ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХААР 40 МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. НЗДТГ, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (НГБХЗХГ), ЗЦА хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.
НГБХЗХГ-ын Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Батсайхан “Энэ жилийн наадмын өсвөр насны хүүхдийн барилдаанд 128 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон. Тэмцээн, уралдаанд оролцож буй хүүхдүүд, наадам үзэж буй хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах чиглэлээр 40 гаруй мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байна. Мөн хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхчүүдийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвч тарааж, анхааруулга, зөвлөгөө, мэдээлэл өгөв. Одоогийн байдлаар уралдааны үеэр унаач хүүхэд бэртэж, гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй. Хүүхдийг эцэг, эх нь хамгийн ихээр нандигнаж, хайрладаг. Таниас өөр хэн ч хүүхдийг чинь хайрлаж, хамгаалахгүй. Тиймээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
Баг насны хүүхдийг эрхийг хангах чиглэлд эцэг, эхчүүдэд хуулиар хүлээсэн тодорхой үүрэг, хариуцлага бий. Уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд “108” дугаарын утсаар гомдол, санал хүсэлтийг нь хүлээн авч байгааг НГБХЗХГ-ын мэргэжилтнүүд онцлов.
Мөн Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Зоригтбаатар, “Өдрийн 17 цагийн байдлаар 12 хүүхэд төөрсөнийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Одоогоор онц ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна” гэлээ.
Мөн наадмын талбайд БОАЖЯ, Монголын оюутны холбоо хамтран “Хоггүй сайхан наадацгаая” уриан дор “Ногоон паспорт” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аянд их, дээд сургуулийн 100 гаруй оюутан оролцож байгаа бөгөөд 70 гаруй оюутан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд, 20 гаруй оюутан Туул голын орчимд байгаль орчноо хайрлан хамгаалах, наадамчин олонд хог хаягдлаа зориулалтын саванд хаяхыг уриалж байв Энэ талаар ШУТИС-ийн оюутан Т.Энххүү, Б.Зундуй-Содном нар, “Наадмын 5 өдрийн турш “Ногоон паспорт” аян үргэлжилнэ. Эхний 2 өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор, дараагийн 3 өдөр нь Тэрэлжид ажиллана. Бидний уриалгыг наадамчин олон эрегээр дэмжин хүлээн авч байна” гэлээ.
Мөн “ЭТҮГЭН” сургуулийн оюутан Ж.Даваа-Цэрэн, П.Уянга нар, “Нэг үеэ бодвол хүмүүс ил задгай хогоо хаях нь багассан байна гэлээ.
Б.Содгэрэл
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ

ХУЛГАЙЧ НАРТАЙ ХУЙВАЛДДАГ ЛОМБАРДУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Ц.ЭЛБЭГДОРЖ АТГ ОЧИЖ БАЙЦААЛТ ӨГЛӨӨ
10 САЯЫН ХАХУУЛЬ АВСАН ЗАХИРАЛД ТОРГУУЛИЙН ЯЛ ОНООВ
БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТСӨӨР БАЙНА
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСНЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛС 50 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРӨНД ОРСОН ГЭВ ҮҮ
УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ ХИЙСЭН АЖИЛГҮЙ ТУЛ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛСНАА ТАЙЛАГНАЖЭЭ
"ТИНК БАНК 2019-МӨНГӨ САНХҮҮГИЙН ОРЧИН" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЖ БАЙНА
ЭРТНИЙ АМЬТНЫ ОЛДВОРУУДЫГ ЗАРЖ БОРЛУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
ТЭМЦЭЭНД 70 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦОЖ, АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС 193 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
ЖҮДО БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН УАШТ БУЛГАН АЙМАГТ ИРЭХ САРД БОЛНО
"ЖОЛООНЫ ЭРХ СЭРГЭЭНЭ, ҮНЭМЛЭХ ОЛГОНО" ХЭМЭЭН ЗАЛИЛАН ҮЙЛДЭЖ БАЙСАН ЭТГҮҮДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭВ
“KFC” ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ТОО ЭРС БУУРЧЭЭ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЦАХИМ БҮРТГЭЛД ОРУУЛНА
АНХ УДАА ХИЙМЭЛ ҮЕ СОЛИХ ХАГАЛГАА ХИЙВ
МОНГОЛ АЛИМААР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ ГЭВ
ЖУЛЬЕТТАД СОНГОГДСОН ОЮУТАН
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ТАЛЫН ГЭРЭЛТҮҮЛЭГТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЖОЛООЧИЙГ 30 ХОНОГ БАРИВЧИЛНА
О.ЭНХ-ЭРДЭНЭ “THE WORLD’S BEST” ШОУГАА ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ
НЕТГ-ЫН ДАРГА Э.АНАР АЖЛАА ӨГЧЭЭ
ХАВАР ЯМАР ЦАЙ УУХ ВЭ?
УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТ СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ
"ТОКИО 2020" ОЛИМПИЙН ЭРХ НЭГЭЭР НЭМЭГДЭВ
УЛААНБААТАРЫН ЦЭВЭР УСНЫ ХАНГАМЖ 68 САЯ ОРЧИМ ШОО МЕТРЭЭР НЭМЭГДЭНЭ
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХҮНИЙ АМЬ НАС АВАРЧЭЭ
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНД ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОЛОО
ИРЭХ САРЫН 15-НААС ГАДААД ПАСПОРТ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ЦАХИМААР ЗАХИАЛДАГ БОЛНО
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ЯМАР ШИНЭЧЛЭЛТ ОРЖ БАЙГАА ВЭ
ХУУРАМЧ 100 АМ.ДОЛЛАР ИЛЭРЧЭЭ
“ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСЭНГҮЙ” ГЭСЭН ШАЛТГААНААР НЭГНИЙГЭЭ ЗОДОЖ ГЭМТЭЭЖЭЭ
"ЁОХОР-2019" НААДАМ ИРЭХ ДОЛДУГААР САРД БОЛНО
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЕАБХАБ-ЫН ПАРЛАМЕНТЫН АССАМБЛЕЙН ӨВЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА
УЛААНБААТАРТ 01-03 ХЭМ ДУЛААН БАЙНА
ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЭД МАЛЫН ГАРЛАГАТАЙ
МҮХАҮТ-ын ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД
М.АМАРБОЛД, Д.ЖАВХЛАН НАРЫГ НАСААР НЬ ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
ЮНКЕР БРЮССЕЛЬД ТЕРЕЗА МЭЙТЭЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ
ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛААСАА БОЛЖ ГАР ХӨЛӨӨ ХӨЛДӨӨЖ БАЙНА
ГОВЬ НУТГИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, УРТЫН ДУУЧИН Б. БАТЦЭЦЭГЛЭН
ХҮҮХНИЙ ӨМНӨӨС ШАЛГАЛТ ӨГӨХИЙГ ОРОЛДЖЭЭ (БИЧЛЭГТЭЙ)
ФЭЙСБҮҮК ХЭРЭГЛЭДЭГ ГУРВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ХОЁРООС ДЭЭШ ХАЯГТАЙ БАЙДАГ
МАН-ЫН 60 ТЭРБУМЫН "АВТОР"-УУДЫН НЭГ А.ГАНБААТАРЫГ МАН-ААС ХӨӨЖЭЭ
ТӨРИЙН СОЁРХОЛТ Д.СОСОРБАРАМ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГААС НҮҮР БУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН
АВСТРАЛИЙН ЭРЭГТ АМАРЧ БАЙСАН ЖУУЛЧИД СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
АЖЛЫН ЯРИЛЦЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛГОХ АЛХМУУД
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
ГИТАРЧИН ӨӨЖГИЙ АМРАГТАЙГАА...

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.