Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР ШИНЭ ТӨРСӨН ГАВЬЯАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-07-13 12:17:54
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгаас төр нийгмийн ахмад ажилтан Дамбийн Ширэндэв Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Хөдөө аж ахуйн ахмад ажилтан, зоотехникч Раяханы Хасимхан МАА-н системийн гавьяат ажилтан цол хүртсэн бахдам сайхан амжилтаар Ховд аймаг нь Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна.

Аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагад 27 наснаасаа удирдах албанд томилогдсоноос хойш төрийн захиргааны байгууллагад 40 гаруй жил ажилласан Төр нийгмийн ахмад ажилтан Д.Ширэндэв гуайн хувьд Улсын бүртгэлийн газарт анхны доктор нь болж эрдмийн цолоо хамгаалж байсан бол Улсын бүртгэлийн газрын түүхэн 70 жилийн хугацаанд салбарынхаа анхны гавьяат гэсэн нэр хүндтэй шагналын эзэн болж байгаа юм. Түүнчлэн Ховд аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага болох хурлын байгууллагаас төрөн гарч байгаа 3 дахь гавьяат нь болж байна. Харин Р.Хасимхан гуайн хувьд ХАА тэр дундаа мал аж ахуйн салбарт 47 жил ажилласан амжилтаар Ховд аймгаас анхлан МАА-н системийн гавьяат ажилтан гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртжээ. Нутаг усныхаа нэрийг улс эх орондоо гаргаж Ховд аймгаас төрөн гарсан гавьяатуудын тоог 102-д хүргэсэн эрхэм 2 гавьяатын нэрийг дуурсган Ховд аймгийн үндэсний их баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэнд аймаг орон нутгийн удирдлагууд мөн хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ. Мөн Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн хамт олон Монгол улсын гавьяат цол хүртсэн Д.Ширэндэвд баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган төр түмнийхээ төлөө олон жил хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн нэр бүхий хүмүүс Монгол улсын ерөнхйилөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсаныг аймаг орон нутгийн удирлагууд гардуулан өгч баяр хүргэсэн юм. Тухайлбал, "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Ч.Бадамхорлоо, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Ө.Баатаржав, "Алтан гадас одон"-гоор Алтай сумын иргэн З.Цэдэнбямба, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч П.Алтанцэцэг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Жаргалант сумын иргэн Д.Байгальмаа, "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр ХИС-ийн багш Х.Болдбаатар,
Монгол улсын Засгийн газрын шагнал Монгол улсын "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр Б.Ууганзаяа, Монгол улсын "Онц тээвэрчин" цол тэмдэгээр Б.Ганочир нар тус тус энгэрээ мялааж Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр хүндтэй шагналаа гардан авлаа.

А.Бямбасүрэн

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“ДАЯН ДЭЭРХИЙН ЦОМ”-Д БҮРЭНТОГТОХ СУМЫН ХАРВААЧИД ДАХИН ТЭРГҮҮЛЛЭЭ
6 цаг    

ОРХОН АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД E-OFFICE ПРОГРАММ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ
6 цаг    

МОНГОЛООС КАЗАХСТАН РУУ ХУУЛЬ БУСААР ОРУУЛСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ ЖАГСААЛТЫГ ЗАРЛАЖЭЭ
6 цаг    

600 ХҮҮХДИЙГ "ЦАГААН ЗАЛАА" ЗУСЛАНД АМРААЖ БАЙНА
6 цаг    

“НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ СЭТГҮҮЛЧ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА
6 цаг    

ӨМНӨД СОЛОНГОСЫН ЦЭРГИЙН БААЗАД НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ
6 цаг    

УЛС ТӨРИЙН ҮЙМЭЭНИЙГ ӨДӨӨН ТУРХИРАГЧДЫГ БАРИВЧЛАХЫГ ТУШААЖЭЭ
7 цаг    

ЗЭЭЛ АВСАН ХҮНИЙ ТОО НЭМЭГДСЭН Ч ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ БУУРЧЭЭ
7 цаг    

60 НАСТАЙ ХҮН ҮЕРТ ӨРТӨЖ АМИА АЛДЛАА
7 цаг    

Аадар борооны улмаас хуримтлагдсан усыг соруулж байна
7 цаг    

БАЯН-ӨЛГИЙД БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЭЭГҮЙ
7 цаг    

ААДАР БОРООНЫ УЛМААС ХСҮТ-ИЙН ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭР ОРЧИМД ЦӨМРӨЛТ ҮҮСЧЭЭ
7 цаг    

"ХОХИРЛОО БАРАГДУУЛААД ГЭРТЭЭ ХАРЪЯ" АЯНААР 36 САЯ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРИЙГ ХОХИРОГЧИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
7 цаг    

