Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЯМАШИТА МАМОРҮ: МОНГОЛД ДУНДАЖ ЦАЛИНГ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛЖ ТООЦОХ МЭРГЭЖЛИЙН БАГ ХЭРЭГТЭЙ

НИЙТЛЭСЭН: 2018-07-20 15:00:59
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморүтэй ярилцлаа.

-Та Монголд хэрэгжүүлж буй төслийнхөө талаар эхлээд танилцуулахгүй юу?

-Би Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд нийгмийн хамгааллын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу “ЖАЙКА” олон улсын байгууллагаас манай яаманд хүсэлт гаргаж, Монгол Улсад нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжихээр болсон. Миний бие төслийн ахлах зөвлөхөөр томилогдоод хоёр жил болж байна. 2016 оны тавдугаар сараас эхэлсэн энэхүү төсөл нийт дөрвөн жилийн хугацаатай юм. Нийгмийн хамгааллын тогтолцоо нь тодорхой бүлэг хүний эрх ашгийг хамгаалах бус, нийт нргэдий төр дэмжиж хамгаалах үндсэн зорилготой. Ямар ч хүн өвдөж, өтөлхөөс гадна орлогогүй болох эрсдэл учирдаг тул нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан хамгах хэрэгтэй. Нийгмийн хамгааллын салбар сайжрах тусам тэгш байдал бий болж, улс орон хөгждөг. Үүнд манай төсөл хувь нэмрээ оруулах юм.

-Монголын нийгмийн даатгалын тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг юу гэж харж байна вэ. Шийдвэрлэх гарц юу байна?

-Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо олон жилийн түүхтэй. Өнгөрсөн онд 75 жилийн ойгоо тэмдэглэсэн. Одоо Монголын 20 монгол хүн тутмын нэг нь 65-аас дээш настай байна. 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь 65-аас дээш настай болно. Тиймээс ирээдүйгээ харж, даатгалын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийт хүн амд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх учраас одооноос бэлтгэлээ хангах нь зүйтэй. Япон улс 60 жилийн өмнө залуучуудын орон байсан. Харин одоо дөрвөн хүний нэг нь 65-аас дээш буюу тэтгэврийн насных болсон байна. Ийм нөхцөл байдал үүссэн үед тэтгэврийн тогтолцоогоо сайжруулж, шинэчилж амжихгүй тул Япон улс асуудлыг урьдчилан тооцоолж, иргэдээ тэтгэврийн даатгалд хамруулах системд шилжсэн юм. 60 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагаас гадна алдаа оноо ч байсан. Тиймээс Монгол Улс нийгмийн хамгааллын салбарт зүтгэж буй хүмүүстэй хамтран ажиллаж тогтолцоогоо шинэчлэхдээ алдаа гаргахгүй байх талаас нь дэмжинэ.

-Ямар зөвлөгөө өгч байна вэ?

-Ирээдүйд Монголд өндөр настнуудын тоо нэмэгдэх учраас одооноос үүнд тохирсон бодлого хэрэгжүүлэх, залуучууд олон байгаа энэ үед нийгмийн даатгалын санд хуримтлал үүсгэх, дундаж давхаргын тоог нэмэгдүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн үндсэн гурван чиглэлээр зөвлөгөө өгч байгаа. Тэтгэврийн даатгалын сан зарлагаа нөхөхөөс гадна хуримтлал үүсгэсэн байх ёстой. 50 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэн байхыг урьдчилан хэлэх боломжгүй. Харин 2068 онд та хэдэн настай болохоо мэдэж байгаа, Монгол улсын хүн ам зүйн өөрчлөлтийг ч тооцоолох боломжтой. Монгол Улсад хүн амын огцом өсөлт ажиглагдахгүй байгаа нь 60 жилийн өмнөх Японы дүр зурагтай ижил байна. Тиймээс иргэн бүрийг тэтгэврийн даатгалд хамруулах нь чухал.

-Танай улсын нийгмийн даатгалын тогтолцоог манай хөрсөн дээр буулгах боломжтой юу?

-Японы тэтгэврийн даатгалын тогтолцоог Монголын хөрсөн дээр шууд буулгах нь учир дутагдалтай. Даатгалын тогтолцоо гэдэг тухайн орны онцлог, ёс заншилтай холбоотой байдаг тул үндсэн зарчмын дагуу явах ёстой. Япон улсынгол зарчим нь бүх хүнийг албан журмаар даатгалд хамруулах юм. 20 насанд хүрсэн л бол тухайн хүн ажилтай, ажилгүй, оюутан эсэхээс үл хамааран бүгд тэтгэврийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлдөг. Гадаадын иргэд ч мөн адил. Хүмүүсийн нас өндөр болохоос гадна өвдөж, гэмтэн хөдөлмөрийн чадвараа алдаж болно. Ийм тохиолдолд орлоготой байлгах зорилгоор албан журмын даатгалд заавал хамруулдаг юм. Энэ үндсэн зарчмыг Монгол Улс хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

-Тэтгэврийн даатгалын санг алдалгүй байлгахад юунд анхаарах хэрэгтэй бол. Хүн бүр заавал даатгал төлөхөөр хуульчилбал ажилгүй иргэд яах вэ?

