлдрийн хонь бүрэн устаж, Тал нутгийн цагаан үүлдрийн хонь 600 орчим үлдсэн байна. Тиймээс хөврөл шилжүүлэн суулгах технологи, зохиомол хээлтүүлгийн тусламжтайгаар устаж үгүй болж буй удам сайтай хонийг үржүүлж, тоо толгойг нэмэгдүүлэх боломжтойг хуралдааны үеэр мэргэжилтнүүд хэлж байв.  

“Зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах ажиллагааг бүртгэл дээр суурилан хийдэг учир цус ойртох магадлал бага. Монгол Улс нийт малынхаа 40 хувийг, эрчимжүүлсэн мал аж ахуйн бүх малаа бүртгэлжүүлсэн гэсэн тоо бий. Гар утсаа ашиглан тухайн малын гарал үүсэл, амьдын жин, вакцинжуулалтад хамрагдсан байдаг, нэгж циклд өгөх бүтээгдэхүүний хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой Австрали улсын бүртгэл, мөрдөн мөшгөх системийг Монголд нэвтрүүлэх талаар ХХААХҮЯ судалгаа хийж байна” хэмээн Малын үржүүлэг, судалгааны сургуулийн доктор П.Мягмарсүрэн ярив.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Яруу найрагч Х.Тэргэл Ц.Хулангаас болж ерөнхийлөгчид захидал бичжээ...
15 цаг    

Outlaw Хамтлагийн Дуучин Чинзо: Ахиж Хэзээ Ч Чамаасаа Ийм Хол Байхгүй Ээ
16 цаг    

Э.ЦЭРЭНДОЛГОР: БАЙГАЛЬ МИНИЙ НЭРИЙГ БАРЬЖ ӨВӨРМОНГОЛЧУУДААС 200САЯЫГ АВСАН БАЙНА ЛЭЭ…
16 цаг    

Налайхын Замд Осол Гарч, Зургаан Хүн Амиа Алджээ
16 цаг    

Монголчууд Дэлхийд Юм Юмаараа Тэргүүлж Байна. Баривчилгаанд Өртсөн Олон Улсын Биеэ Үнэлэгчид Дотор Монгол Хүүхнүүд Тэргүүн Магнайд Явна…
16 цаг    

Л.Бранижил Охины Тэтгэмжийн Талаар Орхон Аймгийн Хөдөлмөр Халамжийн Хэлтэс Мэдэгдэл Хийлээ.
16 цаг    

Цагдаагийн Амь Насанд Халдсан Этгээдүүдийг Олны Өмнө Шийтгэхээр Болсон Уу?
16 цаг    

ГАДНААС ИРЭХ ХҮНСНИЙ УРСГАЛЫГ ЗОГСООЖ ДОТООДОО ДЭМЖЬЕ
16 цаг    

Их Аварга Хакүхо Даваажаргал Барилдаж Чадхааргүй Болжээ.
16 цаг    

Японоос Эвдрэлтэй Машин Оруулж Ирдэг Ченжүүдийн Бичлэг Дэлгэгдлээ
16 цаг    

Трансжендер Мисс Солонго: “Анхаагийн Хэлснээр Миссийн Тэмцээний Ард Мөнгө Чухал Гэсэн Үг Биелэлээ Оллоо”
16 цаг    

БАЯНЗҮРХЧҮҮД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД САНАЛ, ШҮҮМЖЛЭЛЭЭ НЭГТГЭЛЭЭ
17 цаг    

Л.БЯМБАСҮРЭН: 11 ТӨРЛИЙН ӨВЧНИЙ ЭСРЭГ 7 ТӨРЛИЙН ВАКЦИНЖУУЛАЛТААР ДАРХЛААЖУУЛДАГ
17 цаг    

ГОЛОМТ БАНК ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
18 цаг    

ХУРАНДАА Ч.БОЛДБААТАР 1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ
20 цаг    

ТУСГААР ТОГТНОЛЫН БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН 73 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО
20 цаг    

ЗЦГ-ЫН ОЙРОЛЦОО ШИНЭ ГҮҮР БАРИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
20 цаг    