ҮЕРИЙН УЛМААС ОЛОН ЗУУН СУРГУУЛЬ СҮЙДЖЭЭ
7 цаг    

"AIRBUS” НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР АЖИЛЛАДАГ НИСЭХ ОНГОЦЫГ ХӨГЖҮҮЛНЭ
7 цаг    

ЯПОН: ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ЗОХИЦУУЛАХАД ОХУ, АНУ-ЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
7 цаг    

ЦАХИМААР МӨРИЙТЭЙ ХӨЛ БӨМБӨГ ТОГЛУУЛЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
7 цаг    

ТАРАГТ “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУМ” БОЛНО
7 цаг    

"Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөр тохиож байна
8 цаг    

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОНО
9 цаг    

ТОРГОНЫ ЗАМ ДАГУУХ СОЁЛЫН ХАРИЛЦААНЫ ИНТЕРАКТИВ АТЛАС БҮТЭЭХ ШИНЖЭЭЧИД УУЛЗАВ
9 цаг    

АМРАЛТЫН ТАВ ХОНОГТ АМИА АЛДСАН 28 ИРГЭНИЙ ОСЛЫН ШАЛТГААНЫГ ШАЛГАЖ БАЙНА
9 цаг    

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД 337 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ
9 цаг    

ГЭРЭЛТ ГУДАМЖНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖЭЭ
9 цаг    

АЗИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧДӨӨС ОБЕГ-Т ТАЛАРХАЛ ИРҮҮЛСЭЭР БАЙНА
9 цаг    

ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ
9 цаг    

АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ ЭРСЭДСЭН ЦАГДАА НАРЫГ ДУРСАВ
9 цаг    

ЭЕШ-ЫГ 77 НАСТАЙ ИРГЭН ӨГЧЭЭ
9 цаг    

АЖ ҮЙЛДВЭРИЙН РОБОТЫН ЗАХ ЗЭЭЛ ТЭЛСЭЭР БАЙНА
9 цаг    

ОХУ, АНУ ТЕРРОРИСТ ЗАНАЛХИЙЛЛИЙГ УСТГАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
9 цаг    

ГҮЮГ ХААНААС РОМЫН ПАП-Д ИЛГЭЭЖ БАЙСАН ЗАХИДАЛ ХАРХОРУМ МУЗЕЙД ИРЛЭЭ
9 цаг    

АНХААРУУЛСААР БАЙТАЛ БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ЯВУУЛАХ ЯВДАЛ ЗОГСОХГҮЙ БАЙНА
9 цаг    

ОН ГАРСААР ОРХОН АЙМАГТ 1055 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛЖЭЭ
9 цаг    

БҮРД СУМАНД ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
9 цаг    

ОХУ-ААС ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЯЗГААРЛАНА
9 цаг    

БАРУУН АЙМГИЙН ИХЭНХ НУТГААР ОЙРЫН ӨДРҮҮДЭД УСАРХАГ БОРООТОЙ БАЙНА
9 цаг    

“ХӨГЖИЛД ХАМТДАА” ТУСГАЙ ОЛИМПИЙН СПОРТЫН НААДАМ БОЛНО
9 цаг    

УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээв
10 цаг    

Баян-Өлгий аймагт үерийн улмаас 163 иргэн орон гэргүй болжээ
10 цаг    

“APPLE” КОМПАНИ 70 ГАРУЙ ШИНЭ ЭМОЖИ ГАРГАНА
10 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ-ЫН ДАРГАД ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ИЛГЭЭВ
10 цаг    

УСАН ЭРГҮҮЛИЙНХЭН БАГИЙНХАН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХДИЙН АМИЙГ АВАРЧЭЭ
10 цаг    

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ
10 цаг    

СУРАГГҮЙ БОЛСОН ГУРВАН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
10 цаг    

МОНГОЛ УЛСААС КАТАР УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД З.ЧИНТҮШИГ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДУУЛАВ
10 цаг    

ТАЛХ БАРИХ ХАМГИЙН ЭРТНИЙ ЖОРЫГ ОЛЖЭЭ
10 цаг    

“ШИНЭ ХАН-УУЛ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БАРИМЛУУДЫГ ЭВДСЭН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ ГЭВ
10 цаг    

БОРНУУРЫН ГҮҮР СУУЛТТАЙ БОЛСНООС ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА
10 цаг    

Г.БАТСУУРЬТ ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
10 цаг    

В.ПУТИН, Д.ТРАМП НАРЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛААС НЭГЭН СЭТГҮҮЛЧИЙГ ХҮЧЭЭР ГАРГАЖЭЭ
10 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.