-Малчин болон хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс өөрийнхөө амьдралыг болгоод явж болно. Гэвч хөдөлмөрлөх боломжгүй болсон тохиолдолд орлогын эх үүсвэр нь юу байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв даатгалд хамрагдсан бол нийгмийн даатгалын санд эрсдэлээ даалгах боломж бүрдэнэ. 1955 онд Япон улсын дундаж цалин Монгол мөнгөөр 372 мянган төгрөг байсан. Эдийн засгийн хувьд ядуу буурай байснаас гадна нийт хүн амын 43 хувь нь залуучууд байв. Тэр үед нийт иргэнийг албан журмын даатгалд хамруулах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед залуучууд олон байсан ьуд тэтгэврийн санд ч мөнгө хуримтлагдсан. Хуримтлалын мөнгийг банкинд зүгээр хадгалуулах бус, ажлын байр нэмэгдүүлэхийн тулд ашигласан юм. Аж үйлдвэрийн том бүс байгуулж, үйлдвэрлэлээ дэмжсэн. Газар тариаланд ажиллаж байсан залуус үйлдвэрүүдэд ажиллах болсон. Хуримтлалын сангийн мөнгөө бага багаар тэтгэвэрт авагчдад зарцуулж байна. 50 жилийн дараа одоогийн залуус тэтгэвэр авагч болно. Японы туршлагаар мөнгийг хадгалах бус хөрөнгө оруулах замаар өсгөж болно. Мөн дундаж орлоготой өрхийн тоог нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан нэмэгдүүлэх нь чухал. Тухайлбал, нэг баян айл хоёр үнэтэй машинтай хэдий ч нэмж машин авахаар төлөвлөж болно. Харин өөр нэг орлого багатай айл хуучин хэдий ч хямд машин авахаар зорьж байгаа. Энэ хоёр хүслийн аль нь илүү хүчтэй вэ. Мэдээж орлого багатай айлын хөл дүүжлэх унаатай болох гэсэн хүсэл хүчтэй. Япон улс боломж нь байхгүй ч хийж бүтээхийг зорьж хүсэж буй хүслийг нь илүү харсан. Энэ хүслийг бодит болгосноор одоогийн хөгжингүй улс бий болсон юм. Өөрөөр хэлбэл, орлого багатай өрхийн орлогыг нэмэх тал дээр ихээхэн анхаарч ажилласан. Дундаж орлоготой давхарга нэмэгдсэнээр худалдан авалт өсөж, үйлдвэрлэл хөгжинө. Үйлдвэрлэл хөгжвөл ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого өснө. Ажилгүй иргэд Тэтгэврийн даатгалын хэлтэст хүсэлт гаргаснаар төрөөс шимтгэлийн 50 хувийг хариуцдаг. Харин ажил хийж буй хүн сард цалингийн хувиар шимтгэл төлдөг.

-Бараа, бүтээгдэхүүний үнэ байнга нэмэгдэж байгаа учраас ахмадуудын тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна гэдэг. Үүнийг хэрхэн шийдэх боломжтой вэ?

-Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүн сар бүр тогтмол хэмжээгээр шимтгэл төлж байгаа учраас тэтгэврийн хэмжээ нь адилхан байна. Харин хөдөлмөр эрхлэгчдийн хувьд цалингаас шалтгаалан төлсөн шимтгэлийн хэмжээгээр тэтгэврийг харилцан адилгүй тогтоодог. Гэхдээ Японы даатгалын системээр тухайн үед авч байсан цалингийн хэмжээг өнөө үед шилжүүлж тооцдог. Японд одоогийн дундаж цалин 300 мянган иен. 40 жилийн өмнө үүний тал хувийг авдаг байсан. Тухайн үед төлөх ёстой мөнгөө төлсөн хүн одоо 50 хувийн тэтгэвэр авах нь шударга бус. Тиймээс цалингийн дундаж хэмжээг жил бүр тооцон одоогийн тэтгэврийн хэмжээг тогтоодог юм. Улмаар цалин нэмэгдэх, амьжиргааны түвшин дээшлэхтэй уялдуулан тэтгэврийн хэмжээ өөрчлөгддөг. Монголд ч жил бүр дундаж цалингийн хэмжээ өөрчлөгдөж байгаа. Тэр өөрчлөлт бүрийг тэтгэврийн хэмжээнд тусгахгүй болохоор тухайн өмнө нь үед төлсөн шимтгэлийн үнэ цэнэ алдагдаж байна. Мөн сонгуулийн үеэр тэтгэвэр нэмэх, шимтгэл бууруулах яриа гарах асуудал ч бий. Энэ нь үнийн хөөрөгдөл үүсгэхээс тэтгэврийн бодит хэмжээг бий болгож чаддаггүй. Японд үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр олгодог. Жилийн дундаж цалинг тэтгэврийн хэмжээтэй уялдуулж тооцох боловсон хүчин, мэргэжлийн баг Монголд хэрэгтэй.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.