Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2018-07-20 20:10:00
Улс төр > Хууль | Сэтгэгдэл: 0

Хог хаягдлын тухай хуулийг батлаад жил гаруй болж байгаа ч хэрэгжүүлэх журмууд гараагүй, хүлээлтийн байдалд байна.
Энэ талаар БОАЖЯ-ны мэргэжилтэн А.Оюунаас тодруулвал, “Манай яаман дээр холбогдох журмуудыг боловсруулж дууссан. Хог хаягдал салбар салбарын онцлогтой байдаг тул одоо бусад яам өөр өөрийн шугмаар боловсруулж гаргах үлдээд байна. Эрүүл мэндийн салбарт гэхэд хог хаягдал олон янз, төрөлжсөн байдаг учир түүнийхээ дагуу аргачлал бүхий журмуудыг боловсруулж гарна” гэв. Тэрээр, журам гэхээсээ илүү Хог хаягдлын тухай хуульд иргэн, ААН-үүд хог хаягдалтай хэрхэн харьцах, хүлээх хариуцлага торгууль, хэмжээ гээд бүх зүйлийг бүрэн туссаныг онцлож байв. Нэг ёсондоо заавал журам гэлтгүй хуулийг хэрэгжүүлэхэд хогноосоо салах эрхзүй манайд хангалттай бүрдсэн гэсэн хариуг мэргэжлийнхэн өгч байна. Гэхдээ Зөрчлийн тухай хууль гарснаар Хог хаягдлын тухай хуультайгаа нийцээгүй, эргэж харах эрх зүйн орчин бүрдээд байгааг бас хэлэх боллоо.
Хог хаягдлын тухай хуульд иргэн, ААН, албан байгууллага хогоо ангилан ялгаж хогын сав болон тогтоосон цэгээс бусад газар хаях, шатаахыг хориглож зөрчсөн иргэнийг 50 мянга, ААН, байгууллагыг 400 мянган төгрөгөөр торгохоор заасан. ААН, байгууллагууд хог хаягдлаа цуглуулж зориулалтаар тээвэрлэх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд иргэнийг 200 мянга, ААН, байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгох юм. Гэтэл хуулийн энэ заалтууд амьдралд тэр бүр хэрэгжихгүй байгааг Хог хаягдлын тухай хууль хэрэгжээд жил болж байхад хогны торгуулиас 10-хан орчим сая төгрөг орсон гэсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын мэдээллээс харж болохоор. Тус газар жилийн хугацаанд 107 сая төгрөгийн торгууль хүлээлгэсний ихэнх нь агаарын бохирдуулагчийн торгууль аж. Хүмүүс хог хаяхгүй байна уу, эсвэл хаясныг нь торгохгүй байна уу гэдгийг хөөн үзвэл Хог хаягдлын хуульд зааснаар мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаа болон аймаг, дүүрэг, орон сууц гудамж (ОСГ)-ны хороодын Засаг дарга, олон нийтийн байцаагч нар хог хаягдалд хяналт тавьж торгох эрхтэй гэж заажээ. Гэтэл Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар дээрх хүмүүс торгохоор бол заавал цагдаад хандаж, прокурорын хяналт тавьж байж хогны торгууль тавихаар болсон байна. Зөрчлийн тухай хуулиар Хог хаягдлын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж, хамаа хамаагүй хог хаясан этгээдийг зөвхөн олон нийтийн цагдаа л шууд торгох эрхтэй үлджээ. “Ийм шат дамжлага ихтэй, төвөгтэй болсноор хогны торгуулийн хэмжээ буурч магадгүй” гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хог хаягдал хариуцсан байгаль орчны улсын байцаагч Б.Гэрэлтуяа хэлсэн. ОСГ-ны хороод дээр байдал ямар байгааг Хан-Уул дүүргийн 10-р хорооны Засаг дарга Л.Үржинхандаас асуухад “Хорооны зүгээс нэг их торгоод байдаггүй. Тэгэж явах цаг зав ч тааруу. Гэтэл сүүлд гарсан Зөрчлийн тухай хуулиар торгохоор бол заавал цагдаад хандаж прокурорын зөвшөөрөл авахаар тусгасан байна” гэв. Эндээс харвал Зөрчлийн тухай хууль Хог хаягдлын тухай хуультайгаа нийцээгүй, эргэж харах эрх зүйн орчин бүрдээд байгааг холбогдох хүмүүс хэлж байна.
Б.Болд

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.