ӨНДӨР БҮТЭЭМЖ ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРГЭНЭ
21 цаг    

АМЬ ОРЖ ӨГДӨГГҮЙ 1072 ХУВЬЦАА
23 цаг    

ШУУРХАЙ: ”Х APARTMENT” ХОТХОНЫ ЛИФТНЭЭС ХҮН УНАЖ, ГЭМТСЭН НОЦТОЙ ОСОЛ ГАРЛАА
23 цаг    

КЕРЧЬ ХОТОД ХАЛДЛАГА БОЛСНЫ УЛМААС 19 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
23 цаг    

“МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАМЫН ЗУРАГ” БОЛОВСРУУЛНА
23 цаг    

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
23 цаг    

АРАВДУГААР САРЫН 18-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
23 цаг    

УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА
23 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
23 цаг    

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДЭЭД ЗӨВЛӨЛИЙНХӨН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
1 өдөр    

“ЦЭНХЭР ДЭЛГЭЦ”-ИЙН ДУЭЛЬ БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ & САНГИЙН САЙД
1 өдөр    

ОХУ-ЫН ХЭЛ ЗАСАЛЧ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ АРГАЗҮЙД СУРГАЖ БАЙНА
1 өдөр    

НИЙТ 21 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР ЭНЭ САРЫН 19-НӨӨС ХҮЙТЭРНЭ
1 өдөр    

ХӨНГӨВЧЛӨХ, УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ НЭЭЛЭЭ
1 өдөр    

“YOUTUBE”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТҮР ХУГАЦААНД ДОГОЛДЖЭЭ
1 өдөр    

МАНАЙ ГАРАГ ДЭЭР 3,4 ТЭРБУМ ХҮН ӨДӨРТ 5,5 ХҮРЭХГҮЙ АМ.ДОЛЛАРААР АМЬ ЗОГООЖ БАЙНА
1 өдөр    

МАЛЧИД ХҮССЭН ҮЕДЭЭ ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ АВАХ БОЛОМЖ БҮРДЭВ
1 өдөр    

УЛС ОРНОО НЭГТГЭХ ЯАМНЫ САЙД УМАРД СОЛОНГОСООС ОРГОН ЗУГТСАН ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАХАД БЭЛЭН БАЙНА
1 өдөр    

"ХАНАРУ МАРТ” ХХК НЬ ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШОШГЫГ ЗАССАН ЗӨРЧИЛ ИЛРЭВ
1 өдөр    

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ ГЭВ
1 өдөр    

ТҮҮХЭН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
1 өдөр    

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХИЙГ ГУРВАН СУРАГЧ АВЛАА
1 өдөр    

ХОТТОЙ МАЛ РУУ НЬ ДАЙРСАН ХЭЭРИЙН БООХОЙГ ГАРАА НУДАРЧ АЛЖЭЭ
1 өдөр    

ГИХГ АЛБА ХААГЧДЫНХАА МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ТҮВШИНГ ТОГТООВ
1 өдөр    

КАЗАХСТАН УЛС 500 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ
1 өдөр    

ЗӨВЛӨЛТИЙН ҮЕИЙН ХӨШӨӨНҮҮДИЙГ БУУЛГАСНЫ ХАРИУД ОХУ ПОЛЬШИД ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧ МАГАДГҮЙ
1 өдөр    

Б.ДЭЛЭГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН УРАЛДААНЫ ГРАНПРИ ШАГНАЛТАНГ ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА
1 өдөр    

УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН ОУПХ-НЫ АССАМБЛЕЙН 139 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ
1 өдөр    

"ШИВЭЭ ОВОО" НҮҮРСНИЙ УУРХАЙН ДЭРГЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР БАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛНА
1 өдөр    

ХӨВСГӨЛИЙН БРЕНД ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР “АЛТАН ДУУЛГА” КОМПАНИ ШАЛГАРЛАА
1 өдөр    

АХБ-ТАЙ ХАМТРАН “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛНЭ
1 өдөр    

ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН УЛМААС ШАР АЙРАГ ХОВОРДОЖ, ҮНЭ НЬ ӨСНӨ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.