Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Л.Мягмаржав: Монголын эдлэг шонхор шувууг монголчуудад төдийгүй дэлхийд таниулах зорилготой

НИЙТЛЭСЭН: 2018-07-22 16:55:50
Бусад > Түүх соёл | Сэтгэгдэл: 0

Залуу уран бүтээлч Л.Мягмаржавын "Шонхор" нэртэй бие даасан үзэсгэлэн Norpheiарт галерейд долоодугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийлээ.

Энэ үеэр залуу зураач Л.Мягмаржавтай ярилцлаа.

-Их сайхан бэлгэдэлтэй, тэнгэрлэг амьтан “Шонхор” шувууг зурж, бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяр хүргэе. Энэ сэдвийг яагаад сонгож, зурах болсноо сонирхуулна уу?

-Их баярлалаа. Би анх шонхор шувуутай танилцаад, таван жил өнгөрлөө. Шонхор шувууг зурах сэдвээ сонгосон учир нь гэвэл Монголын нууц товчоог уншихад шувуугаар шувууг бариулах, мөн сайн эрсээр шувуугаа бариулж дагуулан явах, хооллож байсан юм билээ. Түүнчлэн харцага шувуугаар ан хийлгэдэг байсан.

2013 оны 11 дүгээр сард Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн 4-р ангидаа сурч байхад Монголын Шонхорын холбооны төлөөлөгч, гишүүд шонхор шувууг авчирч, танилцуулах өдөрлөг зохион байгуулсан юм. Тэр өдөрлөгт шонхор сургагч багш н.Болдбаатар шонхор шувууг сургуулийн кордиорт нисгэсэн. Нисч яваа шонхор шувууг би хараад монголын бахархалт шувуу юм даа гэж бодож үнэхээр их бахархсан. Тэр үеэр би шонхор шувууг анх удаа зурсан. Тэр цагаас хойш таван жилийн хугацаа өнгөрсөн ч дипломын ажлаа шонхор шувууны талаар судалж, хамгаалсан.

-Олон төрлийн дүрслэлтэй шонхор шувууг зуржээ. Ер нь шонхор шувууг зурахдаа ямар утга санааг илэрхийлсэн бэ?

-Шонхор шувууны бүтээл бүрийн утга санаа өөр өөр. Би 2013 онд дөнгөж эдлэг шонхор шувууг амьдаар нь харж байсан. Өмнө нь сэтгүүл, телевизээс харж байлаа. Монголын эдлэг шонхор шувууг монголчуудад төдийгүй дэлхийд таниулах зорилготой бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Миний бүтээлийн гол сэдэв шонхор шувуу болсон учир цаашдаа ч энэ чиглэлээр бүтээх болно.

-Цаашдын уран бүтээлд нь шонхор шувуу шигээ дүүлэн ниссэн, өндөр амжилт хүсье.

-Шонхор шувууны тухай үзэсгэлэнг минь сурвалжлахаар ирсэн танд их баярлалаа.

Д.Уранчимэг: Монгол зургийн аргаар шонхор зургийг бүтээнэ гэдэг гайхамшиг

Соёл урлагийн сургуулийн Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэгийн сэтгэгдлийг сонирхлоо.

-Залуу зураач Л.Мягмаржав шонхор шувууг их сайхан зуржээ. Шонхор шувууг монгол зургаар илэрхийлсэн утга санааг уран бүтээлч, багшийн хувьд хэрхэн үнэлж байна вэ?

-Залуу зураач Л.Мягмаржав нь Соёл урлагийн сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн монгол зургийн ангийг 2014 онд сурч төгссөн. Миний хамгийн их баярлаж байгаа зүйл бол Л.Мягмаржав нь шонхор шувуу сонирхож эхэлснээс хойш бие даасан анхны үзэсгэлэнгээ дөрвөн жилийн дараа гаргаж байна.

Бид 2014 онд Монголын Шонхорын холбоог урьж, манай сургуульд амьд шувууг авчирч, оюутнуудад зориулсан ирээдүйд зураач болох хүүхдүүдэд цуврал лекц явуулсан. Тэд шонхор шувууны ав, ан хийх тухай болон Монголд шонхор шувуу ямар байдаг гэх мэт шонхор шувууны тухай ойлголтыг хүүхдүүдэд өгсөн юм.

Өнөөдрийг хүртэл шонхор шувуутай танилцаж, уран бүтээлдээ шонхор шувууны сэдвийг сонгож, монгол зургийн аргаар зурж байгаа зураачдын нэг Л.Мягмаржав юм. Монголын нүүдэлчин ард түмний өв, бэлгэдэлтэй сайхан амьтан. Манай залуу зураач Л.Мягмаржав нь нүүдэлчин ард түмний аж амьдрал, ан амьтныг шонхор шувуугаар дүрслэсэн нарийн зураас нь сэтгэлийнх нь гайхамшигт ертөнцийг илэрхийлжээ гэж багшийн хувьд бодож байна.

Энэ үзэсгэлэнгээс шонхор шувууны аж байдлын тухай сэдэвтэй зургуудыг үзэгчид харж болно. Миний баярлаж байгаа нэг зүйл бол эдгээр зургуудаас бараг тал нь шууд зарагдах шиг боллоо. Үзэсгэлэн нээгдээд хэдхэн минутын дараа бүтээлүүдийн тал нь зарагдана гэдэг ховор тохиолдол юм.

Энэ нь зураачид болон үзэгч олон Л.Мягмаржавт дэм хайрласан, уран бүтээл, авъяасыг нь үнэлсэн хандлага гэж ойлгож байна. Монгол зургийн аргаар шонхор зургийг бүтээнэ гэдэг гайхамшиг. Манай сургуулийн дэг сургалтыг цааш нь хөгжүүлж явж байгаад захирлын хувьд шавьдаа их баярлаж байна.

Сурвалжилсан Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.